Categories
Uncategorized

Яс ургалтыг зогсоох, шимэгдүүлэх эмчилгээ уламжлалт анагаах ухаанд бий. Шимт жорыг хэрхэн найруулах вэ? ХАДГАЛААД АВААРАЙ

Яс ургалтыг зогсоох, шимэгдүүлэх эмчилгээ уламжлалт анагаах ухаанд бий

Яс ургалтыг зогсоох уламжлалт эмчилгээ бий юу?

Яс нь шороо махбодын хувь ихтэй, хий голлон гүйдэг эрхтэн. Хийн бүх өвчлөлийн үед яс хямрах магадлалтай байдаг. Ийм учраас эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин, зүрхний хий, бөөр, давсагны хүйтэн хий зэрэг өвчний үед ясны эмгэг өвчлөл үүсэх нь элбэг байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-121-1024x530.png

Мөн халдварт ханиад томуу болон бусад халдварт өвчний эдгэрэлтийн үед халуун нь хийтэй хавсардаг учраас халууны сүүл ясанд шунаж ясны өвчнийг үүсгэх нь элбэг байдаг. Сүүлийн үед эмэгтэйчүүд яс, үе мөчний өвчнөөр өвчлөх нь элбэг байна. Ялангуяа төрсний дараах гам алдалтаас шалтгаалсан ясны өвчлөл элбэг болсон байна.

Мөн ханиад томууг дутуу эмчилсэнээс хий ясанд шунасныг анзааралгүй архагшуулах тохиолдол их байна. Үүнээс шалтгаалж ясны өвчлөл үүсч байгаа. Хүмүүс цул сав эрхтэнээ их анхаардаг. Харин яс, арьс, судсаа анхаарч, хамгаалахгүй байна. Ясны ургалтыг зогсоох, ургасан ясыг шимэгдүүлэх эмчилгээ уламжлалт анагаах ухаанд бий.

This image has an empty alt attribute; its file name is 1-121-1024x530.png

Эмчилгээний зарчим нь биеийн бүх ясны тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулах эм, заслын эмчилгээ хийнэ.

Ясанд хамгийн сайн бөгөөд эмчилгээний энгийн арга бол шимтэй яс болох нас бие гүйцсэн хязаалан хонины борви, тойг, далны бариулны ясыг хоол, цайндаа буцалгаж хэрэглэх, мөн Мана 4 танг эдгээр шимтэй ястай буцалгаж хэрэглэснээр ясыг төлжүүлж, ясны өвчлөлөөс сэргийлэхэд чухал нөлөөтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-121-1024x530.png

Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг

Хөлөнд яс ургах шалтгаанууд

Хөлөн дээр яс ургах нь заримдаа үе мөчний үрэвслийн нэг төрөл болох остеоартритаас болдог. Үений үрэвсэлтэй олон жил явснаар ясны хоорондох мөгөөрс нь цаг хугацааны явцад элэгддэг.

Мөгөөрсний дутагдалыг нөхөхийн тулд бидний бие организм ясны нэмэлт өсөлтийг бий болгодог нь яс ургалт юм. Остеоартрит бол хөлний яс ургалтыг үүсгэдэг цорын ганц хүчин зүйл биш бөгөөд бусад олон хүчин зүйлүүд нь мөгөөрсний эдийг элэгдүүлж, улмаар ясан ургацаг ургахад хүргэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-121-1024x530.png

Ясны ургалтанд нөлөөлж болох хүчин зүйлүүдэд : 

Хөлний гэмтэл

Таргалалт эсвэл илүүдэл жин

Бариу гутал өмсөх

Хөлөнд яс ургах нь элбэг тохиолддог боловч биеийн бусад хэсэгт үүсч болно, үүнд:

This image has an empty alt attribute; its file name is 1-121-1024x530.png

Өвдөг

Ташаа

Нуруу

Мөр

шагай

Хөлөнд яс ургах эрсдэлт хүчин зүйлүүд :

This image has an empty alt attribute; its file name is 1-121-1024x530.png

Хэд хэдэн хүчин зүйл нь хөлөн дээр ясны ургалт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Остеоартритээс гадна эдгээр эрсдэлт хүчин зүйлүүд орно:

НАС. Нас ахих тусам яс ургах эрсдэл өндөр болно. Мөгөөрсөн эд  нь нас ахих тусам задардаг бөгөөд мөгөөрсөн эдийн оронд ясан ургацагууд ургаж эхэлдэг.

Идэвхтэй хөдөлгөөн хийх. Тогтмол биеийн тамирын дасгал хийх нь жингээ хэвийн хэмжээнд байлгаж, эрч хүчээ нэмэгдүүлдэг боловч таны хөл дээр нэмэлт ачаалал өгч, спортын гаралтай ясны гэмтэл үүсгэж болзошгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-121-1024x530.png

Бариу гутал өмсөх. Бариу гутал нь таны хөлийн хурууг хавчиж, хөл, хөлийн хуруун дээр тасралтгүй үрэлт үүсгэдэг.

Осол гэмтэл. Хугарал, хөхөрсөн гэх мэт бага зэргийн гэмтэл авсны дараа яс ургалт үүсч болно.

Илүүдэл жинтэй байх. Илүүдэл жин нь таны хөл болон бусад ясанд илүү их ачаалал өгдөг. Энэ нь таны мөгөөрсийг илүү хурдан задарч, улмаар яс ургалт үүсэхэд хүргэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-121-1024x530.png

Хавтгай хөл. Хөлний нум байхгүй байх нь таны үе мөчний ачааллыг нэмэгдүүлж яс ургалтаас гадна өөр өөр асуудлуудыг өдөөдөг.

Яс ургалтын шинж тэмдэг

Яс ургах эмгэгийн үед огт шинж тэмдэг ажиглагдахгүй байж болно. Зарим тохиолдолд бусад өвчний улмаас рентген зураг авахуулах үед яс ургасан байгааг олж мэдэх нь элбэг тохиолддог. Хэрэв ургасан яс нь өвдөлт өгч, хөдөлгөөнд саад учруулж байвал эмчид хандахыг зөвлөж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-121-1024x530.png

Хөлөн дээр яс ургасан үед илэрч болох шинж тэмдгүүд :

– Улайлт ба хавдар

– Хөшүүн байдал

– Үе мөчний хөдөлгөөн хязгаарлагдах

– Холгох

– Алхах эсвэл зогсоход бэрхшээлтэй болох

This image has an empty alt attribute; its file name is 1-121-1024x530.png

Оношлогоо

Эмч үзлэг хийж ургасан ясыг мэдэрч зовиуртай эсэхийг асууна. Хэр хэмжээний яс ургасныг тодорхойлох зорилгоор рентген зураг авахуулахыг зөвлөдөг.

Хэрэв ургасан яс нь биеийн хөдөлгөөнд нөлөөлөхгүй байгаа бол өвчин намдаагч эм хэрэглэх боломжтой. Харин хөдөлгөөнийг хязгаарлаж, өвдөлт зовиур намдахгүй бол мэс заслын аргаар ургасан ясыг авдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-121-1024x530.png

Урьдчилан сэргийлэх

Хэвийн жингээ барихад анхаарах

Эрдсийн шинжилгээ өгч хэвших

Амны хөндийн эрүүл мэндэд хүүхэд наснаас анхаарах нь үений үрэвслээс сэргийлнэ

Бэртэл гэмтэлд өртөхгүй байх

Зовиурыг өвчин намдаах эмээр намжааж удаан хугацаанд явахгүй байх

This image has an empty alt attribute; its file name is 1-121-1024x530.png

Иог зэрэг хүчний бус спортоор хичээллэх

Эмчилгээ

Шинж тэмдэггүй ясны ургалтыг эмчлэх шаардлагагүй. Ясны ургалт нь өөрөө алга болдоггүй тул зовиур, өвдөлтийг намдаахад :

Жингээ хасах Жин хасах нь хөлний ясанд ирэх даралтыг бууруулж, яс ургалттай холбоотой өвдөлтийг намдаана. Жингээ хасахдаа:

Долоо хоногт 3 удаа дор хаяж 30 минут дасгал хий

Өдөрт авах калорийн хэрэглээгээ тооцоолж бууруулах

This image has an empty alt attribute; its file name is 1-121-1024x530.png

Порцоо тохируулах

Илүү их жимс, ногоо, туранхай мах, үр тариа хэрэглэх

Чихрийн хэрэглээ, шарсан, хуурсан өөх тостой хоол хүнсээ хасах

Гутлаа солих эсвэл жийргэвч хийж өмсөх

Бүлээн жин ба хүйтэн жин эмчилгээ

This image has an empty alt attribute; its file name is 1-121-1024x530.png

Бүлээн болон хүйтэн жин эмчилгээг ээлжлэн хийх нь яс ургалттай холбоотой өвдөлтийг намдааж өгдөг. Бүлээн жин нь өвдөлт, хөшүүн байдлыг сайжруулдаг бол хүйтэн жин  нь үрэвсэл, хавдрыг бууруулдаг. Өдөрт хэд хэдэн удаа 10-15 минутын турш хөл дээрээ тавь.

Үрэвсэл дарж өвдөлт намдаах эмүүд

– Румалай форте нь үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах үйлдэлтэйгээс гадна дархлаа дэмжих идэвхитэй нөлөөтэй. Румалай гель нь яс-үений үрэвсэл, хүзүү болон бүсэлхий нурууны спондилит, үеэр өвдөх, нуруугаар өвдөх, дал мөрөөр хөших, тулай болон бусад хэсэг газрын өвдөлтийг намдаах үйлдэлтэй олон ургамлын нийлмэл найрлагатай

This image has an empty alt attribute; its file name is 1-121-1024x530.png

 Хэрэглэх заалт:

• Хэрлэг өвчин болон Хэрлэг төст үений үрэвсэл

• Хүзүү болон бүсэлхий нурууны спондилит

• Яс-Үений үрэвсэл

• Үеэр өвдөх

• Тулай

• Мөрөөр чилж өвдөх

• Шөрмөс сунах

• Фиброз, бурсит, синовит, капсулит, теносиновит, миозит зэрэг гэмтлийн шалтгаант үрэвсэл

– Үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлэх, үений шингэн үүсгэх бэлдмэл: Глюкозамин сульфат нь аминосахар, бүх үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлж, үений үрэвсэл дарж, үений шингэн үүсэлтийг дэмжинэ. Хондроитин нь өндөр молекулт полисахарид бөгөөд үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлж, ясанд кальци хуралдах нөхцлийг бүрэлдүүлэх, үе мөчний өвдөлтийг намдаах үйлдэлтэй. МетилСульфанилМетан нь арьс, үс, хумс болон зөөлөн эдийн коллагений гол бүрэлдэхүүн бөгөөд остеоартрооз өвчний үед үрэвсэл намдааж, үений өвдөлтийг намдаана.

– Дикломол гель нь хэсэг газрын өвдөлт намдааж, үрэвсэл дарах түрхлэг: Диклофенак натри 1%-20гр нь үений бүх төрлийн үрэвслийг дарж, өвдөлт намдаана. Хүзүү,нуруу, түнх, өвдөгний үений үрэвслийг дарах, өвдөлт намдаах үйлдэлтэй гель. Арьс цочроохгүй, үенд хурдан шингэж, үйлдлээ хурдан үзүүлнэ.

Мэс засал

Эмч яс ургалтыг арилгах мэс засал хийхийг зөвлөж болно. Ихэвчлэн ясны ургалт нь хүчтэй өвдөлт үүсгэдэг эсвэл хөдөлгөөнийг хязгаарладаг тохиолдолд л мэс засал хийх сонголтыг санал болгодог байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *