Categories
Uncategorized

Өдөрт олон литр хүйтэн ус шууд хэрэглэх нь хаван үүсэх шалтгаан болж байна ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Хүний биеийн галын илч, тэр дундаа ходоодны галын илчийг доройтуулснаар элэгний цус төлжүүлэх тунгалаг цөвийн үйл ажиллагаа алдагдаж, энэ нь хаван өвчний анхдагч шалтгаан болно.

Хаван өвчнийг үүсгэх олон нөхцөлүүдийн дотроос сүүлийн үед хүмүүс “биеэ цэвэршүүлж байна”, “өтгөнөө гаргаж турна” хэмээгээд өдөрт олон литр ус тэр дундаа цэвэршүүлж савласан хүйтэн усыг шууд хэрэглэж байгаа нь хаван үүсгэх зонхилох шалтгааны нэг болж байна.

Их хэмжээний хүйтэн ус нь хүний биеийн галын илчийг багасган доройтуулж бүх биед сарнисан хаван үүсгээд зогсохгүй, ходоод, бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж олон төрлийн өвчнийг үүсгэж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Иймд та галын илчээ дарангуйлахгуйн тулд усыг буцалгаж, халуун бүлээнээр нь хэргэлэхийг зөвлөж байна. Нэг удаагийн хооллолтын хоол, ундны харьцаа нь 1/3 нь шингэн уух зүйл, 2/3 бүхэл хоол байна. Ялангуяа 30 наснаас эхлэж хүний биеийн галын илч аажмаар доройтдог гэдгийг анхаараарай.

МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ, АУ-Ы ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Г.ОДОНЦЭЦЭГ

“Өдөрт 2 литр цэвэр ус уух хэрэгтэй” гэх дүрэм бол ердөө л цуурхал төдий юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Зөв хооллолт болон эрүүл амьдралын хэв маягийн талаарх бараг бүх нийтлэлд өдөрт хоёр литр буюу найман аяга ус уух хэрэгтэйг онцолсон байдаг. Харин эдгээр нийтлэлүүдийг уншсан хүмүүс үүнд үг дуугүй итгэж өөрсдөө хүсээгүй үедээ ч усыг их хэмжээгээр ууж эхэлдэг. Тэгвэл одооноос өөрсдийгөө ингэж зовоох гэсний хэрэггүй. Зөвхөн цэвэр ус ух хэрэгтэй, эсвэл заавал 2 литр ус уух шаардлагатай гэсэн зөвлөгөөг эрүүл мэндийн байгууллагууд, тэр тусмаа ДЭМБ-с гаргадаггүй бөгөөд энэ нь ердөө л хэвлэлээр тархсан нэгэн цуурхал төдий юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Хамгийн анх, 1945 онд, АНУ-ын Үндэсний Хүнс болон Тэжээлийн судалгааны зөвлөл насанд хүрсэн иргэддээ өдрийн турш хэрэглэх калор бүртээ 1 мл шингэн уух ёстой гэсэн зөвлөгөө гаргаснаар хүмүүс ус уухын ач тусын талаар ярьж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл өдөрт 2000 ккал бүхий хүнс хэрэглэдэг хүнд яг л 2 литр ус уухыг зөвлөж байсан юм.

Мөн 1974 онд хоол тэжээлийн мэргэжилтнүүд Маргарет Макуильямс болон Фредерик Стейр нар “Nutrition for Good Health” нэртэй ном гаргаж, уг номондоо өдөр бүр 6-8 аяга шингэн уух хэрэгтэйг зөвлөснөөр энэ сэдвийн талаарх хүмүүсийн сонирхол улам бүр нэмэгдсэн билээ. Гэхдээ эдгээр мэргэжилтнүүд тодорхой хэмжээний шингэн уух хэрэгтэй гэж зөвлөхдөө “шингэн” гэдэг үгний утгад цэвэр уснаас гадна бусад төрлийн шингэн зүйлс багтахыг тодотгосон байдаг нь их чухал бөгөөд зөв мэдээлэл болсон юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Өдөрт заавал 2 литр ус уух гэсний хэрэггүй. Яагаад? (фото 1)

________

Өдөрт уух хэрэгтэй шингэний тоонд цэвэр ус, цай, кофе, шүүс, компот, тараг, шөл зэрэг төрөл бүрийн шингэн зүйлс багтана. Тэр ч бүү хэл жимс болон ногооноос бид өдөрт хэрэглэх хэрэгтэй шингэнийхээ багагүй хувийг авах ёстой байдаг.

Усыг яагаад хэтрүүлэн хэрэглэж болохгүй вэ?

Өдөрт заавал 2 литр ус уух гэсний хэрэггүй. Яагаад? (фото 2)

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Шингэний хэт их хэрэглээний үр дагаврыг хоол тэжээлийн мэргэжилтэн Елена Мотова өөрийн “Еда для радости” номондоо ийнхүү тодорхойлсон байдаг:

“Усыг ч хүртэл хэтрүүлсэн үед хүн үхэх боломжтой. Хоёрхон цагийн дотор маш их хэмжээний цэвэр ус уусан тохиолдолд усны хордлого бий болдог. Ус эхлээд хоол боловсруулах эрхтэнд уусаж, дараа нь цусны урсгалд ордог. Харин цусанд шингэний илүүдэл үүссэн үед натрийн хэмжээ буурдаг. Анагаахын хэлээр үүнийг гипонатриемия гэж нэрлэнэ. Дараа нь ус эсүүд рүү шилжиж, эсүүдийг цүлхийхэд хүргэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Усны хордлогын үед ус-електролитийн тэнцвэр алдагдах үзэгдэл нь ямар нэгэн онцлог шинж тэмдэггүй. Хөнгөн түвшний гипонатриемиягийн үед бие сульдах, толгой эргэх, толгой өвдөх, дотор муухайрах гэсэн шинж тэмдгүүд илэрч болзошгүй. Харин илүү хүнд нөхцөлд тархины хавдалт үүсэх боломжтой. Энэ нь таталт өгөх, комонд орох, бүр цаашлаад үхэлд хүргэх ч аюултай юм.

Өдөрт заавал 2 литр ус уух гэсний хэрэггүй. Яагаад? (фото 3)

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Тэгэхээр өдөрт яг хэр хэмжээний шингэн уух хэрэгтэй вэ?

Мэргэжилтнүүдийн баталсан хамгийн нийтлэг нэгэн дүрэм байдаг нь биеийн жингийнхээ 1 кг бүрт 30 мл шингэн тооцож өдөрт хэрэглэх юм. Гэхдээ мэдээж биеийн жин болон өндрөөс гадна бусад олон хүчин зүйлсээс шалтгаалж хүн тус бүрийн өдөрт уух хэрэгтэй шингэний хэмжээ өөр байдаг тул амьдралын хэв маягаа заавал тооцоолох хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Өдөрт заавал 2 литр ус уух гэсний хэрэггүй. Яагаад? (фото 4)

Дараах нөхцөлүүдэд та ердийнхөөс илүү их хэмжээний шингэн уух хүсэлтэй байж болзошгүй:

Зун цагт гадаа халуун байх үед;

Өвлийн улиралд халуун байшин дотор байх үед;

Спортоор хичээллэдэг бол;

Хөхүүл ээж бол;

Хоолны хордлогод орж их хэмжээний шингэн алдсан бол;

Онгоцоор олон цаг ниссэний дараа г.м.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Хэрэв танд өөрт тохирсон шингэний хэмжээгээ тооцоолоход төвөгтэй байгаа бол тусгай аппуудыг татаж аваарай. Hydro Coach болон Watercheck зэрэг аппууд нь хамгийн оновчтой шингэний хэмжээг тооцоолоход тусална. Ганц дутагдал нь ийм төрлийн аппууд ихэвчлэн тодорхой хугацааны зайтайгаар ээлжит аяга ус уухыг сануулдаг үйлдэлтэй бөгөөд энэ нь үнэн хэрэгтээ тийм ч ач тустай зүйл биш юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Яагаад гэж үү? Яагаад гэвэл шингэн уух цаг болсныг зөвхөн таны өөрийн цангах мэдрэмж л шийдэх ёстой. Юу дутагдаж байгааг организм өөрөө мэддэг бөгөөд ямар нэг зүйлийн дутагдал үүсэх үед шууд л дохио өгдөг. Тиймээс өөрийгөө сайтар анзааран мэдэрч, шингэн уух хүсэл төрж байгаа бол ууж, төрөхгүй байгаа бол уух гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-386-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *