Categories
Uncategorized

Хавдар тусахгүйн тулд мэдэх ёстой гурван зүйл… ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Хавдар тусахгүйн тулд мэдэх ёстой гурван зүйл…

Нэгдүгээрт: Монголд хамгийн элбэг тохиолддог хавдар бол элэгний B,C вирусийн гаралтай элэгний хорт хавдар. Гэтэл надад B,C вирус байгаа юу гэдгээ та үзүүлсэн үү? Өөрөөсөө асуу? Жилдээ нэг удаа үзүүлэхэд л болно. Хэрвээ танд B,C вирус байгаа бол эмчилгээнд хамрагдах ёстой. Тэгээд элэгний хорт хавдрын үзлэг, оношилгоонд жилдээ нэг удаа орох ёстой.

This image has an empty alt attribute; its file name is 1-197-1024x530.png

Хоёрдугаарт: Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог. Мөн ялгаагүй шалтгаан нь вирус. Тэр вирус надад байгаа юу гэдгээ үзүүлэх хэрэгтэй. Хавдар судлалын үндэсний төв дээр энэ үзлэгийг хийдэг болчихсон. 2019 онд 3000 эмэгтэйд вирусын тархалт хэдэн хувь байна гэдгийг үзлээ. Монголчуудын дунд вирусийн халдвар байна. Энэ вирусийн халдвартай хүн л умайн хүзүүний хавдар тусна. Тиймээс үзүүл.

This image has an empty alt attribute; its file name is 1-197-1024x530.png

Гуравдугаарт: Энэ бол өөрөөс чинь хамаарах зүйл. Энэ нь илүүдэл жингийн асуудал юм. Илүүдэл жингүй, архи, тамхи хэрэглэхгүй бол хавдар тусах магадлал 30 хувь буурна гэсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоо бий. Тиймээс илүүдэл жингүй байх, эрүүл амьдралын хэвшлийг бий болгох, гэр бүл, үр хүүхдэдээ өвлүүлэх нь өвчин тусахгүй байх үндэс юм” гэжээ.

Ж.Чинбүрэн

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс гаргасан хавдраас сэргийлэх энгийн алхамуудын талаар зөвлөмжийг хүргэж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-197-1024x530.png
  1. Тамхинаас татгалзах

Тамхинаас татгалзах эсвэл тамхи татахаа болихоор шийдвэрлэх нь таны өөрийн эррүл мэндийнхээ төлөө хийж байгаа хамгийн ёухал шийдвэрүүдийн нэг юм.

Та өөрөө тамхи татдаггүй ч гэсэн тамхи татдаг хүмүүсийн ойр орчимд байх нь уушигны хорт хавдараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-197-1024x530.png
  1. Эрүүл хоол хүнс хэрэглэх

Тослог ихтэй, хуурсан, шарсан, давсалсан хүнсийг хязгаарлаж ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх нь чухал. Өдөрт тав эсвэл түүнээс дээш олон төрлийн жимс, хүнсний ногоо идэх нь эрүүл мэндэд ашигтай байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-197-1024x530.png
  1. Идэвхитэй хөдөлгөөнтэй байж, хэвийн жингээ хадгалах

Өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, биеийн тамираар хичээллэх, хурдан алхах зэргээр идэвхитэй хөдөлгөөн хийх нь хорт хавдрын эрсдлийг бууруулна.

  1. Дархлаажуулалтанд хамрагдах

Хепатит В вирус нь элэгний хорт хавдар үүсэх эрсдийг бий болгодог. Нярай хүүхэд бүрийг амаржих газарт байхад нь элэгний В вирусын халдварын эсрэг вазцинжуулалтанд хамруулах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-197-1024x530.png

Мөн хүний папиллома вирус /HPV/ нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг бэлгийн халдварладаг вирус юм. HPV вирусээс болж үүсдэг хорт хавдраас сэргийлэх вакцин байдаг. үүнд 10-14 насны охидыг хамруулснаар ируудүйд умайн хүзүүний хорт хавдраас тэднийг хамгаална.

  1. Эрсдэлтэй байдал гаргахаас зайлсхийх
This image has an empty alt attribute; its file name is 1-197-1024x530.png

HPV вирус нь умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан болдог бөгөөд олон бнлгийн хавьтагчтай байвал төдий хэмжээгээр HPV вирусын халдвар авах магадлалтай.

Түүнчлэн хепатит В ба С вирусын шалтгаант элэгний архаг үрэвслүүд нь элэгний хорт хавдартай болох эрсдлийг нэмэгдүүлдэг. В ба С вирусын халдвар нь уг вирусын халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орох эсвэл халдвартай хүн хэрэглэсэн ариутгаагүй бгаж, зүү тариураар дамжин халдварладаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-197-1024x530.png
  1. Өөрийгөө нарнаас хамгаалах

Хэт нарны ягаан туяаны тусах оргил цаг нь 10:00-16:00 цагийн хооронд байдаг. Энэ хугацаанд нарнаас аль болох зайлсхийж өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-197-1024x530.png
  1. Үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *