Өглөө эртлэн босон угаал үйлдэн ,сайн сайхан бодол санаагаар сэтгэлээ ариусгах явцдаа бадран дүрэлзэх гал дээрээ уураг сайхан цайгаа чана, сайтар арчиж цэвэрлэсэн ширээн дээр хир буртаг хагархайгүй ариун (тахил,аяга зэрэг)саванд цайны дээжээ хийж,алтан нар, асар тэнгэр,дэлхийн эзэд лус тэргүүтэнд дээж өргөхдөө;’

’Ум базар амрида гүдали хана хана хум’’хэмээх тарниар ариусгаад ‘’Ум сував шүдда сарва дарма сував шүддо хам’таринар цэвэрлэгдсэн гэж бодон хоосон агаар Брүмээс дээж хийсэн ариун савны доор
‘’ум’’үсэг гэрэлд хайлсаар гарч, цайны тахил бэлгэ билгийн их рашаан далай боллоо хэмээн сэтгээд ‘’Ум аа хум’’-ыг гурван удаа уншаарай.

Авралын эцсийн дээд орон болох бурхан, ном, хувраг буюу чухаг дээд гуравт тахил өргөхдөө; ‘’Донба ламэд санжай ринбоча,жовба ламэд дамчой ринбочэ,дэнба ламэд гэндүн ринбочэ, жавнай гончог сумла чодба вүл’’ тарнийг уншина.
Шарын шашин эзэн богд Зонхова түүний ууган хоёр шавь Жалцав богд,Хайдүв богд нарт тахил өргөхдөө;’’Ганжан шиндай сролжэд Зонхова Ойдүв ригбий ванчүг Жалцав жэ до-аг данбы дагво Хайдүв жэ жалбай явсрай сумла чодва бүл ’’тарнийг уншин өргөдөг.

Шүтээний өмнө зул өргөх ёс нь; Хамаг амьтаны мунхагийн харанхуйг гийгүүлэн зам мөрийг нь ариусгах буяны үндэс, бэлгэ билгийн үзэл юм.
Түүнчлэн оюун ухаан билгүүний гэгээ улам бүр гийж мандан дэлгэрэхийн бэлгэдэл тэргүүтэн тус эрдэм нь үлэмж билээ. Зулын шар тос, өөхөн тос, ургамлын гаралтай тос алинаар ч өргөсөн болох ба зулын галыг дэрс хөвөнгөөр голлон хийдэг. Харин Энэтхэг, Төвд оронд навч, даавуугаар гол ороох уламжлалтай аж.

Эх сурвалж: www.budda.mn
ЦАЙНЫ ДЭЭЖ ӨРГӨХ ЁСОН БА ЦЭЭР
Цайны аяганы амсарт хурууны өндөг хүргэвэл ял зэмд унана, эмтэрхий аяганд хийвэл зочноо илт доромжилсон болно, аягатай цайг үүдээр гадагш цацвал амны хишиггүй болно, амсар бялхаж асгартал хийвэл амны хишиг асгарна, нар буруу эргүүлж цай аягалбал үйл хэрэг буруу эргэхийн цондон, аягалсан цайг түрүүлж амсалгүй ширээн дээр тавибал чөтгөр түрүүлж амсана хэмээн цээрлэдэг.

Уур нүдүүрт цай нүдэхдээ тоолбол идээ ундаагаар дутна, цай идээг буруу гараар өгвөл ирсэн зочноо үл хүндэлсэн, дайлахыг хүсээгүй гэсэн муу сэтгэл болно, хормой шууж, ханцуй шамлан цай идээнд ойртох аваас зэрлэг танхай болно, цайны шаарыг хогтой хамт хаяваас идээний дээжээ үл хүндэлсэн болно хэмээн цээрлэдэг.
Цайны идээг чимхэж хийвээс ядуурна, бага багаар хийвээс харамч хахир болохын шинж хэмээнэ. Цайны дээжийг хангай дэлхийд өргөж, гэрийн эзэнд эхэлж өгөх учиртай бөгөөд зөрчвөөс гэрийн эзний хийморь сүлд доройтно хэмээн үздэг.

Цайны дээж өргөх үед үс гэзгээ янзлан нүүр гараа угааж, толгойдоо малгай, алчуур сэлтийг тавьж, хэт халуун биш цайны дээж өргөх ба гарын алгыг дээш харуулсан маягтай өргөдөг. Өргөх үедээ бүтэлгүй муухай үгс хэлдэггүй. Жишээ нь өр ширгүй, өвчин зовлонгүй, идэж уухаар дутаалгүй байлгаж хайрла гэж хэлж болдоггүй байна.
Өвөг дээдсийн, уул усны эздийн, наран ээжийн амар мэндийг эрж байна хэмээн өргөдөг. “Үе үеийн өвөг дээдэс минь, хөх мөнгөн тэнгэр эцэг минь, хөрст алтан дэлхий эх минь, 99 тэнгэр минь, 33 хурмаст минь, уул усны эздүүд минь, ураг төрлийн онгодууд минь, өвгөн буурал аав минь, эмгэн буурал ээж минь, харсан даасан тэнгэрүүд минь, хар лусын савдагууд минь, атаа таван тэнгэр минь

Та бүхэндээ …. жилтэй …. овогтой …. би цайныхаа дээжийг өргөж, амар мэндийг тань айлтгаж байна” хэмээн хэлж өргөөд эцэст нь “үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж, хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж хайрлаарай” хэмээн хүсэж өргөдөг учиртай.
Цайны дээж өргөнө гэдэг нь энгийн хэрнээ хүчтэй засал ажээ.
Өглөө цайны дээж өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн хэмээнэ. Учир нь өвөг дээдсүүд харанхуй болох үед бидний ертөнцөд ирж үр хүүхдээ эргэж тойрч, муу муухай бүхнээс холдуулдаг хэмээн итгэдэг. Сүү өргөж байгаа нь ирэх замыг нь сүүн бороогоор гэрэлтүүлж, тэднийг ундаалж цангааг нь тайлж байгаа утга юм.

Цайны дээжээ өргөхдөө хэлсэн үгс энгийн хэрнээ хүчтэй засал болдог. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан биеэ бэлдсэн байх хэрэгтэй.
Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.

Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үгийн хүч, энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Жишээ нь: үр хүүхдийг минь өвчин зовлонгүй, биднийг өр ширгүй, идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй.

Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй. Жишээ нь: Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байна гээд нэг өргөнө. Дараа нь уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байна аа гээд нэг өргөнө. Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай гээд цайны дээжээ өргөнө. Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт ерөөл өргөнө.
Энгийн хэрнээ маш хүчтэй засал гэж үздэг. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн аж.

Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх, ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм. Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг. Тиймээс айл гэрийн эзэгтэй, ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдэгийг хэлж өгье.
Долоон бурхан одны тэгширдэг цаг:

Зун: 02:30 – 04:30
Намар: 21:30 – 23:30
Өвөл: 19:00 – 20:30
Хавар: 0:30 – 02:30
Долоон бурхан одонд аврал одуулахдаа дан ганц өөрийгөө эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурханы буулт маш их байдаг учраас олон хүн, амьтанд аврал одуулах нь зөв юм байна шүү.

Цайныхаа дээжийг өргөхдөө хэлэх үг:
Цайны дээжний өргөл /Өвөг дээдэстээ өөрсдийгөө таниулах/
Үе үеийн өвөг дээдэс минь
Хөх мөнгөн тэнгэр эцэг минь
Хөрст алтан дэлхийн эх минь

99-н тэнгэр минь
33-н хурмаст минь
Уул усны эздүүд минь
Ураг төрлийн онгодууд минь
Өвгөн буурал аав минь
Эмгэн буурал ээж минь
Харсан даасан тэнгэрүүд минь

Хар лусын савдгууд минь
Атаа таван тэнгэр минь
Та бүхэндээ …………. жилтэй ……………. овогтой …………
Цайныхаа дээжийг өргөж байна.
