Хоолгүйгээр хүн 30-40 хоног, усгүйгээр 7-9, нойргүйгээр 3-4 хоног (магадгүй бүр илүү) амьдардаг гэлцдэг. Харин амьсгалахгүйгээр хэр удаан амьд байх бол? Зарим далайн гүний шумбагчид 18-20 хүртэл минут амьсгалаа түгжиж сурсан байдаг. Тэдний гол арга нь тархиа дасгалжуулах байдаг.

Дасгалжуулах гэхээсээ илүү хуурах гэвэл үнэнд дөхнө. Тархинд ирсэн хүчилтөрөгч дутагдаж байна гэсэн дохиог энэ бол хуурамч дохио, хүчилтөрөгч хангалттай бий гэж өөртөө буюу тархинд итгүүлэх аргаар биеийн хүчилтөрөгчийн хэрэглээг хязгаарладаг байна. Харамсалтай нь үүндээ хэт итгээд нас барсан тохиолдол цөөнгүй.
Агаар бол хоосон гэж хэлэх нь бий. Харин ч эсрэгээрээ агаар бол хамгийн их “шимтэй”, хамгийн цэвэр энерги буюу прана (чи) агуулсан байдаг. Тийм ч учраас тэр энерги дутагдмагц л тийм амархан энэ төрлөөс ангижран оддог юм даа, бид. Эрдэмтдийн дүгнэлтээс үзэхэд 10 хүний 9 нь (насанд хүрсэн) буруу амьсгалдаг гэнэ.

Хүүхэд яаж амьсгалж буйг анзаарч нэг хараарай. Тэд гэдэсний амьсгал хийдэг. Өөрөөр хэлбэл өрцний амьсгал. Хэвлийн хөндийд дархлааны системийн дийлэнх, халаалтын систем (бүдүүн гэдэс буюу олгой), бүдүүн энергийг нарийн болгон хувиргах систем, “бохирын шугам” зэрэг олон чухал эрхтэн систем оршдог. Тэдгээр маань бүгд л тодорхой хөдөлгөөн, даралт зэргийг шаардаж байдаг. Тэр шаардлагыг нь гэдэсний амьсгал хангаж байдаг.

Тийм ч учраас бага насны хүүхдүүд сэргэлэн цовоо, хэзээ ч дуусахааргүй энергитэй байдаг нь тэр. Насанд хүрэгчдийн хувьд шал өөр байдал ажиглагдана. Нас ахихын хэрээр хөдөлгөөн багасна. Амьсгалах үед мөр, цээжний дээд хэсэг голдуу өргөгддөг. Жин ихтэй хүмүүс голдуу ингэж амьсгалдаг.
Цээжний хэнхэрцэг өргөсөн тэлж амьсгалдаг. Энэ нь уушиг хангалттай гүйцэд ажиллахгүй байнаа гэсэн үг, ялангуяа доод хэсэг нь. Уушгинд ажиллагаагүй үхмэл хэсэг үүсэж тэнд нь элдэв нян бактери үрждэг. Нас ахих тусам үхмэл эд улам ихсэж тэр хэмжээгээр элдэв өвчлөл улам нэмэгддэг. Уушигны ажиллагаа муудах тусам бие хүчилтөрөгчийн өлсгөлөнд орж байдаг. Хүчилтөрөгч дутагдах нь биеийн эсэргүүцэл хэвийн байх суурь нөхцөл байхгүй болноо гэсэн үг. За ингээд л олон асуудлууд ээлж дараалан урган гарна.

Зөв амьсгалах нь урт удаан эрүүл амьдрахын үндэс гэдгийг бүгд л мэднэ. Даанч тэр болгон ухамсартайгаар зөв амьсгалыг дадуулан, зорилготойгоор биеэ чийрэгжүүлж байгаа нь бага байна.
Харин Амьсгалаа удирдах дасгал, хялбар бясалгалын клубүүд нээгдэж буй нь сайшаалтай.
Зөв амьсгалж сурсанаар хүн хөгшрөх процесийг удаашруулж чаддаг. Урт наслагчдын гол нууц нь “цэвэршүүлэгч гүн амьсгал”-д байдаг. Гүн бас цөөн амьсгал. Энэ бол тэдний гол зарчим. Тарган хүмүүс голдуу ойр ойрхон гүехэн амьсгалдаг. Энэ нь амьсгалын тоо буюу насныхаа тоог түргэн үрж дуусгаж бна гэсэн үг юм байна. Зөв хооллосноор хүн амьдрах хугацаагаа 10-20 орчим жил уртасгадаг.

Харин зөв амьсгалснаар 30-50 жил уртасгаж болдог байна. Тэгэхээр амьсгалын дасгал хийж айбвал их юм үзнээ. Зарим нь Шри Шри-д явж болох нь, эсвэл хятадын тай-чи, чи гонг зэргээр хичээллэвэл биеэ чийрэгжүүлж урт насална. Бас зөв амьсгал нь турахад их нөлөөтэй. Ер нь тураанаа л гэсэн үг.
Олон хүн турах гэж янз бүрийн тэвчээр шаардсан диет энэ тэрээр, зарим нь элдэв химийн эм бэлдмэлээр турахыг оролддог. Эхний хэсэг хүмүүс дэглэмээ орхимогц буцаад л “дэлбэрдэг”. Харин эмээр турагчид нь элэг бөөр ходоод нь эргэлт буцалтгүйгээр гэмтэх өндөр магадлалтай. Дээрх эрсдэлээс зайлсхийе гэвэл ердөө л өдрийн туршид хэдэн удаа амьсгалаа аваад түгжиж байх хэрэгтэй.

Ингэхдээ өдөрт хэдэн удаа 30 секунд амьсгалаа түгжинэ.Үүний ачаар сард 2-4 кг хаях боломжтой.
Дан ганц уушгаараа амьсгалах нь хангалттай биш. Арьс бас амьсгалдаг. Тэгэхээр арьсаа цэвэр байлгаж бас гэртээ нүцгэн “гүйж” байх учиртай.

Амьдралын жирийн ажиглалтын тухай ярья. Жишээ нь: уурлах үед хүн бачимдаж богинохон ойр ойр амьсгалдаг. Тэгэхээр уур ихтэй хүн удаан амьдардаггүй. Инээхэд эсрэгээр байдаг. Инээх үед амьсгал аваад түүнийгээ удаанаар бага багаар гаргадаг нь нөгөө урт амьдардаг нөхдүүдтэй адилавтар техникээр амьсгалж бна гэсэн үг. Дуу дуулахад маш удаанаар амьсгалаа гаргадаг, яг л энэ үед бид дотоод тайвшрал, баяр мэдэрдэг.
Эрүүлжих амьсгал:
Хэвтээ байрлал хамгийн тохиромжтой. Хамраараа амьсгалаа 4 секундэд авна. Аваад 8 сек түгжинэ. 4 сек хамраараа гаргана.

Нийт хугацаа 2 минут. Өглөө оройд нэг нэг удаа хийнэ.
Цэвэрлэх амьсгал:
Энэ амьсгал нь уушгийг цэвэршүүлж биеийг нөхөн төлжүүлж залуужуулна. Амьсгалаа хамраар 4 сек турш авна. 6 сек түгжээд дараа нь шүгэлдэх мэт уруулаа цорвойлгоод 13 секундийн турш “урт нарийнаар” сийгүүлэн гаргана. 13 секундэд гаргаж амжаагүй үлдэгдэл агаараа хүчтэй цохилтоор гаргана.

Наран, саран амьсгал:
Бидний төв мэдрэлийн систем амьсгалаар удирдагдаж болдгийн жишээ бол хамрын баруун нүхээр авсан амьсгал мэдрэлийн хөөрлийг дэмждэг бол зүүн нүхээр авсан амьсгал саатал үүсэхийг дэмждэг байна. Ямар нэгэн шалтгаанаар хамрын зүүн нүх бөглөрөөд зөвхөн баруунаар амьсгалвал байнгын стресстэй байх ба нойргүйдэлд хүргэдэг.
А харин баруун нүх тагларсан, зүүнээрээ амьсгалаад байвал бие маань байнгын ядарсан байдалтай, идэвхгүй байх жишээтэй. Ер нь хамраараа амьсгалах нь эрүүл. Тиймээс ч ёгачид амаараа амьсгалах нь үхэл рүүгээ өөрөө гүйхтэй адил гэцгээдэг гэнэ. Тэгээд ч хамар доторх үс салст зэрэг нь уушиг руу орох агаарыг цэвэрлэж байдгийг бүгд л мэднэ дээ. Ер нь хооллох үедээ ярихгүй байх нь дээр.

Үндсэн техник нь:
Баруун гарын эрхий хуруугаар хамрын баруун нүхээ таглаад зүүн нүхээрээ 4 секундэд амьгал авч, 4 сек түгжээд 8 сек-д гаргана. Дараа нь нөгөө гараараа зүүн нүхээ таглаад дээрхийн адил амьсгална. Ийм байдлаар 10-12 удаа ээлжлэн амьсгална. Энэ нь сэтгэл санааг тайвшруулах ба зарим өвдөлтүүдийг намдаана.
Нэмж хэлэхэд хамраар амьсгалахад хамрын хөндийн гүнд тагнайн дээхэн талд тусгай рецептор байх бөгөөд зөвхөн хамраар амьсгалах үед түүнээс цусны даралт тогтворжуулах үйлчилгээтэй бодис ялгарадаг. Тэгэхээр даралт асуудалтай хүмүүс аль болох хамраараа амьсгалахыг хичээж байгаарай.

За бүгдэд нь эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Нээрээ дээрх дасгалууд нь дандаа гэдсээрээ буюу өрцний амьсгалаар хийгдэх учиртай шүү.
Ядаж л санасан үедээ, ТВ үзэх, амраад сууж байхдаа аль болох амьсгал авахдаа гэдсээ цүндийлгээд, гаргахдаа чадах чинээгээрээ гэдсээ татаж, өрцөндөө наалдаж бна хэмээн дүрслэн бодож амьсгалаад дадвал маш хэрэгтэй шүү.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах
Хэрхэн зөв гүнзгий амьсгалж сурах вэ?
Бид байнга буруу амьсгалж байдаг байна. Зөв амьсгалж сурахад хэцүү болов уу? Бидний амьдралын чанар буюу урт удаан эрүүл амьдрах нь бидний зөв амьсгалж байгаа эсэхээс ихээхэн хамаардаг байна.
Амьсгалах процессыг хянаж сурсанаар бие махбодь залуужиж, тамир тэнхээ сайжирч, биед ажиглагддаг олон асуудалууд арилахаас гадна идэвхитэй урт наслалтыг дэмжиж өгдөг гэсэн үг юм.

Эмчилгээний амьсгал
Ямар төрлийн амьсгалыг зөв гэж үздэг юм болоо? Энэтхэгийн мэргэд энэ асуултанд дараах тодорхойлолтыг өгчээ: хамараараа амьсгал, өөрөөр хэлбэл ердийн амьсгалдагаасаа 3-4 дахин уртаар амьсгаа аваад хамараараа гаргах нь хамгийн зөв амьсгал гэж үзэж байна.
Амьсгалын давтамжийн хувьд, ихэнхи хүмүүс минутанд 12-15 удаа амьсгалаа авч гаргадаг, үүнийг иогийн дасгалаар аажмаар бууруулж минутанд 3-6 удаа амьсгалдаг болгож байна.

Байнга гүехэн амьсгалаад байвал хүчилтөрөгчөө шаардлагатай хэмжээнээс бага авч байдаг, үүний улмаас бодисын солилцоо алдагдаж, судас нарийсах, булчин хэт ядрах шинж тэмдэгүүд ажиглагдаж эхлэдэг байна.
Иймээс зөв амьсгалж сурах нь чухал юм. Үүнийг пранаяама (амьсгалын дасгал) хэмээх иогийн эрүүл амьсгалын системын тусламжтайгаар хийж болно. Пранаяамагийн зэвсэг хэмээх иогт өдөр тутмын хэвшсэн зүйлст тохирохуйц, амгалан тайван байхад тустай, хэрэгцээгүй зүйлс дээр эрчим хүчээ алдахгүй байх мөн хүч чадал, тамир тэнхээгээ хадгалж авч үлдэхэд тустай тусгай сургалт шаарддаггүй дасгалууд байдаг.

Иймэрхүү дасгалын нэг бол “Бясалгалын Арван Амьсгалын дасгал” юм. Та өөрийгөө бүрэн эрүүл хүн гэж үзэж байгаа ч гэсэн энэ дасгалыг өдөрт дор хаяж 10-15 минутын турш хийгээрэй. Сэтгэл хөдлөл, бие бялдрын хувьд өөрчлөгдөж буй нь мэдрэгдэж, илүү тэнцвэртэй, илүү сэтгэл хангалуун болох болно.
“Амьсгалын Арван Бясалгал” дасгал
1. Зүгээр энгийн байдлаар суу, нуруугаа цэх байлга. Нүдээ аниад, гараа шуугаар нь харуулж тавиад, гараа алгадах гэж байгаа мэт хоёр гараа дэлгэнэ.

2. Хоёр гараа гадагш дотогш хөдөлгө, гэхдээ алгаа ташихгүйгээр, хоёр алгаа 10 см-ийн зайтай ойртуулж байршуул.
3. Алганыхаа хооронд энергиэ төвлөрүүл. Гарын хөдөлгөөнтэйгөө зэрэгцэн амьсгал.
4. Хамраараа амьсгалаа аваад, амаараа 5 хэсэг болгон гарга. Амьсгалын энэхүү хэсэг тус бүр дээр гараараа нэг хөдөлгөөн хийж гаргаж байх хэрэгтэй.
5. Дасгалын төгсгөлд гүн амьсгаа аваад амьсгалаа 20 секунд барьж, алгаараа нүүрээ аль болох удаан дараарай. Дараа нь амьсгалаа гаргаарай.

6. Дараа нь дахин гүнзгий амьсгаа аваад, амьсгалаа 20 секундын туршид бариад зүрхний голд алгаараа хүчтэй дараад амьсгалаа гаргаарай.
7. Дахин гүн амьсгаа аваад, 20 секундын турш амьсгалаа бариад хүйсэн дээрээ дарж өгнө. Амьсгалаа гаргаад тайвшир.

8. Бүх дасгалын туршид, гарын алгануудын хоорондох энергийн урсгалыг тасалдуулахгүй байхын тулд гараа байнга хөдөлгөж байх ёстой.
9. Өдөр бүр 11 минут эдгээр амьсгалын дасгалыг хийж байвал эрүүл байх болно.
10. Ингээд танд эрүүл энхийг хүсье.
Тийм ч их хүчин чармайлт гаргахгүйгээр, амьдралын хэв маягаа зөв чиглүүлж, зөв амьсгалж чадвал өөрийгөө аливаа өвчнөөс хамгаалж, эрүүл чийрэг байж болдог юм шүү.
