Categories
Uncategorized

Зайрмагнаас татгалзах шалтгаан. Зайрмаг худалдаж авахдаа юу анхаарах вэ? ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Зайрмагнаас татгалзсан шалтгаанаа товчхон өгүүлье.

Бидний амтархан иддэг, хүүхэд, хөгшидгүй дурладаг “орчин цагийн зайрмаг” нь химийн нэмэлттэй, үйлдвэрийн боловсруулалттай, чихрийн агууламж өндөртэйгөөс гадна транс тос /эсвэл ургамлын тосоор/ хийгддэг. Яагаад ургамлын тос, яагаад транс тос гэж гайхаж байгаа байх л даа. Хариулт нь их энгийн цэвэр цөцгийн тос энэ хоёроосоо хамаагүй үнэтэй болохоор том үйлдвэрүүд их хэмжээгээр үйлдвэрлэж тэр хэрээрээ орлого ашиг олохоо л боддогт оршино.

Зайрмагийг чихэрлэг амттан л гэж хүртдэг шүү дээ. Гэтэл яг сайн тагнайндаа амтлахад давс амтагддаг. Тэгэхээр зайрмагны орц найрлаганд давсны агууламж байдаг гэсэн үг. Хайлуулж урсахгүй тогтвортой байлгахын тулд давс хийдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-174-1024x530.png

Бидний багад сүүний үйлдвэрийн сүү амтагдсан нимгэн торхтой шовгор зайрмагны тухай энд яриагүй гэдгийг ойлгоорой. Гаднаас орж ирж байгаа элдэв өнгийн эрээн мяраан гоё ганган сав баглаа боодолтойнууд ихэнх нь сүү биш ургамлын тосоор хийдчихсэн зайрмагнууд байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-174-1024x530.png

Сүүг ургамлын тосоор орлуулж хийдэг болохоор яг л сүү шиг амттай болгох гэж амт оруулагч, өнгө оруулагч гээд химийн нэмэлт бодисуудыг хийж өгдөг.

Кофены сүүгээ ч малын гаралтай сүүгээр хийчихгүй байна шүү дээ. Ургамлын тосноос гаргаж авсан сүүнцэрээр хийдэг үед л бид амьдарч байна. Сүүтэй кофе яагаад илчлэг өндөртэй таргалуулаад байдаг шалтгаан нь ердөө л ургамлын тосоор хийдэг сүү орлуулагчтай нь л холбоотой юм шүү дээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-174-1024x530.png

Яахав амьтны гаралтай сүүгээ хийгээд цөцгийн тосоо хийж хөөсрүүлээд хийдэг зайрмагнууд байгаа байгаа. Үгүйсгэхгүй. Гэхдээ ховор. Бас үнэтэй.

Цэвэр сүүгээр хийсэн зайрмаг богино хугацаанд мууддаг, хадгалалт тээвэрлэлтийн ая даах чадвар муу. Дээрээс нь өндөр зардлаар бүтдэг. Ийм болохоор л хугацаа уртасгагчтай, сүү орлуулагч, ургамлын тостой зайрмаг хүчээ аваад байгааг л ойлгох хэрэгтэй юм уу даа.

This image has an empty alt attribute; its file name is 1-174-1024x530.png

Үнэхээр идмээр авмаар санагдаад байвал шошгон дээрх орц, найрлагыг нь сайтар уншиж судлах л хэрэгтэй болж таараад байна.

Манайхан хүүхдүүдээ эрхлүүлж байна гээд чипс, зайрмагаар орой болгон бөмбөгдчихөөд эцэст нь хүүхэд маань харшилтай болчихлоо одоо яанаа гэх нь элбэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-174-1024x530.png

Мэдээж энэ их химийн бодис, хиймэл бүтээгдэхүүний хоруу чанарыг тэр бяцхан бие ходоод, гэдэс яаж дийлэх вэ дээ. Арга ядаад л арьс маханд нь мэдрүүлж харшил, маажуур болгон сануулж байгаа нь тэр шүү дээ.

Энэ нэг хүүхэн байнга л ургамлын тос, транс тос, химийн Е тэмдэгт нэмэлт гэхийн гэж магадгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-174-1024x530.png

Дэлхийн бүх том үйлдвэрүүд ашиг орлогоо бодоод дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа нь нуух аргагүй үнэн юм.

Гаднаас орж ирсэн хүнс хор болчихоод байгаа энэ үед Монгол орны хөрс шороонд ургасан ногоо, жимс, гурил, буудай л биднийг аварч авч үлдэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-174-1024x530.png

Хүүхдээ эрхлүүлэх нэрэн дор бүү хордуул!

Б.Саруул

Та хүүхдэдээ зайрмаг авахдаа шошго дээрх найрлагыг хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Учир нь эцэг эхчүүд химийн нэмэлт бодистой, үйлдвэрийн боловсруулалттай, чихрийн агууламж өндөр, транс тос агуулсан бүтээгдэхүүнийг хүүхдэдээ ихээр өгч байна. Үүнийг өдөр болгон, ойрхон давтамжтай идэх нь ямар хор уршигтай вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-174-1024x530.png

ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор, хоол зүйч М.Пүрэвжав: “1970-аад онд зайрмагийг ганцхан үйлдвэр үйлдвэрлэж байсан. Тухайн үед малын гаралтай сүүнд цөцгийн тос нэмж хөөсрүүлээд зайрмаг үйлдвэрлэдэг байж. Гэтэл өнөөдөр зайрмагийг сүү, цөцгийн тос (амьтны гаралтай)-оор үйлдвэрлэх нь багассан.

This image has an empty alt attribute; its file name is 1-174-1024x530.png

Зарим зайрмагийг ургамлын гаралтай тосоор үйлдвэрлэж байна. Иймд бид сүү биш ургамлын тос идэж байна гэсэн үг. Энэ нь илчлэг өндөртэй. Ургамлын тосоор хийсэн учраас сүүний амт оруулах, сүүний өнгөтэй болгох, технологийн олон шат дамжлагыг даван туулахын тулд химийн нэмэлт бодисуудыг нэмдэг. Ийм нэмэлттэй бүтээгдэхүүнийг хэрэглүүлж, хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Та бүхэн хүүхдүүдэд аль болох сүүгээр хийсэн, цэвэр цөцгийн тос нэмсэн, химийн нэмэлт багатай зайрмаг сонгох хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-174-1024x530.png

Ургамлын гаралтай тостой зайрмаг хор биш учраас идэж болно. Гэхдээ хэрэглэж буй хэмжээг нь анхаараарай. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө зайрмагийг өдөр бүр өгөлгүй ойрхон давтамжтай идүүлэхгүй байх нь чухал. Хүүхдэдээ сонгож буй бүтээгдэхүүн болгоныхоо хаяг, шошгыг харж, хэчнээн төрлийн химийн нэмэлт байна, ямар будагч бодис байна гэх мэт зүйлсийг харж сонголтоо хийгээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-174-1024x530.png

Эх сурвалж: Hoolzuich

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *