Categories
Uncategorized

Элэгний өөхлөлт нь элэгний хатуурал цаашлаад цирроз болох анхдагч хүчин зүйл болдог. Хасарваань жимсээр элэгний өөхлөлтийг бууруулах уламжлалт эмчилгээ ХАДГАЛААД АВААРАЙ

Элэг гэдэг эрхтний 5-10 хувьд нь өөхтэй байх ёстой байдаг. Өөхний хэмжээ 10 хувиас дээш байгаа тохиолдолд элэгний өөхлөлттэй гэж үздэг. Элэгний өөхлөлт нь архины болон архины бус шалтгаантай байдаг.

Архины бус шалтгаант элэг өөхлөхийн гол хүчин зүйл нь их идэх юм. Тэгэхдээ, их идэхийн эсрэг шалтгаанаар ч мөн адил энэ өвчин үүсдэг бололтой. Ядуу буурай орнуудад өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс дунд ийм өвчтэй хүн их тааралддаг бол, хөгжилтэй орнуудад цагаан хоолтнууд ихээрээ ийм өвчтэй байдаг байна.

Хэт цатгалдах, өлсөх нь элгэнд муу гэсэн үг юм. Өөх нь элгэнд өөх тосны сул хүчил маягаар хуримтлагдана. Ердийн нөхцөлд бид эдгээр хүчлүүдийг амьтны гаралтай хүнснээс (мах, сүү) олж авдаг. Организмын бодисын солилцоог зохицуулдаг фермент, даавруудыг ялгаруулахын тулд бидний элэг эдгээр өөх тосыг “барилгын материал, түүхий эд” маягаар ашигладаг юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-105-1024x530.png

Хэрэв элэг цаг тухайд нь эдгээр өөхний хүчлээ авч чадахгүй бол организмын олон чухал уйл явцууд тасалдаж, доголдоход хүрнэ. Элэгний өөхлөлт нь элэгний хатуурал цаашлаад цирроз болох анхдагч хүчин зүйл болдог. Нэг үгээр хэлбэл, элэгний өөхлөлт нь элэгний хатуурлын эхний үе шат гэж хэлж болно. Элэгний хатуурал өөхлөлтөөс үүдэн, улмаар элэгний цирроз болдог. Энэ үед элэг солихоос өөр арга замгүй болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-105-1024x530.png

liver fat-н зурган илэрц

Элэгний өөхлөлт нэмэгдэхийн хирээр элэгний эрүүл эсүүдийн гаднах бүрхүүл задарч тухайн эс үхэхэд хүрнэ. Ийм маягаар олон эс уствал элгэнд үрэвслийн процесс явагдаж эхэлдэг ба энэ үед элэгний өөхлөлт нь стеатогепатит болон хүндэрдэг. (Стеатогепатит гэдэг нь элэгний өөхний үрэвсэл юм.)

Хоол идсэний дараа цөс өвддөг шиг баруун далаар өвдөж, цөсний эм уугаад ч өвчин намдахгүй байвал элэг өөхөлсний шинж тэмдэг гэж ойлгож болно. Ийм үед эход харуулж оношийг тодруулах боломжтой. Эхогоор харахад элэг тэр чигээрээ зузаарсан “цагаан” харагддаг. Цусны шинжилгээгээр цусан дахь өөх тос, элэгний ферментүүдийн (жишээлбэл, билирубин, шүлтлэг фосфатаз г.м) агууламж өндөр гардаг. Орчин үеийн анагаах ухаанд элэгний өөхлөлтийг эмээр эмчлэх шаардлагагүй гэж үздэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-105-1024x530.png

Эмчилгээ, урьдчилан сэргийлэх:

• Өөх тосны гол эх үүсвэр болсон мах, сүүний оронд загас болон элэг өөхлүүлдэггүй ургамлын тос хэрэглэж хэвших

• Чихэр, зөгийн бал, усан үзэм, зайрмаг зэрэг түргэн шингэцтэй, илчлэг өндөртэй нүүрс ус агуулсан хүнснээс татгалзах. Оронд нь удаан шингэдэг нүүрс ус агуулсан хүнс хэрэглэвэл зохилтой. Жишээ нь, чанасан төмс, хар талх юмуу хивэгний талх, жимс, ногоо байж болно. Хэрэв бүр идмээр санагдаад болохгүй бол өлөн байхдаа биш, үдийн ундаа уусны дараа дээрх амттануудаас хэрэглээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-105-1024x530.png

• Согтууруулах ундааны зүйлийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй

• 19 цагаас хойш юм идэхгүй байх

• Хөдөлгөөн. Ялангуяа оройн хоолныхоо дараа цагаас доошгүй хугацаагаар алхаж байвал маш сайн. Элэгний өөх үрэвсвэл баруун хавиргаар өвдөхийн хажуугаар их тамирдаж, амархан ядарч сульддаг болдог. Энэ үед элэгний эсийн бүрхүүлийг бэхжүүлэх эм уух шаардлагатай.

This image has an empty alt attribute; its file name is 1-105-1024x530.png

• Элэгний өөхлөлт багасгах маш сайн үр дүнтэй Chol-Free хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хамгийн багадаа 6 сар уух хэрэгтэй. /Хэрэв буруу хооллож, хааяа ч болов архи дарс амссаар байх юм бол эмчилгээ үр дүнгүй болно/

Хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчлөхөд нөлөөлдөг олон төрлийн өвчин байдаг. Тиймээс ч биеийн тамирын дасгал, зөв хооллолт, эерэг хандлага нь бидний амьдралын салшгүй хэсэг болж байна. Үүний нэгэн жишгээр ард иргэдийн дунд хамгийн түгээмэл өвчнүүдийн нэг нь элэг өөхлөх явдал юм. Хэрвээ та согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг аль эсвэл чихрийн шижин өвчний 2-р зэрэгт явж байгаа бол энэ өвчнийг тусах магадлал илүү өндөр байдаг юм шүү.

This image has an empty alt attribute; its file name is 1-105-1024x530.png

Хасарваань жимс нь их чихэрлэг, биед ашигтай элементүүдийг өгөхөөс гадна илүүдэл жинг хасах үйлчилгээтэй болохыг нотлосон байна. Энэ жимсэнд глюкоз, фруктоз, рифофлавин, ниацин, В6, В1, В12, А, С амин дэмүүд, бүх төрлийн давс, цинк, магний, фосфор, зэс, төмөр, натрий, бор, кобальт, селен, хүхэр, кадмий, хөнгөн цагаан агуулагддаг. Хасарвааньд агуулагддаг селен нь үсийг бэхжүүлэхээс гадна торгомсог зөөлөн болгодог. Өдөрт 10-с дээш ширхэг хасарваань идэж, махыг орлуулан амьдарч болохоос гадна, жин хасагдаж эхлэнэ.Гэдэс дүүрэх, гэдэс хүнд оргих, амархан ядрах гэх мэт шинж тэмдэг танд илэрч байвал цаг алдалгүй яаралтай эмчид хандаарай!

This image has an empty alt attribute; its file name is 1-105-1024x530.png

Ингээд уншигч та бүхэндээ зориулаад элэгний өөхлөлтийг гэрийн аргаар хэрхэн эмчлэх талаар дараах мэдээллийг хүргэж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-105-1024x530.png

Сонирхолтой нь элгийг эмчлэх хамгийн шилдэг уламжлалт арга бол хасарваань юм. Энэ жимс нь ширхэглэг бүтэцтэй учир элгэнд буй өөхийг хайлуулахад нэн тохиромжтой ажээ. Тус уламжлалт аргыг зөв хооллолт, биеийн тамиртай хослуулснаар та элгээ бүрэн эмчлэх боломжтой юм шүү! Үүнээс гадна та аль болох суугаа ажлаас татгалзаж, согтууруулах ундаа болон өөх тостой зүйл хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-105-1024x530.png

Хасарваань жимсний навч:

Орц:

1 литр ус, 20 ширхэг хасарвааний навч

Хийх арга:

Усаа буцалгаад дээрээс нь хасарваань жимснийхээ навчнаас нэг нэгээр нь нэмж хийнэ. Ингээд буцалсны дараа 30 минутын турш хандлаад халуун, хүйтэн байдлаар уугаарай!

This image has an empty alt attribute; its file name is 1-105-1024x530.png

Хасарваань жимс:

Орц:

100 гр хасарваань, 1 литр ус

Хийх арга:

Хасарваанийг 1 аяга усанд өтгөн болтол нь хийгээд үлдсэн усаа нэмж шүүс гаргаж авна. Ийнхүү бэлэн болсон ундаагаа өдөрт 2 удаа уугаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-105-1024x530.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *