Categories
Uncategorized

Улаан шингэн нь үнэндээ цус биш. Махны тухай таны мэддэггүй 4 баримт. Махны талаарх 8 буруу ойлголт ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Гадныхан махаа дэлгүүрээс аваад хэрэглэхээсээ өмнө заавал угааж байхыг зөвлөдөг. Энэ нь зөв эсэхийг одоо мэдэцгээе.

Махны тухай 5 баримттай танилцаж буруу ойлголтоо засаарай.

Угаалтаар махны нянг арилгахгүй

Угааснаар махны гадаргуу дээрх бохир, нянг цэвэрлэдэг гэж үздэг. Үнэн хэрэгтээ урсгал ус маханд наалдсан бичил биетийг арилгаж чадахгүй, харин ч угаалтуурын хананд наалдсан бичил биетийг маханд наах магадлалыг нэмэгдүүлнэ (ус үсэрч). Харин үйрсэн яс, үс зэргийг угааж арилгана.

This image has an empty alt attribute; its file name is 1-374-1024x538.png

Махны дотор тал дээд зэргийн цэвэрхэн байгаа, тэгээд ч өндөр хэмд болгож идэх тул таны нэмэлт хүчгүйгээр нянг устгах боломжтой.

Махнаас гарах шүүс – цус биш

Махнаас гарах шүүсний ихэнх хувийг ус эзэлж байгаа юм. Миоглобин гэх уургаас шалтгаалж улаан өнгөтэй харагдана. Энэ уураг мах болох явцад өнгийг нь өөрчлөхөд нөлөөлдөг: уурагт байгаа төмөр хүчиллэг болж борлодог ажээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-374-1024x538.png

Хөрөөгүй мах сайн биш

Дөнгөж гаргасан мал амьтны махыг болговол хатуу резин шиг болно. Тийм учраас 2-4 цагийн дараа шинээр гаргасан махыг болгож идээрэй: энэ хугацаанд булчингийн эс зөөлөрсөн байдаг байна.

Хонины мах үхрийн махнаас илүүгүй

Хонины махыг үхрийн махнаас илүү шим тэжээлтэй гэж үздэг. Үнэн хэрэгтээ өөх багатай үхрийн мах болон хонины махны калори бараг адилхан, харин хонины маханд агуулагдах холестерины хэмжээ арай их ажээ. Үхрийн мах илүү амттай, бас усархаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-374-1024x538.png

Ширүүн гал дээр шарсан мах хатдаг

Мах шарахдаа махыг зөөлөн, шүүслэг хэвээр нь болгоход амаргүй. Ганц удаа ч болов мах шарж үзсэн хүн зовлонг нь ойлгоно.

Махны шүүсийг хадгалж махаа хатаахгүйн тулд шарах хэмийг сайтар тохируулна: 60 хэмээс дээш гарсан тохиолдолд махны шүүс идэвхтэй ууршиж эхэлдэг. Шүүсгүй болгохгүй гээд түлэнхий гадаргуугүй мах ид гэж байгаа юм биш шүү. Ямартай ч таны стейк илүү амттай болно.

Мах их иддэг Монголчууд бидэнд хэрэгтэй мэдээлэл. (эх сурвалж: Authority Nutrition)

This image has an empty alt attribute; its file name is 1-374-1024x538.png

1. Мах шингэц муутай

Зарим хүн мах шингэлгүй бүдүүн гэдсэнд үлдэж өвчний суурь болдог гэдэг. Энэ бол огт худлаа. Цагаан хоолтнууд хүмүүсийг айлгах гэж ийм домог зохиосон. Мах идэхэд ходоодонд бүрэн задарч юу ч үлддэггүй. Харин жимс, ногоо идэхэд ходоодны хүчил задалж чаддаггүй зарим хэсэг үлддэг байна. Энэ нь гэхдээ муу зүйл биш, ходоодонд байдаг ашигтай бактеруудын хүнс болоод дуусдаг гэнэ.

2. Мах ханасан өөх тос болон холестерин ихээр агуулдаг

Сүүлийн үеийн судалгаагаар энэ хоёр бодис хүний биенд хоргүй болох нь батлагджээ. Жишээ нь элэг угаасаа холестеринийг үйлдвэрлэж байдаг ба хүн гаднаас хоол хүнсээр түүнийг авбал өөрөө зохицуулаад үйлдвэрлэлээ бууруулдаг аж. Иймээс нийт хэмжээ нь огт нэмэгддэггүй гэнэ. Нэг үгээр мах идсэнээр цусан дахь холестерин нэмэгддэггүй, зүрх судсанд муугаар нөлөөлдөггүй гэнэ. Нэгэн туршилтаар хүний ханасан өөх тосны хэрэглээг нь багасгаж оронд нь “ургамлын гаралтай эрүүл” тос хэрэглүүлэхэд эрүүл мэндийг нь илүү муутгаж байсан нь илэрчээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-374-1024x538.png

3. Мах зүрхний өвчлөл, 2 дугаар төрлийн чихрийн шижин үүсгэдэг

Энэ нь худлаа болох нь батлагдсан. Зүрхний өвчин 20 дугаар зууны эхээр, харин чихрийн шижин нэлээд сүүлд асуудал болж эхэлсэн билээ. Тэгвэл хүн төрөлхтөн түүхийнхээ туршид мах идсэн. Хуучин хүнснээс шинэ өвчний шалтгааныг хайх утгагүй. Судалгаагаар эдгээр өвчин болон боловсруулаагүй түүхий махны хооронд ямар ч холбоо илрээгүй. Харин боловсруулсан маханд асуудал байгаа нь батлагджээ. Мэдээж мах гэлтгүй боловсруулсан, удаан хадгалах зориулалттай хүнс болгон өвчний эх үүсвэр болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-374-1024x538.png

4. Түүхий мах хорт хавдар үүсгэдэг

Энэ нь судалгаагаар батлагдаагүй. Харин түүхий махыг хэрхэн боловсруулж, болгож хэрэглэснээс хамаарна. Хэт түлэх, хайрах үед биенд хортой бодисууд үүсч хорт хавдрын шалтгаан болдог байна. Тиймээс аль болох зөөлөн болгож, хэт түлж шаралгүй хэрэглэхэд асуудал байхгүй. Түлэгдсэн хэсгийг нь салгаж хаяж байх хэрэгтэй.

5. Хүн төрөлхтөн анхнаасаа өвсөн тэжээлтэн, мах идэхээр бүтээгдээгүй

This image has an empty alt attribute; its file name is 1-374-1024x538.png

Мах иддэгүй хүмүүсээс ийм яриа байнга гардаг. Гэвч энэ бол бүхэлдээ худлаа. Хүмүүс болон, тэдний өвөг дээдэс махан хүнстэй байсан ба тэдний бие махыг боловсруулахад маш сайн зохицсон байдаг. Бүр жимс, ногооноос ч илүү зохицдог. Амьтны гаралтай хүнс хүн төрөлхтнийг хөгжлийг удирдаж, бүх амьтнаас илүү том тархитай болгосон.

6. Мах хэрэглэх нь ясанд муугаар нөлөөлдөг

Олон хүн протейн бол хүний ясны сийрэгжилтэнд нөлөөлдөг гэдэгт итгэдэг. Тэгвэл судалгаагаар энэ нь батлагдаагүй ба харин ч махнаас авдаг протейн нь ясны нягтралыг нэмэгдүүлдэг сайн талтай гэжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-374-1024x538.png

7. Мах хэрэглэхгүй амьдарч болно

Мэдээж болно. Зарим хүн махнаас авдаг бодисуудыг бусад хүнснээс, мөн витамин хэрэглэх замаар авч болно. Ингэсэн тохиолдолд мах хэрэггүй гэдэг. Гэхдээ махнаас авдаг бодисуудыг нөхөхийн тулд бусад хүнсний ногоо, жимс, загас, өндөг зэргийг маш ихээр хэрэглэх шаардлага гарна. Мөн шинжлэх ухааны олж илрүүлээгүй маш олон бодис бас цаана нь маханд байдаг.

Тэгэхээр мах бол зайлшгүй хүний хүнсэнд байх хэрэгтэй. Харин сайн чанарын мах хэрэглэх нь чухал. Тухайлбал зэрлэг байгалаас өөрөө хоолоо олж иддэг амьтны мах хамгийн сайн чанартай. Зарим хүнийг махнаас өөр хүнс огт хэрэглүүлэхгүйгээр хэсэг хугацаанд байлгаж туршсан байдаг. Ингэхэд бие нь цоо эрүүл байсныг баримтад дурджээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-374-1024x538.png

8. Мах таргалуулдаг

Харин ч эсрэгээрээ. Махнаас авдаг протейн нь хүний бие дэх калорийг ихээр шатаадаг байна. Хэрвээ хүн сайн чанарын махаар голдуу хооллоод, бусад төрлийн хүнсээ багасгавал жингээ бууруулах боломжтой гэнэ.

Протейны өндөр агууламжтай хүнс бодисын солилцоог эрчимжүүлж өдөрт 80-100 калори шатаадаг нь судалгаагаар батлагджээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-374-1024x538.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *