Categories
Uncategorized

Цөсний хүүдийд чулуу үүсэх шалтгаан, гэрийн нөхцөлд эмчлэх уламжлалт аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

ЦӨСНИЙ ХҮҮДИЙД ЧУЛУУ ҮҮСЭХ ӨВЧИН

Тодорхойлолт:

Цөсний хүүдий нь цөсийг агуулдаг, хэвлийн баруун хэсэгт байрлах лийр хэлбэрийн жижиг уутанцар юм. Улмаар хүн хоол идэх үед шингээх зорилгоор уутанцраас цөс гадагшилдаг. Харин элэгнээс ялгарч цөсний хүүдийнд хуримтлагдсан цөс гадагшлахгүй удсанаар цөс өтгөрч, цаашлаад “цөсний чулуу” гэж нэрлэх хатуувтар бүтэцтэй давсархаг биет болж тогтдог.

Шалтгаан :

Ялгарч буй цөсний холестеролын хэмжээ их байх

Цөсөн дэх билирубины хэмжээ хэт их байх

This image has an empty alt attribute; its file name is 1-148-1024x530.png

Цөсний хүүдий зөв хоослогдохгүй байх

Хэрэв цөсний хүүдий ойр ойрхон хоослогдохгүй байвал цөс өтгөрч аажмаар хатуурна.

Өглөөний цайг тогтмол уухгүй байх

• Эмэгтэй хүнд элбэг тохиолддог

• 60-с дээш насны хүнд

• Илүүдэл жинтэй бол

• Өөх тос ихтэй хоол хүнс ихээр хэрэглэдэг бол

• Холестерол ихтэй хоол хүнс хэрэглэдэг бол

This image has an empty alt attribute; its file name is 1-148-1024x530.png

• Ойрын хамаатан тань цөсний чулуутай бол

• Чихрийн шижинтэй бол

• Маш огцом жин хассан бол

• Холестерол бууруулах үйлчилгээтэй эм уусан бол

• Гормон тогтворжуулах эм уудаг бол цөсний чулуу үүсэх магадлал өндөр байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-148-1024x530.png

Шинж тэмдэг:

Цөсний чулуутай хүнд тодорхой шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол элбэг байдаг боловч чулуу нь цөсний цорго, ерөнхий сувгийг бөглөвөл дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

• Хэвлийн баруун дээд хэсэгт цочмог өвдөлт өгөх

• Хэвлийн гол хэсэгт цочмог өвдөлт өгөх

• Хэвлийн өвдөлтөөс болж хөдөлгөөн хязгаарлагдах

• Арьс, нүд огцом шарлах

• Халуурах

This image has an empty alt attribute; its file name is 1-148-1024x530.png

• Бие дагжин чичрэх

• Хүзүүний баруун талаар өвдөх

• Нуруу өвдөх зэрэг ордог.

• Өөх тостой хоол идсэний дараа баруун хавирганы нум хэсэгт өвдөх баруун гар дагаж өвдөх.

Оношилгоо :

• Хэт авиан шинжилгээгээр/ЭХО/ чулуутай эсэх, хүүдийн хананы зузаарал зэргийг харна.

This image has an empty alt attribute; its file name is 1-148-1024x530.png

• Компьютер томографийн тусламжтайгаар цөсний чулууг бодитоор харж болно.

• Цусны шинжилгээ болон биохимийн шинжилгээ хийж нойр булчирхайн үрэвсэл, шарлалт болон цөсний чулуунаас үүдэж болох бусад хүндрэлүүд бий эсэхийг шинжилнэ.

ЭМЧИЛГЭЭ:

Цөсний чулууг авах хагалгаа /laparoscopic Cholecystectomy/ – Цөсний хүүдий үрэвсэлтэй, олон жижиг чулуутай эсвэл том чулуу нь 1см –ээс дээш хэмжээтэй байх үед хагалгаа хийнэ. Жижиг хэмжээтэй чулуутай ч өвдөлт тогтмол өгч байгаа бол мэс засал хийх заалт болдог. Мөн баруун дал руу, баруун хавирганы нумаас өвдөж, өвдөлт нь хоол унд идэхтэй холбоотойгоор ихсээд эсвэл багасаад байгаа тохиолдолд мэс засал хийж цөсний чулууг авна.

This image has an empty alt attribute; its file name is 1-148-1024x530.png

Цөсний хүүдийг дурангийн аргаар авах мэс засал нь анагаах ухааны сүүлийн үеийн дэвшилтэт аргуудын нэг бөгөөд орчин үед эмчилгээний стандарт болтлоо хөгжсөн байна. Энэхүү мэс засал нь хэвлийд 4 ширхэг жижиг зүслэг /0,5-1см хэмжээтэй / хийн хэвлийд дуран байрлуулж цөсний хүүдийг авах арга бөгөөд 3-4 хоногийн дараа хөдөлмөрийн чадвар сэргэн буцан ажилдаа орох боломжтой мөн зүслэгийн шарх жижиг учраас зовиур маш багатай арга юм.

Урьдчилан сэргийлэлт:

• Өглөө, өдрийн хоолыг заавал идэх

• Огцом тураах бэлдмэл хэрэглэхгүй байх, мөн турах оролдлогыг маш богино хугацаанд хийж болохгүй

This image has an empty alt attribute; its file name is 1-148-1024x530.png

• Дасгал хөдөлгөөн тогтмол хийх

• Илүүдэл жингээ эрүүлээр хаях.. зэрэг нь цөсний чулуутай болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ болно.

Хүндрэл:

• Цөсний хүүдийн үрэвсэл – Цөсний цоргонд чулуу тээглэвэл хүүдий үрэвсэнэ. Энэ тохиолдолд хүчтэй өвдөлт өгч, халуурах шинж тэмдэг илэрнэ

• Элэгний ерөнхий цоргыг хааж бөглөх – Энэ тохиолдолд арьс, шүд болон нүд шарлах бөгөөд бусад цөсний чулууны өвдөлтийн үеийн нийтлэг шинж тэмдгүүд ажиглагдана.

This image has an empty alt attribute; its file name is 1-148-1024x530.png

• Нойр булчирхайн цоргыг хааж бөглөх – Ингэж бөглөснөөр нойр булчирхайн үрэвсэлтэй болох эрсдэлтэй бөгөөд хүчтэй ойр ойрхон хэвлийгээр өвдөх шинж тэмдэг илэрнэ.

Хэрэв та цөсний чулуутай, цөс тань өтгөрөлтэй бол түүнээс салах дараах энгийн аргыг санал болгож байна.

Бэлтгэх зүйлс:

1.Магнизм ( Магнийн сульфат ) 50 гр-ын 2уут 2. Grapefruit (Хан жүрж) 1-2 ширхэг 3. Лемон 2 ширхэг 4. Органик оливийн тос Уух дараалал:Эхлээд 800 мл усанд 2уут магнизмаа хийж уусгана. Үүнийгээ 4 хувааж уух юм. Эхний 200 мл уусмалаа 18 цагт уух ёстой. 2 дахь уусмалаа 2 цагийн дараа буюу 20 цагт ууна. 3 дахь нь маргааш өглөөний 6 цагт4 дэх нь 2 цагийн дараа буюу өглөөний 8 цагт уух юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-148-1024x530.png

Эхний 2 магнизмаа уугаад (18, 20) цагуудад ууснаас хойш 2 цагийн дараа буюу 22 цагт жимснүүдээ оливийн тостойгоо хольж 500 мл холимог хийж ууна. Холимогийн харьцаа:Grapefruit нь том учраас бараг нэгээс 200 гр шүүс гарна.

Харин лимоноос нэг хагасыг шахаж байж 100 гр шүүс гарна. Үүн дээрээ 200 гр оливийн тосоо нэмэж сэгсрээд бэлдэнэ. Энэ бэлдсэн шинэхэн холимог шүүсээ 22 цагт ууна. Угаалт эхлэхээс 5 хоногийн өмнө өдөрт 4 аяга алимны шүүс, эсвэл 4-5 ширхэг алим идээрэй.Алим, алимны шүүс нь цөсний хүүдий дэх чулууг зөөлрүүлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-148-1024x530.png

Урьтаад магнизм 2 удаа ууснаар хангалттай хэмжээнд цөсний булчинг суллаж өгсөн байна. Гол цөс хөөх тос, жимсний холимог ажлаа хийх үед цөсний суваг хангалттай нээгдсэн байна. Тосны холимогоо уухад цөс ялгаралт нэмэгдэж цөсний хүүдийнд агшилт өгсөнөөр хуримтлагдсан элс, чулуу шахагдан гардаг учиртай. Дараагийн өдрүүдэд таны өтгөнд ногоон, шар, хар чулуу байгааг та анзаарах болно.

Ногоон өнгийн чулуу нь цөснөөс, шардуу өнгийн чулуу нь элэгнээс, хар бараан өнгийн чулуунууд нь бөөр, бүдүүн шулуун гэдэс, 12 нугалаа гэдэснээс гарах чулуунууд юм. Та чулуугаа шүүж аваад тоолж ч болно. Зарим хүнээс 40, 50ш эсвэл бүр 100 гаран чулуу гарах нь ч бий.

This image has an empty alt attribute; its file name is 1-148-1024x530.png

Цөсний чулуу байгааг илтгэх ямар нэг шинж тэмдэг танд илрээгүй байсан ч энэхүү энгийн аргыг хэрэглэхэд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Дээрх аргаар угаахад анхаарах зүйл:Та хамгийн багадаа сард нэг л удаа угаана. Үүнээс бага хугацаанд угаавал та ядарч, сульдах болно.

АНХААРУУЛГА:

Настан буурлууд, хөхүүл эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, төрөөд удаагүй болон жил болоогүй ээжүүд, мөн 2см-ээс дээш хэмжээтэй буюу том чулуутай хүмүүс Цөсөө угаах хориотой:

This image has an empty alt attribute; its file name is 1-148-1024x530.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *