Categories
Uncategorized

Биеийг хүчиллэг болгодог хоол хүнснээс яагаад зайлсхийх, бага хэрэглэх хэрэгтэй вэ? Ямар хоол хүнс биеийг хүчиллэг болгодог вэ?ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Олон янзын өвчин халдвараас урьдчилан сэргийлэх арга бол хүн бүр өөрийн биеийн дархлааг сайжруулах явдал гэдгийг бүгд мэднэ. Үүнд нэмэр болгох, санаа өгөх зорилгоор энэ бичвэрийг бичлээ. Монгол эм тангаа зохих зааврын дагуу хэрэглэх нь ойлгомжтой. Бас ариун цэвэр, хувийн сахилга батыг сахих нь зүй ёсны хэрэг. Гол хэлэх гэсэн зүйл маань дархлааны талаар энгийн үгээр гол ойлголтыг өгөх юм.

Дархлааны систем хэвийн, сайн байх гол нөхцөл нь биеийн хүчил шүлтлэгийн тэнцвэрт харьцаа хэвийн байх явдал юм. Энэ байдлыг алдагдуулдаг гол хүчин зүйлс нь стресс, эрүүл бус хооллолт, хоол боловсруулах замын элдэв эмгэг, өвчлөл эдгээр болно. Мэдээж ердөө энэ хэдхэн шалгаан биш л дээ. Гэхдээ хамгийн ихээр тохиолддог нь гэдэг утгаар хэллээ. За дээрх шалтгаануудаас үүдэн бие хүчиллэг болдог. Өөрөөр хэлбэл цус хүчилжинэ.

Эхний бас хамгийн хүчтэй шалтгаан нь стресс юм. Энэ бол маш том сэдэв бөгөөд маш олон янзын аргаар стресс тайлах, зайлсхийх боломжтой. Энгийн бас үр дүн сайтай нь хөдөлгөөн, дасгал юм. Хөдлөхийн тулд л бие маань байгаа гэж бодож өөрийгөө дайчлах хэрэгтэй. Бас бясалгал, эерэг хандлага зэрэг зуршилтай болох нь ашигтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Мөн биеийг хүчиллэг болгодог хоол хүнснээс зайлсхийх, аль болох бага хэрэглэх. Архи тамхи, бүх төрлийн чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, лаазалсан бүтээгдэхүүн, компот, газрын давсалсан самар, газтай газгүй ундаа, мах махан бүтээгдэхүүн зэрэг нь энэ жагсаалтыг тэргүүлдэг.

Always Feel Tired? It’s Probably Because Your Body Is Too Acidic …

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Мөн юугаар хүнслэх тухай мэдэх нь чухал ч түүнийг хүлээж авч боловсруулдаг хоол боловсруулах эрхтний чадвар, эрүүл байдал нь түүнээс дутахааргүй чухал байдаг. Товчдоо ходоодны хүчил байх хэмжээндээ байж чадаж гэмээ нь идсэн уусан хоол бүрэн шингэж биед хэрэгтэй шимээ өгдөг.

Эс бөгөөс дутуу шингэж боловсорсон бүтээгдэхүүн цус хүчилжих, дархлаа сулрах, автоиммуни, хавдар зэрэг бүхий л өвчний эхлэл болдог. Бас бүдүүн нарийн гэдэсний микрофлора (биед хэрэгтэй эрүүл бичил биетний иж бүрдэл) эрүүл байх нь бас чухал. Түүнийг дарангуйлдаг гол зүйл бол замбараагүй антибиотик хэрэглээ, хэт их чихэрлэг бүтээгдэхүүн, цагаан гурилан бүтээгдэхүүн болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Бас цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хангалттай сайн байх шаардлагатай. Иймээс өрөө тасалгаандаа агаар оруулах, агаарт алхах нь дархлаагаа сайжруулж бна гэсэн үг. Хөдөлгөөн дасгал нь цус тунгалагийн эргэлтийг сайжруулж, цусыг залуужуулдаг. Ходоод, хоол боловсруулах замын эрүүл, чадамжтай байдал хэрхэн хоолоо идэж байгаагаас, өөрөөр хэлбэл хэр сайн зажилж сурснаас хамаардаг. Зажлахын тулд шүдний эрүүл ахуй заавал дурдагдана.

Ходоодны хүчил хэр сайн байна вэ гэдгийг гэрийн нөхцөлд, хүнсний содын тусламжтайгаар хийх боломжтой. Зарим нөхдүүд нэлээн дээхнэ бичиж бсныг санаж бгаа бх.

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Мөн биеийн дулаан, илч сайтай хүмүүс тэр бүр ханиад томуу тусаад байдаггүй. Иймээс бээрэг, биеийн илч, гал муутай хүмүүс илчийг нэмэхэд анхаарах хэрэгтэй.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Таны цээж хөндүүрлэж, хорсож, ам гашуун оргидог уу? Энэ нь ходоодны хүчил ихэссэний илрэл ажээ. Олон хүн энэ өвчнөөс болж шаналж явдаг нь нууц биш юм. Тэгвэл бид та бүхэндээ ходоодны хүчил ихэссэн үед идэж болохгүй хоол хүнсийг хүргэхээр бэлтгэлээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Ходоодны хүчил яагаад ихэсдэг вэ?

Хоол хүнсний зохисгүй хэрэглээ, мөн архи, тамхи, кофе хэтрүүлэн хэрэглэснээс ходоодны хүчил нэмэгдэж улмаар ходоод гэдэсний хямрал үүсдэг аж. Удаан хугацаагаар ходоодны хүчил нэмэгдэх нь ходоод, нарийн гэдэсний архаг шархлаа болдог. Энэ нь ноцтой хүндэрсэн тохиолдолд бөөлжиж, огиулдаг. Зарим тохиолдолд ходоодны шархлаа өвдөлтгүй, чимээгүй явагдах бөгөөд хар өнгөтэй, хатуу өтгөн гарах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Тиймээс та дараах хоол хүнсийг бүү хэрэглээрэй гэж зөвлөх байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

1. Шоколад

Шоколад

Таны ходоодны хүчил ихэссэн бол та шоколадныхаа хэрэглээг багасгах хэрэгтэй. Учир нь дараах гурван шалтгааны улмаас шоколад идвэл ходоодны хүчил ихэсдэг аж.

Шоколаданд кафейн болон “теобромин” гэгч бодис агуулагддаг. “Теобромин” нь ходоод гэдэсний булчинг суллаж, хүчил ялгарлыг ихэсгэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Таргалуулдаг учраас удаан шингэдэг. Үүнээс болоод ходоодны хүчил ихэсдэг.

Шоколаданд байдаг какао хоол боловсруулах эрхтний тогтолцоонд муугаар нөлөөлдөг.

Цэвэр шоколад бусад төрлөөсөө арай дээр боловч үндсэн найрлага нь адилхан билээ.

2. Согтууруулах ундаа

Согтууруулах ундаа

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Бүх төрлийн согтууруулах ундаа ходоодны хүчлийг ихэсгэдэг. Учир нь тус ундаа нь гэдэс, ходоодны ёроолын эд эсүүдийг суллаж, хүчил ихэсдэг ажээ. 2004 онд “World Journal of Gastroenterology” сэтгүүл долоо хоногт 210 граммаас илүү согтууруулах ундаа хэрэглэдэг хүн ходоодны хүчил ихэсдэг өвчтэй болдгийг тогтоож, олон нийтэд хүргэсэн юм. Мөн 2010 онд “Зейжан” их сургуулийн шинжлэх ухааны сэтгүүлд согтууруулах ундаа ходоод гэдсийг өвчлүүлж, химийн бодисын найрлага нь хоол боловсруулах эрхтнийг гэмтээдэг тухай нийтлэгдсэн билээ. Тиймээс та бүх төрлийн архи, шар айрагнаас аль болох зайлсхийж байхыг эрхэмлээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

3. Кофе

Кофе

Та кофе уух дуртай бол, зуршлаа өөрчилж, цай уух цаг иржээ. Ходоодны хүчил ихтэй хүн кофе уувал бүр ч муу нөлөө үзүүлдэг. Кофе ходоодыг хурдан хугацаанд хоосолж, ингэснээр хүчил ихэсдэг. Үүнээс болж хоол боловсруулах эрхтний эд эс гэмтдэг байна. Мөн ундаа, энергийн ундаа зэрэг өөр бусад кафейн агуулдаг хүнснээс татгалзаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

4. Улаан лооль

Улаан лооль

Улаан лооль болон улаан лоолийн гаралтай бүтээгдэхүүнээс болж ходоодны хүчил ихэсдэг. Учир нь тус ногоонд хүчиллэг бодис ихээр агуулагддаг. Үүнээс болоод ходоодны хүчил ялгарах нь ихсэж, цээж хөндүүрлэдэг. Тиймээс улаан лооль, кетчуп, пицца, халуун ногоотой соуснаас зайлсхийгээрэй.

5. Газтай ундаа

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Газтай ундаа

Газтай ундаанаас болж ходоодны хүчил ихсэж, цээж хөндүүрлэдэг. Учир нь газны хөөс ходоод гэдсийг хөөлгөж, дараа нь жижгэрснээр ходоодны хүчил ялгарах нь ихэсдэг юм. Дээрээс нь газтай ундаанд хүчиллэг бодис ихээр агуулагддаг. Тиймээс ходоодны хүчил бүр ихсэж, байдал дорддог ажээ. Тиймээс газтай ундааныхаа хэрэглээг багасгах нь зүйтэй. Бүр болохгүй бол өглөө эрт ууж байгаарай.

6. Хүчиллэг жимс

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Хүчиллэг жимс

Хүчиллэг жимсэнд мэдээж хүчил ихээр агуулагддаг. Тиймээс ходоодны хүчлийг ихэсгэдэг бөгөөд ялангуяа өлөн элгэн дээрээ идэж болохгүй. Ходоод нэмэлт хүчлийг тэсвэрлэж чаддаггүй. Тиймээс алим, тоор, гадил болон тарвас идэж байх нь зүйтэй.

7. Өөх тос ихтэй мах

Өөх тос ихтэй мах

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Хонь, үхэр болон гахайн маханд өөх тос ихээр агуулагддаг тул ходоодны хүчил ихэсдэг. Өөх тос ихтэй байна гэдэг нь боловсруулахын тулд ходоод гэдэс ихээр ажиллана гэсэн үг. Хоол хүнс шингэхгүй удахаар ходоодны хүчил удаан хугацаагаар ялгарна. Тиймээс гэдэс, ходоодонд их хэмжээний дарамт учирдаг тул шарсан хуурсан мах идэхгүй байх нь зөв юм.

8. Гаа

Гаа

Гааг ихээр хэрэглэвэл цээж хөндүүрлэж, ходоодны хүчил ихэсдэг. Тиймээс таны ходоодны хүчил ихсэх тийшээ хандсан бол гааг хэрэглээнээсээ хасах нь зүйтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

9. Сармис

Сармис

Сармис ханиаданд тустай боловч цээж хөндүүрлүүлэх сөрөг талтай. Учир нь сармис ходоодны хүчлийг ихэсгээд зогсохгүй, хоолны шингэцийг удаашруулдаг ажээ. Хэрэв та сармиснаас зайлсхийж чадахгүй бол, ядаж сайтар буцалгаж, хүчлийг нь багасгаж байж хэрэглээрэй. Мөн сонгино нь сармистай адил нөлөө үзүүлдэг ажээ.

10. Бяслаг

Бяслаг

This image has an empty alt attribute; its file name is 1-412-1024x546.png

Бяслаг ходоодны хүчлийг ихэсгэж, цээж хөндүүрлүүлдэг. Өөх тос ихтэй учраас ходоод удтал шингээж чаддаггүй бөгөөд үүнээс болоод илүү их хэмжээгээр хүчил ялгардаг аж. Мөн бяслаганд агуулагддаг уурагнаас болж цээж хөндүүрлэдэг. Тиймээс өөх тос багатай бяслаг хэрэглэж байгаарай.

Бусад анхааруулга:

Бүх төрлийн шарсан, хуурсан хоол хэрэглэхгүй байх

Хоол идчихээд дор хаяж 2 цагийн дараа унтах

Өдөрт 4-5 удаа бага хэмжээгээр хооллох

Амтлагч ихтэй хоолноос зайлсхийх

Ногоо ихтэй хоол хэрэглэж байх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *