Categories
Uncategorized

Цээж хорсох үед баримтлах дэглэм. Цээж хорсох үед юу хэрэглэх вэ? ХАДГАЛААД АВААРАЙ

Манай орны хувьд ходоодны өвчлөл их байгаа ба түүнийг үүсгэж байгаа хэд хэдэн шалтгаан байна.

Хеликобактерийн халдвар, тархалт нөлөөлж байна. Хеликобактерийн халдвар нь Монголын хүн амын 90 хувийг хамарч байна.

Хоол хүнсний зохистой хэрэглээ алдагдсанаас ходоод гэмтэж байна.

Архи дарс болон тамхины зохисгүй хэрэглээ ходоодонд шууд нөлөөлж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

Стрессийн нөлөөнөөс үүдэлтэй ходоодны өвчлөл нэмэгдэж байна. Ходоод өөрөө маш мэдрэмтгий эрхтэн гэдэг утгаараа стрессийн нөлөөгөөр гэмтэх үзэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.

Эдгээр үндсэн шалтгаанаас үүдэн ходоодонд үрэвсэл үүсч, цаашлаад ходоодны шарх болж байна. Урт хугацаанд эмчид үзүүлэхгүй, эмчилгээгээ хийлгэхгүй явснаас ходоодны хавдар болох эрсдэл гарсаар байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

Таны цээж байнга хорсоод байна уу

Цээж хорсоод байна, хоол идсэний дараа хэвлийгээр цанхайж, дүүрэх, гэдэс маш их дүүрч, хоол шингэхгүй аюулхай дээр халуун оргиж төөнөх зэрэг зовиур илэрч байгаа бол энэ нь ходоодны архаг үрэвслийн шинж тэмдэг байх магадлалтай юм байна. Мөн ходоодны архаг үрэвсэл үүсэх явцад бидний хэрэглэж байгаа хоол хүнсний дэглэм алдагдсанаас ходоодны хүчил улаан хоолой руу буцаж урсах байдлаар илэрдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

Үүнийг ходоод, улаан хоолойн сөргөө өвчин гэдэг бөгөөд ходоодны өвчлөлтэй хүмүүсийн 90 орчим хувь нь эл өвчнөөр өвчилсөн байдаг. Энэ өвчин нь тухайн хувь хүнээс маш нарийн дэглэм шаарддаг ба хувь хүн өөрөө ухамсарлаж өвчнийхөө зовиурыг бууруулах боломжтой юм. Улаан хоолойгоор дамжиж ходоод руу хоол хүнс ордог. Ходоодны амсар дээр цагариг хэлбэртэй булчин байдаг бөгөөд ходоод руу хоол ороход булчин хаагдаж, ходоодонд орсон хоол 4-5 цаг тасралтгүй боловсорч гэдэс рүү орж гадагшилдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

Өглөө хоосон гарах

Өдөр нь бас юм идэхгүй явж байгаад орой гэнэт идэх

Хоол ихээр идчихээд хэвтэх

Хэвлийн хэсгээр хэт таргалсан

Тамхины хэт их хэрэглээ

Стрессийн нөлөө зэргээс болж ходоодны амсар дээр буй булчин дутуу хаагдаж эхэлдэг байна. Булчин дутуу хаагдсанаас болж ходоодонд ороод боловсрох ёстой хоол хүнс нь бүрэн боловсрохгүй улаан хоолой руугаа буцаж эхэлдэг. Ингэснээр ходоодны хүчил улаан хоолой руугаа буцаж урсах үзэгдэл үүсч, улаан хоолойн доод хэсгийг үрэвсүүлэхээс гадна тухайн хүнд цээж хорсох, ам гашуун оргих, горойх, гулгих, хихрэх зовиур илэрч эхэлдэг аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

Ийм зовиур илрэхэд зарим хүмүүс содатай ус уугаад зовиураа дарж, нэлээд олон жил явсны дараагаар дуран оношилгоо хийлгэхээр ирдэг байна. Гэхдээ ийм шинж тэмдэг илрээд удсаных нь дараа биш, илэрч эхлэнгүүт нь заавал дурангийн оношилгоо хийлгэх хэрэгтэй юм байна. Эл өвчлөлд насны ялгаа гэж байхгүй.

Сүүлийн үед 16, 17 настай өсвөр насны хүүхдүүд цээж хорсох зовиуртай явдаг болжээ. Дурангийн оношилгоо хийснээр ходоодны улаан хоолой доод хэсэг хэр их үрэвсэж, ходоодыг хэр их гэмтээж байгааг нь 5 зэргээр тогтоодог байна. Аль зэрэгт байгааг нь тогтоосны дараа тухайн хүнд эмийн эмчилгээ болон дэглэмийг зөвлөнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

Энэ өвчлөл нь олон жилийн хоолны дэглэм алдагдсанаас үүсэж байгаа учраас эмчилгээний 20 хувь нь эм, 80 хувь нь дэглэмээс шалтгаалдаг байна. Тэгэхээр тухайн хүний өөрийн тэвчээр, хичээл зүтгэлээс эл өвчин ихээхэн хамаарна гэсэн үг. Эм ууж эхлэхээр ходоодны хүчил дарангуйлаад зовиур алга болохоор дэглэм алдаж, дахиад л сэдрэх тохиолдол гардаг байна. Ходоодны хүчил дарангуйлах эмийг удаан хугацаагаар хэрэглэвэл ходоодны архаг үрэвслийг даамжруулах эрсдэл байдаг. Тиймээс дэглэмийг маш сайн баримтлах хэрэгтэй юм байна.

Дэглэм яаж барих вэ

Улаан хоолой руу урсч байгаа зүйлийг үүсгэхгүй байхаар дэглэм барих ёстой аж. Хэвлийн хөндийн дотоод даралт гэдэг зүйлийг үүсгэхгүй байх ёстой. Үүнд:

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

Хоолыг цагаар иднэ. Өглөө, өдөр, оройн гэсэн дэглэмээр хооллоно. Ходоодонд хоол ороод 4-5 цагийн дараа боловсордог учраас өглөөний хоолоо идээд 4-5 цагийн дараа өдрийн хоолоо иднэ. Хоолноос хоолны хооронд аль болох ходоодны хүчил их ялгаруулах зүйлс идэхгүй, хэрэглэхгүй байх хэрэгтэй.Үүнд, бүх төрлийн чихэр, хүчил ихтэй жимс, хийжүүлсэн ундаа, халуун ногоо, амтлагч хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Хоол идэнгүүтээ хэвтэж огт болохгүй. Хоол идсэнээс хойш наад талын хугацаа нэг цаг, цаад талын хугацаа хоёр цагийн дараа хэвтэх асуудал яригдана. Орой унтахаас өмнө 3 цагийн өмнө хоол идэх ёстой гэсэн үг.

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

Нэг дор ихээр хоол идэхгүй, шингэн ихээр уухгүй байх хэрэгтэй. Нэг дор ихээр идэж, ууссанаас болж мөн л ходоодондоо боловсрохгүй улаан хоолой руу буцаж урсана. Тиймээс хоол хүнсээ дундаж хэмжээгээр идэх хэрэгтэй. Хоолыг аль болох бариу хувцастай идэхээс зайлсхий. Энэ нөхцөлд мөн л хэвлийн даралт үүсгэж, ходоодонд боловсорч чадахгүй улаан хоолой руу урсах асуудал үүсдэг.

Ходоод, улаан хоолойн сөргөө өвчинд тамхи голлох үүрэг гүйцэтгэдэг учраас тамхины хэрэглээг зогсоох ёстой. Тиймээс иргэд иймэрхүү зовиур илэрвэл нарийн мэргэжлийн эмчид хандаж, дурангийн оношилгоо хийлгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Хэрвээ цээж хорсолттой удаан явбал улаан хоолойн салст нь өөрөө маш нимгэн учраас хүчилд түлэгдэж, энэ байдлаараа олон жил явснаас болж ходоодны доод хэсэгт шарх шалбархай үүсдэг. Энэ нь аажимдаа улаан хоолойн салстыг гэмтээж, улаан хоолойн хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

Тэгэхээр цээж хорсохыг намжаагаад яваад байх нь цаашдаа илүү ноцтой асуудлыг үүсгэж болох учраас эрт үед нь оношлуулах хэрэгтэй байна. Монгол хүний ходоодны онцлог гэж байдаг. Монголчуудын дийлэнх нь хүчил ялгарал ихтэй хүмүүстээ ордог учраас хэт их амтлагчтай, халуун ногоотой хоол хүнс тохиромжгүй гэж үздэг. Аль болох ходоодныхоо орчинг алдагдуулахгүй хоол хүнсийг сонгох ёстой. Мөн хоолноос хоолны хооронд ус сайн уухыг зөвлөж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

Ус нь өөрөө ходоодны хүчиллэг орчинг сааруулж, ходоодыг хамгаалах үүрэг нь эмээс илүү нөлөө үзүүлдэг. Ходоодны өвчлөлтэй хүмүүс өвдсөн үед нь эм ууж, дэглэм бариад, өвдөөгүй үед дэглэмээ барихгүй гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Хеликобактерийн халдвар нэлээд өндөр байгаа энэ үед бид аль болох залуугаасаа ерөнхий хоолны дэглэм гэдэг зүйлийг барьж явснаар ирээдүйд ходоодны өвчлөл, шарх, хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах боломжтой.

Шүлтлэг хоол хүнс түлхүү хэрэглэх нь хүчлийг саармагжуулж цээж хорсох таагүй мэдрэмж бууруулна. Үүнд бүх төрлийн ногоон өнгийн хүнсний ногоо орно.

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

Эх сурвалж: Манна фүүдс

Хоолонд хэт их орж ховдоглох хуурай аргуу хоол идэх, архи, кофе хэтрүүлж ууснаас ходоодны хүчил нэмэгдэж цээж хорсдог. Мөн ходоодны хүчил хэт ялгарснаас цээж хорсож, ходоод гэдэсний хямрал үүсдэг. Үүнийг ходоодны өөрчлөлт гэхээсээ хүмүүст илрэх шинж нь зүрхээр өвдөх мэт санагддаг. Хэрэв хэвтэхэд өвдөлт нэмэгдэж байвал цээж хорсолт байж болно. Байнга эсвэл удаан хугацаагаар цээж хорсдог бол ходоодны шархлаа байж болох юм. Удаан хугацаагаар ходоодны хүчил нэмэгдэх нь ходоод, нарийн гэдэсний архаг шархлаа үүсгэдэг. Энэ нь ходоодонд архаг заримдаа хурц өвдөлт өгдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

Ходоодны хүчил ихэдсэнээс хоол идэх, шингэн зүйл, ялангуяа ус уухад ходоодны өвчин намддаг. Хоол идсэнээс хойш нэг цаг орчмын дараа, эсвэл өлөн байх, архи уусан, өөх тостой, халуун ногоотой хоол идвэл өвчин улам нэмэгдэнэ. Шөнийн цагаар өвдөх нь ч илүү. Ходоод нь байнга өвддөг хүнд ходоодны шархлаа байгаа эсэхийг тусгай шинжилгээгээр тогтооход маш хэцүү. Ходоодны шархлаа ноцтой бол бөөлжих, зарим үед цустай, кофены шаар мэт өнгөтэй, боловсорсон хоолоор огиулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

Ходоодны шархлаанаас цус алдвал өтгөн хар өнгөтэй гардаг. Хар өнгөтэй хатуу өтгөнөөр хүндэрнэ. Зарим тохиолдолд ходоодны шархлаа өвдөлтгүй, чимээгүй явагдах бөгөөд зөвхөн хар өнгөтэй, хатуу өтгөн гарснаар л анх мэдэгддэг. Энэ тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Цус алдсанаас хүн эндэж ч болно.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Цээж хорсох, хоолны шингэц муудах, ходоодны шархлаа үүсэх зэргээс ходоод өвдвөл өвчнийг намдаах, дахин өвдөхөөс зайлсхийж дараах аргыг хэрэглэж болно.

-Хэт их бүү ид. Бага багаар хоолло. Хоолны хооронд хөнгөн зүйл ид. Зөөлөн хоол ид.

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

-Ямар хоол унднаас болж өвдөж байгааг нь анхаарч түүнээс аль болох татгалзаарай. Үүнд: ихэвчлэн архи, кофе, халуун ногоо, хийжүүлсэн ундаа, өөхтэй, аргуу хоол багтдаг.

-Цээж хорсох нь шөнө, хэвтэх үед нэмэгдвэл цээжээ өндийлгөөд өндөр дэртэй унт.

-Ус их ууж бай. Хоол идэхийн өмнө болон хойно хоёр томхон аяга ус уухаас гадна хоолны хооронд байнга ус ууж бай.

