Өглөө сэрэнгүүт хагас нойрмог үед далд ухамсар ид ажиллаж байдаг. Яг энэ цагаар 7 хүрдний тарни уншиж хүрдээ кодлох хэрэгтэй.

- Үндэс хүрд
Би эх болсон газар дэлхий дээрээ бат зогсож, миний амьдрал тэнцвэртэй агаад амьдралын ноён нуруу маань тэгш сайн сайхан амьдарч байна. Амьдралаа авч явах хүч, сэтгэлийн тэнхээ, итгэл маань улам улам нэмэгдэж байна. Талархаж байна.
Миний хөлийн сарвуу, хурууны үенүүд, өсгий, шагай, шилбэ, өвдөг, дунд чөмөг, сүүж, олон уулзах яс, нуруу, сээр, хүзүү, булчин судас, шөрмөс, төв мэдрэлийн систем маань анагаагдаж улам эрүүл болж байгаад талархаж байна.

Гарын сарвуунууд, хурууны үенүүд, бугалга, бугуй, тохой, харьт, дал мөр ангаагдаж улам эрүүл болж байна. Энэ бүхэнд би чин сэтгэлээсээ талархаж байна.
- Үржихүйн хүрд
Түшиж тулах сайн сайхан хань ижилтэйгээ аз жаргалтай, хайр энэрэлтэй, амар амгалан түвшин сайхан амьдарч, хүсэн хүлээсэн үр хүүхэд заяаж, эрүүл энх, эрдэм чадалтай, тэгш сайхан амьдарч, үр ханийн сайхан хувь заяаг хайрлаж байгаа Бурхны өршөөл хайранд баярлалаа. Талархаж байна.

Үтрээ, умай өндгөвч”түрүү булчирхай, төмсөг, бэлэг эрхтэн”давсаг, бөөрний дээд булчирхай, бөөр, шулуун гэдэс анагаагдаж улам эрүүл болгох залуу эд эсээр сэргээгдэн залуужиж байна.
- Наран сүлжээ хүрд
Орлогын олон, олон эх үүсвэрээс мөнгөний хүч надруу тасралгүй урсан орж ирж миний эд хөрөнгө орлого мөнгө урсан орж ирж байна. Би эд баялагтай, хайр энэрэлтэй, элбэг хангалуун амьдарч байгаадаа талархаж байна.Миний элэг, цөс, ходоод, нойр булчирхай, дэлүү, 12 нугалаа гэдэс, нарийн бүдүүн гэдэс анагаагдаж, эрүүл, залуу шинэ эд эсээр нөхөн сэргээгдэж улам эрүүл болж байгаад талархаж байна.

- Зүрхэн хүрд
Би өөрийн өвөг дээдэс , эцэг, эх, ах дүүс, үр хүүхдүүд, анд найзууд, хүн төрөлхтөнийг ачлал хайр хүндэтгэлийг бишрэн хүндэтгэж бурханы бүтээсэн тэр л байдлаар нь хүлээн авч байна. Тэдний тухай бодсон бодсон бодол амссан догдлол хэлсэн үг хийсэн үйлдлийнхээ төлөө өршөөл уучлал гуйж байна. Намайг уучилж өршөөсөнд баярлалаа. Миний төлөө хийсэн бүхэнд тань чин сэтгэлээсээ талархаж байна. Миний зүрх, сэрээ булчирхай, уушиг, цагаан мөгөөрс бүгд анагаагдаж би улам эрүүл болж байна. Талархаж байна.

- Хоолойн хүрд
Миний хийморь сүлд сэргэж, ажил үйлс хийгээд хийж бүтээхээр зорьсон бүхэн маань санаснаар бүтэж, амжилт, алдар хүндийн дээдийг хүлээн авч байгаадаа талархаж байна. Миний бамбай булчирхай, улаан хоолоой, цагаан мөгөөрсөн хоолой, дууны хөвч маань, дархлааны систем, бодисийн солилцоо анагаагдаж улам эрүүл болж байгаадаа талархаж байна.
- Мэлмийн хүрд
Миний оюун санааны саад бэршээл бүхэн арилж, шинээр эерэг эд эсүүд бий болж байгаад талархаж байна.

Миний алсын хараа, зөн совин, сэтгэхүйн цаг хүрээ улам улам тэлж, сурч мэдэх, хөгжиж дэвших, бүтээж туурвих, шинээр сэтгэн бүтээх оюун ухааны хүч маань улам нэмэгдэж байна.
Уураг тархи, нүд, чих,нүүр, ам хамар, арьс анагаагдаж, улам бүр эрүүлжин залуужиж байгаад талархаж байна.
- Титэм хүрд
Эцэг болсон мөнх тэнгэр, сансар огторгуйн гайхамшгийг бүтээгч эрчим хүч миний зулайгаар нэвтэрч , эх болсон газар дэлхийн шимт урсгал хөлийн улаар дээш урсан орж байна.

Газар дэлхий дээрх амьдрал минь бат бэх байр суурьтай, тэнцвэртэй агаад амьдралын маань ноён нуруу тэгш, эцэг эх, ахан дүүс, хань ижил, үр хүүхдүүд маань бүгд эрүүл энх, элэг бүтэн, эв эе, энэрэл хайр, аз жаргалаар бялхсан амар амаглан амьдралыг цогцлоож байна. Эрхэт тэнгэрийн бурхаддаа талархаж байна.
Миний бүх эд эс, эрхтэн системүүд анагаагдаж эрүүлжсэнд талархаж байна.
Бид эдгээр долоон хүрдүүддээ, ухамсартайгаар эсвэл ухамсарын бус түвшинд, хүссэн хүсээгүй нөлөөлж байдаг.

Бодол, сэтгэл санаа
Бодол бол энергийн нэгэн хэлбэр бөгөөд эерэг бодол, бие дэх энергийн урсгалыг эрчимжүүлж байдаг болох нь шинжлэх ухааны түвшинд нотлогджээ. Бодол, сэтгэл санааны байдал бүр, хүрдүүдэд нөлөөлдөг болох нь мөн тогтоогдсон байдаг байна. Нар
Нарны туяа, ургамлын навчинд туссанаар тухайн ургамал түүнийг шингээн авч, үр жимсэнд нь өнгөт энерги болон хуралддаг. Өдөр тутам, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоо хүнсэндээ хэрэглэх, нар салхинд гарч байх зэрэг нь, 7 хүрдийг идэвхижүүлж байдаг аж.

Төсөөллийг ашиглах
Бодол нэгэнтээ энергийн хэлбэр учираас, төсөөллөөр 7 хүрдээ нээх мөн идэвхитэй байлгах боломжтой гэж үздэг. Тухайн хүрдэнд харгалзах өнгийг төсөөлөн хүрдүүдээ эрчимжүүлж болдог аж.
Байгалийн чулуу, эрдэсүүд
Эдгээр нь мөн тодорхой энерги агуулж байдаг. Хүний бие организмд чулууны бүтцийн адил талстлаг бүтэцүүд байдгаас, энергийг сайжруулах, мөн компьютерийн чип мэт үйлчилэл явуулах гайхалтай чадвартай байдаг. Гоёл чимэглэлийн чулуун

эдлэл зүүх, орчиндоо байгалийн чулуу, эрдэсүүдийг байршуулах нь, бие организмаа эрч хүч, эмчилгээний үелзэлээр хангах боломжийг бүрдүүлдэг.
Өнгөжүүлсэн усны үйлчилэл
Ус нь, энерги, өнгө зэрэг олон зүйлийг дамжуулах чадвартай гайхалтай бодис юм. Өнгө оруулсан усанд орох, хэвтэж алжаал тайлах үед, сэтгэл санаа, бие организмд өнгөний хэлбэлзэлийн давтамж үйлчилдэг байна. Энэ үедээ үнэр эмчилгээний тосыг нэмж ашиглах үр дүнтэй арга ихэд дэлгэрсэн байдаг аж. Усыг өнгө оруулахдаа байгалийн гаралтай будгийг ашигладаг.

Үнэр эмчилгээ
Эфирийн тосыг тухайн ургамал, цэцгийн цэвэр, жинхэнэ шинж чанар, хүчийг агуулсан мөн чанар гэж үздэг. Эдгээр тоснууд, үнэрээр эмчилэх гойд шинж чанарыг агуулдаг.
Хөгжим, аялгуу, бүжиг

Хөгжим хүнд, эерэг сөрөг, аль алинаар нь үйлчилэх чадвартай. Хөжмийн долоон нот бүр, долоон хүрд тус бүрт үйлчилдэг. Дуу авиа хүний сэтгэл хөдлөл, бодол санаа, оюун ухаан, бие мах бодод нөлөөлдөг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон байдаг. Таатай ая аялгуу хүнд нөлөөлж, хүн өөрийн эрхгүй хөдөлгөөнд ордог нь бүжиг юм.
Дуу чимээний өнгө, авиа
Бид, бие организмынхаа үелзэлийн давтамжид тохирсон авиа гаргаж чаддаг. Тогтмол, таатай авиа гаргах үйлдэл биеийн эрхтэнүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг бөгөөд авиа, дууны өнгөний бохирдол буюу уур хилэн, уур уцаартай үед өөрийн эрхгүй гардаг дуу авиа, эрхтэнүүдийг гэмтээж байдаг гэнэ. Орчиноо таатай, тааламжтай дуу чимээ, аяз аялгуугаар хүрээлүүлэх нь та өөрөө өөртөө зүйрлэшгүй тус хүргэж байна гэсэн үг аж.

Цэнэгжүүлсэн ус
Ердийн болон өнгөт шилэн аяганд ус хийж наранд тавьж уух нь,
усны энергийг өнгөний энергитэй хослуулан хэрэглэх үр дүнтэй арга гэж үздэг. Хуванцар аяга, сав хэрэглэж болдоггүй.
Гэрэл ба нүд
Гэрэл, нүдээр нэвчин даавруудыг бие эрхтэнд хуваарилах гипофизийн үйлчилэл үзүүлдэг. Тухайн хүрдээ эрчимжүүлэхийн тулд эмчилгээний өнгөт шил зүүж ашиглах арга байдаг.

Засал чимэглэл, ая тух
Гэр орон, ажил, албан тасалгаагаа өөрт тааламжтай эерэг, зөөлөн өнгөөр будаж засах, гоёж чимэх, цэвэр цэгцтэй байх нь мөн хүрдүүдийг идэвхижүүлж байдаг.
Хувцас
Таны өмссөн хувцас нь, сэтгэл санаа, бодол энергийн түвшинд нөлөөлж байдаг. Гэрэл, хувцасыг нэвтлэн орохдоо, өнгөт энергийг идэвхижүүлдэг бөгөөд өнгөтэй тод өнгийн хувцас өмсөх нь, хүрдүүдэд эерэгээр нөлөөлөх боломжийг өгдөг байна.
