Categories
Uncategorized

Биед хамгийн хэрэгтэй 6 шим тэжээл. Хүмүүс эрдэс, амин дэмийн дутагдлаа ямар нэгэн өвчний шинж тэмдэгтэй эндүүрдэг. Эрдэс, амин дэм нөхөх аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

БИДНИЙ БИЕД ХЭРЭГТЭЙ 6 ШИМ ТЭЖЭЭЛ

Хүний бие махбодь хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд эдгээр 6 шим тэжээлийг өдөр тутамдаа авах хэрэгтэй байдаг бөгөөд ДЭМБ-аас Макро болон Микро шим тэжээл гэж ангилсан байна. Тэгвэл эдгээр шим тэжээлд юу юу ордог вэ?

Макро шим тэжээл гэдэг нь хүн тухайн шим тэжээлийг их хэмжээгээр авбал зохих буюу бидний өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг ундны ус, уураг, нүүрс ус, өөх тос зэрэг багтдаг байна.

Микро шим тэжээл гэдэгт харин бага хэмжээгээр авбал зохих витамин болон эрдсүүд ордог.

Тэгвэл эдгээр шим тэжээлийг бид хаанаас авах вэ

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png
  1. ВИТАМИН

Витамин нь дотроо усанд уусдаг болон тосонд уусдаг гэж ангилагдах бөгөөд бидний биед ямар витамин хэрэгцээтэй байгаагаас хамаарч бид хоол хүнсээрээ эсвэл нэмэлт бэлдмэл байдлаар авч болно. Жишээ нь Витамин А-г бид нар сүүн бүтээгдэхүүн, лууван, өндөг болон загасны махнаас авч болно. Витамин Е-г алмонд самар, наранцэцгийн үр, авокадо, бууцай зэргээс авах боломжтой. Витамин В1-амуу будаа, улаан буудайн үр, вандуй, шош зэрэгт ихээр харин витамин В2-шанцай, буудай, арвайд ахиу агуулагддаг бөгөөд бид өдөр тутмын хүнсээрээ өөрт хэрэгтэй олон төрлийн витаминыг авах боломжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png
  1. ЭРДЭС

Эрдсүүдийн хувьд эдгээрт магни, кальци, кали, төмөр, зинк, иод зэрэг орох бөгөөд эдгээр эрдсүүд нь бидний бие дэхь усны түвшинг тэнцвэржүүлэх, арьс хумс болон үс эрүүл байхад нөлөөлж, ясны сийрэгжилтээс сэргийлж байдаг.

  1. УУРАГ

Уургийг бид өдөр тутамдаа улаан махаар нөхдөг ч өөр эх үүсвэрүүд олон байдаг. Жишээ нь өндөг, буурцаг, бүх төрлийн самар, шош, загасны мах болон далайн гаралтай бүтээгдэхүүнд агуулагддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png
  1. ӨӨХ ТОС

Өөх тосыг хүмүүс хэрэггүй гэж боддог ч эрүүл чанартай өөх тос хэрэглэхэд зүрхний өвчин, 2-р зэргийн чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. АНУ-ын Хоол хүнсний нийгэмлэгийн судалгаагаар хүн өдөрт авч буй нийт илчлэгийнхээ 20-35%-д нь эрүүл өөх тос авах хэрэгтэй гэж үзсэн байна. Эрүүл өөх тосыг самар, загас, ургамлын тос, үр тариа зэргээс авч болно.

  1. НҮҮРС-УС

Нүүрс ус- Хүн өдөрт авах нийт илчлэгийн 45-65%-г нь нүүрс ус эзлэх бөгөөд бие махбодьд нэн хэрэгтэй энергийн гол эх үүсвэр нь болдог. Бид нүүрс усыг бор будаа, цагаан будаа, хүнсний ногоо болон жимс, бүхэл үрийн гурил, арвайн гурил, талх зэрэг өдөр тутмын хоол хүнсээрээ хангалттай хэмжээнд авдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png
  1. УС

Ус- Энгийн мэт боловч ус нь хүний биед нэн хэрэгтэй шим тэжээлд тооцогддог байна. Учир нь хүн бага хэмжээтэй ч гэсэн шингэний дутагдалд ороход нүд бүрэлзэж, толгой өвдөж эхэлдэг. Тэгвэл бид өдөрт хэр их хэмжээний ус уувал зохих вэ? Бидний өдөрт авах шингэний хэрэгцээ нь бидний биеийн жин, амьдралын хэв маяг зэргээс хамаарах ч хүн бүр өдөрт ойролцоогоор 2.5л ус ууж байж алдсан шингэнээ нөхдөг байна.

Эдгээр 6 шим тэжээлийг өдөр болгон хоол хүнсээр дамжуулан авснаар бид дархлаа тогтолцоо, төв мэдрэлийн систем, бусад эрхтэн системүүдийн үйл ажиллагааг дэмжихээс гадна өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png

-Сүүлийн үед эрдсийн дутагдал гэж нэлээд ярих болсон. Энэ шинжилгээ яагаад чухал юм бэ?

-Ханиад томуунаас сэргийлэхийн тулд вакцин хийлгэдэг. Үүн шиг эрдэс бодисын шинжилгээ хийлгэнэ гэдэг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Анагаах ухаан ч өвдсөний дараа биш өмнө нь сэргийлэх тал руу эрчимтэй хөгжиж байна. Таамгаар тийм амин дэм дутсан байх гээд эмийн сангаас дуртай витаминаа худалдан авдаг сэтгэлгээ хоцрогдсон гэсэн үг. Хүн яг өөрт дутагдсан амин дэмээ л уух ёстой.

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png

Хэрвээ илүүдчихвэл үүнийг багасгадаг зүйл гэж байхгүй. Илүүдэх нь дутагдсантайгаа ижилхэн сөрөг үр дагавартай. Яг үнэндээ амин дэмийн дутагдлаа өвчин гэж эндүүрдэг тохиолдол олон байна. Байсхийгээд л санаа алдах,толгой өвдөх, нүдний дээд зовхи татах, амархан ядрах, сэтгэл санаа тавгүй болох зэрэг олон шинж тэмдгийн цаана эрдэс бодисын дутагдал гэж зүйл байгааг иргэд мэддэггүй. Тийм учраас л иргэдийг өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө заавал шинжилгээ өгч байж, амин дэмээ уугаасай гэж хүсдэг.

-Дархлаанаас гадна гоо сайханд хамгийн чухал нөлөөтэй эрдэс бодис юу байдаг вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png

-Жишээ нь цахиур дутаад ирвэл эластин, гиалуран, коллаген зэрэг хөгшрөлтөөс сэргийлэх бодисын нийлэгжилтийг удаашруулж, улмаар зогсоодог. Ингэснээр арьс унжиж, хялгасан үрчлээ үүсэж, арьс, үс төрөлх өнгөө алддаг. Сүүлийн үед эмэгтэйчүүд нүүрэндээ коллагентэй утас суулгадаг болсон. Суулгасан утаснаас коллаген ялгарч арьсны өнгө засч, цайруулж, үрчлээ тэнийдэг. Гэхдээ нүүр орчмын хэсэг нь коллагенжиж байгаа юм.

Илүү үр дүнтэйгээр хөгшрөлөөс сэргийлэх үр дүнтэй арга бол шинжилгээ өгч өөрт тохирсон тунгаар коллагений алдагдлаа нөхөж ууж болдог. Гоо сайхнаас гадна холбогч эд, мөгөөрс, судас шөрмөсний сунаж агшихад онцгой үүрэгтэй. Иймээс халаалтгүй үед дасгал хөдөлгөөн хийснээс болж шөрмөс тасрах, сунах шинж тэмдэг илэрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png

-Тэгэхээр эрдэс болгон цаанаа аль нэг эд эрхтнийг эрүүл байлгаж байдаг байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Машин бензинээр ажилладаг шиг эрхтэн болгон өөр өөрийн эрдэс минералаар ажилладаг. Жишээ нь зүрхийг үйл ажиллагаагаар хангадаг бодис нь кали юм. Кали дутагдвал зүрх амархан дэлсэх, зүрхээр хатгуулах, гэнэт санаа алдана бас дээд доод зовхи татах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Анзаарсан бол зүрх өвдсөн үед эмч нар дандаа калиар баялаг эм, хоол хүнс хэрэглэхийг зөвлөдгийн учир энэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png

Алкоголь хэрэглэсэн үед хүн зүрхэнд байгаа калийг хөлс, шээсээрээ алддаг. Мэдээж зүрхний кали багасаад ирэхээр толгой өвдөж, дотор муухайрна. Үүнийг бид шартлаа гэдэг. Зарим нь дусал хийлгэж байгаад сэргэдэг шүү дээ. Дусалд кали, кальци, натри агуулдаг гэхээр ойлгогдож байгаа биз.

Бид ингэж эрдэс бодисын шинжилгээг хийхдээ аль нэгэн төхөөрөмжийг л худалдаж аваад ажиллуулаад байгаа юм биш. Албан ёсны лицензтэйгээр ажилладаг. Ингэснээр өвчтөн бүр дээр тухайлсан зөвлөмж ирдэг. Аль нэгэн эрдэс витамин дутагдсан бол зохих тунг нь зөвлөөд 2-3 сарын дараа дахин ирээд үнэгүй хянуулж болдог гэдгээрээ давуу талтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png

-Эрдсийн шинжилгээ өгч ямар нэг өвчин эмгэгээ мэдсэн тохиолдол бий юу?

-Ийм тохиолдол нэлээн хэд гарч байсан. Нэг үйлчлүүлэгчийн иодын хэмжээ маш бага гарсан. Үүний дагуу бамбайн эход харуулахыг зөвлөтөл бамбай булчирхайн асуудалтай гэж оношлогдсон. Тэр хүн гэр бүлийнхээ гишүүдийг үзүүлэхэд 13 настай хүүхдэд нь ч бас энэ шинж тэмдэг илэрснээр эрт мэдэж эмчилгээг эхлүүлсэн. Сүүлийн үед иодын дутагдал нэлээн гардаг боллоо. Үүнийг нуурын, далайн давс хэрэглэх болсонтой холбоотой гэж хардаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png

Зарим хүмүүс үе мөч янгинаж өвддөг, эмнэлэгт үзүүлэхээр эрүүл гарлаа гэдэг юм. Шинжилгээ хийхээр Д витамин, кальци, калийн дутагдалд байдаг. Үүнийгээ олж мэдсэнээр эмчилгээний үр дүнг илүү сайжруулах боломжтой.

Эрдэс амин дэмийн дутагдал сэтгэл зүйн эрүүл мэндэд ч нөлөөлдөг

Сонирхуулахад хүний юм бичдэг гарны арьс зузаарсан байдгаас нөгөө гараас нь шинжилгээ авдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png

-Хүүхэд ч бас эрдэс, амин дэмийн дутагдалд ордог уу?

-Тэгэлгүй яахав. Хүүхэд чинь алхаж явахгүй өргүүлж, тэврүүлмээр байна гэж шалдаг. Томчууд үүнийг “манай энэ эрхлээд л өргүүлээд байна” гэдэг. Үнэндээ магни дутагдаад булчин нь суларч амархан ядраад байж ч болно. Эсвэл гэнэт уртаар санаа алдаад байвал калийн дутагдалд орсон байх магадлалтай.

-Бид стрессийг бухимдлын шалтгааны нэгийг эрдэс, амин дэмийн дутагдал гэж үздэг гэсэн. Энэ үнэн үү?

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png

-Бид зөвхөн эргэн тойрныхоо хүчин зүйлсээс хамаарч стрессдэж, ядарч сульддаггүй. Бидний биед агуулагдах эрдэс бодис, хүнд металлын хэмжээнээс хамаарч амьдралын чанарт нөлөөлж байдаг. Манай улсын нийт хүн амын 76 хувь нь Д витамины дутагдалтай гэсэн судалгаа бий. Гэтэл Д витаминыг дутагдсанаар эсрэгээрээ амархан ядарч бухимддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png

Иймээс аз жаргалын витамин ч гэж нэрлэдэг. Литиум дутахад хүн амархан гомдож баярладаг болдог. Хэт их дутагдвал сэтгэцэд ч нөлөөлөх аюултай. Тэгэхээр ядарч сульдаж байгаагийн цаана ямар нэг эрдсийн дутагдалтай байдаг гэдгийг мэдэх нь чухал. Түүнээс биш угаасаа уур бухимдалтай эсвэл гутранги хүн гэж байхгүй дээ.

-Нээрээ л хүмүүс өвдөх үед аль нэг эрхтэн өвчилжээ гэж бодохоос биш эрдсийн дутагдалд орсон гэж таамагладаггүй. Ер нь эмч, сэтгэлзүйчид энэ төрлийн шинжилгээ хийлгэхийг зөвлөдөг болов уу?

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png

-Сүүлийн үед судалгаанд үндэслэн зөвлөгөө өгөх болсон. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол сайжирч байгаа. Жишээ нь эцэг эхчүүд хүүхдээ уур бухимдалтай, эсвэл хэт ноомой болоод байна гэх зэргээр хандаж шинжилгээнд хамруулдаг. Ийм шинж тэмдэгтэй хүүхдүүд голдуу эрдэс бодисын дутагдалтай гардаг.

-Монголчууд хүнд металлын хордлоготой гэсэн судалгааг уншиж байсан. Хүнд металь хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png

-Манайд шинжилгээ өгсөн хүмүүсийн 90 гаруй хувь нь хүнд металлын хордлоготой гэж гардаг. Энэ бол орчны бохирдол буюу агаар, хөрс усны бохирдол зэргээс шууд хамааралтай зүйл л дээ. Жишээ нь тамхи гадаа татах үед кадми гэх хүнд металлыг агаарт дэгдэнэ. Хажуугаар нь өнгөрсөн хүмүүс тэр агаараар амьсгалж байдаг гэсэн үг.

Голдуу хөнгөн цагаан, мөнгө, бари, хар тугалга, мөнгөн ус зэрэг хүнд металлиуд манайханд түлхүү илэрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png

Ингэж хүнд металлд хордсоноор стресс ядаргаанд амархан өртөх, үс унах, цус өтгөрөх зэрэг олон сөрөг шинж тэмдэг олонтой. Залуу хүн байж ядраад гэж хэлдэг нь маш буруу. Үнэндээ хүнд металлын хордлоготой байдаг. Удаан хугацаагаар биед хуримтлагдвал хорт хавдар гэх мэт эдгэшгүй хүнд өвчнүүдийг үүсгэж эхэлдэг.

Гараас шижнилгээ авах цэгүүд

-Нэг гэр бүлийнхний эрдэс бодисын хэмжээ ижил гардаг уу?

-Хооллолтын хэв маяг нь ерөнхийдөө ижил учраас бараг ижил гардаг шүү. Манайхан удмаараа тарган эсвэл, зүрх муутай гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ иймэрхүү шинж шууд генээс гадна тухайн гэр бүлийн амьдралын хэв маяг, хооллолттой холбогддог. Тиймээс хооллолт амьдралын хэв маягаа өөрчилбөл тухайн удамшлын шинж байдлаа өөрчлөх боломж бий. Шинжилгээ өгснөөр хүн юун дээрээ анхаарах ёстойг мэдээд авчихдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png

-Сонирхолтой дурдахаар жишээ дурдахгүй юу?

-Хүмүүсийн шинжилгээний хариу амьдардаг бүс нутаг, байршлаас хамаарч ижил үзүүлэлттэй гарч байна. Жишээ нь Хан-Уул дүүрэгт амьдардаг хүмүүсийн шинжилгээг үзэхэд голдуу цайрын хэмжээ өндөр гардаг. Баянзүрх дүүргийн иргэдийн хувьд магни, коллаген дутагдах шинж түлхүү илэрсэн.

Харин Сонгино хайрхан дүүргийн иргэдэд ихэвчлэн хүнд металлын хордлогын түвшин өндөртэй байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png

Эрдэс, амин дэмийн илүүдэл нь дутагдалтай адил сөрөг нөлөө үзүүлдэг

-Шинжилгээгээр эрдэс бодисоо хэмжээд мэдчихэж болох нь ээ. Тэгвэл энэхүү алдагдсан эрдсээ хэрхэн нөхөх вэ?

-Хүмүүс бие нь өвдөж зовуурлаад ирэхээр хүнд өвчинтэй байх вий гэж дотроо бодож шаналдаг, эмээдэг. Үүнийхээ оронд үс унаж байна уу, хумсны толио нимгэрч үү, яагаад ядраад байгаа эсэхээ анзаараарай. Гэхдээ хэзээ ч дур мэдэн витамин хэрэглэж болохгүй. Эхлээд эрдсийн шинжилгээ өгч тодорхойлуулаад үз гэж зөвлөнө. Яагаад гэвэл эрдэс, амин дэмийн илүүдэл нь дутагдалтай адил сөрөг нөлөө үзүүлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png

Жишээ нь Д дутагдвал үс унадаг ч илүүдвэл бас л унана. Зарим хүмүүс ус уналаа гээд Д витамин хэрэглэсэн ч нэмэр болдоггүй. Энэ тохиолдолд илүүдсэн дээрээ нэмээд ууж өөрийгөө эрсдэлд оруулж байдгийг үйлчлүүлэгч нараасаа харж байлаа. Нэгэнт юу дутаж байгаагаа мэдчихвэл яг тохирсон тунгаараа уугаад хоол ундаа тохируулаад нөхчхөж болно шүү дээ.

-Амин дэмээ сайн ууж нөхсөн ч ядраад байвал…?

-Шөнө гурван цагт унтаад байвал витамин уусны үр дүн гарахгүй. Тэгэхээр сайхан унтаж амарч, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png

Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг худлаа. Биеэ сайн ажиглавал ямар нэг дохио өгч мэдээлж байдаг юм. Эрхтэн тогтолцоог ойлгох нь маш чухал. Өөрөөсөө гадна эргэн тойрныхоо хүмүүсийг ажиглаж байгаарай. Тиймээс эрдсийн шинжилгээ нь үндсэн гаргалгааг олж, эрт илрүүлэх боломж болно.

-Дааврын өөрчлөлтийг шинжилгээгээр мэдэж болох уу?

-Эмэгтэйчүүд эрдсийн шинжилгээнд эртнээс орох тусмаа сайн. Учир нь эмэгтэйчүүд нас нэмсэн хойно эмнэлэгт үзүүлэхэд умайн хүзүүн хорт хавдар, өндгөвч уйланхайгаар өвчилсөн байх нь бий. Үүнийгээ мэдэхгүй янз бүрийн эм, витаминыг дур мэдэн хэрэглэхээр зарим витамин хавдрын үрэвсэл, ургалтыг хурдасгах нөлөөлөл ч байдаг. Хэрвээ энэ мэтийг эртнээс мэдэж чадвал хавдрын өвчлөл нэмэгдэхгүй байх боломж юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-112-1024x538.png

-Сүүлийн үед халцрах, үс унах эмгэг хүмүүсийн дунд нэлээн дэлгэрсэн. Үүнд эрдэс бодисын дутагдал нөлөөлөх үү?

-Эмэгтэйчүүд төрсний дараах витамины дутагдлаас үүдсэн үс уналт, ясны сийрэгжилт, шүд үүрч унах зэрэг нь элбэг. Тэгэхээр эрдсийн тэнцвэржилтдээ анхаарч нөхсөнөөр ургийн гажгаас сэргийлэх, өөрийн эрүүл мэнд, дархлааг хамгаалах ач холбогдол өндөр байна. Манай эмнэлэгт үс уналтаас болж хандаад эрдсийн дутагдалд орсон гэдгээ оношлуулсан эрчүүд олон.

-Жирэмслэхээр төлөвлөж байгаа үедээ хамрагдахын ач тусыг дурдвал?

-Гэр бүл төлөвлөх үедээ хамгийн их анхаарах ёстой зүйл бол эхийн эрүүл мэнд. Охид бүсгүйчүүд маань энэ үедээ өөртөө анхаарал хандуулахаа хэзээ ч мартаж болохгүй. Хэрвээ хүнд металлын хордлоготой жирэмслэвэл урагт дамжиж ургийн гажиг үүсгэдэг.

Францын дэвшилтэт технологи болох So check шинжилгээний төхөөрөмжийг ашиглан захын судасанд гэрлээр шинжилдэг. Одоогоор бид 21 төрлийн эрдэс бодис, 7 төрлийн витамин, 18 төрлийн хүнд металлыг шинжилж байна.

Цаг зав гарган хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *