Categories
Uncategorized

Нимбэгний хальс нь үе мөчний өвдөлтийг үүрд арилгахад тусална. ХАДГАЛААД АВААРАЙ

Нимбэг нь ерөнхий эрүүл мэндийг дэмжих чухал шим тэжээлээр баялаг учраас манай гараг дээрх хамгийн эрүүл жимсний нэг юм. Гэсэн хэдий ч та нимбэгний шүүсний л ашиг тусын талаар сонссон байх.

Нимбэг нь А, С, В1, В6 витамин, кали, биофлавоноид, фолийн хүчил, магни, пектин, фосфор, кальци зэрэг витамин, эрдэс бодисоор баялаг. Энэ нь чихрийн шижин гэх мэт янз бүрийн өвчинтэй тэмцэхэд маш үр дүнтэй болгодог. Тэдний тогтмол хэрэглээ нь дархлааны системийг бэхжүүлж, хоол боловсруулах, гэдэс, элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

Өглөө нь нимбэгний шүүсийг нэг аяга устай хольж уувал жирэмсэн үед өглөөний өвчин намдааж, үнэр нь дотор муухайрахыг багасгаж, ходоодны асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг.Нэмж дурдахад нимбэгний хальс нь мэдрэл, судасны өвдөлтийг намдаах, үрэвслийн эсрэг хүчтэй ариутгах үйлчилгээтэй бөгөөд нимбэгний навч эдгээдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-72-1024x556.png

Гэсэн хэдий ч нимбэг нь үе мөчний өвдөлтийн үед маш үр дүнтэй байдаг. Тэдгээрийг хоёр аргаар ашиглаж болно:

Хоёр нимбэгийг хальсалж, шилэн саванд хийнэ.

Чидун жимсний тос хийнэ, таглаж тавиад, 2 долоо хоног байлгана.

Үүний дараа тосыг хэрэглэхэд бэлэн болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-72-1024x556.png

Самбайг тосонд дэвтээж, өвдөж буй хэсэгтээ түрхэж, боолт хийж, шөнийн турш байлгана.

Та нимбэгний хальсны зөвхөн шар хэсгийг үрж, өвдөлт өгч байгаа хэсэгт түрхэх ёстой.

Боолтоор боож, хэдэн цагийн турш ажиллана.

Нимбэгэнд олон төрлийн өвчний бактер устгагч агуулагдаж байдаг бөгөөд нимбэгийн хүчил, нимбэгийн тос ихээр агуулагддаг тул элгэнд тустай. Хорт хавдрын химийн элементүүдийг задалж, элгэнд хуралдсан хорт бодисыг гадагшлуулдаг. Нимбэг нь С витаминаар маш баялаг юм. 1ш нимбэгт 20мг агуулагдана. Нимбэг нь исгэлэн амттай бөгөөд загасны махан хоол, салад мөн төрөл бүрийн ундаа, цай, коктейль зэрэгт хэрэглэгдэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-72-1024x556.png

-Зуу насалж мөнх залуугаараа

Нимбэг С амин дэмээр баялаг гэдгийг бид мэднэ. Харин энэ жимсэнд байдаг аскорбин нь нэвтрэх чадвартай амин дэм гэж нэрлэгддэг Р амин дэмтэй маш нийцтэй байдлаар хосолсон байдгийг та мэдэх үү? С болон Р амин дэмийг бие организмд нэгэн зэрэг оруулснаар цусны эмзэг судас бэхждэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-72-1024x556.png

Нимбэг нь биднийг зөвхөн амин дэм дутагдах өвчнөөс хамгаалаад зогсохгүй, мөн цус харвалт, зүрх хаагдах, судас өргөсөх болон бусад хурц өвчнүүдээс хамгаалж чадна гэдгийг тогтоогоод байна. Түүнээс гадна, амин дэмүүд энэ нарийн холбоо нь хөгшрөлтийн талаар урьдчилан сануулдаг. Тийм болохоор, ялдамхан бүсгүйчүүд минь эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж, аль болох ихээр нимбэг идэж бай.

This image has an empty alt attribute; its file name is 1-72-1024x556.png

Ингэснээр танд үрчлээ нэмэгдээхгүй, харин та улам ч залуу, улам сайхан харагдах болно. Нэг чухал тайлбар хэлэхэд, нимбэгийг хальстай нь бүхлээр нь хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь түүнд хальсалж авсан нимбэгийг бодвол амин дэм 2,5 ихээр агуулагддаг.

-Нимбэгээр арьсаа арч. Нэг харамсалтай зүйл бол насны онцлогоос хамааран гарах нөсөөт толбо юм. Өдөр тутам өглөө, оройд биеийнхээ санаа зовоосон хэсгүүдэд нимбэгийн шинэхэн шахсан шүүсээр үрж арчаад байвал толбо аяндаа цайрч эхэлнэ. Үлдсэн хальстай хэсгээр хумсаа зүлгэж болно. Тэгвэл хумс тань үзэмжтэй сайхан болох бөгөөд хугарамхай байх нь багасна.

This image has an empty alt attribute; its file name is 1-72-1024x556.png

-Задгай энгэртэй даашинз. Задгай энгэртэй даашинзанд дуртай бол нимбэгний исэллэг хүчил нь шар үсний сүвүүдийг багасгаж, жижиг үрчлээсийг арилгах бөгөөд арьсыг илүү толигор, үзэмжтэй болгоно.

-Жимсний хүчил нь үсийг сайхан өнгө орууулна. Хэрвээ үсний эмчилгээний бальзамыг байнга хэрэглэснээр үс тослог, хэтэрхий хүнд болвол нимбэгний хүчилтөрөгчтэй шампунь хэрэг болно. Энэ нь үсийг хатуу усаар угаасны дараа үлдэх хагийг арилгах бөгөөд үсний жинхэнэ өөрийнх нь өнгийг оруулж хуйхны эвэрлэг хайрсыг бэхжүүлж өгдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-72-1024x556.png

-Эмчилгээний уур. Нүүрэнд гарсан батга, бэржрүү маш их сэтгэл зовоодог. Гэвч энэ тохиолдолд уураар нүүрээ утах нь үнэхээр гайхамшигтай нөлөө үзүүлнэ. Түмпэнд маш халуун ус хийгээд дээр нь 5 дусал нимбэгний шүүс, мөн 3 дусал ургамлын тос нэмж хий. Бэлтгэсэн халуун усан дээрээ нүүрээ ойртуулан тонгойж толгойгоо нүүр гарын алчуураар бүтээ. Ингээд 10-15 .минут уураар утаад дараа нь ширүүн сальфеткаар нүүрээ дарж арчина.

This image has an empty alt attribute; its file name is 1-72-1024x556.png

-Турахыг хүссэн хүн бүрт. Нимбэгний шүүстэй 1 стакан халуун усыг хоолны өмнө уух нь хоол боловсруулах ажиллагааг сайжруулж, цусан дахь холестриныг саармагжуулах ба элэгний байгалийн цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж, хэрэггүй бодисыг гадагшлуулж өгдөг. Энэ жор нь энгийн бөгөөд үйлчилгээ сайтай учир цагаан хоол хэрэглэдэг Голливудын одод үүнийг хэрэглэх дуртай. Ногоо, жимсний шүүх бэхний толбыг нимбэгний хүчил түргэн хугацаанд арилгадаг. Хатаасан нимбэгний хальс нь цагаан эрвээхэйнээс хамгаалах маш тохиромжтой хэрэгсэл болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-72-1024x556.png

-Ядарсан үед. Удаан явснаас хөл их ядарсан үед нимбэгний хэрчсэн хэрчмүүдээр хөлөө үрж арчвал түргэн хугацаанд сэргэж ядаргаа гардаг.

Нимбэг нь цетроны төрлийн жимснүүд дотроос хамгийн хүчиллэг амт үнэртэй нь юм. Улирлаас шалтгаалалгүй хөлөрдөг хүмүүс их байдаг. Хэрвээ уншигч таныг ийм асуудал зовоож байгаа бол доор зөвлөмжийг дагаад нэг үзээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-72-1024x556.png

Сайхан үнэртэй болгох. Та уух ногоон цайндаа зүсэм нимбэг нэмсэнээр цайныхаа үнэрийг сайхан болгоод зогсохгүй хоолны шингээлтэд сайн нөлөөтэй.

Хөлсний үнэр дарах. Суга болон хөлөндөө нимбэгийн шүүс түрхвэл таны хөлс ялгаралт багасдаг байна.

Наранд түлэгдсэн арьсыг зөөлрүүлэх. Нимбэгийн шүүсыг хүйтэн устай холиод арьсандаа түрхээрэй. Энэ нь наранд түлэгдсэн арьсыг тайвшруулж, хурдан сэргээдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-72-1024x556.png

Угаалганд хэрэглэх. Толбо болсон хувцас, хэрэглэлийг нимбэгийн шүүсээр арчиж, шаардлагатай бол хэсэг хугацаанд дэвтээх нь үр дүнтэй байдаг.

Сав суулгаа цэвэрлэх. Нимбэгийн шүүс болон давс нь гал тогооны сав суулгыг цэвэрлэх хамгийн сайн цэвэрлэгч болдог гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-72-1024x556.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *