Categories
Uncategorized

Таны элэг өвчилснийг илтгэх 12 шинж тэмдэг. Элэгний өвчнийг эмчлэх ардын эмчилгээ ХАДГАЛААД АВААРАЙ

Элэг дүлий эрхтэн тул өвдөхөд зовиур илрэхгүй байж байгаад хүндрэх аюултай гэж эмч нар хэлдэг. Гэсэн ч элэг өвчилснийг илтгэх доорх 12 шинж тэмдэгийг сайтар мэдэж байвал элэгний бүх төрлийн өвчнийг даамжруулалгүй түргэн мэдэж, эмчийн тусламж авч болно.

Хэвлий хөөх

Бага хоол идсэн хэдий ч, хэвлий хэсгээр тань хөөж, томроод байвал, анхаарлаа нааш нь хандуулаарай. Энэ нь элэг муудсантай холбоотой байж болох бөгөөд нэгээхэн шинж тэмдэг нь юм. Хэрвээ таны гэдэс томорч, яг л жирэмсэн хүн шиг харагдаж, хөндүүрлэж эхэлвэл, яаралтай эмчид хандахыг зөвлөе.

Гэдэс өвдөх

This image has an empty alt attribute; its file name is 1-114-1024x538.png

Гэдэс өвдөж, суухад хүртэл төвөгтэй санагдаж байвал эмчид хандах хэрэгтэй. Учир нь элэгний үйл ажиллагаа муудаж, гэмтсэн тохиолдолд гэдэс хүчтэй өвддөг байна.

Мөр өвдөх

Элэг асуудалтай болсноос үүдэж, хүний баруун мөр өвддөг гэдгийг та мэдэх үү? Ялангуяа элэгний хавдартай болсон тохиолдолд, энэ нь мэдрэлийн системд нөлөөлж, мөрийг өвтгөдөг аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-114-1024x538.png

Дотор эвгүйрхэх

Таны бие хоолыг бүрэн гүйцэт боловсруулж чадахаа больж, бөөлжих нь элэгний үйл ажиллагаа муудсаны илрэл юм. Энэ нь цаашлаад ходоод гэдсийг өвтгөж, хоол идэхэд ч бэрх болгодог.

Бие хөхрөх

Шалтгаангүйгээр биеийн тань аль нэг хэсэгт хөхрөлт үүссэн байвал, элгээ муудсан гэж ойлгож болно.Элэг нь цусны бүлэгнэлтийг зохицуулахад шаардлагатай уургийг ялгаруулдаг бөгөөд энэхүү үйл ажиллагаа саатсанаар, биед хөхрөлт үүсдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-114-1024x538.png

Ядарч сульдах

Цаг тутам ядарч, сульдан нойрмоглох нь элэг муудсаны илрэл байж болно. Элэг үүргээ хангалтгүй гүйцэтгэсний улмаас, дотоод эрхтнүүд муудаж, биед ядарч байгаа мэдрэмж төрдөг аж.

Үзэл бодол өөрчлөгдөх

Элэг нь хорт бодисыг цэвэрлэж чадаагүйн улмаас, тэдгээр нь тархинд нэвтэрч, сэтгэл зүйд нөлөөлдөг байна. Энэ нь тухайн хүний үзэл бодлыг өөрчилж, гутранги, өөрийгөө ч ойлгохгүй болгодог. Мөн санах ойг удаашруулж, мартамхай болох нь бий.

This image has an empty alt attribute; its file name is 1-114-1024x538.png

Хоолны дуршил буурах

Таны элэг өвдсөн тохиолдолд, хоолны дуршил буурна. Үүний улмаас огцом жин хасах аж. Хэрэв таны хоолны дуршил буурч байвал, яаралтай эмчид хандаж, биеэ үзүүлэх хэрэгтэй.

Арьс шарлах

Элэгний үйл ажиллагаа муудаж, бие дэх хорт бодисыг шүүж чадахгүй болсны улмаас, тухайн хорт бодисууд биеэр тархаж, арьсыг шарлуулдаг байна. Голдуу нүд болон арьсыг шарлуулж, өнгийг нь өөрчилдөг аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-114-1024x538.png

Шагай хавдах

Хөлний шагай хавдах нь элэг өвчилсний нэгээхэн шинж тэмдэг юм.Тиймээс та эмчид хандаж, юуны улмаас шагай хавдах болсныг мэдэж аваарай.

Суулгах

Таны элэг асуудалтай болсон тохиолдолд, удаан хугацааны турш суулгадаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-114-1024x538.png

Шээсний өнгө хувирах

Та шээснийхээ дараа усаа татах гэж бүү яараарай. Харин шээснийхээ өнгийг сайтар ажиглах хэрэгтэй. Хэрэв таны шээс хар бараан өнгөтэй байвал, яаралтай эмчид хандаарай. Учир нь шээсний өнгө өөрчлөгдөж, харлах нь элэг муудсаны илрэл юм.

Сүүтэй луувангийн шүүсийг нэг сарын турш тасралтгүй ууж чадвал өвчин алга болно

Элэгний үрэвслийг эмчилдэг орос ардын уламжлалт хэрэгсэл нь эрдэнэ шишийн сэмэрдэс, цуулдас юм. Эрдэнэ шишийн навчийг нь авч хаяад, үрийг нь гаргахад маш олон сэмэрдэс цуулдас ил гарч ирдэг. Тэгвэл энэхүү цуулдсыг авч цай шиг чанаад уух хэрэгтэй. Ийм эмчилгээ нь заримдаа хагас жил ч үргэлжилж болно. Эрдэнэ шишийн цуулдсаар бэлтгэсэн цай уухад гэдэсний үйл ажиллагаа эрчимжиж, хоол идэх дуршил нэмэгддэг юм. Эмчилгээний үр дүнг сайн байлгая гэвэл эрдэнэ шишийн үр нь сайтар боловсорсон байх хэрэгтэй. Боловсорч амжаагүй эрдэнэ шишийн цуулдасны эмчилгээний чанар тааруу байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-114-1024x538.png

Мөн хагас стакан байцааны давстай ус, хагас стакан шинэхэн улаан лоолийн шүүсийг сайтар холиод хоол идсэний дараа өдөрт гурван удаа уух хэрэгтэй. Энэ арга нь үйлчилгээ султай ч удаан хугацааны туршид хэрэглэхэд бага боловч үр дүнтэй байдаг аж.

Элэгний өвчин, элэгний хавдарын үед сайн чанарын ургамлын тос стаканы дөрөвний нэг хэмжээтэй мөн яг ийм хэмжээний грейпфрутын шүүсийг хольж уух хэрэгтэй. Ингэхдээ клизм, бургуйгаар ходоодоо цэвэрлэсэн байх ёстой. Хоол идсэнээс хойш хамгийн багадаа хоёр цагийн дараагаас шөнө уудаг аж. Уусныхаа дараа нь баруун талаараа харж хэвтэх хэрэгтэй. Өглөө нь клизм бургуйгаа дахин тавина. Үүнийг дөрвөөс таван өдрийн дараа давтан хийж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-114-1024x538.png

Үе мөчний хэрх өвчинтэй үед давхар элэг өвдвөл аньс жимсний навчны ханд уух хэрэгтэй. Үүний тулд гурван стакан буцалсан усанд 20 – 30 грамм аньсны навч хийж арван минут буцалгаад хөргөнө. Ингээд өдөрт гурван удаа уугаарай.

Элэгний үйл ажиллагааг идэвхижүүлэх

Элэгний орчим гарынхаа алгаар / нэг гарынхаа дээрээс нөгөө гарын алгаар дарах/ гурван минутын туршид өглөө орондоо байхдаа дарж шахаж өгвөл элэгний үйл ажиллагааг идэвхижүүлэхэд тустай байдаг. Хэрвээ энэ эмчилгээний эхэн үед өвдөлт мэдэрвэл багасгах хэрэгтэй. Энэ арга нь шарталтын үед бас тустай байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-114-1024x538.png

Аль болох их инээх хэрэгтэй!

Инээх үед амьсгалын систем, хоол боловсруулах үйл ажиллагаа идэвхиждэг. Энэ нь элэгний үйл ажиллагааг тогтворжуулж бүх л өдрийн туршид сэтгэл санааг өөдрөг байхад тусалдаг.

Астамтай үед элгээ эмчлэх

Астмын эмчилгээнд зориулсан эм бэлдмэл уух нь элэгний үйл ажиллагааг хүндрүүлдэг байна. Тэгвэл яах ёстой вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-114-1024x538.png

Үүний тулд 100 – 200 грамм луувангийн шүүс бэлтгэж уух хэрэгтэй. Шүүсээ бэлтгэхдээ ногооны үрүүл, шүүс шахагч бүр махны машиныг ашиглаж болно. Дараа нь 70-80 хэм хүртэл халаасан 100-200 грамм сүүг луувангийн шүүстэйгээ хольж ууна. Ингэхдээ өглөө өлөн элгэн дээрээ уугаарай. Сүутэй луувангийн шүүс нь таны хамгийн анхны өглөөний унд болдог. Үүнийг нэг сарын турш уух хэрэгтэй. Та нэг сарын турш тасралтгүй ууж чадвал өвчин алга болно. Хэрвээ үр дүн муутай байвал долоо хоног өнжөөд дахин үргэлжлүүлэх хэрэгтэй гэнэ.

Энэ хугацаанд ямар ч спиртийн төрлийн ундаа, архи тамхи хэрэглэж болохгүй. Өөр ямар нэг эмчилгээг давхар хийхгүй байвал сайн аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-114-1024x538.png

Элгээ хэрхэн цэвэрлэх вэ?

Бие организмын гол шүүлтүур болох элгээ үе үе цэвэрлэж байх хэрэггэй байдаг. Ийм цэвэрлэгээг эрүүл биетэй хүн жилдээ хоёр удаа хийвэл сайн. Харин өвчтэй бол гурван сар тутамд нэг удаа хийж байх хэрэгтэй.

Элгээ цэвэрлэх эмчилгээний жор

Ингээд гурван стакан овьёосыг хальстай нь хамт бүлээн усанд сайтар угааж таван литрийн паалантай саванд хий. Дээр нь хусны унгирал / хавар гардаг/ хоолны гурван халбага, аньсны навн хоолны хоёр халбага хийж дөрвөн литр хүйтэн ус хийгээд сэрүүн газар нэг хоног хөдөлгөөнгүй байлга. Өөр нэг паалантай саванд нэг литр ус хийж буцалга. Нэг стакан нохойн хошууны хатаасан жимсийг хүйтэн усанд сайтар угаагаад нухасны дараа нөгөө буцалж байгаа усандаа хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-114-1024x538.png

Арваас илүүгүй минут буцалгасны дараа сэрүүн газарт нэг хоног хөдөлгөлгүй хандалж тавиарай. Харин овьёосны ханд бүхий саваа сайтар таглаад гал дээр тавьж 15 минут хэртэй буцалга. Дараа нь шувууны мэхээр өвс /горец птичий/ хоолны гурван халбага, эрдэнэшишийн цуулдас хоолны хоёр халбага хийж 15 минут хэртэй буцалгаад гал дээрээс авч 45 минут хандалж тавих хэрэгтэй. Хоёр хандаа марло, шүүлтүүрээр сайтар шүүсний дараа нийлүүлж хар шилэн лонхонд хийгээд хөргөгчинд тав хоног хадгална.

Насанд хүрсэн хүн элгээ цэвэрлэхдээ дээрх бэлдмэлээсээ халуунаар хоол идэхээс гучин минутын өмнө дөрвөн удаа уух хэрэгтэй. Нэг удаа уух нь 150 миллилитр хэмжээтэй байна. Хамгийн сүүлийн уулт оройн 19 цагаас хойш байж болохгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-114-1024x538.png

-2-3 настай хүүхдэд десертийн халбагаар нэг удаа

  • 3-5 настай хүүхдэд хоолны нэг халбагаар өдөрт нэг удаа
    -5-10 настай хүүхдэд 25 миллилитр хэмжээтэй
    Харин арваас дээш настай хүүхдэд 50 миллилитр хэмжээгээр өгөх хэрэггэй. Курс эмчилгээ нь арав хоног үргэлжилнэ. Дараа нь завсарлага авсны дараа эмчилгээг дахин үргэлжлүүлж болно. Завсарлах хугацаандаа ногоо, жимсний шүүс ууж, стресс тайлах ваннд орвол сайн байдаг.
This image has an empty alt attribute; its file name is 1-114-1024x538.png

Элэгний үйл ажиллагааг сайжруулах арга

Ижил хэмжээтэй хиаг, нохойн хошуу, хагас хэмжээтэй халгайгаар бэлтгэсэн ханд нь элэгний үйл ажиллагааг сайжруулж, бэхжүүлдэг. Хандыг бэлтгэхдээ цайны гурван халбага холимгоо стакан усаар зайлаад буцалгах төдий хүртэл нь халаагаад хөргөж, тунгаана. Хэрвээ хүүхдийн тань элэг болон цөсний хэвийн үйл ажиллагаа алдагдсан байгаа бол хоол идэхээс хагас цагийн өмнө тал стаканаар өгөх хэрэгтэй. Шөнө хүүхэд, том хүн аль нь ч ууж болно. Энэ ханд нь эмчилгээний, урьдчилан сэргийлэх тун сайн үйлчилгээтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-114-1024x538.png

Бас элэгний үйл ажиллагааг дэмжих сайн үйлчлэлтэй өөр нэг ханд бол 300 грамм шувууны мэхээр, 50 грамм мөнхийн цэцэг авч түүн дээрээ хоёр стакан буцалсан ус хийж шөнө хандалж хонуулна. Харин өглөө нь тунгаасан хандаа шүүж устай хольж уух хэрэгтэй. Хэмжээний хувьд ямар нэг хязгаарлалт байхгүй. Энэ ханд нь насанд хүрсэн хүмүүст илүү тохирдог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *