Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол залуужаад эрүүлжээд л байдаг гэнэ.

Хятад ээжүүдийн хүүхдийнхээ дархлааг дэмждэг нэг арга нь орой бүр бүлээн усанд хөлийг нь дүрэх.
Францад амьдардаг Гуаша сургалтын багш нэг чухал зүйлийг хэлсэн нь нүүр ам цэлхийгээд байх үед оройд бүлээн усанд хөлөө сойгоод унтахад маргааш нь арьс ямар сайхан сэргэж цэлхэн хаван буусан байдаг гэнэ.
Бяцхануудыгаа орой эрт унтуулахын тулд түмпэнд бүлээн ус хийгээд гангатай савангаар угаагаад хөлийг нь 30-аад минут дүрээд суулгаарай. Ганга өвс биеийн хорыг гадагшлуулах үйлчилгээтэй юм шүү.

Өдөржин тоглосон хүүхдүүдийн биеийн алжаал тайлагддаг юм уу гэмээр их дуртай суудаг. Хөлийг нь дүрчихээд оронд нь оруулж байгаад бүтэн биеийн массаж хийгээд өгөхөд бараг л таван минутын дотор унтана шүү дээ.
Хүүхэд гэлтгүй өөрсдөө ч энэ аргыг хэрэглээд үзэхэд илүүдэхгүй. Ялангуяа эзэгтэй нар шинэ гал тогоондоо эргэлдсээр хөл нь халуу шатаад бэмбэгнэж бамбайсан бол яг одоо түмпэнд бүлээн ус хийгээд хөлөө дүрээд зурагтаа үзээрэй.

Хачин сайхан амарна шүү дээ. Хөлөөр дамжиж бүхэл биеийн хор гадагшилж арьс, үсэнд эерэг нөлөө үзүүлнэ.
Жич: Хүний хөлний уланд мэдрэлийн маш олон цэгүүд байдаг. Ядаргаагаа тайлахын тулд хөлөө арчлах нь маш чухал. Оюуны бөгөөд биеийн хүчний аливаа ажлын ачаалал, стрессээс болж хүн ядарч, сульдаж, бие чилээрхдэг шүү дээ. Ядарлаа гээд хоол цай идээд унтах нь ядаргааг бүрэн тайлж чадахгүй. Нөр их ажлын дараа гэртээ ирээд унтаж амрахынхаа өмнө 25-хан минутыг өөртөө зарцуулж эрүүл аргаар ядаргаагаа тайлж, хажуугаар нь гоо сайхандаа анхаараад аваарай. Энэ бол хөлний арчилгаа юм. Энэ маш амархан арга. Үүний тулд танд цөөхөн материал хэрэгтэй. Үүнд:Хөл бүрэн далд орох хэмжээний ус буцалгана. Ойролцоогоор 2-3л ус болно. Буцалсны дараа галаас гаргаж халуун бүлээн болтол бага зэрэг хөргөнө. Усыг хөл дүрэх задгай амсартай саванд хийнэ.

Ингээд халуун бүлээн усны 1л тутамд 6 дусал йод, 4 хоолны халбага давс /далайн давс байвал бүр сайн./ хийж сайтар хутгаж уусгаад 2 хөлөө хийж 10-15 минут амрана. Ингэхдээ зөөлөн сандал дээр сууж, дуртай хөгжмөө сонсож, нүүр, нүдэндээ алжаал тайлах маск түрхээд, ногоон цай уувал таны алжаал ядаргаа тайларч, бие тавирч шууд л нойр хүрэх мэдрэмж төрнө. Үүний дараа хуурай алчуураар хөлөө арчиж салхи зохиулалгүйгээр сайтар ороож хөнжилдөө орж тавтай нойрсоорой.
Хэрвээ таны хөлний арьс зарим хэсгээрээ эвэршиж хатуурсан бол давсны оронд хүнсний сода хийж уусгаад хөлийг сайтар дэвтээсний дараа эврийг үрэхэд амархан ховхорч унахаас гадна хөлний бүхий л арьс зөөлөн булбарай болж, хөлний хумс бэхжидэг. Мөн хөлний уланд зөөлөн массаж, иллэг хийж ч болно. Хүүхдийн хоолой өвдөх гээд байвал эсвэл дөнгөж ханиад томуу хүрсэн бол дээрх халуун бүлээн усанд хөлийг нь хийж амраагаад салхи зохиулалгүйгээр хуурай алчуураар арчиж ороогоод шууд оронд нь оруулж унтуулаарай. Маргааш өглөө гэхэд бүх зовиур хөнгөрсөн байх болно.

Хэсэг хугацаанд л эрүүл мэндэд ач тус үзүүлэх эмчилгээ хийлгүүлэхийн тулд заавал мэргэжлийн спад очих шаардлагагүй. Хөлийн ванныг өөрөө бэлтгэхэд зардал бага орохоос гадна орцууд нь ахуйн нөхцөлд хэрэглэгддэг (5-аас ихгүй орц шаардлагатай). Эдгээр эмчилгээний аргууд цусны эргэлтийг сэргээж, хэд хэдэн өвчнийг эмчлэхэд туслах бөгөөд таны оюун санаа болон бие махбодид гайхалтай сайн нөлөө үзүүлнэ.
Бонус мэдээллийн хувьд, та өөрийн гараар хөлийн ванн бэлтгэх боломжтой бөгөөд орцуудыг дураараа өөрчилж болохоос гадна илүү олон ач тусыг хүртэнэ, мөн химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж, арьсаа цочролд оруулахаас сэргийлнэ.

Бид та бүхэнд ид шидийн гэмээр үйлчилгээтэй, эрүүл мэндэд олон эерэг байдлаар нөлөөлдөг хөлийн 10 ванныг хэрхэн бэлтгэж, хэрэглэх талаар хүргэж байна.
Хөл хавагналтын эсрэг ванн
Усны өөр өөр температурууд хөлийн цусны эргэлтийг сайжруулахад гайхалтай нөлөөлдөг. Гэхдээ ус хэтэрхий халуун байж болохгүй гэдгийг санаарай.
Нэг хувин бүлээн ус болон нэг хувин хүйтэн усыг өөр өөр төмпөнд хийнэ. Эхлээд хөлөө бүлээн усанд 10 минутын турш дүрнэ, дараа нь хүйтэн усанд 10-12 минут дүрэх хэрэгтэй. Сүүлд нь хөлөө дахин бүлээн усанд 5 минут дүрнэ.

Хөлийн эвгүй үнэрийн эсрэг тансаг үнэртэй, исгэлэн ванн
Энэ ванн зөвхөн хөлийн эвгүй үнэрийг арилгах, хөлрөлтийг зогсоохоос гадна хөлийн өвчнийг арилгах, тайвшруулах үйлчилгээтэй.
Нэг ширхэг нимбэг, нэг ширхэг лайм болон нэг ширхэг жүржийг (бүгдийг хэрчсэн) бүлээн устай төмпөнд хийнэ. Дараа нь 4 дусал гааны тос, 4 дусал цайны модны тос болон 3 хоолны халбага хүнсний сод хийнэ. Хөлөө энэ ваннд 30 минут дүрнэ.
Стрессийн эсрэг эквалитын ванн

Энэ ваннд хөлөө дүрснээр илүү сайн амарч, мөн тайвшрах болно.
Ванныг бэлтгэхийн тулд төмпөнд бүлээн ус дүүргэж, дээр нь эпсом давс болон 10-12 дусал эквалитын тос хийнэ. Хөлөө 20-30 минут дүрнэ.
Олон цагийн ажлын ядаргааны эсрэг ургамлын ванн
Энэхүү гэрийн нөхцөлд ашиглах боломжтой эмчилгээ биеийн функцыг зөв ажиллахад тусална, тэр тусмаа олон цагийг ажил дээрээ ачаалалтай өнгөрөөх эсвэл компьютерын урд удаан хугацаагаар суусны дараах ядралтад сайнаар нөлөөлнө. Түүнчлэн хоргүйжүүлэх үйлчилгээтэй учир арьсыг эрүүл болгоно. Тансаг үнэртэй ургамлууд таны ааш занг тогтворжуулах болон амраах ач тустай.

Уг хөлийн ванныг бэлтгэхдээ бүлээн усан дээр 2 хоолны халбага эпсом давс эсвэл далайн давс, 1 цайны халбага хүнсний сод, 1 цайны халбага байгалийн гаралтай оливын тос, мөн хүссэн ургамлыг нэмж хийнэ – яншуй, розмарин эсвэл цагаан гаа. Та ургамлыг цагаан марльд боож усан дотор хийвэл, төмпөн бохирдохгүй гэдгийг санаарай.
Булчин чилж өвдөхийн эсрэг лавандагийн ванн
Лаванда бол байгалийн гаралтай өвчин намдаагч. Энэ ванн үе мөчний өвчнийг намдааж, булчинг амраах бөгөөд гоёмсог үнэр нь таны оюун санаанд тайвшралыг өгнө.

Ванныг бэлтгэхдээ бүлээн усан дээр ½ аяга эпсом давс, 2 хоолны халбага хүнсний сод болон 6 дусал лавандагийн тос нэмж хийнэ. Хөлөө 15-30 минут дүрнэ.
Хумс шарлалтын эсрэг нимбэгийн шүүстэй ванн
Энэ ванн хумсанд үүссэн шар толбыг арилгана, мөн хэрэв та хүсвэл хэрчим нимбэгээр хумсныхаа шарласан хэсгийг үрж болно.
Ванныг бэлтгэхдээ 1 хоолны халбага шинэхэн нимбэгийн шүүсийг усанд хийж, хөлөө дүрнэ.
Үрэвслийн эсрэг эпсом давстай ванн

Эпсом давс өвчин болон үрэвслийг бууруулахад эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд түүгээр ч зогсохгүй энэ ванн тайвшрал өгөх болон анхаарал төвлөрөлтөд гайхалтай ач тустай.
2-3 хоолны халбага давсыг бүлээн устай төмпөнд хийнэ. Хөлөө уг ваннд 10-15 минут дүрснээр давс арьсыг хатаана. Иймд та үүний дараа хөлдөө чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэйг анхаарна уу.
Хуурай арьсны эсрэг хүнсний содтой ванн
Хүнсний содтой бүлээн ус гайхалтай шийдэл болно, хэрэв та хөлийнхөө үхэжсэн арьсыг гуужуулахыг хүсэж байгаа бол. Энэ эмчилгээ хүн бүрд ижил байдлаар нөлөөлөхгүй, хүнсний сод цочрол өгч болох бөгөөд зөвхөн хуурай арьсанд хэрэглэвэл тохиромжтой. Эмзэг эсвэл харшилтай арьстай хүмүүс энэ ваннд хөлөө дүрж болохгүй.

Ванныг бэлтгэхийн тулд 2-3 хоолны халбага хүнсний содыг бүлээн усаар дүүргэсэн төмпөнд хийж, хөлөө 10-20 минут дүрнэ. Дараа нь хөлдөө чийгшүүлэгч тос түрхэнэ.
Олон талын ач тустай цагаан цууны ванн
Алимны цагаан цуу богино хугацаанд хөл болон шагайн хаванг буулгаж, хуурай арьс, хагарсан өсгийг тайвшруулах бөгөөд цэврүүг эмчилнэ. Энэ ванн мөн хөлийн эвгүй үнэрийг арилгана. Алимны цуунд мөөгөнцрийн эсрэг бодис агуулагддаг тул хөлийн хумс мөөгөнцөртөх үед хэрэглэж болно.

Энэ ванныг бэлтгэхдээ хүйтэн ус ашиглана, ингэвэл таны арьс хуурайшихгүй. 1:2 хэмжээтэй алимны цагаан цуу болон усыг хольж хөлөө 10-15 минут дүрнэ. Та эфирийн тоснуудаас ашиглаж алимны цагаан цууны ванныг илүү хүчтэй үнэртэй болгох боломжтой.
Хөшилтийн эсрэг өргөст хэмхийн ванн
Энэхүү гэрийн нөхцөлд ашиглах боломжтой эмчилгээ хөл хавагнах болон хөших үед гайхалтай нөлөөлнө. Өргөст хэмх хөлийг сэргээж өгнө.

Нэг ширхэг өргөс хэмхийг хэрчинэ. Та мөн хэрчсэн өргөст хэмхийг хөлдөө тавьж, сулавтар боож болно (20-30 минут байлгаад авна) эсвэл өргөст хэмхийн шүүсийг шахаж авч, усаар дүүргэсэн төмпөнд хийгээд хөлөө дүрэх боломжтой – адилхан үр дүн гарна.
Дээрх хөлийн ваннууд бүгдээрээ ямар ч нөхцөлд ач тустай боловч, эмний оронд ижилхэн үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг биш болохыг анхаарна уу. Түүнчлэн уушгины асуудал, харшил, чихрийн шижин, зүрхний өвчин, цусны бага даралт болон бусад нөхцлүүдэд мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авсны дараа хэрэглээрэй.

Та урьд өмнө хөлөө эмчилгээний ваннд дүрж байсан бол ямар үр дүн мэдэрсэн бэ? Таны хамгийн дуртай хөлийн ванн юу вэ? Бидэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцаарай.