ЗЭС ЭЛЭГ УУШГИНЫ ӨВЧИНД ТУСТАЙ
ЗЭСИЙН АНАГААХ ЭРДЭМ

- Шар усыг хатаах:
Шар ус нь хүний бүх биед буюу 5 цул, 6 сав, биеийн гадар доторгүй нийтэд гүйдэг тул биеийн аль ч эрхтэн шар усны өвчинөөр өвдөх боломжтой байдаг.
- Элэгний халууныг арилгах:
Элэг нь ихэвчлэн халуунаар өвддөг тул зэс аяга, тогоо, домбонд цайгаа хоолоо хийж идээ ундандаа зэсийг шингээж элэг, нүдний халуун өвчнөөс урьдчилан сэргийлдэг байсан.

- Уушгины халууныг арилгана:
Ханиад томуу хүрэх нь УУШГИ-нд их бага ХАЛУУН үүсгэдэг. Уушгинд өгөр шар ус хурах буюу Сүрьеэ өвчин, Ногоон цэртэй ханиад гэх мэтийн үед тустай. Зэс хэрэглэх нь хурдан анагаадаг.
Зөвөлгөө:
Хэрэв та хөөрч хөшөөд шар ус хураад байгаа бол ЗЭС ГУАША-гаар хусуулах болон зэс хүзүүвч зүүж шар усыг хатаана.

Бүх төрлийн идээт үрэвслийн үед зэс аяганд хоол цай уух нь үрэвслийг намдааж, идээг хатаах үйлдэл үзүүлнэ.
Элэгний хатуурал, элэгний үрэвсэл, вирустай бол өглөөний ширгээсэн усаа зэс аяганд хийж хөргөөд уувал эмийн ус болно.
Ханиад хүрсэн, ковидын дараа уушгиа хамгаалж халдварт өвчний халууны урхагийг арилгая гэвэл зэсэн домбо, аяганд хоол цайгаа хөргөж хүртээрэй.

Арьсан дээр идээт тууралт гардаг бол зэсээр үрж болно.
Нурууны булчин их чангардаг бол зэс гудсан дээр хэвтэж унтаж болно. Энэ нь нуруунд үүссэн шар усыг хатааж булчин суллана. Бөөрний өвчлөлийн үед эдгэрэлтийг түргэсгэнэ.
Хэрэв та зогсоо ажил хийгээд хөлийн эрээн булчин их өвддөг бол зэс улавч хийвэл нэмэх цэнэгний илүүдэл гаргаж ядаргаа тайлахын сацуу хөлийн эрээн булчин өвдөх нь бага байх болно.
Эсвэл чанаж буй цайнд зэс хавтгай хийж буцалгаад аваад байж болно.

Гоо сайхан талаас зэсээр нүүрэндээ гуаша хийх нь нүүрний хаванг буулгаж хялгасан үрчлээг арилгана.
Дээрх мэтээр янз бүрээр хэрэглэж болно шүү.
УАУ-ны их эмч О.Очгэрэл
Монголчууд эрт дээр үеэс зэсийг эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн. Зэс нь эрдэс тогтоох, нян бактерийг устгах нөлөөтэй гэдэг. Тухайлбал, зэс нь эрдэс давсны солилцоог идэвхжүүлж, нойргүйдлийг багасган, төв мэдрэлийн системийг сайжруулан цусан дахь инсулины үйлчилгээ, цагаан эсийн үйл ажиллагааг дээшлүүлдэг аж. Зэсийг хөхний үрэвсэл, хатуурал, умайн хоргүй хавдар тэргүүтнийг эмчлэх зорилгоор тухайн газар тавьж хэрэглэх тохиолдол ч байдаг.

Зэс аягыг хэрэглэх нь хамгийн үр дүнтэй байдаг аж. Тэгвэл зэс аягыг яаж хэрэглэвэл үр дүнтэй байхыг танд танилцуулъя. Ходоодны шархлаа болон дотор бүх өвчлөлийн үед бөөрөнхий байцааг буцалгаад шүүсийг нь зэс аяганд хийж хонуулна. Улмаар өглөө 5-7 цагийн хооронд, 30 хоногийн турш тогтмол уухад доторын өвчний ямар ч төрлийн өвчлөлийг хурдан хугацаанд анагаадаг байна.

Зэс аяганаас гадна зэсэн бүслэвч, зэс улавч, зэс бугуйвч байдаг. Эдгээр нь өөрсдийн гэсэн эрүүл мэндэд тустай нөлөөг үзүүлдэг байна. Тухайлбал, зэсэн бүслэвч нь нуруу бөөр, эмэгтэйчүүдийн савны өвчлөл, түрүү булчирхай, ууц нурууны зөөлөн эдийн гэмтэл, доргилтоос, элэг цөс ходоод, уушгины өвчлөл сүрьеэ, хатгаа, үе мөчний өвчлөлийг анагаах увдистай аж. Мэс заслын дараах үеийн шархлаан дээр зэс тавьж боовол нягтрал нэвчдэс нь арилдаг байна.
Харин зэс улавч нь эмэгтэйчүүдйин өвчлөлд хамгийн сайн бөгөөд эрт дээр үеэс уламжлагдан ирсэн энэхүү эмчилгээг хэрэглэж иржээ. Зэс улавч нь хөлийн улнаас толгойн орой хүртэл бүх төрлийн өвчнийг анагаадаг гэнэ. Хуян, шар усыг тараах, цусны эргэлтийг сайжруулах, ясны сийрэгжилтийг зогсоох, үе мөчний өвчлөл болон түрүү булчирхай, эмэгтэйчүүдийн савны өвчлөл, хавдар, цусны өвчин, үс уналтыг зогсоох зэрэгт сайн аж.

Зэс бугуйвчийг бидний ээж, эмээгээс эхлээд л зүүдгийг бид сайн мэднэ. Тэгвэл тэд яагаад зүүдгийн бол. Учир нь үе мөчний өвчлөл, хуян шар усыг тараахад зүүж хэрэглэнэ. Мөн биеийн эсэргүүцэл сулрахад зэсний өнгө хувирдаг. Ялангуяа хүүхэд зэс зүүснээр дархлааг сайжруулж хоолой өвдөх шүд цоорох, үс унах зэргээс сэргийлдэг байна. Ингээд хялбархан байдлаар зэсийн тусламжтайгаар эрүүл мэндээ хамгаалъя.
Монголчууд эрт дээр үеэс зэсийг эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн. Зэс эрдэс тогтоох, нян бактерийг устгах нөлөөтэй байдаг. Мөн эрдэс давсны солилцоог идэвхжүүлж, нойргүйдлийг багасган, төв мэдрэлийн системийг сайжруулан цусан дахь инсулины үйлчилгээ, цагаан эсийн үйл ажиллагааг дээшлүүлдэг аж. Зэсийг хөхний үрэвсэл, хатуурал, умайн хоргүй хавдар тэргүүтнийг эмчлэх зорилгоор тухайн газар тавьж хэрэглэнэ.

Зэсэн бүслэвч
Энэхүү зэс эдлэл нь нуруу бөөр, эмэгтэйчүүдин савны өвчлөл, түрүү булчирхай, ууц нурууны зөөлөн эдийн гэмтэл, доргилтоос, элэг цөс ходоод, уушгины өвчлөл сүрьеэ, хатгаа, үе мөчний өвчлөлийг анагаах увидастай. Мэс заслын дараах үеийн шархлаан дээр зэс тавьж боовол нягтрал нэвчдэс нь арилна.
Зэс улавч
Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн энэхүү эмчилгээ нь хөлийн улнаас толгойн орой хүртэл бүх төлрийн өвчнийг анагаадаг байжээ. Хуян, шар усыг тараах, цусны эргэлтийг сайжруулах, ясны сийрэгжилтийг зогсоох, үе мөчний өвчлөл болон түрүү булчирхай, эмэгтэйчүүдийн савны өвчлөл, хавдар, цусны өвчин, үс уналтыг зогсоох зэрэгт сайн.

Зэс бугуйвч
Үе мөчний өвчлөл, хуян шар усыг тараахад зүүж хэрэглэнэ. Мөн биеийн эсэргүүцэл сулрахад зэсний өнгө хувирдаг. Ялангуяа хүүхэд зэс зүүснээр дархлааг сайжруулж хоолой өвдөх шүд цоорох, үс унах зэргээс сэргийлдэг.
Зэс аяга
Зэс аяганд тогтмол хоол хүнс хэрэглэхээс гадна эмчилгээний зориулалтаар ашиглахыг зөвлөж байна. Ходоодны шархлаа болон дотор бүх өвчлөлийн үед бөөрөнхий байцааг буцалгаад шүүсийг нь зэс аяганд хийж хонуулаад өглөө 5-7 цагийн хооронд 30 хоног тогтмол уухад ямар ч дотор өвчний өвчлөлийг нэн дарай эмчилдэг байна.

Коронавирусийн тархалт хурдацтай нэмэгдэж буй энэ аюулт цаг үед эрдэмтэд тархалтыг бууруулах талаар олон судалгаа, туршилт хийж байгаагийн нэг нь уг вирус нь ямар гадаргуу дээр хэдий хугацаанд тэсвэртэй байх талаарх судалгаа юм.
Саяхан хийгдсэн нэгэн судалгаанд хуванцар гадаргуу дээр 2-3 өдөр болж байгаа бол зэс гадаргуу дээр 4 цаг орчим гэжээ. Тиймээс уламжлалт зэс эдлэлийг хэрэглэх нь ямар ашигтай, эрүүл мэндэд ямар ач тустай талаарх товч мэдээллийг та бүхэндээ тодорхой эх сурвалжтайгаар хүргэж байна.

ВИРУСИЙН ЭСРЭГ ЗЭС
5 жилийн өмнө хийгдэж байсан нэгэн судалгаанд коронавирусын бүлэгт багтах 299E вирус нь Teflon, керамик, шил, силикон резин, төмөр зэргийн гадаргуу дээр 5 орчим өдөр идэвхтэй байдлаа алдахгүй байсан бол эсрэгээр зэс гадаргуу дээр маш богино хугацаанд идэвхгүй болж байсан байна. Мөн зэс гадаргуу дээр зөвхөн вирус гэлтгүй бактери, хөгц тэсвэргүй байдаг нь судалгааны материалд оржээ.
Эрт дээр үеэс Дэлхийн олон улс, оронд зэс эдлэлийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын талаарх мэдээлэл байдаг бол орчин цагт эдгээр мэдээллүүд эрдэмтдийн анхаарлыг дахин татаж эхлэв.

ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ АЧ ТУС
Олон арван судалгаанд зэс аяганд ус хийж уух нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг нь нотлогдсон байдаг.
Мөн түүнчлэн жингээ барьж буй хүмүүст өөх задлахад тусалдаг байна.
Зэс мөн антиоксидант тодорхой хэмжээнд агуулагддаг тул хөгшрөлийг удаашруулж, арьсыг залуужуулдаг.

Түүнчлэн хоол хийхэд дулаан дамжуулалт бусад төмөр эдлэлийг бодвол 20%-аар илүү ба энэ нь хоол нь жигд болоход ихээхэн тустай байдаг байна. Үүнээс гадна Зэс аяганд хоол унд идэх нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
ЗЭС БА ДАХИН БОЛОВСРУУЛАЛТ
2019 оны World Copper Factbook-д дахин боловсруулагдаж буй металлуудтай харьцуулахад зэс нь ямар нэг илүүдэл хаягдалгүй 100% дахин боловсруулагддаг гэж бичсэн байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭ
1983 оны нэгэн судалгаанд зэс болон ган төмөр хаалганы бариул дээр харьцуулсан судалгаа хийхэд зэс дээр E.coli бактери өсөлт бараг байхгүй байхад ган төмөр дээр ихээхэн хэмжээгээр нэмэгдсэн нь ажиглагдсан байна. Тиймээс ч эрдэмтэн судлаач нар аймшигт вирустэй Дэлхий нийтээр тэмцэж буй энэ цаг үед тодорхой хэмжээнд халдварыг тараахгүй байхад зэс эдлэлийн хэрэглээг авч үзэх чухал хэмээн үзэцгээж байна.
Нэмж сонирхуулахад манай Намастэ ресторан нь Энэтхэгээс оруулж ирсэн зэс эдлэл, халбага сэрээ ашигладаг ба эрхэм үйчлүүлэгч та бүхэндээ Энэтхэг үндэсний тансаг идээ зоогоор 2010 оноос тасралтгүй үйлчилсээр ирсэн билээ.
