Бие биеэ хайрлаж, аливааг сайнаар бодож хийх нь юу юунаас илүү зөв амьдралын жор, эмчилгээ юм.

Байгаль эхээ хайрлан дээдэлж, хамгаалаарай. Ямар ч өвчин шаналалыг анагаах увидасыг тэр бүтээдэг.
Янз бүрийн эм хэрэглэх нь бие махбодийн тэнцвэрийг алдагдуулахаас гадна байгаль эхийн бүтээгдэхүүн өвс ургамлын ид шидийн үүдийг хаана.

Дэлгэр цагт хөл нүцгэн явж эх дэлхийтэйгээ холбоо үүсгэж бай. Хүүхдийг байгальд дураар нь тоглуул. Ингэх нь өвчин тусахаас хамгаалж байгаа хэрэг.
Унтахынхаа өмнө хөлөө заавал угаа. Ус хир, тоосноос чинь салгахаас гадна муу муухай бодол, сэтгэлийн шаналал, биеийн ядаргаа тайлж, тайван нойрсуулна.

Зөв амарч сурах хэрэгтэй. Өдөр ажил хийхэд, шөнө унтахад зориулагддаг гэдгийг сана. Эрүүл энх байж, урт наслахыг хүсвэл 22.00 цагаас хэтрэлгүй унтаж, өглөө эрт 06.00 цагт босч сурах хэрэгтэй.
Төрөл бүрийг жимс болон ургамлын хандтай цай байнга хэрэглэх нь эрүүл байхын чухал үндэс. Цай бие цэвэрлэдэг.
Долоо хоногт нэг удаа боловч үр тариа идэж занших нь биедээ их хүч хуримтлуулахтай адил.

Байнга хөдөлж бай. Зүгээр суух нь сэтгэл чилээж, биеийг эвдэнэ.
Цэвэр ариун байх нь эрүүл оршихын үндэс. Бие болоод сэтгэлийн бохир бурхны зарлигийг зөрчихтэй адил.
Хүн бүр нас ахих тусмаа “Эрүүл байдлаа хэрхэн хадгалах вэ?”, “Хэрхэн урт наслах вэ” гэж боддог. Амьдралыг уртасгадаг бодис гэж байхгүй боловч судлаачид хүн төрөлхтөнд эрүүл урт наслах боломж байгааг тогтоосон.

Энэ нь хүн бүрийн наснаас шалтгаалахгүйгээр өөрийн бололцоонд тулгуурлан ухаалаг сонголтыг хийж амьдрахыг хэлж байгаа юм.
Та бидэнд байгаа 10 боломж нь
1. Зохистой илчлэг бүхий, шаардлагат хэрэгцээг хангасан олон төрлийн хоол, ялангуяа шинэ жимс, ногоо болон хальстай үр тариаг түлхүү хэрэглэх.

2. Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх. Үүнд: Зүрх судасны үйл ажиллагааг хэвийн байлгах, булчингийн хүч, тэнцвэрт байдал, уян хатан чанараа хадгалах дасгалууд хийж хэвших.
3. Биеийн эрүүл мэндээ байнга анхаарч ахмад настанд зонхилон тохиолддог өвчин түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр хувийн төлөвлөгөө гаргаж “Хэдийд ямар мэргэжлийн эмчид очиж үзүүлэхээ “ төлөвлө. Мөн эмч таныг дахин үзэхээр зөвлөвөл тэмдэглэн авч, хугацаандаа үзүүлж байх.

4. Тамхи бүү тат. Тамхи татахаа болиход оройтно гэж байхгүй. Өнөөдрөөс эхэл .
5. Унаж бэртэхээс сэргийлсэн арга хэмжээнүүдийг ав. Тухайлбал: Гэртээ ахуйн уналтаас сэргийлэх, машинаар зорчихдоо суудлын бүсийг байнга бүсэлж бай.
6. Тоглоом тоглох, аливаа ажил хийх үедээ хамт олныхоо дунд идэвхтэй бай. Гэр бүл, найз нөхөдтэйгээ байнга харилцаатай байж тэднээс холбоогоо бүү таслаарай.

7. Хэт халж, даарч хөрөхөөс зайлсхий.
8. Та өдөрт хангалттай цагаар тайван орчинд унтаж амарч бай. Энэ нь танд шинэ эрч хүчийг бэлэглэнэ.
9. Хувийн орлогоо төлөвлөн зарцуулж мөнгөний нөөцтэй байх боломжийг бий болгох.
10. Амьдралынхаа туршид эерэг хандлагыг хадгалж яв. Өөрийнхөө дур сонирхолтой зүйлийг хийж бай.

Хүн бүхэн урт наслан эрүүл амьдрахын хүсдэг. Амьдралын сүүлчийн өдөр хүртэл ямар нэгэн өвчин шаналалгүй байх нь хамгийн төгс төгөлдөр байдал болдог. Олон олон хүн амьдралын сүүлчийн мөчид элдэв өвчин зовж шаналах бий гэж сэтгэл түгшин санаа зовинох нь бий. Хэдэн мянган зууны туршид хүн төрөлхтөн төгс төгөлдөр эм, мөнх залуу байлгагч эх үүсвэрийг хайсан хэдий ч тэрхүү ид шидэт, илбийн эмийг олсонгүй.
Picture

Хүн урт наслаж болно гэдгийг эрдэмтэд баталж байна. Гэхдээ урт удаан наслая гэж хий хоосноор хичнээн хүсэж мөрөөдөөд бүтэхгүй. Харин урт наслахад хоёр арга зам байдаг гэнэ. Энэ нь нэгдүгээрт удамшил, хоёрдугаарт хувь хүний өөрийн хичээл зүтгэл ихээхэн чухал нөлөөтэй гэнэ.
Хэвийн эрүүл хүн 70-80 жил наслах жамтай гэнэ. Гэтэл хүмүүс 90 юмуу 100 наслахыг хүсдэг. Хэрэв хүмүүс 90 юмуу 100 насны ойгоо тэмдэглэж байгаа бол энэ нь голдуу удам дамжсан урт настангууд байдаг аж. Ийм хүмүүсийг судалж үзэхэд биеийн дулаан бага, харин нэгэн төрлийн дааврын хэмжээ нь өндөр байдаг ажээ. Харин доорх зөвлөгөөг дагавал хорин, насаар амьдралаа уртасгах боломжтой гэнэ шүү.

Сайн унтаж амрах нь урт наслах хамгийн сайн эм
Хүн заавал унтаж амрах ёстой. Гэхдээ хичнээн ч цаг унтаж амарлаа ч өглөө босоход нойр ханасан, сайн амарсан, бие сэргэсэн байх ёстой. Унтах үед хүний бие махбодь амарч, зүрхний цохилт удааширч, судасны даралт бууж хүний бүх эрхтний тохиргоо, тослогоо …
Picture

Бага идэх
Хөгшрөлтийг удаашруулах арга замыг тодорхойлох талаар маш олон судалгаа хийгдсээр байна. Өнөөг хүртэл энэ үйл явцыг удаашруулан хойшлуулах ганц арга бол бага идэх гэдэг нь тогтоогдоод байна. Хулгана, сармагчин зэрэг амьтад дээр хийсэн туршилтаар хоолыг нь бага идүүлэхэд наслалт нь ихэссэн нь харагджээ. Тэгвэл бага идвэл урт насална гэж үзэж болох нь ээ.
Picture
Тамхи татахаа одоо зогсоо!

Сүүлийн үеийн судалгаанаас харвал 35 насандаа тамхи татахаа зогсоосон эрэгтэй тамхиа үргэлжлүүлэн татсаар байгаа эрэгтэйтэй харьцуулахад 8.5 жилээр илүү урт наслахыг тогтоожээ. Эмэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 7.7 жил гэж гарсан байна. Нийт хорт хавдрын 1/3 нь тамхи таталттай холбоотой болох нь нэгэнт тодорхой болжээ. Мөн үүний зэрэгцээ тамхи татагчдын эрт үхэл нь тамхи татдаггүй хүмүүсийн үхлээс даруй 2.5-3 дахин их байна. Тийм болохоор одооноос тамхи татахаа зогсоон, амьдралдаа нас нэмэгтүн.
Picture
Шинэ ногоо идэж, давсс хэрэглэхээ багасга

Солонгосчууд бусад үндэстнүүдээс илүү их давс хэрэглэдэг. Угаасаа зарим нэг солонгос хоолонд давсны орц тун их байдаг. Харамсалтай нь давс бол таны эрүүл мэндэд сайн зүйл биш юм. Энэ нь цусны даралтыг ихэсгэн, зүрхний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, бөөрийг өвчлүүлдэг. Тэгвэл үүнийг шийдвэрлэх арга байна уу? Давс хэрэглэхээ багасгах эсвэл солонгос хоолыг (кимчи жигэ гм) зөвхөн савхаар идэх аргууд байж болно. Мөн шинэ хүнсний ногоо тэр дундаа өнгөт ногоо, жимс хэрэглэх нь үр дүнтэй.

Эрүүл байж, урт наслахын тулд нэн даруй амьдралдаа хэрэгжүүлж болох энгийн хэдэн арга, жишээг би энд танилцуулан дурдлаа. Бага идэж, эрүүл хооллон, биеийн тамираар тогтмол хичээллэн, өөдрөг санаа бодолтой байж, тамхинаас татгалзах нь эрүүл амьдралын үндэс болохыг битгий мартаарай.