Categories
Uncategorized

Д аминдэмийн дутагдал нь зөнөгрөл, цус харвалтыг нэмэгдүүлдэг. Д аминдэмээр баялаг хоол хүнс ХАДГАЛААД АВААРАЙ

Д АМИНДЭМИЙН ДУТАГДАЛ НЬ ЗӨНӨГРӨЛ ЦУС ХАРВАЛТЫН ЭРСДЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ.

Витамин Д хүний биед олон талын ашиг тустай. Ясны эрүүл мэнд, дархлаа сайжруулах улмаар чихрийн шижин, зүрх судас болон амьсгалын замын эмгэгээс сэргийлэхэд тустай.

Харин мэдрэлийн зөнөгрөл өвчин Д аминдэмийн дутагдалтай холбоотой юу?

Зөнөгрөл нь хүнийг сэтгэн бодох, ой санамж нийгмийн харилцаанд ороход нь маш хүндрэлтэй болгодог эмгэг юм. Дэлхийд нийт 55 сая орчим зөнөгрөл өвчний оноштой хүмүүс бий ба энэхүү үзүүлэлт нь 2030 он гэхэд 78 сая хүрэх магадлалтай байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-117-1024x576.png

Их Британи улсын 37-73 насны 295,000 орчим хүнд хийсэн судалгаагаар Д аминдэмийн дутагдалтай хүмүүс нь зөнөгрөл болон тархины цус харвалтаар оношлогдох эрсдэл илүү болохыг тогтоожээ.

Судалгааны тойм: Зөнөгрөл болон тархин дахь цус харвалтийг эрсдлийг витамин Д-тэй холбосон энэхүү судалгаанд нийт оролцогчдийн 2,400 нь зөнөгрөл оноштой, 3,760 нь цус харвалттай байсан ба цусан дахь витамин Д-ийн хэмжээ 25 нмоль/л-ээс бага хүмүүсийн зөнөгрөл өвчнөөр өвчлөх эрсдэл нь витамин Д-ийн цусан дахь хэмжээ 50 нмоль/л-тай хүмүүстэй харьцуулахад даруй 54%-иар их гэсэн дүгнэлт гарсан байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-117-1024x576.png

Витамин Д нь зөнөгрөл (Жишээ нь Альцгеймер) өвчний гол маркер болох амилойд бетта, фосфоржсон тау-ийн нийлэгжлийг дарангуйлдаг байх магадлалтай хэмээн үзэж байгаа ч цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байгаа юм.

Яагаад Д аминдэм дутагддаг вэ?

Хоол боловсруулах замаар Д аминдэм хангалттай шимэгдэж чадаагүйн улмаас эд, эсэд очихгүй байх, нарны хэт ягаан туяанаас хангалттай витамин Д-г авч чадахгүй, эсвэл сүүний харшилтай хүмүүст ихэвчлэн тохиолддог.

This image has an empty alt attribute; its file name is 1-117-1024x576.png

Энэ үед дараах шинж тэмдгүүд илэрнэ:

-Рахит (бага насны хүүхдэд тохиолдох ба яс болон булчингийн сульдал юм.)

-Яс сийрэгжих

-Амны хөндийн асуудлууд

-Сэтгэл түгшилт, гутрал

-Дотор муухай оргих

This image has an empty alt attribute; its file name is 1-117-1024x576.png

Дараах төрлийн хүнсэнд витамин Д ихээр агуулагдана. Үүнд: Үхрийн элэг, өндөг, бяслаг, загас (туна, салмон), мөөг г.м

Витамин Д-г нарнаас авах нь хүний биед хамгийн сайн шимэгддэг гэж үздэг. Гэтэл манай орны хувьд энэ боломж цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тун хомс билээ. Ийм учраас Д витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх, нэмэлтээр уух, тариулах замаар нөхөж авах боломжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-117-1024x576.png

Д витамин нь хүний биед кальцийг шимэгдүүлэх онцгой үүрэгтэй ба бусад олон эрхтний үйл ажиллагааг дэмжих чухал амин дэм юм.

Энэ удаагийн нийтлэлээр Д амин дэмээр баялаг хоол хүнсийг танилцуулъя.

САЛМОН ЗАГАС

Салмон бол түгээмэл тарcан загас бөгөөд Д аминдэмийн гайхалтай эх үүсвэр юм. Зэрлэг салмон болон тэжээвэр салмон загасны агуулагдах амин дэм нь харилцан адилгүй байдаг. (100грамм салмон загасанд 343,04 мг Д амин дэм)

This image has an empty alt attribute; its file name is 1-117-1024x576.png

ХЕРРИН БОЛОН САРДИН ЗАГАС

Херрин загас нь дэлхий даяар тархсан нэн олдоцтой загас юм. Энэхүү загас нь Д амин дэмийн шилдэг эх үүсвэрүүдийн нэг. (100грамм херрин загасанд 144,72 мг) Мөн лаазалсан сардин загасанд их хэмжээний Д амин дэм байдаг. (100грамм сардин загасанд 118,59 мг Д амин дэм)

This image has an empty alt attribute; its file name is 1-117-1024x576.png

ЛААЗАЛСАН ТУНА ЗАГАС

лаазалсан туна загас нь бусад загасыг бодвол монгол улсад элбэг байдаг. Хүнсэндээ хэрэглэдэг айл өрх ч элбэг. Лаазалсан туна загас нь түүхий туна загасаа бодвол үнэ хямд амин дэм их байх нь их. (100грамм лаазалсан туна загасанд 118,59 мг Д амин дэм)

ӨНДӨГНИЙ ШАР

Загас иддэггүй хүмүүс далайн хоол нь Д амин дэмийн цорын ганц эх үүсвэр биш гэдгийг мэддэг байх ёстой. Өндөг нь бас сайн эх үүсвэр төдийгүй гайхамшигтай тэжээллэг хоол юм. Өндөгний уургийн ихэнх хэсэг нь цагаанд агуулагддаг бол өөх тос, амин дэм, эрдэс бодис нь ихэвчлэн шар биед агуулагддаг. (Нэг өндөгний шаранд 24,79 мг Д амин дэм)

This image has an empty alt attribute; its file name is 1-117-1024x576.png

МӨӨГ

Мөөг нь баяжуулсан хоолыг эс тооцвол Д аминдэмийн цорын ганц ургамлын сайн эх үүсвэр юм.
Хүмүүсийн нэгэн адил мөөг нь хэт ягаан туяанд өртөхдөө энэ витаминыг нэгтгэж чаддаг. (Зарим мөөг нь 100 граммдаа 1541 мг Д амин дэм)

БАЯЖУУЛСАН ХҮНС

Д витамины байгалийн эх үүсвэр хязгаарлагдмал байдаг, ялангуяа та цагаан хоолтон эсвэл загасанд дургүй бол. Аз болоход Д аминдэм агуулаагүй зарим хүнсний бүтээгдэхүүнийг энэхүү тэжээлээр баяжуулж болдог. Үнээний сүү, шар буурцагны сүү, жүржийн шүүс, үр тариа, овъёосны будаа гэх мэт.

This image has an empty alt attribute; its file name is 1-117-1024x576.png

D ВИТАМИНЫ ХЭРЭГЛЭЭ, АЧ ХОЛБОГДОЛ

Нарны туяанд шарагдах дургүй орчин үеийн хүн танд Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр дэлгэрсэн АНУ-д хүмүүсийн хамгийн ихээр хэрэглэдэг витамины нэг болж байгаа витамин Д. Нарны туяанд гарах нь багассан өнөө цагийн хүмүүст хэрэгцээт витаминаа хүнсээрээ нөхөх шаардлага зайлшгүй тулгардаг. Ялангуяа монгол улс экваторын бүсээс алслагдсан байдаг тул хоол хүнсээр авах ёстой хэмжээ нь харьцангуй их.

This image has an empty alt attribute; its file name is 1-117-1024x576.png

“ВИТАМИН D хэрэгцээ Витамин D нь хүний биед кальци болон фосфор гэсэн эрдэс бодис шимэгдэх явцад ач холбогдолтой байдаг ба ингэснээрээ яс, булчингийн хэвийн байдалд чухал үүрэгтэй. Витамин D цусан дахь кальцийн хэмжээг хэвийн хэмжээнд байлгахаас гадна яснаас их хэмжээний кальци шээсээр дамжин гадагшлахаас сэргийлдэг. Мөн витамин D нь дархлаа дэмжих, ясны бат бэх байдал, булчингийн үйл ажиллагаа, тархи мэдрэлийн системийн үйл ажиллагаа зэрэг биеийн бүхий л эд эсийн хэвийн үйл ажиллагаанд хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-117-1024x576.png

Хүний бие дэх D аминдэмийн дийлэнх хэсэг нь хүний арьсанд нарны хэт ягаан туяаны шууд нөлөөн дор үүсдэг байна. Витамин D3-г үүсгэдэг нарны хамгийн тохиромжтой туяа нь 300nm урттай туяа байдаг бөгөөд Монгол орны хувьд үдээс өмнө 11.00-14.00 цагийн хооронд хамгийн их байдаг. Хүн нарны гэрлээс гадна хоол хүнснээсээ дамжуулан витамин D-г нөхөн авч байдаг. Гэвч нарны гэрэл арьсанд сэвх толбо үүсгэх хор нөлөөтэй тул хүмүүс нарнаас хамааралгүйгээр, хоол хүнснээс авахыг эрмэлзэх болсон.

This image has an empty alt attribute; its file name is 1-117-1024x576.png

Витамин Д-н тун: Витамин D ихээр агуулдаг хоол хүнсэнд мөөг, загас өндөгний шар, үхрийн элэг багтана. Хүний өдөрт авах ёстой витамин D-н хэмжээ экваторын бүсээс хол зайнаасаа хамааран улс орон бүрт өөр өөр байдаг бөгөөд манай орны хувьд өдөрт авах шаардлагатай тун 400 IU /16мкг/ байдаг. Витамин D-гийн илүүдэл маш хортой бөгөөд дээд тун нь 2000 IU /50мкг/ юм.

Эрдэмтдийн тооцоолсноор манай гариг дээрх хүн амын 50% нь витамин D-гийн дутагдалтай бөгөөд нар салхинд гарахгүй, битүү тасалгаанд олон цагийг өнгөрүүлдэгтэй холбоотой байдаг. Жишээ нь тооно, цонхны дан шил нь нарны хэт ягаан туяаны бараг 50%-ийг саатуулдаг. Мөн нарны хамгаалалтын бүтээгдэхүүн ихээр хэрэглэх болсонтой мөн холбоотой. Витамин D дутагдах нь бага насны хүүхдэд рахит болон бусад олон төрлийн өвчлөлөөр өвчлөх гол шалтгаан болдог бөгөөд кальцийн шимэгдэлт буурснаар кальци дутагдал, ясны сийрэгжилт зэрэг өвчин үүсэхэд хүргэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-117-1024x576.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *