Categories
Uncategorized

МАНДАРИНЫ ХАЛЬС БОЛ АСАР ИХ ХҮЧТЭЙ ЭМИЙН ТҮҮХИЙ ЭД ЮМ. ХАДГАЛААД АВААРАЙ

Мандарины хальсанд эфирийн тос, дэгдэмхий каротиноид, витамин, антиоксидант болон бусад үнэт бодисыг агуулсан хүчирхэг нэгдлүүд байдаг. Ийм учраас ийм үнэ цэнэтэй түүхий эдийг хаях нь хайран юм.

  1. Гэдэс дүүрэх, өтгөн хатахад.

Мандарины хатаасан хальсыг бутлаж нунтаглаад аарц, хүүхдийн будаа болон бусад хүнсэндээ нэг халбагыг нэмж буцалгаж хэрэглэнэ.

  1. Гуурсан хоолойн үрэвсэл бронхитод

2 халбага хатаасан хальсыг 1,5 литр буцалсан усанд хийж, 5 минут хандлаж өдөрт 2-3 удаа хоолноос 30 минутын өмнө ууна.

This image has an empty alt attribute; its file name is 1-179-1024x530.png
  1. Цэрийг илүү сайн ховхлож хуурай ханиалгахыг дарах зорилгоор хэрэглэдэг.

2 халбага хатааж буталсан хальсыг 1 аяга архинд дарж, долоо хоног харанхуй орчинд хадгалдаг. Өдөрт 3 удаа хоолны өмнө 20 дуслаар хандмал болгон ууна.

This image has an empty alt attribute; its file name is 1-179-1024x530.png
  1. Хүндэрсэн ханиалгад хэрэглэнэ.

Жижиглэсэн мандарины хальсыг, нарийхан нүхтэй саванд хийж буцалж буй ус хийнэ, Халуун уурыг 10-12 минутын турш амьсгална. Процедурын дараа нэг цагийн турш гадагш хүйтэнд бүү яваарай. Мөн түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.

  1. Хөлийн хурууны мөөгөнцрийг эмчилнэ.

Хумсны мөөгөнцөртсөн хэсэгт өдөрт 2 удаа мандарины хальсаар үрж цэвэрлээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-179-1024x530.png
  1. Ядаргаа, түгшүүр, стрессийг эмчилнэ.

Нилээд жижиглэсэн мандарин хальсыг 10х7 см хэмжээтэй даавуун уутанд хийж, урдаа байрлуулаад 15 минутын турш анхилуун үнэрийг нь амьсгална.

мандирины хальс зурган илэрцүүд

  1. Нойргүйдэл, цусны даралт ихсэх, зүрх дэлсэхэд.

1 аяга шинэхэн жижиглэсэн хальсыг 3 литр буцалж буй усанд буцалгаад шүүж усанд орохдоо банндаа хийнэ. Унтахаас нэг цагийн өмнө халуун усанд (37-38 градус) 15 минут хэвтвэл бие маш сайн тайвширдаг. Өнжөөд хэрэглэж болно

This image has an empty alt attribute; its file name is 1-179-1024x530.png

Оросын уламжлалт эмчилгээ

Бидний эцэг эхийн үед мандарин хамгийн сайхан жимс байсан билээ. Ээж аав нар гэрээ сайхан үнэртэй болгохын тулд мандарины хальсаа хаялгүй хадгалдаг байсныг зарим уншигчид маань санаж байгаа биз ээ. Тэгвэл мандарины хальсыг үүнээс өөр олон янзаар хэрэглэж болдог аж. Чухам юунд хэрэглэж болдог юм бол гэж та гайхаж байвал бидний бэлтгэсэн мэдээг уншаад үзээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-179-1024x530.png

Мандарин ямар ач тустай вэ?

Мандаринд витамин C их хэмжээгээр агуулагддаг гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэгвэл дүн өвлийн хүйтэнд витамин C нь хүний биеийн дулааныг нөхөж, нян бактеритай тэмцдэг аж. Мөн зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, судасны хананаас холестролыг ховхолдог. Тэгвэл ийм их ач тустай жимсний хальсыг ч бас олон янзаар ашиглаж болдог байна. Ингээд хэрхэн ашиглаж болохыг хамтдаа харцгаая.

This image has an empty alt attribute; its file name is 1-179-1024x530.png

1. Эрүүл мэнд

Эрүүл мэнд

Ханиад хүрч, ханиалгаад байгаа бол мандарины хальсыг час халуун усанд хийн, хэдэн цаг дэвтээгээд, жаахан зөгийн бал нэмж уугаарай.

Нэг литр усанд 3 ширхэг мандарины хальсыг хийн буцалгаад, өдөрт 30 мг уувал цусан дахь сахарын хэмжээ тогтворждог.

This image has an empty alt attribute; its file name is 1-179-1024x530.png

Нэг аяга архинд мандарины хальс хийгээд, харанхуй газар 7 хоног хадгалаарай. Дараа нь өдөр болгон хоолныхоо өмнө 20 дуслыг уувал дотоод эрхтний тогтолцоо, хоолны шингэцэнд сайн нөлөө үзүүлж, юм идэх дуршлыг нэмдэг.

2. Гоо сайхан

Гоо сайхан

Нэг аяга хүйтэн усанд мандарины хальс хийж, нэг хонуулна. Дараа нь үүгээрээ нүүрээ угаавал хар батга арилж, нүхжилт багасдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-179-1024x530.png

Мандарины хатаасан хальсыг нунтаглаж, багахан хэмжээний ус хийгээд нүүрний скраб болгон ашиглаж болно. Ингэснээр арьс өнгөлөг, сайхан үнэртэй болдог ажээ.

Мандарины хатаасан хальсыг халуун усанд дэвтээгээд, биеэ угааж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-179-1024x530.png

Мандарины хальсаар хумсаа арчвал хумс бэхжиж, цайрдаг. Мөн хумсны мөөгөнцрөөс сэргийлдэг ажээ.

3. Хоол хүнс

Хоол хүнс

Мандарины хальс болон чихэрлэг жимсийг хольж, чанамал хийвэл тун амттай болдог.

Хатааж, нунтагласан мандарины хальсаар шарсан мах амталбал гайхалтай амттай болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-179-1024x530.png

Мандарины хальсаар бялуу чимэглэж болно.

4. Засал чимэглэл

Засал чимэглэл

Баярын өдрүүдээр мандарины хальсаар төрөл бүрийн дүрс хийж, гэрээ чимж болдог.

Мандарины хальсыг болгоомжтой хуулж, сарнай хийж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-179-1024x530.png

Мандарины хатаасан хальсыг будаж, төрөл бүрийн чимэглэл хийж болно.

5. Бусад

Бусад

Мандарины хальсыг гэртээ тавьж, сайхан үнэр шингээж болно.

Мандарины хатаасан хальсыг хувцасны шүүгээнд хийвэл эрвээхий орохоос сэргийлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-179-1024x530.png

Муураа ойртуулмааргүй газраа мандарины хальс тавиарай.

Мандарины хатаасан хальсаар гал асааж болдог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *