Хөлөнд 72 мянган мэдрэлийн төгсгөл байдаг бөгөөд цэг бүр нь биеийн өөр өөр хэсгүүдэд хамааралтай байдаг.

Хөлөө өдөр бүр 20-30 минут бүлээн усанд дүрэх нь цэгэн иллэгтэй ижил бөгөөд биеийн болон сэтгэл санаа, оюун ухааны ерөнхий эрүүл мэндийг дэмжиж төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.
Биеэс хорыг гадагшлуулна
Ус нь хөлний хөлсний булчирхайнуудаар дамжуулан биеэс өдрийн турш хуримтлагдсан хорт бодисын тодорхой хувийг гадагшлуулдаг.

Нойргүйдэлд сайн нөлөөг үзүүлнэ
Нойргүйдэл нь мэдрэлийн ядаргааны анхан шат гэдгийг хүн болгон мэднэ. Орон дотроо орчихоод эргэж хөрвөөсөөр хэдэн цагийг бардаг бол унтахаасаа 1 цагийн өмнө бүлээн усанд хөлөө дүрвэл бүх булчингууд суларч амархан нойр хүрч, тайван унтана.
Оюун санааг цэвэрлэнэ
Хааяа бид хэт их зүйл бодсоор тархиа ачааллуулж орхидог. Тэгвэл хөлөө бүлээн усанд дүрж сууснаар бодол цэвэрлэгдэж, цэгцэрч, уур бухимдал багасаж бясалгалын төлөвт шилждэг.

Ядарсан хөлийг амраана
Энэ бол хамгийн наад захын ашиг тус нь. Хөл ядрахад биеийн бүх хэсэг дагаж ядардаг. Харин их ажлын дараа хөлөө усанд дүрэхэд бие бүхэлдээ амарна.
Үе мөчний шархирааг багасгана
Үе мөчөөр нь янгинаж өвддөг хүмүүс хөлөө бүлээн усанд дүрж сууснаар өвдөлтөө багасгах ач тустай.

Цусны эргэлтийг сайжруулна
Цус багадалттай, үргэлж даардаг хүмүүс хөлөө орой бүр бүлээн усанд дүрж сууж хэвшвэл цусны эргэлт сайжрах болно.
Америкчуудын өргөн хэрэглэдэг /бүлээн усанд орж/ эрүүл мэндэд тустай энгийн атлаа үр дүнтэй дараах зургаан жорыг санал болгоё. Энэхүү эмчилгээний үр дүнд шулуун гэдэс болоод үтрээний өвчнөөс сэргийлж, цусны эргэлт сайжирах болно. Гэрийн нөхцөлд өөрийгөө анагаах эдгээр жорыг та хэрэглэж эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

Гамамелион цэцэг
Гамамелион цэцэг (Witch Hazel) нь Хятад, Япон зэрэг орнуудад түгээмэл ургадаг ургамал бөгөөд үүгээр төрөл бүрийн бэлдмэл, тос зэргийг хийдэг. Та бүлээн усанд хоёр цайны халбага оливын тос, хоёр цайны халбага гамамелионы ханд хийгээд, түмпэнтэй усандаа 10-15 минут суугаарай. Ингэснээр таны өтгөн хатахгүйн дээр шамбарамаас сэргийлнэ.

Нэрс
Хэрвээ та шамбарамтай бол дараах зааврыг дагаарай. Нэг аяга буцалсан усанд хоёр цайны халбагаар нэрс хийж хутгаад 20 минут байлга. Дараа нь найруулсан хандаа бүлээн усанд хийгээд 15-20 минут дотор нь суугаарай.
Эмийн ургамал
Энэ зөвлөгөөг эмэгтэйчүүдэд зориулъя. Бүсгүй та үтрээний ариун цэвэр, эрүүл ахуйг сахихыг хүсвэл балжингарамын ханд хоёр аяга, розмарин цэцгийн навч хоёр ширхэг, төлөгч өвсний ханд нэг аяга, лаванда цэцгийн тос нэг аяга, хумсан цэцэгний тос нэг аягыг бүлээн усанд хийгээд дотор нь дор хаяж 20 минут суугаарай. Ингэснээр та үтрээний үрэвсэл, хорт хавдар, цестит зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх болно.

Хүнсний сода
Нэг аяга хүнсний содатай усанд сууснаар шулуун гэдэсний үрэвсэл, хорт хавдар зэрэг өвчнөөс сэргийлж чадна.
Эпсом давс
Эпсом давс буюу магнийн сульфат нь та бидний хэрэглэдэг усанд ордог давсны түүхий эд юм. Эпсом давсыг хоёр хоолны халбагыг бүлээн усанд хийж суух юм бол шулуун гэдэсний төрөл бүрийн өвчнөөс та сэргийлэх болно.

Цайны модны тос
Цайны модны тос нь дорно дахинд нэлээд өргөн тархсан эмийн орц юм. Үүнийг ходоод, шулуун гэдэсний өвчлөлийг анаагахад түлхүү ашигладаг. Хэрвээ та энгийн аргаар шулуун гэдэсний өвчнөөс сэргийлэхийг хүсэж байвал нэг цайны халбага цайны модны тос, нэг хоолны халбага балжингарамын хандтай хольж бүлээн усанд хийгээд дотор нь суугаарай.

Хөл зүрхний нэг адил асар их ачаалал үүрдэг бөгөөд хүний хоёр дахь зүрх гэсэн үг юм. Өдрийн турш хөлөнд хуримтлагдсан бохирыг орой бүр цэвэрлэж ариутгаж байх нь зүрх, тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй байна.

20 гаруй төрлийн эмийн ургамалын ханд хольсон цельсийн 40-42 градусаас хэтрэхгүй бүлээн усанд хөлөө 20-30 минут дүрэх нь өдрийн ажлын ачаалалыг арилгаж улмаар биеийн алжаалыг сайн тайлж, цусны эргэлтийг сайжруулдаг ач тустай аж.
Хөлөнд 72 мянган мэдрэлийн төгсгөл байдаг бөгөөд цэг бүр нь биеийн өөр өөр хэсгүүдэд хамааралтай байдаг. Хөлөө өдөр бүр 20-30 минут бүлээн усанд дүрэх нь цэгэн иллэгтэй ижил зарчмаар биеийн болон сэтгэл санаа, оюун ухааны ерөнхий эрүүл мэндийг дэмжиж төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

- Биеэс хорыг гадагшлуулдаг
Ус нь хөлний хөлсний булчирхайнуудаар дамжуулан биеэс өдрийн турш хуримтлагдсан хорт бодисын тодорхой хувийг гадагшлуулдаг.
- Нойргүйдэлд сайн
Нойргүйдэл нь мэдрэлийн ядаргааны анхан шат гэдгийг хүн болгон мэднэ. Орон дотроо орчихоод эргэж хөрвөөсөөр хэдэн цагийг бардаг бол унтахаасаа 1 цагийн өмнө бүлээн усанд хөлөө дүрвэл бүх булчингууд суларч амархан нойрмоглон, тайван унтана.

- Оюун санааг цэвэрлэнэ
Хааяа бид хэт их зүйл бодсоор тархиа ачааллуулж орхисон байдаг. Харин хөлөө бүлээн усанд дүрж сууснаар бодол цэвэрлэгдэж, цэгцэрч, уур бухимдал багасаж бясалгалын төлөвт шилждэг.
- Ядарсан хөлийг амраана
Энэ бол хамгийн наад захын ашиг тус нь. Хөл ядрахад биеийн бүх хэсэг дагаж ядардаг. Харин их ажлын дараа хөлөө амрахад бие бүхэлдээ амарна.

- Үе мөчний шархирааг багасгана
Үе мөчөөр нь янгинаж өвддөг хүмүүс хөлөө бүлээн усанд дүрж сууснаар өвдөлтөө багасгах ач тустай.
- Цусны эргэлтийг сайжруулна
Цус багадалттай, үргэлж даардаг хүмүүс хөлөө орой бүр бүлээн усанд дүрж сууж хэвшвэл цусны эргэлт сайжрах болно.
