ХАВРЫН УРТ ӨДӨР 5 ХОШУУ МАЛНЫХАА ЯСНЫ ШӨЛӨӨР ЭРДЭС БОДИСОО НӨХӨЖ АВАХ ТУХАЙ

ҮХРИЙН БУЛУУНЫ ясны шөл цус төлжүүлдэг.
ХОНИНЫ ясны шөл ясыг бэхжүүлдэг.
ЯМААНЫ ясны шөл хорыг гадагшлуулдаг.
ТЭМЭЭНИЙ ясны шөл нарны туяаны хордлогыг тайлдаг.
АДУУНЫ ясны шөл шүүрэл булчирхайг тэтгэдэг тус тусын онцлогтой тул эрүүл ахуйдаа зохицуулан хэрэглэнэ буй за.

Бөөрний үйл ажиллагаа доголдож байгаа үед ямааны булууний яснаас гаргаж авсан шөлөөр шөллөвөл дэмтэй. Гэхдээ энэ нь бүр үрэвсэлт өвчний үед нэмэргүй. Бөөр шохойжоод, доош татаж өвдөхөд энэ шөл тустай.
Судсан дотор тосон давхарга үүсгэчих гээд байдаг учраас тэмээний ясны шөлийг ихээр хэрэглэдэггүй.
Адууны яс өөрөө халуун шинж чанартай учраас хүмүний гаднах арьсаар хооллох тэжээл болно. Тиймээс цус төлжинө, ядаргаа тайлна. Эдийн гадаад давхарга бөхжинө, элэг тэтгэгддэг. Хэрэв шөлийг уувал элэгний сульдаа өвчин тайтгардаг. Гэхдээ их хэрэглээд байвал хүмүүн цочмог ууртай болчих гээд байдаг талтай учир арвин хэрэглэдэггүй.

Цус төлжүүлдэг арвин хэрэглэж болдгоор нь үхрийн булууны яс, яс төлжүүлдэг учраас хонинны ясны шөл уудаг. Амьтны чөмөг өөрөө нэхлэг болоод байгааг ойлгох хэрэгтэй.
Адууны булууны толгой хүүхдэд чанаж өгөх зүгээр. Ялангуяа бие нь их сульдаж, олон дараалан өвдсөн хүүхдэд булууны толгой олон дахин хөрөөдөж байгаад сайн чанаад шөлийг өгнө. Энэ нь дархалааг хурдан сайжруулдаг. Мөн хөвж байгаа тосыг авч байгаад биеийг тослох зүгээр. Гол үйлчлэл нь цус төлжүүлэх. Их тамирдах үед хүмүүний цус булингартдаг.

Цусыг төлжүүлэхэд биеийн дархлаа хурдан сэргэдэг. Цусыг төлжүүлэхийн тулд булууны яс, ясны шилбэ, бүдрэн, шийр тагалцагийг зөөлөн гал дээр бүтэн хоног буцалгаж, шаргал туяат цагаан шөл гаргаж уух аваас цус төлжүүлэх шөл болно. Цус алдаж тамирдсан, цусны дутагдалд орсон ямар ч хүмүүнд эл шөлийг өгч болно. Дархлаа муудаж байгаа гэдэг нь цус булингартсаны тэмдэг. Тиймээс цусыг тэтгэх аваас дархлаа сайжирна.

Энэ шөлнөөс тос ихээр ялгардаггүй ч багахан тосыг нь авч түрхлэг хэвээр хэрэглэхэд мөн цус төлждөг. Тосыг өрц, дунд чөмөг, шилбэ зэрэгт халуу дүүгтэл үрж хэрэглэнэ.
Үхрийн булууны ясыг бутартал нь ус нэмж буцалгаж байж кальци гаргаж авдаг. Яс нь гарсан булууний яс сийрэг хөнгөн цагаан өнгөтэй хэврэг болдог. Уг кальцтай шөлийг хөлдөөгөөд бага багаар тасалж авч 7 хоног, нэг шаазан аяга 200 грамаар орой унтахдаа бүлээсгэж уувал ясны сийрэгжилтийг нөхөн төлжүүлнэ.

“ҮРИЙГ ХҮМҮНЖҮҮЛЭХ СУДАР”-аас
Эрдэс бодис нь хоол хүнсний органик бус найрлагын хэсэг бөгөөд бие махбодийн өсөлт болон бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ. Эрдэс бодисыг бие махбодид агуулагдах хэмжээгээр нь макро эрдэс (биеийн жингийн 0.005%), түүнээс бага агууламжтайг нь микро эрдэс гэж ангилна.

Макро эрдэс бодисуудад кальци, фосфор, кали, натри, магни орно.
Микро эрдэс бодисуудад зэс, төмөр, иод, манган, цайр, молибден, селен хром, фтор орно.
НАТРИ БА КАЛИ
Натри, кали нь биед усны агууламжийг зохицуулж, булчингийн ажил болон олон төрлийн бодисын солилцоонд оролцдог. Кали нь мэдрэлийн болон булчингийн ажилд оролцож, уургийн ба нүүрс усны бодисын солилцоог идэвхжүүлнэ. Суулгалт өвчний үед натри, кали их алдагдах учир натри, калиар баялаг хоол, шингэн уух хэрэгтэй ба шингэн алдсан хүүхдэд давстай ус “хоросол” өгдөг.

КАЛЬЦИ
Кальци нь яс болон шүдний чухал материал болдог. Кальци нь хүний биед хамгийн их байдаг эрдэс бодис юм. Биеийн жингийн 1.5% нь кальци байдаг, үүний 90% нь шүд ясанд оршдог. Кальци фосфортой харилцан үйлчилж яс шүдний хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Мөн булчингийн хүчдэл, цус бүлэгнэлт, зүрхний хэмийг зохицуулахад оролцох ба олон даавар, ферментийн зохицуулагч болдог. Хүн бүхэнд өдөр тутам кальци хэрэгтэй. Учир нь ясны эд эсүүд үргэлж элэгдэн хаягдаж, шинэчлэгдэн нөхөгдөх хэрэгтэй болдог. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хүүхдэдээ шинэ ясны эс бий болгох, хөхний сүү боловсруулах зэрэгт кальци илүү их хэрэгтэй болно.

Бие махбодод кальци дутагдах нь яс кальциар хомсдож яс хэврэгших, шүдний ургалт муудах, цусны бүлэгнэлт муудах, хүчил шүлтийн тэнцвэр алдагдах зэрэг шинж илэрнэ.
ФОСФОР
Мэдрэл, тархины эд, булчин, элэг, бөөр, яс, шүд үүсэх зэрэг үйл ажиллагаанд оролцоно. Фосфор нь биеийн өсөлт бойжилтыг түргэсгэнэ. Өөх тос, уургийн солилцоог зохицуулж бие организмыг сайжруулна. Зүрхний булчин, төв мэдрэлийн системд чухал нөлөөтэйгөөс гадна уургийн нийлэгжилт, дархлааг зохицуулна.Фосфор дутагдахад яс шархирч өвдөх, бие сулрах, амьсгал доголдох, цочимтгой болох, анхаарал муудах зэрэг шинж илэрдэг.

МАГНИ
Биед агуулагдах хэмжээгээрээ магни нь кальци, фосфорын дараа ордог. Эсийн доторх орчны гол бүтээгдэхүүн нь болдог. Магни нь завсрын солилцоонд оролцож олон ферментийг идэвхжүүлэхэд нөлөөлнө. Тархины үйл ажиллагаа болон цусан дахь сахрын хэмжээг тохируулахаас гадна цусны даралтыг бууруулна. Зүрх, судасны хэвийн байдлыг хянаж, зүрхний өвчнөөс сэргийлнэ.
Магни дутагдахад бие чичрэх, цусан дахь сахрын хэмжээ хэт багасна, сэтгэл санаа тогтворгүй болох булчин сульдах, зүрхний хэм алдагдах зэрэг шинж илэрдэг.

ТӨМӨР
Төмөр нь цусанд хүчилтөрөгчийг зөөх үүрэгтэй. Цусны улаан эс болон гемоглобин үүсгэгч гол хүчин зүйл бөгөөд В бүлгийн амин дэмийн солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн төмөр дутлын цус багадалтаас сэргийлнэ, цус төлжүүлнэ.
Төмөр дутагдахад амархан ядарч, арьс өнгөө алдах, хумс хугарах, хэв нь өөрчлөгдөх, төмөр дутлаас үүдэлтэй цус багадах, ходоодны хүчил багадаж, хоолонд дургүй болох зэрэг шинж илэрдэг.

ИОД
Иод нь бамбай булчирхайн даавар триоксинийг үүсгэх, идэвхжүүлэхэд гол үүрэгтэй. Хүний биед 15-25 мг иод агуулагддаг бол 2/3 нь бамбай булчирхайд оршдог. Иод нь эд эсийг хүчилтөрөгчөөр хангах ба илүүдэл өөх тосыг зохицуулж, жинг бууруулна. Үс, хумс, арьсны нөхөн төлжилт, бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн өсөлт, нөхөн үржихүй, мэдрэл, булчингийн үйл ажиллагаанд оролцдог.
Иод дутагдахад сэтгэл санаа тогтворгүй болох, таргалах, бие сульдах, оюуны чадвар буурах, бамбай булчирхай томрох, бамбай булчирхайн үйл ажиллагаа сулрах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

ФТОР
Фтор яс шүдний бэхжилтийг сайжруулдаг. Фтор нь амны хөндийн бактерийг дарангуйлж , чихэрлэг зүйлийн үлдэгдлийг саармагжуулж, шүдийг хорхойтох өвчнөөс сэргийлдэг. Ясны бэхжилтийг сайжруулж, яс сийрэгжихээс сэргийлнэ.
Фтор дутагдахад шүд цоорох, яс сийрэгжих, ясны хэвийн өсөлт саарах, ясны бат бэх чанар алдагдах шинж илэрдэг.

ЦАЙР
Цайр нь олонх ферментийн бүрэлдэхүүнд оролцож түүний идэвхид нөлөөлнө. Эсийн задрах, үржих, нөхөн төлжихөд оролцоно. Харааг сайжруулах үүрэгтэй, нүдний торлогт цайр зохих хэмжээтэй байдаг. Хүүхэд , насанд хүрэгчдийн дархлааны тогтолцоонд нөлөөлж биеийн халдвар эсэргүүцэх, шарх эдгээх чадварыг сайжруулна.Цайр дутагдахад судас хатуурах, цус багадалт зэрэг шинж илэрдэг.

СЕЛЕН
Селен нь хөгшрөлтийг сааруулж, биеийн дархлааг сэргээж, хавдрын эсрэг тэмцэгч чухал микро эрдэс бодис юм. Мөн цэвэршилтийн үед сэтгэл санааг тогтвортой байлгахад тустай. Е амин дэмтэй харилцан үйлчилснээр бие организмын исэлдэлтийн эсрэг үйл явцыг сайжруулж хөгшрөлтийг сааруулна.
Селен дутагдахад хөгшрөлт эрт явагдах, зүрхний булчингийн үйл ажиллагаа саарах, дархлаа суларч, шархны эдгэрэлт удаашрах шинж илэрдэг.