-Тамхи бүү тат. Тамхи татахад ходоодны хүчил ихэсч өвчинг улам нэмэгдүүлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

-Ходоодны хүчлэгийг бууруулах эм уу. Ходоодны хүчиллэгийг бууруулах хамгийн найдвартай сайн эмийг эмчийг заавраар авч хэрэглээрэй. Харамсалтай нь ходоодны шархлаа нь дахидаг онцлогтой өвчин юм.

-Хэрэв их өвдөж байгаа бол Алоэ-ийн шүүс уух хэрэгтэй.

Цээж хорсох өвчний үед

Цагаан лууванг түүхийгээр хэрэглэ – Цагаан лууванд “diastase” ихээр агуулагддаг боловч буцалгах, шарах зэргээр болговол үгүй болдог. Иймд түүхийгээр хэрэглэвэл сайн. Max, өөх тостой хоолыг шингээхэд тустай. Цагаан лууванг хальсалж, үрж нухаш хийнэ. Хэрэв идэхэд хэцүү байвал бусад ногоотой холих, эсвэл лимонын шүүсээр бага зэрэг амталж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

Шарсан далайн байцаа – Далайн байцааг цээж хорсох өвчний үед хэрэглэдэг. Ингэхдээ дангаар нь зажилж, шарж идэж болно. Өдөрт таван гр-ыг идэхэд хангалттай. Халуун ногоо, шөл зэрэгт хольж идэх нь эмчилгээг үр дүнгүй болгоно.

Жууцайны шүүс – Нэг багц жууцайг жижиглэн хэрчинэ. Марьланд боож шүүслээд өдөр бүр шүүсийг нь уувал үр дүнтэй. Ойролцоогоор нэг cap хэрэглэхэд ходоодны үйл ажиллагаа сайжирдаг. Жууцайны шүүсийг бага зэрэг сармисны хандтай хамт хэрэглэж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

Долоогоны жүүс – Долоогоно нь ходоодонд ялангуяа хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахад маш сайн. Ходоодны хүчил багадах, цээж хорсоход хэрэглэнэ. Есдүгээр сарын үед түүж хатаагаад 10 гр орчмыг 600 мл усанд нэлээн удаан чанаад өдөрт гурван удаа ууна. Архи, спирттэй хольж уувал элэг түлэгдэх аюултай.

Зуун настны навчны нухаш – Зуун настын навчийг сайтар угааж үзүүрийг нь өөлнө. Үрүүлээр үрээд, марьланд боож халбагаар өдөрт гурван удаа хоолны өмнө ууна. Зуун наст нь суулгах, дотор эрхтэнд цус хуруулах үйлчилгээ үзүүлдэг учир жирэмсэн эмэгтэйчүүд болон сарын мөчлөгийн үед уураас зайлсхийх хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

Сүү уух нь ходоодонд сайн биш

Ихэнх хүмүүс сүү уух нь сайн гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ эхэндээ өвчинг нь намдаах боловч аажимдаа ходоодны хүчлийг нэмэгдүүлж шархлаа нь газар авч эхэлдэг. Иймд ходоодны шархлаатай хүн сүүг хориглох хэрэгтэй. Сүүний адил содыг ходоодны хүчил бууруулахад хэрэглэдэг боловч энэ нь мөн л ходоодны хүчлийг аажимдаа нэмэгдүүлдэг. Аспирин, төмрийн давс нь адил үр дүн үзүүлэх тул энэ бүхнээс аль болох татгалзаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-189-1024x530.png

Амарч тайван бай

Цээж гашуу оргих, дотор муухайрах зэргийг эрт оношлуулж эмчлүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс хүчтэй цус алдалт, хэвлийн хөндийн гялтан хальсны үрэвсэлд хүргэдэг. Ер нь хоол ундандаа хянуур, болгоомжтой ханддаг хүний ходоодны шархлаа хурдан эдгэрдэг. Уурлах болон сэтгэлийн дарамт нь хүний ходоодны хүчиллэгийг нэмэгдүүлдэг. Амарч тайван байх нь бие эрүүл байхын нэгэн үндэс. Ходоодны шархлааг сэдрээхгүйн тулд байнгын арчилгаа чухал. Ямартай ч хэт их идэхгүй, архи, кофеноос татгалзах нь танд л тустай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *