ХОРХОГ БОЛ ХОР+ХОГ БИШ, ХАРИН…

Хорхгийг Хор+хог болсон хоол гэх яриа сүүлийн үед гарч байна. Хорхог нь үнэхээр хүний биед хор болох хоол мөн үү?
Хорхог бол хүний биед хор хог болох хоол биш, харин ч жинхэнэ эмчилгээний хоол. Хамгийн гол нь хорхгийг зөв хэрэглэх хэрэгтэй. Хорхгийг халуун чулуугаар болгосноор хонины махны бүлээн чанарыг сайжруулдаг. Тиймээс хорхгийн махыг цадталаа идэж болохгүй.

Гэтэл манайхан хорхгийг ходоодоо дүүртэл идчихээд дээрээс нь архи уучихдаг. Ингэснээр хүний биед шар дэлгэрээд хордлого болчихож байгаа юм.
Хорхгийг бага хэмжээгээр идэж, халуун чулуугаар нь хийн бэлчрүүдийг төөнөөд, үнэрийг нь үнэртэх юм бол хүний биед шим тэжээл болдог. Хорхог бол хор хог биш ээ, хорхог бол хий дарах сайн чанарын эмчилгээний монгол уламжлалт хоол юм.

Хорхогны чулуугаар аль аль хэсгүүдийг төөнөж болох вэ?
Хорхогны чулууг барьж алгаараа дарж сайн төөнөж өгөх хэрэгтэй. Мөн толгойн орой хэсэг, хүзүүний нэгдүгээр нугалам, /бөхийхөд хүзүүн дээр овоож байгаа нугалам/, ходоод, хоёр хөхний голд байрлах зүрхний цэг дээр хорхогны чулуугаар төөнөж болно.

Гэхдээ хорхогны чулуу нь арьс салстыг түлэх хэмжээний халуун байж болохгүйг анхаарах нь зүйтэй.
Эх сурвалж: “ОДОНЦЭЦЭГ ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ” НОМООС…
Баяр наадам, болон аялал зугаалгаар явахдаа хийдэг чухал хоолны нэг нь яах аргагүй хорхог байдаг билээ. Хорхог яаж хийдгийг хүн бүхэн харж байсан ч төдийлөн яг сайн сурсан хүмүүс цөөн байдаг. Ингээд та бүхэндээ хорхог хэрхэн хийх тухай зөвлөж байна.

ОРЦ: Мах, лууван, давс, ус, Сонгино, сармис, төмс / өөр хүссэн амтлагч болон ногоо хийж болно/
ХИЙХ АРГА: Халуун чулуугаар махыг битүү жигнэж болгосныг хорхог гэдэг. Малын махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж бэлтгэнэ. Хорхог хийхэд дотор нь хийх чулуу нь халуун галд үйрэхгүй, хурц үзүүргүй, молцгор болсон нягт чулуу сонгон аваарай. Ингэж сонгож бэлтгэсэн чулууг аргал эсвэл түлээний модтой хольж үелж өрөөд галлаж халаана.

Хэрчиж жижиглэсэн махыг том төмөр торхонд хийж яльгүй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь үелэн хийнэ. Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бүх махыг хийж дуусаад савыг сайн таглах хэрэгтэй.
Мөн давс, сонгино, сармис төмс лууван зэрэг ногоог тохирох хэмжээгээр хийж амтлаарай. Савны дотор уурын өндөр даралт үүсэх тул таглааг бөх бат хийхгүй бол буудаж халуун шөлөөр тургиж болзошгүй юм. Хорхогоо 1 цаг орчим жигнээрэй. Болсон гэж үзвэл маш болгоомжтой тагаа онгойлгоорой.

Баяр наадмыг амттай хорхоггүйгээр төсөөлөхийг аргагүй билээ. Тэгвэл амттай хорхог, жимбий хийх жорыг хүргэж байна. Үндэсний их баяр наадмын амралтаараа найз нөхөд, гэр бүлдээ хорхог хийж өгч дайлаарай.
Орц: Мах
Лууван
Давс

Ус
Сонгино
Саримс
Төмс / өөр хүссэн амтлагч болон ногоо хийж болно/

Хийх арга: Махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж бэлтгэнэ. Хорхог хийхэд дотор нь хийх чулуугаар халуун галд үйрэхгүй, усанд идэгдэж хурц үзүүргүй, молцгор болсон нягт чулуу сонгон авна. Ингэж сонгож бэлтгэсэн чулууг аргал эсвэл түлээний модтой хольж үелж өрөөд галлаж халаана.

Хэрчиж жижиглэсэн махыг том төмөр торхонд хийж багахан ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь үелэн хийнэ. Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бүх махыг хийж дуусаад савыг таглана. Мөн давс, сонгино, саримс төмс лууван зэрэг ногоог тохирох хэмжээгээр хийж амтална.
Савны тагийг завсраар нь яльгүй уур гарч байхаар хийхгүй бол аюул ихтэй байдаг. Махыг жигд болгохын тулд савтай хорхгийг сэгсрэх, өнхрүүлэх зэргээр хөдөлгөнө.

Үүний дараа цог дээр тавьж халуун нурмаар манаж нэг хэсэг хугацаанд байлгаад тагийг онгойлгож махыг гаргана. Зарим газар хорхгийн чанарыг сайжруулах зорилгоор архи нэмж хийх тал бий. Гэвч спирт түргэн уурших тул хорхогийг гаргах хооронд ууршиж арилдаг учраас энэ нь ач холбогдол багатай. Хорхогийн халуун чулууг гартаа атгах үнэрийг авах нь хий ядаргаа, тустай гэдэг.
Гүзээний хорхог

Орц: Гүзээ
5-8 ширхэг чулуу
Сонгино, төмс, лууван, манжин
Хар перц, давс, лаврын навч,
Цул мах

Хийх арга: Хонины гүзээг угааж цэвэрлэнэ. Хонины ястай махыг жижиглэж бэлтгэнэ. Чулууг улайстал халаана. Гүзээндээ мах чулуу, мах чулуу гэсэн дарааллаар хийж давс, хар чинжүү (перец), лаврын навч, хүнсний ногоонуудыг хийж дээрээс нь 500 гр ус нэмж амсрыг гараараа хумин барьж, чулууг гүзээнд наалдуулахгүйн тулд нааш цааш хөдөлгөнө. Гүзээний хорхгийн хийг гаргаж амсрыг утсаар сайтар бооно. Гүзээтэйгээ халуун усанд хийж 60 минут орчим зөөлөн гал дээр чанаж болгоно.
