Categories
Uncategorized

Хөлийн эрхий хурууны уганд ихэвчлэн ургадаг ясыг арилгах Оросын гайхалтай арга ХАДГАЛААД АВААРАЙ

Энэ эмгэг хүнд их хүндрэлтэй, ялангуяа өсгийтэй гутал өмсдөг хүмүүст бүрч хэцүү байдаг. Ер нь удам дамждаг. Мөн илүүдэл жингээс эсвэл ихэвчлэн бариу нарийн хэвтэй гутал өмссөнөөс үүддэг гэдэг.

АРГА 1:

иод-10гр

нимбэгний шүүс-20гр

ердийн аспирин-2 ширхэг

Эдгээрийн холиод компресс маягаар, яс ургасан хэсэгтэй тавьж, гялгар уут дээр нь тавьж ноосон оймс өмснө. 3 өдөр дараалуулан тавиад, 7 хоног амраагаад тавихад удалгүй арилдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

АРГА 2:

Шээс хөөх үйлчилгээтэй ургамлын хандуудыг дотуур хэрэглэхэд арилдаг. Үүнийг хамгийн найдвартай арга гэж үздэг. Эдгээр ургамалд хусны нахиа, алирс, толокнянка ордог.

Толокнянкагийн навч-1 хоолны халбага сайтар буталж, 1 стакан буцламгай ус хийж уг савтай нь буцалж буй арай том саванд савтай нь дүрж 15 минут байлгаад хөргөж шүүгээд 50мл-р өдөрт 3 удаа хоолны дараа хэрэглэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

Хөлөнд ургасан ясыг хэрхэн эмчлэх аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

Алхам №1

Хэрвээ таны хөлөнд яс ургаж, гутал өмсөхөд зовиуртай байгаа бол та өдөр бүр дасгал хийх хэрэгтэй. Зургийн дагуу өдөрт 1-5 минут дасгал хийхэд өвдөлт намддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

Алхам №2

Хөлөнд ургасан яс гутал өмсөх үед өвдөж буй бол тусгай хэрэглэл хэрэглээрэй.

Алхам №3

Мөн даавуугаар хөлний ясаа ороогоод гутлаа өмсч болно.

Алхам №4

Орой унтахаасаа өмнө халуун усанд хөлөө 5-10 минут дүр. Энэ арга хөлийг амраах болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

Алхам №5

Та хөлөнд яс ургаж, өвдөлт мэдрэгдэж эхэлбэл мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

Алхам №6

Мөн эм уух.

Алхам №7

Хөлөнд ургасан яснаас салах хамгийн үр дүнтэй арга бол мэс ажилбар юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

Алхам №8

Уг мэс ажилбар хагас цаг үргэлжилдэг бөгөөд 7-10 өдрийн дараа хөл эвдгэрч, хөл өвдөхөө болино.

Алхам №9

Мэс заслын дараа бүжиглэх хориотой.

Алхам №10

Зүү тавиулах үед ясны ургалт зогсдог байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

Алхам №11

Багадсан, бариу гутал өмсөх хориотой.

Алхам №12

Байнга хүйтэн жин тавих

Хөлөнд яс ургах шалтгаанууд

Хөлөн дээр яс ургах нь заримдаа үе мөчний үрэвслийн нэг төрөл болох остеоартритаас болдог. Үений үрэвсэлтэй олон жил явснаар ясны хоорондох мөгөөрс нь цаг хугацааны явцад элэгддэг. Мөгөөрсний дутагдалыг нөхөхийн тулд бидний бие организм ясны нэмэлт өсөлтийг бий болгодог нь яс ургалт юм. Остеоартрит бол хөлний яс ургалтыг үүсгэдэг цорын ганц хүчин зүйл биш бөгөөд бусад олон хүчин зүйлүүд нь мөгөөрсний эдийг элэгдүүлж, улмаар ясан ургацаг ургахад хүргэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

Ясны ургалтанд нөлөөлж болох хүчин зүйлүүдэд : 

Хөлний гэмтэл

Таргалалт эсвэл илүүдэл жин

Бариу гутал өмсөх

Хөлөнд яс ургах нь элбэг тохиолддог боловч биеийн бусад хэсэгт үүсч болно, үүнд:

Өвдөг

Ташаа

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

Нуруу

Мөр

шагай

Хөлөнд яс ургах эрсдэлт хүчин зүйлүүд :

Хэд хэдэн хүчин зүйл нь хөлөн дээр ясны ургалт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Остеоартритээс гадна эдгээр эрсдэлт хүчин зүйлүүд орно:

НАС. Нас ахих тусам яс ургах эрсдэл өндөр болно. Мөгөөрсөн эд  нь нас ахих тусам задардаг бөгөөд мөгөөрсөн эдийн оронд ясан ургацагууд ургаж эхэлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

Идэвхтэй хөдөлгөөн хийх. Тогтмол биеийн тамирын дасгал хийх нь жингээ хэвийн хэмжээнд байлгаж, эрч хүчээ нэмэгдүүлдэг боловч таны хөл дээр нэмэлт ачаалал өгч, спортын гаралтай ясны гэмтэл үүсгэж болзошгүй.

Бариу гутал өмсөх. Бариу гутал нь таны хөлийн хурууг хавчиж, хөл, хөлийн хуруун дээр тасралтгүй үрэлт үүсгэдэг.

Осол гэмтэл. Хугарал, хөхөрсөн гэх мэт бага зэргийн гэмтэл авсны дараа яс ургалт үүсч болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

Илүүдэл жинтэй байх. Илүүдэл жин нь таны хөл болон бусад ясанд илүү их ачаалал өгдөг. Энэ нь таны мөгөөрсийг илүү хурдан задарч, улмаар яс ургалт үүсэхэд хүргэдэг.

Хавтгай хөл. Хөлний нум байхгүй байх нь таны үе мөчний ачааллыг нэмэгдүүлж яс ургалтаас гадна өөр өөр асуудлуудыг өдөөдөг.

Яс ургалтын шинж тэмдэг

Яс ургах эмгэгийн үед огт шинж тэмдэг ажиглагдахгүй байж болно. Зарим тохиолдолд бусад өвчний улмаас рентген зураг авахуулах үед яс ургасан байгааг олж мэдэх нь элбэг тохиолддог. Хэрэв ургасан яс нь өвдөлт өгч, хөдөлгөөнд саад учруулж байвал эмчид хандахыг зөвлөж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

Хөлөн дээр яс ургасан үед илэрч болох шинж тэмдгүүд :

– Улайлт ба хавдар

– Хөшүүн байдал

– Үе мөчний хөдөлгөөн хязгаарлагдах

– Холгох

– Алхах эсвэл зогсоход бэрхшээлтэй болох

Оношлогоо

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

Эмч үзлэг хийж ургасан ясыг мэдэрч зовиуртай эсэхийг асууна. Хэр хэмжээний яс ургасныг тодорхойлох зорилгоор рентген зураг авахуулахыг зөвлөдөг.

Хэрэв ургасан яс нь биеийн хөдөлгөөнд нөлөөлөхгүй байгаа бол өвчин намдаагч эм хэрэглэх боломжтой. Харин хөдөлгөөнийг хязгаарлаж, өвдөлт зовиур намдахгүй бол мэс заслын аргаар ургасан ясыг авдаг.

Урьдчилан сэргийлэх

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

Хэвийн жингээ барихад анхаарах

Эрдсийн шинжилгээ өгч хэвших

Амны хөндийн эрүүл мэндэд хүүхэд наснаас анхаарах нь үений үрэвслээс сэргийлнэ

Бэртэл гэмтэлд өртөхгүй байх

Зовиурыг өвчин намдаах эмээр намжааж удаан хугацаанд явахгүй байх

Иог зэрэг хүчний бус спортоор хичээллэх

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

Эмчилгээ

Шинж тэмдэггүй ясны ургалтыг эмчлэх шаардлагагүй. Ясны ургалт нь өөрөө алга болдоггүй тул зовиур, өвдөлтийг намдаахад :

Жингээ хасах Жин хасах нь хөлний ясанд ирэх даралтыг бууруулж, яс ургалттай холбоотой өвдөлтийг намдаана. Жингээ хасахдаа:

Долоо хоногт 3 удаа дор хаяж 30 минут дасгал хий

Өдөрт авах калорийн хэрэглээгээ тооцоолж бууруулах

Порцоо тохируулах

Илүү их жимс, ногоо, туранхай мах, үр тариа хэрэглэх

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

Чихрийн хэрэглээ, шарсан, хуурсан өөх тостой хоол хүнсээ хасах

Гутлаа солих эсвэл жийргэвч хийж өмсөх

Бүлээн жин ба хүйтэн жин эмчилгээ

Бүлээн болон хүйтэн жин эмчилгээг ээлжлэн хийх нь яс ургалттай холбоотой өвдөлтийг намдааж өгдөг. Бүлээн жин нь өвдөлт, хөшүүн байдлыг сайжруулдаг бол хүйтэн жин  нь үрэвсэл, хавдрыг бууруулдаг. Өдөрт хэд хэдэн удаа 10-15 минутын турш хөл дээрээ тавь.

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

Үрэвсэл дарж өвдөлт намдаах эмүүд

– Румалай форте нь үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах үйлдэлтэйгээс гадна дархлаа дэмжих идэвхитэй нөлөөтэй. Румалай гель нь яс-үений үрэвсэл, хүзүү болон бүсэлхий нурууны спондилит, үеэр өвдөх, нуруугаар өвдөх, дал мөрөөр хөших, тулай болон бусад хэсэг газрын өвдөлтийг намдаах үйлдэлтэй олон ургамлын нийлмэл найрлагатай

 Хэрэглэх заалт:

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

• Хэрлэг өвчин болон Хэрлэг төст үений үрэвсэл

• Хүзүү болон бүсэлхий нурууны спондилит

• Яс-Үений үрэвсэл

• Үеэр өвдөх

• Тулай

• Мөрөөр чилж өвдөх

• Шөрмөс сунах

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

• Фиброз, бурсит, синовит, капсулит, теносиновит, миозит зэрэг гэмтлийн шалтгаант үрэвсэл

– Үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлэх, үений шингэн үүсгэх бэлдмэл: Глюкозамин сульфат нь аминосахар, бүх үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлж, үений үрэвсэл дарж, үений шингэн үүсэлтийг дэмжинэ. Хондроитин нь өндөр молекулт полисахарид бөгөөд үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлж, ясанд кальци хуралдах нөхцлийг бүрэлдүүлэх, үе мөчний өвдөлтийг намдаах үйлдэлтэй. МетилСульфанилМетан нь арьс, үс, хумс болон зөөлөн эдийн коллагений гол бүрэлдэхүүн бөгөөд остеоартрооз өвчний үед үрэвсэл намдааж, үений өвдөлтийг намдаана.

This image has an empty alt attribute; its file name is 1-361-1024x546.png

– Дикломол гель нь хэсэг газрын өвдөлт намдааж, үрэвсэл дарах түрхлэг: Диклофенак натри 1%-20гр нь үений бүх төрлийн үрэвслийг дарж, өвдөлт намдаана. Хүзүү,нуруу, түнх, өвдөгний үений үрэвслийг дарах, өвдөлт намдаах үйлдэлтэй гель. Арьс цочроохгүй, үенд хурдан шингэж, үйлдлээ хурдан үзүүлнэ.

Мэс засал

Эмч яс ургалтыг арилгах мэс засал хийхийг зөвлөж болно. Ихэвчлэн ясны ургалт нь хүчтэй өвдөлт үүсгэдэг эсвэл хөдөлгөөнийг хязгаарладаг тохиолдолд л мэс засал хийх сонголтыг санал болгодог байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *