Categories
Uncategorized

Урт наслахад гэдэсний орчин чухал нөлөөтэй. Гэдэсний бактерийн тэнцвэр алдагдахад бүх л төрлийн өвчин үүсдэг ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Урт наслах нууцад гэдэсний орчин нөлөөлөх түлхүүр. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооноос бүдүүн гэдэс бол бидний хоёр дахь тархи гэж хэлж болохоор тархины үйл ажилгаанд нөлөөлдөг болохыг судлаж байгаа ба судалгаа дөнгөж 5 дахь жилдээ явагдаж байгаа цаашид 20 жил судалгаа явагдвал илүү их юм батлагдах гэнэ.

Бүдүүн гэдсэн дэхь бактерийн орчинг тэнцвэржүүлж түүнийг тогтмол хадгалах явдалд нөлөөлөх хүчин зүйл нь та бидний хоол хүнс юм. Тиймээс хоол хүнсийг тэнцвэрт байдлыг бодолцон хүртэж байх нь маш чухал аж.

Нилээд олон сонирхолтой тайлбар байгаагаас хэн бүхэн хийж чадах нэгэн массаж танилцуулмаар санагдлаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-139-1024x530.png

Ваннд усанд орохдоо бүлээвтэр халуун усанд хэвтэж, хэвлийдээ массаж зөөлөн базалж хийнэ. Тэгж хийхдээ зураг дээрх хүний гар байгаа хэсгүүд нь хөдөлгөөн сул байдаг хэсгүүд учраас хөдөлгөөнийг дэмжин зөөлхөн базлаж массаж хийх хэрэгтэй гэнэ. Ингэснээр халуун усанд гэдэс дулаацмагц хөдөлгөөн нь сайжрах тул ваннд орохдоо хэвлийн массаж хийвэл үр дүнтэй.

Гол зүйл нь хоол хүнс маань эрүүл, тэнцвэртэй байж хөдөлгөөнтэй идэвхитэй амьдрах тухай шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-139-1024x530.png

Япон эх сурвалжаас орчуулсан:

Лхагвадорж овогтой Энхтуяа

Анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократ “бүх өвчин гэдэснээс эхэлдэг” гэж хэлжээ. Барууны олон эрдэмтэд энэ үг үнэн болохыг баталж байна. Гэдэсний бактериас хүний дархлааны 80% хамаардаг болохыг тогтоосон байна. Хүний гэдсэнд дунджаар 1,5 кг орчим бактери байдаг ба ширхэгийн хувьд хүний бүх эсээс 10 дахин олон бактери байдаг. Энэ бактерийн 85 хувь нь ашигтай бактери 15 хувь нь өвчин үүсгэдэг бактери байвал үүнийг зохистой харьцаа гэж үздэг. Энэ харьцаа алдагдахад дархлаа суларч хүн өвчлөх магадлал ихэсдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-139-1024x530.png

Үйлдвэрийн аргаар бэлдсэн консервант агуулсан хүнс, химийн бодис, бордоо агуулсан хүнс, бүх төрлийн эм бэлдмэлүүд, антибиотикууд, төрөл бүрийн долгион, компьютер, богино долгионы зуух, гар утас, рентген туяа, туяа эмчилгээ, химийн эмчилгээ, стресс гэх мэт маш олон шалтгаанаар гэдэсний ашигтай бактери багасдаг байна.

Гэдэсний бактерийн үүрэг:

1.Минералыг хүнснээс авч цус руу оруулдаг

2.Хүчил-шүлтийн тэнцвэрийг зохицуулж өвчин үүсгэгч бактерийг хязгаарлах

This image has an empty alt attribute; its file name is 1-139-1024x530.png

3.Чөлөөт радикалыг устгаж өвчин үүсэхээс хамгаалдаг

4.Гормоныг бий болгоход оролцоно

5.Тосыг задлахад оролцоно

6.Дархлааг бий болгоход оролцоно

7.Зарим витаминыг бий болгоход оролцдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-139-1024x530.png

Ходоодны хүчил хангалттай их байж, гэдэсний рН нь байх ёстой хэмжээндээ байвал ашигтай бактери хэвийн байж биднийг өвчлөхөөс хамгаалж байдаг. Харин үйлдвэрийн аргаар консервант агуулсан хүнс, химийн бодис, бордоо агуулсан хүнс, агаарын бохирдол, хүнд металууд, антобиотик, химийн эмнүүд стресс зэрэг нь гэдэсний бактерийн бүтцийг эвдэж дархлааг сулруулдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-139-1024x530.png

Армены профессор А.Эрзикян 1964 онд ач охинтой болоод анхны баасыг нь лабораторидоо авчирч шинжлэхэд урьд өмнө шинжлэх ухаанд нээгдээгүй сүүнхүчлийн цоо шинэ бактери олсон байна. Энэ бактери нь дөнгөж төрсөн хүүхдэд эхний 14 хоногт байдаг ба өвчин үүсгэгч бараг бүх бактерийг устаж чаддаг байжээ. Уг бактерийг Lactobacillus acidophilis гэж нэрлэсэн байна. Үүнээс хойш 4 жилийн дараа ач охин нь гэдэсний халдварт өвчнөөр өвчилж ямарч антибиотик тус болохгүй бүх эмч нар нь найдлагагүй гэж хэлэхэд профессор бактериа авчирч ач охиндоо уулгаж амийг нь аварчээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-139-1024x530.png

Үүнээс эхлэн энэ бактериар бэлдмэл бэлдэх санаа төрж пробиотик бэлдмэл гарган авсан ба ач охиныхоо нэрээр НАРИНЭ гэж нэрлэжээ. Энэ бэлдмэл нь бүх төрлийн өвчин үүсгэгч бактери, вирусыг устгадаг боловч ходоод гэдэсний ашигтай бактерийг устгадаггүй харин ч ашигтай бактерийг ихэсгэдэг онцлогтой гэнэ. Уг бэлдмэлийг Чернобылийн АЦС дэлбэрсний дараа туяаны хордлого авсан хүмүүст хэрэглэхэд хордлогыг нь багасгаж, өвчтөнийг түргэн хугацаанд тэнхрүүлж байжээ. Үүнээс үүдэн барууны хэд хэдэн улс энэ бэлдмэлийн патентыг худалдаж авсан боловч одоо болтол үйлдвэрлээгүй гэнэ. Олон эмийг борлуулалтгүй болгоно гэж тооцоолсон байж болзошгүй. Харин Япон, Солонгост энэ эмийг өргөн хэрэглэж бас хамтарсан судалгаа хийж байгаа юм байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-139-1024x530.png

Оросын Улаан-Үд хотын эрдэмтэн Петр Аюшеевич Шаблин бүх хүмүүсийн гэдэсний бактерийн бүтэц нь алдагдсанаас болж өвчилдөг. Зүрхний шигдээс, шизофрени, үе мөчний өвчин, хайрст үлд ,ходоод гэдэсний өвчин, паркинсоны өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, хорт хавдар зэрэг бүх өвчний үндсэн шалтгааныг дисбактериоз гэж судалгаагаар баталсан байна. Хоолоор орж ирсэн гаднын уургыг ходоод задлаж аминхүчил болгоод гэдэсний бактерийн тусламжтайгаар бидний эсийн аминхүчилтэй ижил болгож шингээж авдаг. Бидний ашигтай бактери бага болоход цусанд орсон гаднын аминхүчлийг элэг өөрчилж бидний аминхүчилтэй адил болгодог.

This image has an empty alt attribute; its file name is 1-139-1024x530.png

Гэдэсний бактери бага болж гаднын аминхүчлийг өөрийн болгож чадахгүй тохиолдол энэ аминхүчлүүд хуримтлагдаж цус өтгөрч, хялгасан судсыг бөглөж, цаашид том судсуудыг бөглөж цусан хангамжийг нь алдагдуулж шигдээс, даралт ихсэх, үе мөчний өвчин, арьсны өвчин, сэтгэцийн өвчин, хавдар зэрэг бүх өвчнийг үүсгэдэг. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэх, байгаа өвчнөө эмчлэхийн тулд гэдэсний бактерийг сэргээх ёстой гэж үздэг. Энэ онолынхоо дагуу монгол тарагны хөрөнгөөс сүүн хүчлийн бактери гарган авч бэлдмэл хийсэн ба өнөөдөр энэ нь хамгийн олон бактери агуулсан дэлхийд N1 бүтээгдэхүүн болсон байна. Бүх архаг өвчнийг энэ бактерийн бэлдмэлээр эмчилж болно гэж баталж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-139-1024x530.png

Түүгээрч тогтохгүй хавдрын 1,2-р үед энэ бактерийг уулгахад хавдар эдгэрч байсан байна. Энэ эрдэмтний санаачилгаар Байкал ЭМ1, Курунговит, ЭМ квас гэх мэтийн олон төрлийн пробиотик бүтээгдхүүн гарсан байна. Байкал ЭМ1 гэдэг бэлдмэлийг сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд өгөхөд ханиад томууугаар өвчлөхгүй болсон гэнэ. Экологийн сүйрэл микрофлорын сүйрлийг араасаа дагуулдаг. Микроб байнга мутацид орсноор дэлхийн улсуудыг хамарсан пандеми үүсэж олон хүн амь насаа алдахад хүрнэ гэж энэ эрдэмтэн хэдэн жилийн өмнө анхааруулж байсан байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-139-1024x530.png

Хөрсөнд 10-15 см хүртэлх газарт хүчилтөрөгчөөр амьсгалдаг микроб байдаг, түүнээс цааш хүчилтөрөгчөөр амьсгалдаггүй микроб байдаг. Хөрсний хуурайшилт, химийн бордоо, шавьж устгагч бодисууд нь энэ микробыг устгаж хөрсөнд байдаг микро элементийг байхгүй болгодог. Ийм хөрсөнд ургасан ногоо, жимс идэхэд хүний микро элементийн хэрэгцээг хангаж чаддаггүй. 30 жилийн өмнө 4 ширхэг алим идэхэд хүний төмрийн хэрэгцээг хангадаг байсан бол одоо 4 кг алим идээд ч төмрийн хэрэгцээгээ хангаж чадахгүй болсон байна. Хөрсөнд минерал, бактери байхгүй болоход хүний организмд бас дутагддаг ба энэ нь дархлааг байхгүй болгож өвчин үүсэх шалтгаан болж байна. Өнөөгийн анагаах ухаан энэ тухай юу ч ярихгүй байгаа, дархлаа судлаачид маань ч таг чиг.

This image has an empty alt attribute; its file name is 1-139-1024x530.png

Гэдэсний ашигтай бактери болох сүүн хүчлийн бактери бага болоход организмд хорт бодис ихсэж вирус хуримтлагдах таатай нөхцөл бүрддэг байна.

Өвлийн ханиаднаас сэргийлэхийн тулд бактериа сэргээ гэж ярьдаг билүү, короногоос сэрийлэхийн тулд бактериа сэргээ гэж хэлэхийг хэн ч сонсоогүй байгаа. Гэдэсний бактери хэвийн байвал арьс үрчийж өнгөө алдах нь хүртэл багасдаг болохыг судлаачид баталсан байгаа. Хүн түргэн хөгшрөх нь бас л гэдэсний бактеритай холбоотой. Гэдэсний бактери хэвийн байхын тулд ходоодны хүчил хүчтэй хүчиллэг байх ёстой. Маш өмхийгөөр бие засдаг бол та тун удахгүй хүндээр өвчилнө гэж ойлгох ёстой, яагаад гэвэл таны гэдсэнд боловсруулалт биш илжрэл явагдаж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-139-1024x530.png

Ийм хүний элэг сайн байна гэж хэзээ ч байхгүй. Илжрэлийн явцад үүссэн хорт хий цусанд орж элгэнд очиж шүүгдэхдээ элгийг байнга гэмтээдэг. Тиймээс бид нар эрүүл байхын тулд ганданд мөргөх биш гэдэсний бактериа байнга сэргээж, витамин, минералын дутагдлаа арилгаж занших хэрэгтэй байна. Өнөөгийн энэ их өвчлөлийн үндсэн шалтгааны нэг бол антибиотик замбараагүй хэрэглэж гэдэсний бактериа устгаж дархлаагүй болсоноос болсон байгаа. Тиймээс антибиотик эмчилгээг зөвхөн амь насны заалтаар хийж бактериа устахгүй байхыг хүн болгон анхаарах цаг болжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-139-1024x530.png

Бадрахын Баярсайхан

Краков хот, Польш улс

This image has an empty alt attribute; its file name is 1-139-1024x530.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *