Categories
Uncategorized

Суудлын мэдрэлийн өвдөлтийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн тайлбарладаг вэ? Суудлын мэдрэл буюу нурууны өвчнийг эдгээх үр дүнтэй аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

СУУДЛЫН МЭДРЭЛИЙН ӨВДӨЛТИЙГ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНД ХЭРХЭН ТАЙЛБАРЛАДАГ ВЭ?

Суудлын мэдрэлийн өвдөлтийн эмнэлзүйн гол шинж нь нуруу, хөл дагаж хааяа эсвэл байнга өвдөх, нуруу өгзөг гуяны ар, гадна талаар дамжиж өвдөх, хөл бадайрах, өвдөлт явахад нэмэгдэх зэрэг болно.

УАУ-нд 3 үндсэн шалтгаанаас үүдэж өвчин бий болдог ба шалтгааныг дарж биеийг тэнцвэржүүлснээр өвчин намдана гэж үздэг.

1.Салхи-хүйтэн-чийг:

Эмгэг төрүүлэгч салхи,хүйтэн, чийг нь ихээр хуримтлагдаж бүсэлхийнээс доош меридианууд буюу суваг хэрдсийг бөглөж qi эрчим хүч болон цусны урсгалыг саатуулснаар өвчин үүсгэдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-195-1024x530.png

Хэрэв ийм шалтгаантай бол хүйтэн эсвэл чийглэг уур амьсгалд өвчин сэдэрдэг.

Мөн буруу хооллолттой холбоотой дэлүүний үйл ажиллагааны доголдлоос чийг хуримтлагдаж суудлын мэдрэлийн өвдөлт үүсэж болно.

  1. Элэг, бөөрний qi эрчим хүчний дутагдал:

Ихэвчлэн шөнийн цагаар өвдөх, дутуу нойр эсвэл ядрах үед өвчин улам нэмэгдэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-195-1024x530.png

Элэг, бөөр нь яг л бидний дотоод хийн савтай ижил юм.

Хэт их ажиллах, стресс, буруу хооллолт, сөрөг сэтгэл хөдлөл, хорт бодисын хордлого, мансууруулах бодис зэрэгт үйл ажиллагаа нь алдагдаж өвчин үүснэ.

  1. Стресс болон булчингийн агшилт:

Суудлын мэдрэл нь цөсний хүүдийн сувгийн дагуу урсдаг ба цөсний хүүдий нь шийдвэр гаргахад оролцдог эрхтэн учраас сөрөг сэтгэл хөдлөл, стрессээс болж гэмтдэг. (жишээ нь: ажилдаа сэтгэл ханамжгүй байх).

This image has an empty alt attribute; its file name is 1-195-1024x530.png

Харин булчингийн агшилт нь өөрөөр хэлбэл булчингийн чангарал нь өвдөлтийг улам хүндрүүлэхээс гадна биед тэнцвэргүй байдлыг үүсгэдэг.

Энэ байдал нь ихэвчлэн удаан хугацаагаар машин жолоодох, хүнд юм өргөх эсвэл хөдөлгөөнгүй удаан байх зэргээс болдог байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-195-1024x530.png

Суудлын мэдрэлийн өвдөлтийг эмчлэх гол чухал зүйл нь зүү төөнө засал болон уламжлалт эмийн эмчилгээгээр qi эрчим хүч болон цусны эргэлтийн саатлыг арилгах, арга билгийг тэтгэж үндсэн шалтгааныг дарж ерөнхий биеийг тэнцвэржүүлэхэд оршино.

Зүү төөнө заслын хувьд цөсний хүүдийн суваг болон давсагны сувгийг голчлох бөгөөд Yang ling quan ( GB34) huantiao (GB30) сүвүүд бол хамгийн гол түлхүүр сүвүүд юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-195-1024x530.png

Бариа засал, сунгалтын дасгал, хийн дасгал эсвэл иога зэрэг нь qi эрчим хүчийн урсгалыг сайжруулж булчингийн чангаралыг суллахад үр дүн өндөртэй байдаг.

УАУ ИХ ЭМЧ, ЗҮҮ ТӨӨНӨ ЗАСЛЫН ИХ ЭМЧ Э.ТУУЛ

Суугаа байдлаас үүдэлтэй мэдрэлийн өвдөлтүүд нь таны нуруунаас эхлээд хөл хүртэл тархдаг. Мөн  бие сулрах, мэдээ алдах, хөл өвдөх, халуу дүүгэх мэдрэмж төрөх нь мэдрэлийн гаралтай өвчний шинж тэмдэг юм. Хэрэв зохих эмчилгээ хийхгүй бол энэ байдал нь хөдөлгөөн, тэнцвэрийг алдагдуулж таны амьдралын чанарт ноцтой нөлөөлнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-195-1024x530.png

11. Нурууны дасгал хийгээрэй

Шалан дээр дөрвөн хөллөнө.

Амьсгалаа аваад толгойгоо дээш өргөөд тааз руу харахдаа нуруугаа хотойлго.

Амьсгалаа амаараа гаргаж, толгойгоо доошлуулаад буцаад нуруугаа дээш төвийлгөнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-195-1024x530.png

15-20 удаа давтаарай

Энэхүү дасгал нь нурууны уян хатан чанарыг сайжруулж, бүсэлхий хэсгийн өвдөлтийг арилгахад тусална.

10. Сунгалтын дасгал хийгээрэй

Шалан дээр баруун хөлөө урагш сунган, зүүн хөлөө нугалан  баруун гуяныхаа харалдаа байрлуулна.

Баруун өвдөгөө шулуун байлгаж, гараа сунгана.

This image has an empty alt attribute; its file name is 1-195-1024x530.png

Ойролцоогоор 15-30 секундын турш барьж, анхны байрлалдаа эргэж орно.

Хоёр хөлдөө тус бүр 3 удаа давтана.

Энэхүү сунгалтын дасгал нь таны шөрмөсөнд сайнаар нөлөөлж өвдөлт, таталтыг багасгахад тусална.

9. Сунгалт

Шалан дээр дөрвөн хөллөнө.

Нуруу, аарцгаа хөдөлгөөнгүй, тогтвортой байлгаж, баруун гараа урагш, зүүн хөлөө арагш сунгана.

This image has an empty alt attribute; its file name is 1-195-1024x530.png

Нэг секундын турш барь, дараа нь анхны байрлал руугаа буц.

Нөгөө талдаа давтана.

10-15 удаа хийгээрэй.

8. Эрвээхий суулт

Хоёр хөлний улыг нийлүүл.

Алгаа хөлнийхөө нугалсан хэсэгт байрлуулаад газар руу зөөлөн дараарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-195-1024x530.png

10-20 секундын турш барь.

Энэхүү поз нь ташааг тэлж, өгзөгний булчин болон пириформис булчинг сунгахад тусална.

7. Хөлөө амраагаарай

Унтахаасаа нэг цагийн өмнө жижиг хувинд бүлээн ус  хийгээд дээр нь 500 мл алимны цуу, аяга давс нэмээд сайтар хутгана. Хөлөө 10-15 минут байлгаад дараа нь алчуураар арчиж, шөнөжингөө дулаан байлгах хэрэгтэй. Маргааш өглөө нь босоод хөл нүцгэн явж болохгүй. Хэрэв та энэ процедурыг долоо хоногт 3-4 удаа давтан хийвэл өвдөлт мэдэгдэхүйц буурах болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-195-1024x530.png

6. Зүүн эмчилгээ

Зарим судалгаагаар зүүний эмчилгээ нь  нурууны өвдөлтийг намдаах, суудлын гаралтай мэдрэлийн өвчнийг эмчлэх үр дүнтэй арга болох нь тогтоогджээ. Хятадын эртний энэхүү зан үйл харьцангуй аюулгүй бөгөөд ноцтой эрсдэлгүй байдаг. Гэхдээ та мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй.

5. Хүйтэн эсвэл бүлээн жингийн аль нэгийг ашиглах

Хүйтэн жин тавих нь үрэвслийг багасгах, мөн өвдөлт намдаахад тустай. Харин дулаан жин нь мэдрэл орчмын булчинг сулруулж, даралтыг бууруулахад тусалдаг. Хүйтэн ба дулаан жин тавихдаа 15-20 минутын турш байлгаарай. Хэрэв шаардлагатай бол процедурыг 2 цаг тутамд давтан хийх шаардлагатай.

This image has an empty alt attribute; its file name is 1-195-1024x530.png

Жин ашиглахдаа дагаж мөрдөх зарим зөвлөмжийг энд оруулав.

Хүйтэн жинг шинж тэмдэг илэрснээс хойш эхний 2, 3 хоногт тавих хэрэгтэй. Үүний дараагаас бүлээн жингээ ашиглах нь дээр.

Булчингаа сулруулах, тухайн хэсгийн цусны урсгалыг нэмэгдүүлэхийн тулд биеийн тамирын дасгал хийхийн өмнө бүлээн жин тавиарай.

Үрэвслийг багасгахын тулд дасгал хийсний дараа хүйтэн жинг хэрэглэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-195-1024x530.png

Унтахаасаа өмнө халуун усанд ороорой. Энэ нь таны чангарсан булчинг сулруулж, илүү сайн унтаж амрахад туслах болно.

4. Цэгэн массаж хийх

Суудлын мэдрэл нь пириформис хэмээх булчингийн доор байрладаг. Пириформис чангарахад суудлын мэдрэлийн өвчин үүсч, хөл бадайрах, мэдээ алдах шинж илэрдэг. Эдгээр мэдрэмжийг хөнгөвчлөхийн тулд пириформис булчин, түүнчлэн нурууны булчинд цэгэн массаж хийх хэрэгтэй. 

This image has an empty alt attribute; its file name is 1-195-1024x530.png

3. Биеийн тамирын дасгал хөдөлгөөн

Мэдрэлийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэх алтан дүрэм бол олон цаг хөдлөхгүй суухаас зайлсхийх явдал юм. ТВ үзэх эсвэл байнга суугаа ажиллах нь байдлыг улам дордуулж, өвдөлтийг нэмэгдүүлдэг. Тиймээс та спорт сонирхогч биш байсан ч гэсэн тодорхой хөдөлгөөнүүдийг хийх хэрэгтэй. Өдрийн алхалт хийснээр цусны урсгал нэмэгдэж, үрэвсэл багасгах болно.

2. Зөв байрлал

Суухдаа нуруугаа үргэлж дэмжиж, хөлөө газарт хүргэж байгаарай. Нуруундаа тулгууртай, түшлэгтэй сандал сонгох хэрэгтэй.Түүнчлэн та удаан хугацаагаар суудаг бол нурууны даралтыг бууруулахын тулд ном эсвэл жижиг хайрцаг ашиглан хөлөө бага зэрэг дээшлүүлж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-195-1024x530.png

1.Унтах зөв байрлал

Хэрэв та суудлын гаралтай мэдрэлийн өвчинд нэрвэгдсэн бол унтах хамгийн тохиромжтой байрлал бол дээш харж хэвтэх юм. Мэдрэлд нөлөөлөх дарамтыг арилгахын тулд дэр эсвэл том алчуур ашиглан өвдгөндөө хавчуул.  Энэ байрлал нь таны аарцганд эерэг нөлөө үзүүлж, илүү тохь тухтай унтахад туслах болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-195-1024x530.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *