Categories
Uncategorized

Тулай бүрэн эдгэхэд дэглэм маш чухал. Тулай өвчний үед юу идэж болох, болохгүй вэ? Тулай өвчний үеийн жишиг 5 өдрийн хоолны дэглэм ХАДГАЛААД АВААРАЙ

Хүний биеийн бодисын солилцоонд, ялангуяа түүний дотроос уургийн солилцоо алдагдсанаас цусанд шээсний хүчил ихсэж, үе болон үений ойролцоох эдэд уратын давс хуримтлагддаг.

Үүнээс үүдэн үенд үрэвсэл үүсгэдэг тогтолцооны өвчнийг тулай гэдэг. Тулай өвчнийг нарийн мэдэхийн тулд пурины солилцоог мэдэх хэрэгтэй болно. Пурины солилцооны эцсийн бүтээгдэхүүн бол шээсний хүчил юм.

Пурин нь хүний биед хоол хүнсээр болон нийлэгжих замаар гэсэн хоёр аргаар нөөцлөгддөг. Тулайгаар өвдсөн өвчтөний 90 хувь нь удамшлын шалтгаантай байх хандлагатай. Хэрэв их хэмжээний пурин агуулсан хоол хүнс хэрэглэвэл удаан хугацаанд уратын давс хуримтлагдсаар үе өвдөх шалтгаан болдог. Пурин агуулсан хүнсэнд архи, пиво, айраг, өөхтэй мах, таван цул, гэдэс дотор, тослог загас зэрэг тослог хоол хамаардаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-161-1024x542.png

Тулай өвчин 4 хэлбэртэй байдаг.

Шинж тэмдэггүй, цусанд шээсний хүчил ихэсдэг хэлбэр

Тулайн цочмог үений үрэвсэлтэй хэлбэр

Завсарлагатай тулай

Тофустай архаг тулай гэсэн дөрвөн хэлбэрээр явагддаг.

Шинж тэмдэггүй, цусанд шээсний хүчил ихсэх хэлбэрийн үед үеэр өвдөх шинж илрэхгүй, зөвхөн цусанд шээсний хүчил ихэссэн байдаг. Зарим хүнд цусанд шээсний хүчил ихсээд насан туршдаа явж болно. Шээсний хүчил ихсэх тусам тулайгаар өвдөх эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг.

This image has an empty alt attribute; its file name is 1-161-1024x542.png

Тулайн цочмог үений үрэвслийн хэлбэр нь маш хүчтэй үений үрэвслээр эхэлдэг. Эхэндээ нэг үений үрэвсэл байснаа олон удаа сэдрэх тусам олон үе хамарч, өвдөлтийн хүч нэмэгдэж хүндэрдэг. Энэ үед эмчилгээгээ сайн хийлгэсэн тохиолдолд үений үрэвслийн хам шинж ул мөргүй эдгэх боломжтой.

Тулай өвчний эмчилгээ:

This image has an empty alt attribute; its file name is 1-161-1024x542.png

Тулай бүрэн эдгэхэд дэглэм маш чухал. Тухайлбал, хоолны дэглэм сайн барих байх, архи пиво хэрэглэхгүй байх, үеэ дааруулахаас сэргийлэх, үрэвсэлтэй үеэ амрааж, байнга ачаалал өгөхгүй байх ёстой. Мөн үеэ гэмтээх, эмийн замбараагүй хэрэглээнээс татгалзаж, эмчийн хяналтад зөв эмчилгээ хийлгээгүй тохиолдолд тулай дахих гол хүчин зүйл болдог.

Дээрх дэглэмийг сахиж чадаагүйгээс тулай өвчин хүндэрч олон үеийг хамрах, бөөр давсагт чулуу үүсгэх, бөөрний дутагдалд хүргэх улмаар суугаа болох, хөдөлмөрийн чадвар алдах магадлал тун өндөр.

This image has an empty alt attribute; its file name is 1-161-1024x542.png

Тулай бол бодисын солилцооны алдагдлын улмаас цусанд илүүдэл шээсний хүчил үүсч цаашид үенд хуримлагдсанаар үений  архаг үрэвсэлт өвчин үүсгэдэг архаг явцтай өвчин юм. Хэрэв та тулай өвчнөөр оношлогдсон бол пурин ихээр агуулсан хоол хүнснээс аль болох татгалзаж, бага идэхийг хичээгээрэй. Учир пурин ихээр агуулсан хоол хүнсийг их идэх тусам цусан дахь шээсний хүчлийн хэмжээ нэмэгдэн, тулайн өвдөлтийн сэдрэл ойр ойрхон болж, хүндэрдэг.

Пурин ихээр агуулсан хоол хүнсэнд дараах зүйлс орно.

This image has an empty alt attribute; its file name is 1-161-1024x542.png

Дотор мах болох элэг, бөөр, зүрх, тархи, цус, гэдэсний шөл

Туна, сардина, анчори загас

Далайн хоол хүнс хавч, сам хорхой хийсэн хоол хүнс

Сахар ихээр агуулсан ундаа: хийжүүлсэн ундаа, жимсний шүүс, чихэр ихтэй зөгийн балтай ундаа ус, эрдэнэ шишний шүүс,эрдэнэ шишээр хийсэн бүх төрлийн ундаа

This image has an empty alt attribute; its file name is 1-161-1024x542.png

Тулайн өвчний үед юу идэж болох вэ?

Тулай өвчний үед хүссэнээр идэж болох , пурин бага агуулдаг хоол хүнсийг тогтмол хэрэглэж болно.

Жимс жимсгэнэ: Ихэнх жимс, жимсгэнийг идэж болдог. Ялангуяа интоор, ханборгоцой, нимбэгийг түлхүү хэрэглэснээр цусан дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулах боломжтой. 

Хүнсний ногоо:  Бүх төрлийн хүнсний ногоог хэрэглэж болно.  Үүнд:  төмс, мөөг, шош, ногоон навчит бүх төрлийн ногоо, байцаа, лууван, бууцай, броккели, дүпү орно.

This image has an empty alt attribute; its file name is 1-161-1024x542.png

Самар : Бүх төрлийн самар болно

Үр тариа: Овьёос, бор будаа, арвай орно

Сүү сүүн бүтээгдэхүүн : Бага тослогтой бүх  төрлийн сүү , сүүн бүтээгдэхүүн хэрэглэж болно.

Уух зүйлс: хар кофе, цай, ногоон цай

This image has an empty alt attribute; its file name is 1-161-1024x542.png

Эмийн ургамал болон халуун ногоотой амтлагч: хар, улаан перец, болон бүх төрлийн амтлагч болно

Тос: Наргил модны самрын тос, оливийн тос болно.

Зохицуулаад бага идэж болох хоол хүнс

This image has an empty alt attribute; its file name is 1-161-1024x542.png

Махны хэрэглээний хувьд та дотор мах, улаан махаас  7 хоногт 1-2 удаа 120-150 гр идэж болно.  Харин тахианы мах, үхрийн махыг 200гр хүртэл хэмжээгээр 7 хоногт 2-3 удаа идэж хэрэглэхэд тулайн сэдрэлт өгөхгүй байх боломжтой.

Та бүхэнд тулай өвчинтэй байгаа хүнд зориулсан 5 хоногийн хоолны цэсийг танилцуулъя.

This image has an empty alt attribute; its file name is 1-161-1024x542.png

Зөв хоолны дэглэмээ барьж чадвал та тулай өвчний үеийн зовуурийг намдаан, хүндрэлээс сэргийлэх боломжтой.  Энд жишиг хоолны цэсийг та бүхэнд танилцуулья.

Даваа гараг

Өглөө : Овъёостой тараг 60г уух 

Өдөр: 2ш чанасан өндөг, шинэ ногооны салад идэх

Орой: Шарсан тахиа / халуун ногоогоор амталсан байж болно/  Бяслаг, бууцай, талх идэж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-161-1024x542.png

Уух зүйлс дээр ногоон цай, буцалсан ус, шингэн сүүтэй цай дураараа ууж болно. Мөн нимбэгтэй ус, ханборгоцойн шүүс нэмэлтээр уугаарай.

Мягмар гараг

Өглөө: Смүүти хийж ууна. Үүнд аяганы тал нэрс, 15г бууцай, 60мл тараг, 60 мл тослог багатай сүү

This image has an empty alt attribute; its file name is 1-161-1024x542.png

Өдөр: Өндөг саладтай хавчуургатай талх

Орой: Бор будаа, хүнсний ногоотой, тахианы шөл 

Уух зүйлс дээр ногоон цай, буцалсан ус, шингэн сүүтэй цай дураараа ууж болно. Мөн нимбэгтэй ус, ханборгоцойн шүүс нэмэлтээр уугаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-161-1024x542.png

Лхагва гараг

Өглөө :  27г овъёос, 60мл тараг, 80 мл сүү, 14г чиа үр, 31г жимс, 1,2мл ванили сироп хийгээд смүүти болгоно.

 Lunch: Тахианы цээж махтай хүнсний ногоотой, гурилтай шөл

Орой: Шарсан туна загас /150г / хүнсний ногоотой хоол

Пүрэв гараг

This image has an empty alt attribute; its file name is 1-161-1024x542.png

Өглөө: Смүүти хийж ууна. Үүнд аяганы тал нэрс, 15г бууцай, 60мл тараг, 60 мл тослог багатай сүү

Өдөр: Хүнсний ногоотой тахианы махтай будаатай шөл.

Dinner: Шинэ ногооны салад , 100мл тараг

Уух зүйлс: нимбэгтэй ус, цэвэр ус, шингэн сүүтэй цай

Баасан гараг

This image has an empty alt attribute; its file name is 1-161-1024x542.png

Өглөө: Жимсний чанамалтай талх идэх.

Өдөр : Шинэ ногооны салад, чанасан өндөг 2ш, хавчуургатай талх

Орой:  Шарсан дүпүтэй  хүнсний ногоо, агшаасан  бор  будаа

Мөн цусан дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулах зорилгоор тогтмол удаан хугацаанд та гутрол эмийг хэрэглэж болно. Гутрол нь  биологийн нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд   ханборгоцойноос гаргаж авсан бромелайн бодисыг капсул бүртээ 10 мг агуулдаг. Бромелайн нь цусан дахь шээсний хүчлийг задалж, биеэс гадагшлуулах үйлдэлтэй. Мөн бромелайн  нь үрэвслийг дарах,  өвдөлт намдаах идэвхитэй үйлдэлтэй учир үений өвдөлтийг намдааж, тулайн зовуурийг хөнгөвчилдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-161-1024x542.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *