Categories
Uncategorized

Нүд ядрахаас урьдчилан сэргийлэх дасгал болон хоол ХАДГАЛААД АВААРАЙ

Гар утас, компьютер зэрэг төхөөрөмж, хэрэгслээс үүдэн өнөөгийн хүмүүсийн нүд маш их ядарч байна. Түүнээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй дасгал болон хоол хүнсийг танилцуулъя.

Нүдийг амрааж, цусны урсгалыг нь сайжруулах дасгал

Нүд маш ажилсаг эрхтэн. Тархинд орж ирж байгаа мэдээлэлийн 80 – 90 хувь нь нүдээр дамждаг гэж үздэг ба унтахаас бусад бүх л үед байнга ажиллаж байдаг.

Түүнээс гадна өнөөгийн залуус хийгээд дунд, ахимаг насныхан ч олон цагаар гар утас хэрэглэх болсон тул бидний нүд туйлдаж байгаа юм. Нүдийг хэт их ажиллуулбал нүдний эргэн тойронд байх булчингууд ядарч туйлдан, нүдний хараа буурч, толгой өвдөх, хүзүү мөр хөших зэрэг шинжүүд илэрдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-381-1024x546.png

Тиймээс дээрхи шинжүүдээс сэргийлэхийн тулд тогтмол хугацаанд нүдийг амраах шаардлагатай. Жишээлбэл: Компьютер, гар утас 1 цагийн турш удаан хугацаагаар харсан бол 15 минут орчим компьютераас холдож нүдээ амраахыг хичээгээрэй. Мөн нүдийг амраах дасгал бас хийж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-381-1024x546.png

Нүдний алим 8 цэгээр эргэлдүүлэх дасгал бол нүдний дотор тал болон гадна талын булчинг зөөлрүүлж амраан, фокус тохируулах чадварыг сайжруулдаг. Сайн унтаж амрах ч бас нүдийг амраахад чухал байдаг юм.

Гар утас гэх мэт зүйлсийн дэлгэцнээс гарах цэнхэр туяа нь нойрсуулах даавар гэж нэрлэгдэх Мелатониныг багасгаж байгаа нь нотлогдоод байгаа юм.Иймд, гар утас мэтийн дэлгэцнээс унтахаас 2 цагийн өмнө татгалзаж, сайн унтаж амрах нь нүдэнд амралт өгч байгаа юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-381-1024x546.png

8 цэгээр эргэлдэх нүдний дасгал

Толгой цэх болгон чанх урагшаа хараад зөвхөн нүдний алимаа л хөдөлгөнө. Хөдөлгөхдөө цагийн зүүний дагуу:

1) Баруун дээд зүг үрүү

2) Баруун тийшээ

3) Баруун доод зүг үрүү

4) Чанх доошоо

5) Зүүн доод зүг үрүү

6) Зүүн тийшээ

This image has an empty alt attribute; its file name is 1-381-1024x546.png

7) Зүүн дээд зүг үрүү

8) Чанх дээшээ

Эдгээр 8 зүг үрүү 1 зүгт 1 секунд харна. Мөн адил нөгөө тийш нь эсрэгээр эргүүлж харна. Ингээд цагийн зүүний дагуу, цагийн зүүний эсрэг эргүүлж нэг сет болно. Өдөрт 3 – 5 сетийг хийвэл үр дүнтэй.

Холбоотой Зураг

This image has an empty alt attribute; its file name is 1-381-1024x546.png

Антиоксидант үйлчилгээтэй хүнсээр цусны урсгал сайжруулах

Нүдний ядаргааг тайлахад хоол бас их чухал. Жишээ нь: Антиоксидант үйлчилгээ нь хүчтэй витамин А,С, Е бол хамгийн сайн санал болгох шим тэжээл юм. Гахайн элэг манайд бол малын элэг, лууван витамин А аар баялаг ба витамин А нь салст бүрхүүл, арьсны хэвийн байдлыг хадгалдаг үйлчилгээтэй юм. Амтат чинжүү, брокколи зэрэгт агуулагдах витамин С нь нүдний болорын гэрэл нэвтрүүлэх чанарыг хадгална.

This image has an empty alt attribute; its file name is 1-381-1024x546.png

Хашны төрлийн ногоонд витамин Е нь элбэг бөгөөд энэ нь нүдний ядаргаа тайлах ач тустай гэж үздэг. Мөн нэрсний нэг төрөл болох Bilberry нд ихээр агуулагдах Антоцианин ч бас Антиоксидант үйлчилгээтэй.Samon болон цам хорхой зэрэг улаан өнгөтэй загасны төрөлд агуулагдах Astaxanthin бол витамин Е ийн 550-1000 дахин илүү хүчтэй Антиоксидант үйлчилгээтэй юм.

Эдгээр бодис нь нүдэнд төдийгүй биед ч бас үйлчилдэг учраас бие дэхь Антиоксидант үйлчилгээг эрчимжүүлж хөгширөлтөөс урьдчилан сэргийлдэг гэж үзэж байгаа юм. Дасгал болон хоолоор хөгширөлтөнд ялагдалгүйгээр эрүүл энх урт насламаар байх нь хүн бүрийн хүсэл билээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-381-1024x546.png

Япон хэлнээс орчуулсан: Лхагвадоржийн Энхтуяа, Ph.D

Удаан хугацаанд машин барих, компьютерийн дэлгэц удаан ширтэх, гар утасны дэлгэцрүү удаан ширтэх зэргээр нүдийг хэт их ядрааснаар нүдний ядаргаа болдог. Нүдэнд илэрч буй зовиур, өвдөлтийг эмчилж, арга хэмжээ авснаар эдгэрэх боловч нүдний бусад өвчин үүсэх эрсдэлийг бий болгодог.

This image has an empty alt attribute; its file name is 1-381-1024x546.png

Шалтгаан

Техник технологи хөгжиж, бүхий л зүйл цахимжиж байгаатай холбоотойгоор хүмүүсийн дэлгэцийн хэрэглээ ихэссэн нь нүд чилэх, ядрах гол шалтгаан болж байна. Иймд дэлгэцийг зөв хэрэглэх, амралт авах, нүдээ амраах зэрэг дасгалуудыг хийж хэвших хэрэгтэй.

Бүх төрлийн дэлгэцийн хэрэглээ, олон цагаар дэлгэц ширтэх

This image has an empty alt attribute; its file name is 1-381-1024x546.png

Нүдээ амраалгүй, олон цагаар ном унших

Хэт хурц болон бүдэг гэрэлтэй орчинд удаан байх

Бусад төрлийн нүдний өвчтэй байх

Стресстд орох, ядрах

Агаар цэвэршүүлэгч, сэнс зэрэг төхөөрөмжийн хажууд удаан байх нь нүдний ядаргаанд орох шалтгаан болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-381-1024x546.png

Шинж тэмдэг

Нүдний ядаргаа нь урт хугацааны өвчлөл, гэмтэлд хүргэхгүй ч анхаарал төвлөрөх чадвар муудах, ядрах зэргээр өдөр тутмын амьдралд бэрхшээл учруулдаг.

Нүд загатнах, ядрах, хөндүүрлэж өвдөх

Нүд хуурайших, нулимс гоожих, ойр ойрхон анивчих

Нүд бүрэлзэх, давхар харах

This image has an empty alt attribute; its file name is 1-381-1024x546.png

Толгой өвдөх

Хүзүү, нуруу, мөрөөр хөндүүрлэж өвдөх

Гэрэлд мэдрэг болох

Анхаарлаа төвлөрүүлэхэд төвөгтэй болох

This image has an empty alt attribute; its file name is 1-381-1024x546.png

Нүдээ нээж чадахгүй байх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.

Урьдчилан сэргийлэх

Компьютер, утас, таблет, телевиз үзэхдээ өрөөнийхөө гэрлийг асааж, гэрлээ тохируулах

Дэлгэцийн хамааралтай ажил хийдэг бол 20 минут тутамд дэлгэцээс холдож нүдээ амраах, алсын бараа, холын зайд байгаа зүйлсийг харах

This image has an empty alt attribute; its file name is 1-381-1024x546.png

Эмчийн заавраар тохирох нүдний дусаалга хэрэглэх

Бага насны хүүхдэд компьютер, гар утас аль болох хэрэглүүлэхгүй байх

Хол замд машин барихдаа нүдээ амраах зэрэг арга хэмжээг аваарай.

Компьютерийн ард суухдаа дараах зүйлсийг анхаараарай

Нүдээ ойр ойрхон цавчих

20 минут тутамд нүдээ амрааж, дасгал хийх

Дэлгэцийн гэрлийг багасгах

Дэлгэцийн байрлалыг тохируулах

This image has an empty alt attribute; its file name is 1-381-1024x546.png

Компьютерийн дэлгэцээ цэвэр байлгах, тоосыг нь арчих

Кактус зэрэг хортой туяаны цацрагыг багасгах цэцэг ургамал тарих

Хэрэв таны харааны чадвар муудсан гэж үзвэл юуны өмнө хараагаа шалгуулах, тохирсон шил зүүх, 6-1 жил тутамд хараагаа дахин шалгуулах, бусад шалтгааныг нүдний эмчид хандан тодорхойлуулах шаардлагатай.

This image has an empty alt attribute; its file name is 1-381-1024x546.png

Эмчилгээ

Ажиллаж амьдрах орчноо өөрчлөх, өдөр тутамдаа нүдээ амраах дадал зуршлыг бий болгох нь нүдний ядаргаа арилгах гол эмчилгээ юм. Уг өвчин нь хувь хүний дадал зуршилтай салшгүй холбоотой учраас дахин ядаргаанд орохгүйн тулд дээрх зөвлөгөөг амьдралдаа байнга хэрэгжүүлэх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *