Бүрэн гүйцэт зажилж идээгүй хоолноос ач тустай, тэжээллэг бодисуудыг бие махбод бүрэн авч чаддаггүй байна. Хоолоо сайн зажилахгүйгээр усаар даруулан идэхэд хоол боловсролт эрс муудахад нөлөөлнө.

Учир нь хоолтой хамт уусан шингэн, ходоодноос ялгарах хоол боловсруулах шүүсийг шингэлдэгээс болж хоолыг боловсруулж чадахгүйд хүрдэг байна. Иймээс танд ямар хоолыг хэдэн удаа зажилж идэх, ингэснээр хоол хүнсний шингэцийн талаар мэдээлэл бэлтгэлээ.
Хэдий сайн зажилж идсэнээр шүлс сайн ялгарч шүлстэй холилдсон хоол ус уух шаардлагагүйгээр амархан залгигдах болно. Тэр дундаа бага насны хүүхдийн хоолыг сайтар зажилж идэхийг, эсвэл бүхэл бус нарийн шингэхэд хялбар байх байдлаар хооллох нь зүйтэй юм.

Дутуу зажилсан хоолыг ходоод боловсруулах гэж маш их ачаалалтай ажилласаар сүүлдээ хоол дутуу боловсорч, дутуу боловсорсон хоолондоо хордох, архаг өвчинд өртөх аюултай.
Хоолыг сайн зажилж иднэ гэдэг нь хоолыг бүр нялцгай болтол олон дахин зажилахыг хэлнэ.
Хүүхдүүдэд зажилж идэхийн ач холбогдлыг хэлж өг

Хүүхдүүдэд зажилж идэхийн ач холбогдлыг хэлж өгч, яаж зөв зажилж идэх аргыг сургах хэрэгтэй. Хүүхэд эхлээд идэх зүйлээ гараараа барьж мэдрэх хэрэгтэй. Дараа нь хоолоо 1 удаа үмхэн амандаа хийж үүдэн шүдээрээ хазан баруун, зүүн талынхаа араагаар дунджаар тус тус арав, арван удаа хоёулангаар нь арав, нийт гучин удаа зажилж шүлстэйгээ хольж иднэ.
hoolnii-shingets

1 үмх хоолыг зажилан залгисны дараагаар дараагийн үмх хоолыг амандаа хийх байдлаар хооллоорой
1 үмх хоолыг зажилан залгисны дараа дараагийн үмх хоолыг амандаа хийнэ. Дээр дээрээс нь зажилахгүйгээр хоолыг үмхэж болохгүй гэдгийг сайн хэлж сургана. Хүнсний бүтээгдэхүүн бүрийг зажилж идэх тоо түүний хатуу зөөлнөөс шалтгаалдаг.
Хүнсний бүтээгдэхүүнийн хэдэн удаа зажилах вэ?
Чанасан өндөг /33 удаа зажлах/
Төмсний нухаш /34 удаа зажлах/

Махны нухаш /36 удаа зажлах/
Хальсгүй алим /40 удаа зажлах/
Будаа /41 удаа зажлах/
Бяслаг /47 удаа зажлах/
Хиам /48 удаа зажлах/
Өргөст хэмх /53 удаа зажлах/

Түүхий байцаа /82 удаа зажлах/
Тостой хоол бага зажилагддаг учраас хүүхдэд тос багатай хоол хийж өгч байх хэрэгтэй. Сайн зажилж идэх тутам шүлс сайн ялгарч хоолыг боловсруулах нь сайн болно. Хурдан идэхдээ гол нь бус, сайтар зажилж идэх нь эрүүл мэндэд тустай байна.
Зөвхөн хурдан турахын хажуугаар эрүүл мэндээ ч сайжруулах арга зам бий. Үүний нууц нь ердөө хоолоо удаанаар, сайтар зажлах явдал юм. Энэхүү зөвлөгөө маань тэнэг санагдаж болох ч үнэн хэрэгтээ бүх зүйл логиктой байдаг шүү дээ. Хэрэв та бидний зөвлөмжийг дагаж мөрдвөл 3 сарын хугацаанд хоолны дэглэмгүйгээр жингээ 10 кг-аар хасах боломжтой.

Хүн хоолоо хангалттай сайн зажиллаж идвэл хэт их идэх гээд байдаггүй. Үүнээс гадна энэ зажиллах үйл явц нь хоол боловсруулах үйл явцыг хэвийн байлгахад онцгой үүрэгтэй байдаг. Ийнхүү нэгэнт хоолоо сайн зажилж идэхийн бүх давуу талыг мэддэг болсон тул үүнийг туршиж үзэх л үлдлээ …
Хоолоо хэрхэн сайн зөв зажиллах вэ?
Хоол хүнсийг сайтар зажилж идэж байвал хоолны илчлэгийн хэмжээ буурдаг байна. Хүн багахан хоол хүнс идэхэд л өлсөж байгаа мэдрэмж дарагддаг, нэг үгээр бол энэ нь илчлэг багатай хоол иднэ гэсэн үг юм. Энэ бол хоолны дэглэмийн хатуу хязгаарлалтгүйгээр эрүүлээр турах маш энгийн схем юм.

Ургамлын гаралтай хоолыг сайн зажилж идвэл илүү амттай байдаг. Удаан зажилж идэх тусам хоолны амт илүү сайхан мэдрэгддэг! Явуут дундаа юм иддэг хүн, бас их хэмжээгээр иддэг хүмүүс хоолны жинхэнэ амт чанарыг мэдэрч чаддаггүй.
Олон удаа сайн зажилж иддэг хүний хоол маш хурдан бөгөөд амархан шингэдэг. Хоол боловсруулах үйл явц хялбар болоод ирэхээр хоол идсэний дараагаар ходоодонд хүнд мэдрэмж төрөхгүйгээс гадна хэтрүүлж идэхгүй, ходоодоо сунгахгүй байх давуу талууд бий. Идсэн хоол хүнс бидний биеийг эрч хүч, тэжээлээр хангахаас гадна эрүүл мэндэд маань маш чухал ач холбогдолтой. Эцэст нь хэлэхэд, муу зажилсан хоол хүнс бидний биед бараг шингэдэггүй гэж ойлгож болно!

Та өөр дээрээ ийм туршилт хийгээд үзээрэй, ганцхан 7 хоногийн дараа л танд илүү сайхан болж байгаа нь мэдрэгдэж эхлэнэ. Хоолоо болгоомжтой зажилж идсэнээр ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвсэл гэх мэт ходоод гэдэсний өвчлөлүүдээс урьдчилан сэргийлж чаддаг байна. Ходоод хэт их ачаалал авахаа болихоор бие сэргэхэд маш их хүч зарцуулагдах нь багасч, ядаргаа тайлагддаг байна!
Бага байхад маань эцэг эхчүүд биднийг хоолоо сайн зажилж идэхийг захидаг байсан нь гайхах зүйл биш байжээ. Энэ нууцыг нэгэнт мэдсэнээс хойш илүүдэл жингийн асуудал ч үүрд мартагдах болно. Хоол идэхдээ анхаарлаа саринуулахгүйгээр аажуу уужуу идэж байгаарай, идэж байхдаа ном, сонин уншихгүй, зурагт үзэхгүй байх хэрэгтэй.

Аль болох хоолтой хамт шингэн юм уухгүй байх хэрэгтэй, хоолны хажуугаар шингэн юм уувал хоолны боловсруулалт, шингээлтэд муугаар нөлөөлдөг тул хоол идэхээс 15 минутын өмнө, хоол идсэнээс хойш 15 минутын дараа шингэн зүйл ууж байгаарай.
Эслэгээр баялаг хоол хүнс сонгон хэрэглэж байгаарай, мэдээжийн хэрэг, зажиллахад ч маш тааламжтай. Энэ бол эрүүл мэнддээ санаа тавьдаг хэн бүхэнд зориулсан хоолны үндсэн дэглэм юм шүү. Найзуудаа эрүүл мэндэд хоргүйгээр амархан турахад нь туслах энэхүү гайхалтай аргын талаар дуулгаарай!

Бид яагаад хоолоо сайтар зажилж идэх ёстой вэ. Мэдээж сайн зажилсан хоол шүлсэнд хангалттай дэвтэж жижиглэгдэж чаддаг нь ходоодонд задарч боловсроход тустай байдаг. Ингэснээр ходоодонд ачаалал үүсгэхээс хамгаалдаг.
Цаашлаад сайн задарч чадсан хүнсний зүйл гэдсэнд орж гүйцэд боловсорч шимэгдсэнээр бие организм шаардлагатай шимээ авч чадна.
Маш олон өвчин хоол дутуу боловсорч шингэснээс үүддэг. Ж нь алерги, экзем, астма гээд олныг дурдаж болно. Энэ нь дутуу зажилж залгиснаас эхлэлтэй.

Мөн хоолоо дутуу зажилж залгиад байх нь илүүдэл жинтэй болоход том нөлөөтэй.
Бодоод үзээрэй. Бид амандаа орсон хүнсний зүйлийг хэр олон удаа зажилна вэ төдий хэрээр тархи руу дохио очиж их идсэн мэт мэдрэмж төрөх үндэс болдог. Ингэснээр яг л эрүүл, хэвийн ходоодонд багтах хүнс идээд цадсан мэдрэмжийг авдаг. Өөрөөр хэлбэл сэтгэл ханаж чаддаг.

Харин бараг л зажлахгүй залгиад байх нь тархинд тийм мэдрэмж төрж амжилгүй ходоодоо хэмжээг нь хэтэртэл чихэх нөхцөл болдог. Хэзээ хойно цадсан мэдрэмж төрөх ба тэр үед аль хэдийн хэтрүүлэн идчихсэн бх жишээтэй. Ингээд л мангасаа зүүдэлж хоноод, ходоод гэдэс элэг цөс асуудалтай болж эхэлнэ гэсэн үг.
Зөв хооллоход юугаар хүнслэх нь чухал боловч бас хэрхэн хооллох нь түүнээс дутахгүй ач холбогдолтой. Маш олон хүн ходоодны хүчил сул байгаагаа мэдэхгүй хооллох явцдаа шингэн ихээр уудаг нь угийн сул байгаа хүчлээ улам султгаж байдаг.

Сердюковын рефлекс гэдэг ойлголт байдаг. Энэ нь ходоодны хүчил хэдий сайн бна ходоодны амсрын хумигч булчин сайн ажиллах ба хүчил сулрахад тэрхүү булчин мөн сулардаг үзэгдлийг хэлдэг бөгөөд ингэснээр ходоодны хүчил улаан хоолой руу урсан орох боломжтой болдог.
Мөн 12 нугалаа гэдэсний үрэвсэл ч үүнтэй холбоотой байдаг. Эрүүл чийрэг эрч хүчтэй амьдрахад эрүүл ходоод амин зул болох ба түүнийгээ хэрхэн эрүүл байлгаж зөв ухаалгаар хооллох нь магадгүй таны бодож байгаагаас ч чухал байж болох юм шүү.