Categories
Uncategorized

Гар бадайраад байвал хүзүү шохойжиж байгааг илтгэнэ ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

ГАР БАДАЙРААД БАЙВАЛ ХҮЗҮҮ ШОХОЙЖИЖ БАЙГААГ ИЛТГЭНЭ

Гар утсаа тонгойж харахаар хэр ачаалал авдгийг хараарай.

Жилийн өмнө өглөөд 2 гар бадайраад бүр атгаж чадахгүй болтлоо хөшөөд сэрдэг байлаа. Зүрх өвдөхөөр зүүн гар бадайрдаг гэж сонсож байсан. Гэвч зүрх өвдөж мэдэгдээгүй. Өөр ямар нэг зовиур байхгүй болохоор хэсэг тоохгүй явлаа. Сүүлдээ бүр шөнө дунд гар бадайрч сэрдэг боллоо. За энэ нэг л ноцтой юм боллоо гээд эмчид үзүүлтэл хүзүүний шохойжилт гэсэн онош тавилаа.

Би гайхаад: эмчээ би уг нь байнга иог хийдэг ш дээ. Яагаад, юунаас болоод ингэчихэв? Хөдөлгөөн дутна гэж баймааргүй юм даа гэтэл:

This image has an empty alt attribute; its file name is 1-169-1024x542.png

Хэдийгээр дасгал хөдөлгөөн хийдэг ч олон цагаар комьпютер дээр ажиллах, ухаалаг утас оролдож удаан суух нь хүзүүний шохойжилт үүсгэдэг. Яг хүзүүнд зориулсан тусгай дасгал хийх хэрэгтэй гэж зөвлөлөө. Тэгээд youtube-с дасгал хайж олоод өдөр бүр хийсээр одоо гар бадайрдаг зовиурыг бараг мартсан байна.

Монголчуудын 69 хувь нь нуруу, хүзүүний шохойжилттой байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-169-1024x542.png

Хүзүүнээс ууц хүртэлх багана нуруу бол, хүний бүх биеийн жинг үүрэхийн зэрэгцээ хөдөлгөөнийг зохицуулж байдаг гол тулгуур эрхтэн бөгөөд нурууны булчин, холбох эд, яс, нуруу хоорондын мөгөөрсний тусламжаар үйл ажиллагаагаа гүйцэтгэдэг.

Эхний шатанд яс болон зөөлөн холбоосууд өөрчлөгдөж эхэлнэ. Остеохондроз бий болсон хэсэг үе үе өвдөх эсвэл тухайн хэсгийн мэдрэх чадвар муудах зэргээр бие организм энэ өвчний тухай мэдээ өгч эхэлдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-169-1024x542.png

Дараа нь янз бүрийн микро цууралт, нурууны дискний зузаан, өндөр нь өөрчлөгдөх, зэрэгцээ хоёр нурууны үений булчин шөрмөсний холбоос бэхэлгээний байдал өөрчлөгдөнө.

Ийм байдлаас болж булчин, холбоос нь унжих, хоорондын зай өөрчлөгдөх зэрэг өөрчлөлт гардаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-169-1024x542.png

Нугасны дээд хэсэгт мэдрэлийн судлаас гадна тархины цусан хангамж болон тэнцвэрийн аппарат зэрэг олон чухал төвүүдийг хангах артерийн судас байрлах бөгөөд дээрх өөрчлөлт эдгээрт муу нөлөө үзүүлж эхэлнэ.

Дарагдсан нугас нь артерийн судсыг мөн дарж тархинд очих хүчилтөрөгчийн хангамжийг муутгаж улмаар толгой эргэх, толгой өвдөх, чих шуугих зэргээр илэрдэг. Мэдрэлийн судал дарагдах үед өөр бусад зовиур бий болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-169-1024x542.png

Энэ нь хуруу, бүр бүтэн гар хөшиж өвдөх болон гарны мэдрэх байдал муудах зэрэг юм.

Энэ бүхэн мэдээж гэнэт бий болохгүй. Олон жилийн буруу дадал хэвшлээс бий болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-169-1024x542.png

Хүний толгой дунджаар 5.4кг жинтэй байдаг. Ухаалаг утсаа ширтэх гээд хүзүүгээ урагш 60 хэм тонгойход толгойн жин 27.2кг болж хүндэрдэг байна. Энэ хэрээр хүзүүнд ямар их ачаалал ирэх нь тодорхой.

Тиймээс та бяцхан үрсийнхээ болон өөрсдийнхөө ухаалаг утасны хэрэглээнд хяналт тавиарай. Зайлшгүй олон цагаар суух шаардлагатай үедээ дунд нь заавал завсарлаж, хөнгөн дасгал хийж хэвшээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-169-1024x542.png

ХҮЗҮҮ НУРУУ ШОХОЙЖИХ БУЮУ ОСТЕОХОНДРОЗ ГЭЖ ЮУ ВЭ?

Нурууны нугалмуудыг чөлөөтэй хөдлөх боломжоор хангаж өгдөг нугалам хоорондын жийргэвч, үе, холбоосууд нь бүтцийн өөрчлөлтийн улмаас хатуурч, зузаарч, гөлгөр байдал, уян хатан чанар, хэлбэрээ алдах эмгэгийг остеохондроз гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-169-1024x542.png

Остеохондроз өвчинд хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү өртдөг. Энэ нь жирэмслэлт болон төрсний дараа уг өвчин эхэлж, цэвэршилтийн үед идэвхждэгтэй холбоотой.

Гэтэл эрэгтэйчүүдэд нурууны остеохондроз өвчин олон дахин хурцдах, архаг удаан явцтай тохиолдох нь элбэг болж байна. Энэ нь эрчүүд биеийн хүчний ажил хийх нь багасч, хөдөлгөөний хомсдолд орж байгаа, тэдний физиологийн онцлог, элдэв хорт зуршилд нэрвэгдэх явдал элбэг байдагтай холбоотой. Харамсалтай нь сүүлийн үед энэ өвчнөөр өвчлөгсөд улам бүр залуужиж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-169-1024x542.png

Остеохондрозын үе шат

Остеохондрозыг дөрвөн үе шатад хувааж үздэг.

Эхний үе шат нь эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрч эхлэх боловч эдгээр шинж тэмдэг нь амархан арилдаг, шинжилгээгээр бага эсвэл бараг илэрдэггүй учир маш ховор оношлогддог. Энэ үе шатанд нурууны өөрчлөлт хамгийн бага байдаг. Өөрөөр хэлбэл рентген зураг авхуулахад нурууны хэлбэр өөрчлөгдсөн, үе хоорондын зай багассан зэрэг бага хэмжээний өөрчлөлт илрэх бөгөөд хүнд ачааллын дараа нурууны булчин бага зэрэг чангарч өвдөх боловч хэдэн удаагийн бариа эмчилгээний дараа намдчихдаг учир хүмүүс тэр бүр анхаарал хандуулдаггүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-169-1024x542.png

Хоёр дахь шатанд нугалам хоорондын зай багасаж, жийргэвч дарагдаж, шахагдан цүлхийж, хавагнан, мэдрэлийн судасны төгсгөлүүд, цус, лимфийн судаснууд дарагдаж эхэлдэг. Нурууны өвдөлт ч хүчтэй болж, ойр ойрхон мэдрэгдэж эхэлдэг.

Гурав дахь шат. Фиброзон цагаригууд хүчтэй шахагдсанаас цоорч, нугалам хооронд жийргэвчийн цөм нь бултайж, ивэрхий үүснэ. Ийм өөрчлөлтүүд ихэвчлэн бүсэлхий ба хүзүүний хэсэгт илэрдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-169-1024x542.png

Нугалмын хооронд бий болсон ивэрхий нугаснаас салаалсан мэдрэлийн судаснууд дээр дарж өвдөлт үүсгэхээс гадна, мэдрэлийн эсийн дамжуулалт буурах, үрэвсэх хэлбэрээр хүндэрдэг.

Дөрөв дэх үе шат. Нугалам хоорондын жийргэвчийн хэлбэр бүрэн алдагдаж, тэжээлийн өөрчлөлтөөс шалтгаалан хатуурч шохойжсон эдээр солигдоно.

This image has an empty alt attribute; its file name is 1-169-1024x542.png

Харамсалтай нь эхний үе шатанд эмчид хандан оновчтой эмчилгээ хийлгээгүйгээс өвчнөө хүндэрсэн хойно эмчид хандах нь олонтоо.

Шинж тэмдэг

Тэгвэл та энэ өвчин танд илэрч байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

Эхэн үед хүчтэй шинж тэмдэг илрэхгүй, илэрсэн ч хурдан намддаг. Харин өвчин нэлээн даамжирсан үед багана нурууны аль хэсэгт энэ эмгэг үүссэнээс шалтгаалан янз бүрийн шинж тэмдэг илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-169-1024x542.png

Хүзүүний нугалмын остеохондроз, үе шатаасаа хамааран толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, хааяа дотор муухайрч огиулах, хүзүү хөших, хуян хөөрөх, хоёр гар эсвэл мөрөөр бадайрч өвдөх, ажлын ачаалал хэтрэх, удаан тонгойн суусан үед мөн шөнийн цагаар өвдөлт нэмэгдэх, гарын бугалга, тохой шуугаар бадайрч янгинаж өвдөх, гарын хуруунууд мэдээ муутай болох, хүзүүний үений хөдөлгөөн хязгаарлагдах, нойр муудах, тайван бус болох, амархан ядрах, их зүүдлэх, зүрх дэлсэх, даралт ихсэх зэрэг шинж тэмдгүүд хавсран илэрнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-169-1024x542.png

Цээжний нугаламд суулт шохойжилт үүссэн бол зүрх дэлсэх, хатгах, зүрхний хэм алдагдах, гар мөрөөр өвдөх, бадайрах, гар руу өвдөлт дамжих, гарын булчингууд татах, дал мөрөөр хатгаж өвдөх, цээжний хэнхэрцэг нилдээ хөндүүрлэж өвдөх, бүсэлж өвдөх, цээжээрээ эргэх хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэх, хүчтэй амьсгалах, найтаах, ханиах үед өвдөлт нэмэгдэх, сэрвээгээр хөших зэрэг шинж тэмдгүүд өвчний үе шатаас хамааран янз бүрээр ажиглагдана.

Бүсэлхий ууцны үенд шохойжилт, суулт үүссэн үед өвчний эхэн үед ууц нуруу чилэх, хөших, бөхийж гэдийх хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдах, бөөр өвдөх мэт шинж илэрдэг бол өвчин хүндэрсэн үед нуруу гэнэт татах, шатаар өгсөж уруудах, бөхийж тонгойх үед өвдөлт нэмэгдэх, түнхээр хатгаж өвдөх, өвдөлт доошлон гуяны гадар хажуу, ар тал, урд тал, тахим, шилбэ рүү дамжин өвдөх, өвдөлт нь явах, ханиалгах, найтаах,

This image has an empty alt attribute; its file name is 1-169-1024x542.png

дүлэх үед нэмэгдэх, тавхай, хөлийн хурууны хүч суларч тавхайн гадна тал, ар тал, шилбэний гадна талаар өнгөц мэдрэхүй алдагдах, булчин зангирах, хөдөлгөөн хязгаарлагдах, хөдөлгөөн болон ачааллын үед гэнэт бүсэлхий нуруугаар өвдөх, нуруу мурийх, давсаг сулрах, эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсэх, эмэгтэйчүүдэд эрт цэвэрших, биеийн юмны мөчлөг алдагдах, өвдөлттэй ирэх шинж ажиглагдана.

Оношлогоо

Эдгээр зовууриуд илэрч байвал эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч рентген зураг авч, шаардлагатай бол компьютер томографи, МRI оношилгоо хийж таны биеийн байдлыг үнэлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-169-1024x542.png

Нурууны рентген зурагт илэрсэн жийргэвчийн өндөр намсах, нугалам хоорондын зай бүхэлдээ эсвэл зарим хэсгээр ойртох, жийргэвчийн ялгарал муудах, жийргэвч шохойжих, нугалмуудын ирмэгээр ясан ургацаг бий болох, нугалмын хэлбэр өөрчлөгдөх, хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг шинжүүдээр эмч өвчний үе шатыг тодорхойлон, тохирсон эмчилгээг санал болгоно.

Харин компьютер болон MRI шинжилгээгээр дискийн ивэрхий, нугасны ёзоор дарагдлыг бүрэн оношилно.

Эмчилгээ

This image has an empty alt attribute; its file name is 1-169-1024x542.png

Хамгийн гол нь эмчилгээнээс гадна урьдчилан сэргийлэхийн тулд зохистой дасгал хөдөлгөөн чухал хэрэгтэй.

Эмийн эмчилгээ

Өвчний үе шат, нас биеийн онцлогт тохируулан эмчийн зөвлөсөн зүү эмчилгээ, бариа засал, шарлага, татлага, бумба, зэрэг хавсарсан уламжлалт – сэргээн засахын эмчилгээ үр дүнтэй.

Өвчин хурц биш үед нурууныхаа цусан хангамжийг сайжруулах зорилгоор рашаан сувилал, халуун шавар эмчилгээ хийлгэх хэрэгтэй

This image has an empty alt attribute; its file name is 1-169-1024x542.png

Хүндэрсэн тохиолдолд мэс заслын эмчилгээ.

Хурц өвдөлттэй бол хэвтрийн дэглэм сахих шаардлагатай.

Шаардлагатай кальци, холбогч эдийг төлжүүлдэг эрдэс бодисоо хоол хүнсээр эсвэл хүнсний нэмэлтээр хангалттай хэмжээгээр авах талаар бас санаж байх хэрэгтэй. Энэ өвчнийг нэг удаа эмчлүүлээд л эдгэрдэг өвчин гэж төсөөлж огт болохгүй шүү.

БЭХАНЗЭ ЭМНЭЛЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *