Categories
Uncategorized

Яагаад түрүүлгээ харж унтаж болохгүй вэ? Зүүн талаараа унтах нь эрүүл мэндэд хамгийн сайн ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

агаад түрүүлгээ харж унтаж болохгүй вэ?

Эмч нар хүмүүст түрүүлгээ харж унтахыг зөвлөдөггүй. Учир нь доошоо харж унтах нь нуруунд асар их ачаалал өгдөг байна. Энэхүү буруу зуршлаас үүдэн нурууны хэвийн байдал алдагдаж, муруйхаас гадна гар, хүзүү хүчтэй өвддөг болдог.

Түүгээр ч зогсохгүй биеийн бусад хэсэгт нөлөөлж, стресс үүсгэдэг. Нуруунд хэт их ачаалал өгснөөр амьсгалын эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа алдагдаж, гүнзгий амьсгалах боломжгүйд хүргэдэг байна.

Түрүүлгээ харж унтах нь хөхний булчирхайд нөлөөлж, хавдар үүсгэх эрсдэл дагуулахаас гадна хамар, уруулын хаван, үрчлээсийн шалтгаан болдог аж. Байнга ийм байрлалаар унтдаг хүмүүсийн нүүр эрт үрчлээ суудаг (ялангуяа хамрын угалзаар) аж. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн цээж амархан үрчлээтэх бөгөөд өглөө босоход нүүр хавагнасан байдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-87-1024x546.png

Хэрвээ та түрүүлгээ харж унтдаг муу зуршлаасаа салж чадахгүй байгаа бол хэвлийн хэсэг болон аарцаг орчимдоо дэр тавиад унтаад үзээрэй. Эмч нарын үзэж буйгаар энэ нь нуруунд хүчтэй ачаалал өгөхөөс сэргийлдэг байна.

Хүн доошоо харж хэвтэхэд толгойгоо хажуу тийш эргүүлдэг. Энэ үед нугасны нэг артерын судас дарагдаж, тархины цусан хангамж мууддаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-87-1024x546.png

Доош харан унтаж байхад уушги бүрэн ажиллаж чадахгүй, цээж дарагддаг. Өөрөөр хэлбэл, түрүүлгээ харж унтсанаар дотор эрхтэнүүд дарагдаж, хэвлийн доод хэсгийн цусан хангамж мууддаг байна. Энэ нь с ексийн амьдралд шууд сөрөг нөлөө үзүүлдэг ажээ.

ойрноос бие болон сэтгэлзүйн байдал хамаардгийг бид бүхэн сайн мэднэ. Мөн унтах байрлал, нойр авах хугацаа ч чухал байдаг ажээ. Аль талаараа унтахаас шалтгаалж таны эрүүл мэндийн байдал тодорхойлогдох төдийгүй арьсаа залуу хэвээр нь хадгалах, хоол боловсруулах системийг сайжруулах зэрэг нь ч бас хамаардаг гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-87-1024x546.png

Бид унтаж байхдаа хэд хэдэн янзын байрлалаар буюу баруун, зүүн, дээш, доош харж унтдаг. Энэ бүх байрлал нь хүний эрүүл мэндэд нөлөөлж байдаг.

Тухайлбал, дээшээ харж унтах нь гэнэт амьсгал тасалдах, зогсох, багтрах  зэрэг аюултай. Амьсгалын замын асуудалтай хүмүүс энэ байрлалаар унтдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-87-1024x546.png

Баруун тийш харж унтдаг бол тухайн хүний хоол боловсруулах системд сөрөг нөлөөтэй. Харин зүүн тийш харж унтахад хоол боловсруулах системийн үйл ажиллагаа зөв горимдоо ордог байна.

ЗҮҮН ТАЛААРАА УНТАХ НЬ ЯМАР АШИГТАЙ ВЭ?

Хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулдаг. Энэ нь тэжээллэг эрдэс бодисыг түргэн задлахад мөн хорт бодисыг гадагшлуулахад тус болдог. 

This image has an empty alt attribute; its file name is 1-87-1024x546.png

Цусны эргэлтийг нэмэгдүүлж, зүрх судасны ажиллагааг сайжруулна

Цөс, дэлүүний ажиллагааг нэмэгдүүлж, хорт бодисыг биеэр чөлөөтэй хөдлөхөд тусалдаг. Ингэснээр хорт бодис биеэс түргэн гадагшилна.

Хэрэв та зүүн талаараа унтдаггүй бол одооноос сурах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-87-1024x546.png

Юун түрүүнд хуучин зуршлаасаа салахын тулд цаг хугацаа, хүчин чармайлт хэрэгтэй.

Ар нурууныхаа баруун талд дэр ивж унтсанаар шөнө хөрвөөхгүй.

Эсвэл орныхоо нөгөө талд буюу хөл рүү толгойгоо харуулж  унтаарай. Энэ нь таны сэтгэлзүйд нөлөөлж зүүн талаараа унтаж дасахад илүү хялбар болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-87-1024x546.png

Мөн унтах хэсгийнхээ баруун талд гэрэл тусгаж болно. Унтаж байхдаа та гэрэлтэй хэсэг рүү харахгүй нь мэдээж.

This image has an empty alt attribute; its file name is 1-87-1024x546.png

Бид нойронд дунджаар амьдралынхаа гуравны нэг хугацааг өнгөрөөдөг байна. Өөрөөр хэлбэл, хүн 75 хүртэл насаллаа гэж төсөөлөхөд бүхэл бүтэн 25 жилийг нь унтаж өнгөрөөдөг байна. Сэтгэл хөдөлгөм тоо байгаа биз? Бүтэн, тайван нойр зөвхөн хүний хөдөлмөрлөх чадварт нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэндэд ч нөлөөлнө. Эрүүл мэнд – хүний наслах хугацаанд шууд нөлөөлдөг гэдгийг та мэднэ. Тийм учраас өнөөдөр та бүхэндээ хэвтэх түгээмэл байрлалыг танилцуулахаар бэлдлээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-87-1024x546.png

Эдгээр байрлал таныг тайван нойрсоход туслах тул маргааш өглөө нь сэргэлэн цовоо босох болно. Ямар байрлалаар унтах вэ? 3 хүний 2 нь тулгуур хөдөлгөөний эрхтний асуудалтай гэж гомдол хэлдэг. Үүний шалтгаан нь хэвтэж байгаа байрлал болон орны буруу гудас гэдгийг тэр болгон мэддэггүй байх ажээ. Хэвтэж байгаа буруу байрлал эрүүл мэндэд үнэхээр гаж нөлөөтэй гэдгийг анхаараарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-87-1024x546.png

Гэдсээрээ доош харж хэвтэх Энэ байдлаар бид хүзүү, нуруунд ачаалал өгнө. Гэхдээ эмч нарын зөвлөж байгаагаар хэрвээ гэдсээр өвдөж байгаа бол энэ байрлалаар унтаж болно. Энэ байрлал мөн цусны даралт бууруулахад нөлөөлдөг. Хамгийн гол нь өдөр болгон энэ байрлалаар унтах тохиромжгүйг анхаараарай. Нуруугаараа дээш харж унтах нь эрүүл мэндэд хавьгүй дээр ажээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-87-1024x546.png

Нуруугаараа дээш харж унтах Заримдаа хурхирдаг хүмүүст тохиромжгүй байрлал. Мөн ууц нуруугаар ачаалал өгдгийг мартаж болохгүй. Биед илүү эвтэйхэн байлгахын тулд өвдөг доороо дэр ивж унтаж болно. Ингэснээр нуруунд ирэх ачааллыг багасгах ажээ.

Цэргийн байрлал 12 хүний нэг нь энэ байрлалаар унтдаг байна. Жирэмсэн эхчүүд энэ байрлалаар хэвтэхгүй байх заалттай, хэвлийд бойжиж байгаа үрийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үздэг. Мөн хурхирдаг хүмүүст ч тохиромжгүй, ууцаар ачаалал өгөхийг анхаарна уу. Өвдөг доороо дэр ивж хэвтэхэд илүү тухтай байх болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-87-1024x546.png

Далайн од загасны байрлал “Нуруу”-гаараа хэвтэх бас нэгэн хувилбар, гэхдээ хөл гараа алдалж хэвтэнэ. Энэ байрлалаар унтах сайн, яагаад гэвэл биеийн үе мөчөөр ачаалал жигд тардаг ажээ. Нойргүйдлээс хамгаална, толгойн өвчин дарна, гэхдээ их орон зай эзлэхийг та ойлгосон байх. Жишээ нь, хайртай хүнтэйгээ хамт ийм байрлалаар унтвал асуудал үүсэх нь ойлгомжтой болов уу.

Хажуугаар Байнга хурхирдаг хүмүүст маш тохиромжтой байрлал. Мөн хүзүү, нуруунд ирэх ачаалал бага, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Эмч нар баруун талаараа хэвтэхийг зөвлөж байна, зүүн талаараа хэвтэхэд зүрхэнд хэт их ачаалал ирдэг гэж анхааруулжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-87-1024x546.png

“Хэвлий дэх үр” Хажуугаараа хэвтэнэ гэхдээ хөлөө өвдгөөр нь нугалаад хүзүүгээ дотогш цээж рүүгээ хумина. Ходоод болон гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө, яагаад гэвэл энэ байрлалаар хэвтэхэд цусан хангамж сайжирдаг. Гэхдээ хүзүүнд ирэх ачаалал нэмэгддэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-87-1024x546.png

Тэврэлт Хайртай хүндээ тэврүүлээд хэвтэх сайхан – стрессийн эсрэг гормон ялгаруулалтыг идэвхжүүлж байгааг судалгаагаар тогтоожээ. Гэхдээ энэ байрлалаар бүтэн сайхан нойрсож чадахгүй, яагаад гэвэл байнга сэрдэг байна.

Эмч нарын үзэж байгаагаар хайртай хосууд “нуруу нуруугаараа” нийлж унтахыг хамгийн тохиромжтой байрлал гэж үзжээ. Мэдээж байрлал болгон өөр өөрийн хувилбаруудтай байгаа. Хувилбар болгон тухайн хүний онцгой шинж чанараас шалтгаалж харилцан адилгүй нөлөө үзүүлнэ. Хэвтэх байрлалаас гадна дэр, ор маш чухал үүрэг гүйцэтгэхийг мартаж болохгүй, бас дуу чимээ ихтэй хөршүүд, сэтгэлийн дарамт – энэ бүгд тайван нойрсож чадах эсэхэд нөлөөлнө. Таагүй хүчин зүйл шөнөжингөө орондоо хөрвөөхөд хүргэдгийг та мэдэх биз ээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-87-1024x546.png

Тиймээс өөрт тохирох байрлалыг сонгож авахыг хичээгээрэй. Тайван нойрсоход гадаад хүчин зүйлээс, мөн тухайн хүний биеийн байдал ч нөлөөлнө. Амжилттай хүмүүс оройн ямар нэгэн дадал зуршилтай байдаг нь оройн цагийг зөвхөн зүй зохистой өнгөрөөгөөд зогсохгүй, мөн тайван нойрсоход бэлдэж байгаа хэрэг ажээ. Танд ямар байрлалаар унтахад эвтэйхэн байдаг вэ? Өөрийн гэсэн оройн дадал зуршилтай юу?

This image has an empty alt attribute; its file name is 1-87-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *