Бамбай булчирхайн даавар бүх эрхтний үйл ажиллагаанд нөлөөлдөг.

Гипотиреодизм буюу бамбай булчирхайн даавар ялгаралт буурах үзэгдэл эмэгтэйчүүдэд илүү түгээмэл тохиолддог зүйл юм. Гипотиреодизм гэж бамбайн булчирхайн даавар алдагдсанаас үүдэлтэй биеийн ерөнхий байдалыг хэлдэг байна.
Энэ өвчин нь бараг шинж тэмдэггүй байдаг тул үүнийг оношлоход их хэцүү. Нойрмоглох, бие нозоорох, үе мөчөөр өвдөж эхлэх үед бид энэ бүхнийг ихэнхидээ витамин дутагдсанаас болсон эсвэл хэт их ачаалалтай ажилласнаас болсон гэж боддог.

Бамбай булчирхайн даавар нь бүх эрхтний үйл ажиллагаанд нөлөөлдөг тул асуудлыг цаг алдалгүй тодорхойлуулж, эндокринологийн эмчилгээг нэн даруй эхлүүлэх нь чухал юм.
БАМБАЙН БУЛЧИРХАЙН ДААВАР АЛДАГДАЖ БУЙН ШИНЖ ТЭМДЭГ
Сэтгэл гутрал, хямрал
Бамбай булчирхайн даавар нь тархинд серотонин ялгарах үйл явцтай шууд холбоотой байдаг тул бамбайн булчирхайн даавар хангалттай нэмэгдэхгүй байгаагаас болж ихэвчлэн сэтгэлийн хямрал, гутрал үүсдэг байна.

Үүний нэгэн адил бамбай булчирхайн даавар хэт ихэсвэл түрэмгий, цочромтгой, сэтгэлийн түгшүүртэй болдог байна.
Өтгөн хаталт
Гипотиреодизмын хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг. Бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал нь хоол боловсруулах эрхтний эмгэг, өтгөн хаталтад хүргэдэг. Ийм төрлийн өвчтөнүүдэд ходоод, гэдэс дотор нь өвдөх, хэхрүүлэх шинж тэмдэг ажиглагддаг байна.

Нойрмоглох
Гипотиреодизм өвчтэй хүн хэдэн өдрөөр дараалан 12 цаг унтсан ч ядарсан хэвээр л байдаг. Өглөөд байнга ядарсан шинжтэй нойрмоглож сэрэх нь маш аюултай түгшүүрийн дохио өгч байгаагийн шинж юм.
Үс унаж, арьс хуурайших
Гормоны тэнцвэргүй байдлаас болж бодисын солилцоо удааширдаг тул үс, арьс хангалттай тэжээл авч чаддаггүй. Үүний нөлөөгөөр үс, арьсны байдал муудахад хүрдэг байна. Уйтгартай нүд, шаргал туяатай цайвар арьс бол гипотиреодизмтэй өвчтөний төрх.

Шалтгаангүй жин нэмэх
Ямар ч шалтгаангүйгээр гэнэт жин нэмэх нь маш аюултайн шинж тэмдэг. Түүнээс гадна биеийн жинг бууруулах гээд янз бүрийн хүчин чармайлт гаргаад ч ямар ч үр дүнгүй байдаг.
Бэлгийн дур хүсэл буурах
Бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдсоноос болж бэлгийн дур хүслийг өдөөдөг даавар ялгарах нь мууддаг байна.

Булчин өвдөх, татах
Бамбай булчирхайн дааврын хэмжээ багассанаар тархинаас биеийн бусад хэсэгт дохио илгээдэг мэдрэлийн эсүүд гэмтэж болно. Энэ шалтгааны улмаас булчин өвдөх, шөрмөс татах, 4 мөч мэдээгүй болох нь бий.
Зүрхний хэм алдагдах
Зүрхний хэм алдагдах буюу зүрхний үйл ажиллагаа удаашрах юмуу аль эсвэл хурдсах, зүрхээр хатгуулах зэрэг нь бамбай булчирхайн дааврын дутагдалтай холбоотой байдаг.

Анхаарал сарних, ой санамж алдагдах
Бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдоод ирэхээр санах ой алдагдахад хүрдэг. Шинэ мэдээ, мэдээллийг хүлээж авахад хүндрэлтэй болдог байна. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдэд тохиолддог энэ мартах үзэгдлийг ердийн байдаг л зүйл мэтээр үзэх нь бий, гэтэл бамбай булчирхайг эмчилээд эхэлмэгц тухайн хүний оюун бодол тодорхой байдалаар эргэн сэргэдэг байна.
Цусны даралт багасах
Нойрмог нозооронгуй болж, анхаарал саринан ой санамж муудахтай зэрэгцээд цусны даралт багасч байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Хавагнах
Хэл зузаарч, шүд, хэлний хажуугаар толбо ажиглагдах, нүүр, 4 мөчөөр хавагнах, улмаар энэ хавагнасан дээр дарахад хонхойхгүй байвал энэ нь гипотиреодизмын дохио гэдгийг анхаарах хэрэгтэй.
Хоолой, хүзүүнд эвгүй мэдрэмж ажиглагдах
Өвчтөний хоолойд бөөн юм мэдрэгдэж, хүзүү нь эвгүй болж, тэр ч байтугай дуу хоолой нь сонин сонсогдож байвал энэ нь булчирхай нь томорсоны шинж тэмдэг учир эндокринологич эмч рүү шууд очих хэрэгтэйг анхааруулж байгаа хэрэг юм.

Олон жилийн турш эрүүл мэндээ хадгалж хамгаалж явья гэвэл бие махбодийнхоо өгч буй дохиололд анхаарлаа хандуулж байгаарай. Заримдаа ердийн гэж боддог булчингын өвдөлт ч ноцтой өвчний дохио байж болох юм шүү!
Иймд өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч байгаарай!
Бамбай булчирхай нь хүний биеийн бодисын солилцоог зохицуулж, эсийн өсөлтөнд нөлөөлж, хэрэгцээтэй иодоор бие организмыг хангаж байх үндсэн үүрэгтэй юм. “Тироксин” гэх даавар ялгаруулдаг бөгөөд уг дааврыг их юм уу, эсвэл бага ялгаруулснаас болж, өвчилдөг байна. Ингээд хамтдаа уг өвчний шинж тэмдэг болон бамбай булчирхайн өвчлөлийг эмчлэх үр дүнтэй бэлдмэлийг хийх аргыг мэдэж авцгаая.

1. Бамбай булчирхайн өвчин үүсэх шалтгаан
Бамбай булчирхайн өвчин үүсэх шалтгаан
Бамбай булчирхай нь хүн бүрт байдаг. Энэ нь “тироксин” гэх даавар ялгаруулах үүрэгтэй булчирхай бөгөөд дааврыг хэт их, эсвэл хэт бага ялгаруулснаас өвчилдөг. Дааврын ялгарлын хямралаас үүсэх эмгэг нь эмэгтэйчүүдэд илүү тохиолддог бөгөөд энэ нь сарын тэмдэгтэй холбоотой. Харин нөгөө шалтгаан нь хоол ундаар авах иодын хэмжээ дутагдсанаас үүсдэг. Иод дутагдсанаар дааврын ялгарал хямарч, бамбай булчирхайн доройтолд хүргэдэг бөгөөд энэ даамжирсаар хавдартай болгодог ажээ.

2. Бамбайн булчирхайн өвчнийг туссаныг илтгэх шинж тэмдгүүд
Бамбайн булчирхайн өвчнийг туссаныг илтгэх шинж тэмдгүүд
Хүч барагдаж, сульдах
Сэтгэлээр унах
Стрессдэж, сэтгэл тавгүйрхэх
Хоолны дуршил солигдож, амтлах эрхтэнд өөрчлөлт орох
Бодолд автах

Секс хийх дур хүсэл буурах
Юмс жирэлзэж харагдах
Арьс хуурайших
Гэдэс дотор өвдөх
Биений юмны мөчлөг алдагдах
Үе мөч болон яс өвдөх
Даралт ихсэх
Даарах

Хүзүүгээр хөшиж өвдөх
Нойргүйдэх
Жин нэмэх
Үс унаж, эхлэх
Жирэмслэхэд хүндрэл үүсэх
Холестерол ихсэх
3. Бамбай булчирхайн өвчнийг эмчлэх бэлдмэлийг хэрхэн хийх вэ?
Бамбай булчирхайн өвчнийг эмчлэх бэлдмэлийг хэрхэн хийх вэ?

Орц:
Гурвалжин будаа – 1 кг
Арилгасан хушги – 1 кг
Зөгийн бал – 700 гр
Хийх заавар:
Гурвалжин будаагаа агшааж болгоно.
Кофе бутлагчинд гурвалжин будаагаа хийнэ.
Хушгиа дээрээс нь нэмж хийнэ.
Дараа нь зөгийн балаа хийж, сайтар холино. Бэлэн болсон бэлдмэлээ хөргөгчинд хийж хадгалаарай.

Анхаарах зүйл:
Хүмүүс гурвалжин будааны оронд гурвалжин будааны гурил хийх хандлагатай байдаг. Ингэж болохгүй бөгөөд учир нь үүнд гурвалжин будаанд агуулагддаг шиг шим тэжээлтэй амин дэм байдаггүй байна.
Хэрэглэх заавар:
Уг бэлдмэлээс хоолны өмнө өдөрт 3 удаа тус бүр нэг халбагыг сарын турш идэх хэрэгтэй гэдгийг анхаарна уу.

Үр дүнд нь эхний ээлжинд бамбайн өвчин үгүй болох болно. Та хүсвэл дуу хоолойгоо сонсож, шалгаж үзсэн ч болох бөгөөд нэг сарын дараа гэхэд таны бамбайн булчирхай хэвийн болж, эмчлэгдсэн байна.
Анхааруулга: Бамбай булчирхайн хавдар нь хортой болон хоргүй гэсэн хоёр төрөл байдаг. Бидний хүргэж буй уг бэлдмэл нь зөвхөн хоргүй хавдар болон анхан шатны өвчлөлийн үед идэхэд тохиромжтой юм. Харин хортой хавдрын үед идэж болохгүй болохыг анхаарна уу. Хэрвээ таны бамбай булчирхайн өвчин хүндэрч, хортой түвшинд очсон бол, мэргэжлийн эмчид хандаарай.
