Categories
Uncategorized

Нуруу өвдсөн үед гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ? Нурууны өвчнийг ердөө 5 минутын дотор үгүй хийх 8 энгийн арга. Маш сайн үр дүнтэй учир та заавал туршаад үзээрэй ХАДГАЛААД АВААРАЙ

Нуруу бол хүний нэн чухал тулгуур эрхтэн болохын хувьд тайван байдлын үед ч, хөдөлгөөний үед ч хамгийн их ачааллыг үүрч байдаг. Ялангуяа бөхийх үед нурууны ачаалал эрс нэмэгдэнэ.

Нурууны хамгийн их хөдөлгөөнтэй, хамгийн их ачаалал ногдох хэсэг нь бүсэлхий, хүзүүний хэсэг юм. Нурууны үелбэрийн үндсэн хэсэгт нугалам, нугалам хоорондын жийрэг /диск/, үе холбоос, булчин хамаарна. Нуруугаар өвдөх шалтгааны түгээмэл нэг болдог остеоартритын талаар мэдээлэл хүргэе.

Нурууны нугаламны үений мөгөөрсөн эд нь үений тэжээлийн дутагдалд орж, мөгөөрсний эрүүл бүтэц алдагдаж, яс, мөгөөрсний гадаргуу хэлбэрээ алдан барзайж, эвдэрч, зах ирмэгээр нь ясан ургацгууд ургахыг нуруунд яс ургах буюу остеоартрит өвчин гэж нэрлэдэг. Энэ үед үений зай нарийсч, үений хөдөлгөөн хязгаарлагдаж, үе, үений хүүдийн архаг үрэвсэл хүндрэн, нугалам хоорондын диск дарагдан, улмаар мэдрэлээ дарагдсанаас болж гуя, хөл рүүгээ дамжин өвдөлт өгч цаашид хүндэрдэг эмгэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png

Илрэх зовиурууд:

Нуруугаар бөхийсөн байрлалд удаан хугацаагаар ажил хийсний дараа, гол төлөв өглөө босох үед бүсэлхийн нэг талд шархирч өвдөх шинж илэрнэ. Бүсэлхий нурууны булчин чангарч, нуруу муруйна. Өвдөлтийн анхны хөдлөл 1-3 долоо хоног үргэлжилж арилах боловч, дараагийн сэдрэлт хэдэн сараар үргэлжилнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png

Эмчилгээ:

  1. Нурууны булчинг суллах иллэг хийх

Үрэвслийн улмаас нурууны булчин чангарч, өвдөлт улам нэмэгддэг учраас нурууны булчин суллах иллэгийг өөртөө хийж сураарай.

  1. Мэс засал эмчилгээ

Өвдөлт намдаах эмийн эмчилгээнд дарагдахгүй , нугасны язгуурын дарагдал гүнзгий саа, саажил үүсгэх үед мэс засал эмчилгээг хийдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png
  1. Рашаан сувилал, шавар эмчилгээ хийлгэх

Рашаан, шавар эмчилгээ хийгээд нурууны булчингийн хамгаалах үйл ажиллагааг сэргээх биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай. Гэхдээ хэт их ачаалал өгсөн дасгал хөдөлгөөн хийж болохгүй.

Хүний хамгийн гол тулгуур эрхтэн бол нуруу юм. Иргэдийн 80 орчим хувь нь ямар нэгэн шалтгаанаар нуруу өвдөх зовиуртай байдаг гэсэн судалгаа бий. Хамгийн түгээмэл өвчин гэгдэх нурууны өвдөлтийн үед гэрийн нөхцөлд буруу дэглэм, хэт удаан суух, хэвтдэг зэргээс ангижирч дасгал хөдөлгөө хийж, хоол ундаа зохистой хэрэглэх нь хамгийн зөв арга гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэв нэг сараас дээш хугацаагаар нурууны өвдөл үргэлжилбэл хөл рүү дамжих ба ийм тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид хандаж СТ, MRI шинжилгээ хийлгэх шаардлагатай. Түүнчлэн нуруугаар удаан өвдөж, тоохгүй явах нь хөдөлмөрийн чадвараа алдах өндөр эрсдэлтэй аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png

Хүмүүсийн нэрлэж заншиснаар хуян шар ус, хөөрөх буюу хүзүү, сээр, бүсэлхий нурууны булчин чангарч эхэлснээр зовиур, шаналгаа үүсч эхэлдэг байна. Энэ нь удаан суудаг, хүнд ажил эрхэлдэг хөдөлмөрийн насны хүмүүст ихэвчлэн тохиолддог. Үүнийг архаг үрэвсэл гэх бөгөөд хурц архаг үрэвслийн үед сэргээн засах физик эмчилгээнүүдийг заавал хийлгэх ёстой. Мөн сунгалтын дасгал хийх, бүлээн жин тавихад тохиромжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png

“Ёо, нуруу!” энэ үг танд танил сонсогдож байна уу? Хэрэв тийм бол танд энэ талаар ямар нэгэн ойлголт байгаа байх – та доош сууж, үдээсээ үдэж чадахгүй, эргэж харах болгондоо уур чинь хүрдэг, таалагддаг байсан сандал чинь одоо тав тухгүй санагддаг болсон. Гэсэн хэдий ч та яаран барин өвчин намдаагч эм уух гэсний хэрэггүй, яагаад гэвэл та энэ өвдөлтийг өөрөө эмчлэх бүрэн боломжтой.

Бид өнөөдөр та бүхэндээ нурууны өвчнийг ердөө 5 минутын дотор намдаах 8 энгийн үр дүнтэй аргыг хүргэж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png

8. Нуруугаа амраах

Юу хийх ёстой вэ:

Шалан дээр хөлөө тэнийлгэж суух бөгөөд энэ үед хөл хоорондын зай 5-10 см байна.

Алчуур эсвэл хөнжил өвдөгнийхөө доор тавина.

Дэр хөл дээрээ тавьж, нуруугаа тонгойлгож, бүсэлхийнээс дээгүүрх биеэрээ аль болох дэрийг давах гэж урагш болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png

Энэ байрлалаа дор хаяж 5 минут барьж, нуруугаа амраана.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Энэ байрлал нурууны булчингийн өвдөлтийг намдаана, булчин татахаас сэргийлнэ, мөн нурууг зөв тохируулна.

7. Өгзөгний булчинг сунгах

Юу хийх ёстой вэ:

Шалан дээр өвдгөө нугалж, хөлийнхөө улыг шалан дээр тавина.

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png

Өгзөг дээрээ тэнцвэрээ зөв хуваарилна, хоёр хөлөө өргөж, баруун болон зүүн хөлөө солбино.

Зүүн хөлөө баруун гараар өргөж, баруун хөлөө зүүн гараараа өргөнө.

Хоёр хөлөө урагш нь аль чадахаараа сунгана.

1-2 минут энэ байрлалаа барьж, эргээд хэвийн байрлалд шилжин, нөгөө талдаа хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Өгзөгний хатуу булчин нуруу өвдөхөд хүргэдэг бөгөөд таны бие өдөр бүр өргөгдөх болгонд урагшилж эсвэл доошилж байдаг. Сайтар сунгах нь биеийн энэ хэсгийн өвдөлтийг намдааж, нурууны өвчнийг бууруулна.

6. Бүсэлхийний булчинг амраах

Юу хийх ёстой вэ:

Нуруун дээрээ хэвтэж, хөлөө шулуун байрлуулж, хоёр гараа биеийнхээ хажууд тавина.

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png

Аарцагныхаа доор йогийн дэвсгэр болон олбог тавина.

Бүсэлхийнээс доогуурх биеэ зөөлөн дээш өргөж, буцаад доош буулгана.

Энэ дасгалыг 5 минут хийнэ.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Таны бүсэлхийний булчин нурууг тотвортой байлгахын тулд маш их ажилладаг. Хэрэв хэтэрхий ажиллах эсвэл тэнцвэрт байдал нь алдагдах юм бол таны нурууны доод хэсгээр өвдөх болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png

Gina Minyard Yoga/Facebook

5. Эпсом давстай усанд хөлөө дүрэх

Юу хийх ёстой вэ:

Сав эсвэл түмпэн авч халуун усаар дүүргэнэ.

Дээр нь ½ хэмжээтэй Эпсом давс хийж сайтар хутгана.

Хөлөө хийж 5-7 минутын хугацаанд дэвтээнэ.

Хөлөө авах үед бүлээн усаар угааж, алчуураар арчина.

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Эпсом давс усанд ууссанаар магни болон сульфатыг ялгаруулна. Магни бол мэдрэлийг амрааж, булчин татахаас сэргийлдэг. Иймд та хөлөө үүнд дэвтээх үед, таны арьс амраах үйлчилгээтэй орцыг өөртөө шингээж авах бөгөөд үр дүнд нь нурууны өвчин арилна.

glendaccaudill/Instagram

4. Өвдөгний арын цэгүүд дээр дарах

Юу хийх ёстой вэ:

Өвдөгний арын цэгийг зөв олж тогтооно.

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png

Эрхий хуруугаараа энэ цэг дээр сайн дарж өгнө.

Гүнзгий амьсгаа авч 2-3 минут дарна.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: “В54” гэх нэртэй энэ цэгийг идэвхжүүлснээр таны булчинг амрааж, ташаан дахь өвдөлтийг намдаах бөгөөд ууц нурууны өвдөлтийг бууруулна.

© shutterstock.com

3. Теннисний бөмбөг дээр суух

Юу хийх ёстой вэ:

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png

Шалан дээр суугаад өгзөгнийхөө доор теннисний бөмбөг тавина.

Бөмбөг дээр суусан чигээрээ өвчин чухам хаана илүү мэдрэгдэж байгааг мэдэх хүртлээ биеэ урагш нь зөөлөн хөдөлгөж, буцаад арагш нь хөдөлгөнө.

Өвчин мэдрэгдсэн хэсэгт бөмбөгөө байлгаж, өвдгөө нугалан нөлөө хөл дээрээ тавина. Ингэхдээ гараа тэнцвэрээ хангах үүднээс ар талд байрлуулна.

Энэ дасгалыг 1-2 минут хийж, нөгөө талаараа хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Теннисний бөмбөгийн иллэг өгзөгний булчингийн өвдөлтийг арилгаж, бүсэлхийнээс доогуурх биеийн цусны эргэлтийг сайжруулдаг.

Excellence Physio/Facebook

2. Чихээ хавчаараар хавчих

Юу хийх ёстой вэ:

Хавчаар авч чихний дээд хэсгийг хавчина.

Нэг чихэндээ 5 секунд байлгаж, дараа нь авна.

Нэг чихээ 5 удаа хавчина.

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Рефлексологийн үзэж байгаагаар, чихний дээд хэсэг нь нуруу болон мөртэй холбогдсон байдаг гэнэ, иймд энэ цэгийг идэвхжүүлэх нь нурууны өвчнийг намдаах юм.

© depositphotos.com © depositphotos.com

1. Лавандын тос түрхэх

Юу хийх ёстой вэ:

Нэг хоолны халбага кокосын тос эсвэл касторын тос авч, дээр нь цөөн хэдэн дусал лавандын эфирийн тос дусаана.

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png

Бэлэн болсон бэлдмэлийг өвдөж байгаа газраа түрхэж, зөөлөн иллэг хийж өгнө.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Лавандын тос үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна тайвшруулах ач тустай. Нурууны өвчнийг эдгээж, давхар стрессийг тайлна.

© alulaoil / instagram © masaze_depilacije_pruzljanka / instagram

Бонус: Нуруурны өвчнийг арилгах 60 секундын дасгал

Юу хийх ёстой вэ:

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png

Шалан дээр сууж, зүүн хөлөө урагш жийнэ. Баруун өвдгөө нугална. Баруун өвдгөө цээж рүүгээ татаж, энэ байрлалаа хэдэн секунд барьж, дараа нь амарна. 10 удаа давтаж хийсний дараа нөгөө талдаа хийнэ.

Нуруун дээр хэвтэж, өвдгөө нугалж, хөлөө газар тавина. Өвдгөө нугалсан чигээр нь хөлөө газраас 10-15 см өргөж, хэдэн секунд энэ байрлалаа барьж, эргээн буулгана. 5 удаа давтаж хийнэ.

Нуруун дээрээ үргэлжлүүлэн хэвтэнэ. Зүүн хөлөө шалан дээр шулуун тавина. Баруун өвдгөө нугалж, хоёр гараараа барина. Нугалсан өвдгөө цээж рүүгээ татаж, хэдэн секунд барина, дараа нь буулгана. Нэг талдаа 10 удаагийн давтамжтай хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-180-1024x530.png

Хөлөө урагш тэнийлгэж, шалан дээр сууна. Хоёр гараа урагш сунгаж, хөл болон гарынхаа хуруунуудыг хооронд нь хүргэх гэж хичээнэ. Энэ байрлалаа хэдэн секунд барьж, дараа нь амарна. 10 удаа давтаж хийнэ.

Хэрхэн үр дүнгээ өгөх вэ: Эдгээр дасгалууд ууц нурууны өвчнийг намдаах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *