Зав зайгүй ажил, завсаргүй үргэлжлэх бүхний дунд эрүүл зөв хооллолтын хатуу дэглэм баримталж амьдрана гэдэг амаргүй даваа шүү дээ.

Идэж буй хоол хүнсэндээ анхааралгүй, олдсон бүхнээ хоолойгоороо давуулах нь бидний эрүүл мэндийг муутгаж байдаг. Хэдийгээр одоо эрүүл байгаа мэт боловч ирээдүйд хэзээ нэг өдөр хор уршиг нь мэдэхдэх болно. Энэхүү мэдээлэлд багтсан эдгээр хүнсний ногоонуудыг өдөр тутамдаа хэрэглэх нь таны биеийг дотроос нь эрүүлжүүлж, гадаад төрхөнд тань хүртэл нөлөөлнө.

- Хүрэн манжин
Энэхүү амин дэмээр баялаг ногоо нь төмөр, кальци, бетайн гэх хүрэн манжингийн гол өнгийг бий болгодог антиоксидантаар баялаг ажээ. Бетайн нь эсийн тогтолцоог бэхжүүлж, хүний биеийн хамгийн гол ялгаруулагч эрхтэн болох элгэн дэхь эсийн нөхөн төлжилтийг дэмждэг байна. Таны элэг биеэс тань хорт бодисыг ялгаруулах гол үүрэгтэй бөгөөд үүнийг идэвхжүүлэх үйлчилгээтэй ногоог хэрэглэх нь үр дүнг ихэсгэнэ.

Зөвлөгөө: Хүрэн манжингийн шим тэжээлийг хадгалахын тулд хальстай нь жигнэж эсвэл чанаж хэрэглээрэй. Мөн шарах шүүгээнд болгож, бага зэрэг шарж хоолны хачир болгон идэхэд нэн тохиромжтой. Эрүүл мэндэд тустай смүүти бэлтгэхэд ч хүрэн манжинг ашиглаж болох юм.
- Сонгино, сармис
Сонгино, сармис хоёрт элэгний хамгийн хүчтэй антиоксидант болох “Глутатион”-ыг үүсгэхэд оролцдог флавоноидууд агуулагддаг. Үүний тусламжтайгаар, хоол боловсруулах системээс хорт бодисын үлдэгдлийг шүүж хоргүйжүүлэх ферментийг бий болгодог байна. Үүгээр зогсохгүй, энэ нь бактер, янз бүрийн фаразитын эсрэг үйлчилгээтэй бөгөөд хүний биеийн дархлааг сайжруулдаг аж.

Зөвлөгөө: Ямар ч хорт бодис гадагшлуулах хоолны дэглэмд энэ хоёр ногоог заавал оролцуулах хэрэгтэй. Түүхий эсвэл шарсан сармис нь салатыг гайхалтай амттай болгодог. Мөн сармистай талх, бинтэй хамт идэхэд тохиромжтой.
- Ногоон ургамалууд

Хар ногоон өнгийн навчит ургамлууд нь хоол боловсруулалтын тогтолцоог хлорофилын тусламжтай цэвэрлэдэг. Хорт бодис, бусад чөлөөт радикалуудтай холбогдон ердийн материал болгон хувиргадаг төдийгүй хүний биед хуримтлагдаж байдаг хүнд металлуудыг гадагшлуулдаг байна.
Зөвлөгөө: Орчин үеийн хоолнууд их хүчиллэг болсон учир үргэлж бууцай, буржгар байцаа зэргийг хэрэглэж занших нь зүйтэй. Бууцайгаар амттай шөл хийж болох бол, буржгар байцааг оливийн тосонд хуурж, пиццандаа амт нэмээрэй.

- Нимбэгтэй ус
Цитрусын төрлийн жимснүүд “С” витамин болон антиоксидантаар баялаг учраас хоол боловсруулах эрхтэнд эерэг нөлөө үзүүлдэг. Энэхүү хүчирхэг нэгдэл нь хорт бодисыг усан хэлбэрт хувиргах элэгний ферментүүдийг идэвхжүүлж, ходоодны хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна. Нэг ёсондоо биеийн хорт бодисыг шингэн маягаар биеэс гадагшлуулна гэсэн үг юм.

Зөвлөгөө: Өглөө босоод өдрийг эрч хүчтэй, үр бүтээмжтэй өнгөрүүлэхийн зэрэгцээ толигор сайхан арьстай болох, гэдэснийхээ гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахын тулд нэг стакан бүлээн усанд нэг нимбэгний шүүс шахаж хийгээд чимх давс, зөгийн бал эсвэл агч модны шүүстэй хольж уугаарай.
- Үр, самар

Хэрвээ та амттанаас салж чадахгүй байвал оронд нь үр, самар хэрэглэж хэвшээрэй. Учир нь: Бүйлсэн самрыг өдөр тутамдаа хэрэглэх нь элэг орчим дахь өөхлөлтөөс сэргийлнэ. Хушга нь элэгнээс шүвтэр ялгаруулахад туслах хүчиллэг арганинаар баялаг бөгөөд тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Маалингны үр бол сэтгэл санаа сэргээгч байгалийн бүтээгдэхүүн. Нухаж хэрэглэвэл нарийн, бүдүүн гэдэсээс хорт бодисыг гадагшлуулах чадвартай.
Үүнээс гадна хоолны дуршил бууруулж, тураах үр ашигтай. Наран цэцгийн үр нь цусны даралтыг тогтвортой хэмжээнд байлгах магнигаар арвин бөгөөд зүрхний хэм алдагдалтаас сэргийлдэг байна.

- Тараг
Тараг нь биологийн идэвхит бүтээгдэхүүн тул хүний биеийг ашигтай бактериар хангаснаар хоол боловсруулалт, дархлааны тогтолцоонд дэмжлэг үзүүлдэг.
Зөвлөгөө: Сахар ихтэй тарагнаас татгалзаж амьд, идэвхитэй бифидо тараг сонгохыг хичээгээрэй.

- Багваахай цэцэгний болон ногоон цай
Цусан дахь бохирдлыг гадагшлуулахад багваахай цэцэг нэн тустай. Харин ногоон цай нь хэдий нэг ургамлаас гаргаж авдаг ч хар болон улун цайтай харьцуулахад илүү их антиоксидант агуулдаг байна. Ногоон цайн дахь каффейн нь шээс ялгаруулах замаар биеэс хаван хавдрыг хөөдөг аж.
Зөвлөгөө: Дараагийн удаа уул, модонд зугаалахдаа эсвэл гэрийнхээ гадаах талбайгаас багваахай цэцэг түүж, сайтар угааж цэвэрлээд, хялбар хирнээ үр дүнтэй хорт бодисыг гадагшлуулах цай болгон уугаарай.

- Цагаан гаа
Хаван бууруулж, биеэс хорт бодис, муу зүйлүүдийг гадагшлуулдаг хамгийн түгээмэл арга нь цагаан гааг өдөр тутамдаа хэрэглэх юм. Энэ нь гэдсэн дэхь хүчлийн хэмжээг нэмэгдүүлж, нян бактерийг устган, халдвараас сэргийлхээс гадна метаболизмийг идэвхжүүлж, элэгний үйл ажиллагааг дэмждэг.
Зөвлөгөө: Цагаан гааг хэрэглэх арга маш олон бий. Лимон, зөгийн балтай цай уух эсвэл зүгээр л хоол, салад, шөлөндөө нэмж, амт оруулан туршиж үзээрэй.

- Лууван
Лууван бол глутатиноор баялаг хүнсний ногоонуудын нэг бөгөөд бэта-каротин, А витаминыг агуулж байдаг. Мөн зүрхний үйл ажиллагаанд ашигтай төдийгүй дархлааны системийг сайжруулхад өндөр үр дүнтэй.
Зөвлөгөө: Биеэс хорт бодисыг гадагшлуулахын тулд нэг юм уу хоёр өдөр лууван болон бусад ногоо идэж болно.

- Өргөст хэмх
Элэг цэвэршүүлэх, хоол шингээлтийг дэмжих, хорт бодисыг гадагшлуулах гээд олон ашигтай энэ ногоог хүмүүс тэр болгон яриад байдаггүй. Үнэндээ, өргөст хэмх нь хүний биед чийгшил өгч, шээс хөөснөөр хорт бодисыг ялгаруулдаг байна.
Зөвлөгөө: Согтууруулах ундаа, давстай шорвог хоол идэсний дараа өргөст хэмх идэх нь хаван буулгаж, илүүдэл шингэнийг гадагшлуулдаг.

Бонус: Нарийн, бүдүүн гэдэс цэвэрлэх жүүс
Нэг стакан бүлээн усанд нэг амны халбага далайн давс хийгээд алимны жүүс, цагаан гаа, шинэхэн лимоны шүүс нэмээрэй. Ахиухан хэмжээгээр хийгээд хөргөгчиндөө хадгалаад, ам тань цангах бүрт уугаарай. Эсвэл хоолтойгоо хамт ч ууж болно.
Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийх гол зорилго нь биеэс хорт бодисуудыг гадагшлуулах юм. Бүрэн гүйцэд шингээгүй мах, бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний үлдэгдэл нь бүдүүн гэдэсний хананд бүрхүүл үүсгэж, хорт бодис ялгаруулж, цусны урсгалаар дамжин бүх биеийг хордуулж байдаг гэж үздэг.

Хорт бодисын нөлөөгөөр хүний биед дараах шинж тэмдгүүд илэрч болно:
Ядрах
Толгой өвдөх
Биеийн жин нэмэгдэх
Эрч хүч буурах
Бүдүүн гэдэс нь ойролцоогоор 2м урттай хоол боловсруулах замын төгсгөлийн хэсэг юм.

Нарийн гэдсэнд 4-5 цаг дамжин боловсрогдсон хоол тэжээлийн зүйл бүдүүн гэдсэнд 12-18 цагийн турш дамжин гардаг.
Өдөрт 2кг орчим боловсруулагдсан хүнсний зүйл буюу сэвс бүдүүн гэдсэнд орж ирдэг үүний үр дүнд 200-300 гр орчим өтгөн ялгадас үлддэг байна. Уг өтгөнийг бид өдөр бүр гүйцэд гадагшлуулах ёстой боловч тэр бүр чаддаггүй.
Гэдэсний бактеруудыг боловсруулдаг амин хүчлүүд, амин дэмүүд, клюкозууд болон усны 95 хүртэлх хувь нь бүдүүн гэдсээр шимэгддэг.

Тиймээс бид өдөр тутамдаа эрүүл аргаар цэвэрлэж өтгөнийг тогтмол гадагшлуулах нь эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалхаас гадна илүүдэл жинд өртөхгүй байх үндэс болно.
Өртөг багатай органик нэгэн жорыг та нартаа заая.
Орц: хар чавга, чиа үр, монгол байцаа, лемонтой бүлээн ус. Хамгийн чухал нь 24 цаг хоол идэлгүй гэдсээ цэвэрлэх.

20 Natural Laxatives to Help Keep You Regular
Хийх зааварчилгаа:
250 гр хар чавгаа 150гр бүлээн устай миксердэнэ.
5 амны халбага чиа үрээ 25 минут халуун бүлээн усанд дэвтээж бэлдэнэ.
Дунд зэргийн хэмжээтэй байцаагаа жигнэж болгоно.

Хар чавганы өтгөн ханд дээрээ дэвтээсэн чиа үрээ хийж хөрсний дараа хөргөгчиндөө хийж хонуулна.
Eating chia seeds the right way | Health Coomeva Magazine
Хэрэглэх заавар:
Өглөө өлөн дээрээ хар чавганы хандаас 3 халбагыг 200 гр халуун бүлээн усанд хутгаж уух ба 20 30 минутын зайтай уусаар оройны 19 цагаас өмнө бүгдийг нь ууж дуусгана. Хандаа дангаар нь идсэн ч болно.
Үүний голоор жигнэсэн байцааг идэж дуусгах хэрэгтэй.

Лемонтой усаа бүлээнээр нь уух ёстой бөгөөд 2.5 л уух хэрэгтэй.
Цэвэрлэгээ хийж байгаа өдөр мах, гурил, давс зэргийг хасаж биеийг хоргүйжүүлэх учраас хоолоо бүрэн хорино.
За зөв хоолны дэглэмд орхоосоо өмнө ЗААВАЛ цэвэрлэгээ хийнэ шүү бүсгүйчүүдээ.
Цэвэрлэгээ хийсний 24 цагын дараа өглөө жингээ үзэрэй бараг
1-1.5 кг хасагдсан байх болно

7 хоногт 1 удаа уг цэвэрлэгээгээ хийж байгаарай.