Categories
Uncategorized

Цэвэршилтийн үеийн болон энгийн ясны сийрэгжилтийн шинж тэмдэг, эмчилгээ ХАДГАЛААД АВААРАЙ

Ясны сийрэгжилт гэдэг нь ясны эдийн нягтаршил багасаж, бичил бүтцээ алдсанаар илрэх архаг давшингуй явцтай эмгэгийг хэлнэ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоогоор 50-аас дээш насны эмэгтэй хүний ясны сийрэгжилтийн гаралтай хугарал 1990-2025 он хүртэл жилд 25-30% нэмэгдэх хандлагатай гэсэн таамаглал байна.

Ясны сийрэгжилт нь цэвэршилтийн шилжилтийн үеэс аажим эхэлж цэвэрших үед нэн хурдацтай явагдах бөгөөд энэ нь цэвэршсэний дараах эхний 5-10 жилд эрчимтэй үргэлжилдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-397-1024x546.png

Цэвэршилтийн үед өндгөвчнөөс ялгарах эстроген даавар огцом буурсанаас болж, ясны эдийн нягтаршил буурч, ханиах, найтаах, огцом хөдөлгөөн хийх зэрэгт гэнэтийн хугарал үүсгэх эрсдэлтэй байдалд оруулдаг.

Мөн хоол хүнсээрээ хангалттай хэмжээний кальци магни витамин д аваагүйгээс ясны эдийн эрдэсжилт алдагдаж, улмаар яс сийрэгжихэд нөлөөлдөг

This image has an empty alt attribute; its file name is 1-397-1024x546.png

Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдээс ялангуяа ази эмэгтэйн ясны сийрэгжилт илүү хурдан явагддаг гэсэн судалгаа байдаг.

50-иас дээш настай хүмүүсийн дунд дунд чөмөгний толгойн хэсгийн ба нуруу нугалмын хугарлын шалтгаан 90% өөрөө аяндаа үүссэн буюу ясны сийрэгжилтийн улмаас үүсдэг байна.

Цэвэршилтийн үеийн ясны сийрэгжилтийн эмчилгээ

Дасгал хөдөлгөөн өдөрт 30-40 минут хийж , ясны бат бэх байдлыг сайжруулна.

This image has an empty alt attribute; its file name is 1-397-1024x546.png

Кофе, хар шоколад, цайны хэрэглээг багасгана. Учир нь кофе, цай нь кальцийг шээсээр гадагшлуулдаг тул хэрэглээг багасгах хэрэгтэй.

Ясны эдийн эрдэсжилтийг хэвийн болгохын тулд кальци 800мг Витамин Д3 800 ОУН Магни 400 мг өдөрт 2 удаа хоолны дараа 1 удаа тогтмол ууна.

Цэвэршилт явагдаж байгаа тул эстроген дааврыг нөхөхийн тулд эстроген төст үйлдэл үзүүлдэг эмийн ургамал агуулсан эмийг ууж хэрэглэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-397-1024x546.png

Ясны сийрэгжилт гэдэг нь ясны жин буурч, ясны эдийн бичил бүтцийн зохицуулга алдагдан, яс хэврэгшин улмаар хугарал үүсэхэд хүргэдэг ясны системийн өвчин юм.

Шинж тэмдэг:

Эхэн үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд хожуу үе шатанд шинж илэрдэг. Үүнд:

Ясны үеэр өвдөх, янгинах

Яс хугарах, гэмтэл бэртэлд өртөмтгий болох

Биеийн өндөр хасагдах (15 см-ээс дээш намсах)

This image has an empty alt attribute; its file name is 1-397-1024x546.png

Нурууны ясны хугарлаас шалтгаалан нурууны доод хэсэг болон хүзүүгээр өвдөх

Нуруу бөгтийх

Шалтгаан, эрсдэлт хүчин зүйл:

Яс сийрэгжих нь ясны өвчлөлүүдийн дундаас хамгийн түгээмэл тохиолддог. Судлаачид дунджаар 50 гарсан хүмүүсийн 5 хүн тутмын 1 нь ясны сийрэгжилттэй байдаг гэж тогтоожээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-397-1024x546.png

Витамин Д, кальци болон фосфор нь ясны хэвийн төлжилтөнд нэн чухал эрдэс бодис юм. Хэрэв та хангалттай кальци авдаггүй эсвэл таны бие хоол хүнснээсээ хангалттай кальци шингээж авдаггүй бол ясны төлжилт хэвийн бус болно.

Насжих тусам кальци болон фосфор нь яснаас биед шингэдэг. Энэ нь ясны эдийг хэврэг болгодог аж. Үүнээс болж гэмтэл учраагүй байхад хугарал үүсч, яс хэврэгжих зэрэг эрсдэл үүсдэг. Ихэнхдээ уг өвчин нь аажмаар үүсдэг. Ихэнх тохиолдолд өвчтөн өвчин үүссэн гэдгийг мэдэхээс өмнө хугаралтай болсон байдаг. Хугаралтыг илрүүлэх үед өвчин хүнд үедээ орсон байх бөгөөд маш их гэмтсэн байдаг. Ясны сийрэгжилт нь анхдагч болон хоёрдогчоор үүсдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-397-1024x546.png

Анхдагчаар үүсэх шалтгаан нь удамшлын нөлөө, намхан, жин багатай байх, 50-аас дээш насны хүмүүс, эмэгтэйчүүдийн эрт цэвэршилт, дааврын өөрчлөлт, олон буюу эсвэл цөөн хүүхэд төрүүлэх, удаан хугацаагаар хүүхэд хөхүүлэх,

үргүйдэл, амьдралын зөв хэв маяг алдагдах, идэвхгүй байдал, хөдөлгөөн багатай байх, тамхи татах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хоол хүнснээсээ хангалттай кальци авч чадахгүй байх зэрэг орно.

This image has an empty alt attribute; its file name is 1-397-1024x546.png

Хоёрдогч шалтгаан нь бодисын солилцоо алдагдах, дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүд нөлөөлнө. Үүнд:Бамбай булчирхай, бөөрний дээд булчирхайны үйл ажиллагааны алдагдал, мөн чихрийн шижин, үе мөчний суурь өвчнүүд, ходоод, гэдэс, элэг цөсний өвчин, цусны өвчнүүд, эмийн зохисгүй хэрэглээ, ялангуяа гормоны бэлдмэлүүд удаан хугацаагаар хэрэглэх зэрэг нь гол шалтгаан болно.

Оношилгоо:

Ясны сийрэгжилтийг цусны шинжилгээ болон яс сийрэгжилтийг тодорхойлох аппарат зэргээр тухайн хүний яс хэр их сийрэгжилтэй байгааг оношилно.

This image has an empty alt attribute; its file name is 1-397-1024x546.png

Эмчилгээ:

Эмийн болон тариан эмчилгээ /Өдөрт дунджаар багадаа 1200 мг кальц, 800-1000 мг витамин д/

Амьдралын зөв хэвшилтэй байх

Дасгал, хөдөлгөөн тогтмол хийх

Хооллолт:

Витамин д, кальцийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх

Үүнд: Сүү, сүүн бүтээгдэхүүн, төрөл бүрийн нарийн ногоо, загас, дүүпүү гэх мэт 

This image has an empty alt attribute; its file name is 1-397-1024x546.png

Урьдчилан сэргийлэх арга:

Согтууруулах ундаа, тамхины зохисгүй хэрэглээнээс татгалзах

Тогтмол дасгал, хөдөлгөөн хийх

Ясны сийрэгжилт болон Артроз өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол ердөө л “Үхрийн булууны яс”-ыг өдөр тутамдаа хэрэглэх явдал юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-397-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *