Categories
Uncategorized

Цөсний чулууны талаарх таны мэдэх ёстой зүйлс. Ямар нэгэн мэс засалгүйгээр 7 хоногийн дотор цөсний чулуу хөөх арга ХАДГАЛААД АВААРАЙ

Цөсний чулууны талаарх таны мэдэх ёстой зүйлс

Цөс болон цөсний хүүдийн тухайд

Цөсний хүүдий нь элэгний баруун дор байрладаг гялтан хальсаар хучигдсан хөндийт эрхтэн юм. Хоногт 1,5 литр орчим шингэн цөс элгэнд үүсэж боловсрон элэгний ерөнхий цоргоор дамжин цааш явсаар нарийн гэдсэнд нойр булчирхайн цорготой нэгдэн шүүрлээ ялгаруулж хоол боловсруулалтад оролцдог байна. Энэ замыг туулах явцад шингэн цөс нь цөсний хүүдийнд орж хуримтлагдан шимэгдэж 5-10 дахин өтгөрөн хадгалагддаг. Хоол идэх үед хүүдий агшиж амсар нээгдэн нарийн гэдсэнд өтгөрсөн цөс орж өөрийн үүргээ гүйцэтгэнэ.

Тус эрхтэн нь хэд хэдэн шалтгааны улмаас эмгэг байдалд өртөн хүүдий дотор чулуу үүсэхийг цөсний хүүдий чулуужих өвчин гэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

Ямар шалтгааны улмаас цөсний чулуу үүсдэг вэ?

Гол шалтгаан нь цөс зогсонгижилд орж өтгөрөх, цөсний найрлага алдагдсантай холбоотой байдаг. Дээр дурдсанчлан зөвхөн хоол идэх үед цөсний хүүдийн амсар нээгдэн хоол боловсруулахаар цөс нарийн гэдэс рүү урсдаг. Олон жилийн туршид өглөө өлөн явах буюу удаан хугацаанд ходоод хоосон явах, хоолны дэглэм баримтлах гэх мэт шалтгааны улмаас хүүдийнд цөс удаан хугацаагаар хадгалагдаж мөн дахин шинэ цөс орж ирэн улам өтгөрүүлсээр цөсний найрлага алдагдаж цөсний хүүдийн чулуу үүсэх нөхцөлийг бүрдүүлж байдаг байна.

Дараах хүчин зүйлс мөн цөсний найрлага өөрчлөгдөхөд нөлөөлөх хүчин зүйлс болно:

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

* Нас (Ихэвчлэн 40-өөс дээш нас)

* Удамшил

* Хүйс (эмэгтэйчүүдэд нийтлэг ажиглагдана)

* Хорт зуршил

* Таргалалт

* Буруу хооллолт

* Даавар агуулсан эм тогтмол хэрэглэх

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

* Элэг, цөсний замын өвчнүүд

* Чихрийн шижин

* Газар зүйн онцлог

Цөсний чулуу эмгэгийн тархалтын тухайд

Хөгжингүй орнуудын нийт хүн амын 10-20% нь цөсний чулуутай байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд цөсний хүүдийн чулуу үүсэх нь эрчүүдээс 3 дахин их аж. Аав ээж нь тус өвчнөөр өвдөж байсан бол хүүхдүүд нь өвдөх магадлал 2 дахин илүү байдаг. Сүүлийн үеийн дэлхийн тархвар зүйн судалгаагаар 5 эмэгтэй 10 эрэгтэй тутмын нэг нь тус өвчнөөр өвдөж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

Цөс чулуужих үед ямар шинж тэмдэг илрэх вэ ?

Цөсний хүүдийнд үүссэн чулуу нь хүүдийн ханыг нимгэлж, салст бүрхүүлийг холгож шархлуулж эхэлдэг. Энэ хүртэл ямар ч зовуурь илэрдэггүй бөгөөд 5-10 жил ч үргэлжилж болно.

Үрэвсэл удаан хугацаагаар үргэлжилбэл хүүдийн хана зузаарч үрэвсэн дараах шинж тэмдгүүд илэрнэ:

* Баруун хавирганы доогуур хатгаж өвдөх, өвдөлт баруун гар, дал, мөр лүү дамждаг онцлогтой

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

* Гашуун амт амтагдах

* Бөөлжис хүрэх

* Нүдний эвэрлэг шарлах

* Хүндэрсэн үед бүх бие шарлах, халуурах

Цөс чулуужих эмгэгийг цаг тухайд нь оношилж эмчлээгүйгээс ямар хүндрэлүүд үүсэж болох вэ ?

Суваг бөглөрөх

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

Цөсний чулуу хүүдийнээсээ гарч доош нарийн гэдэс рүү орох замдаа сувгаа бөглөснөөр баруун хавирга орчим маш хүчтэй өвдөн бүх биеэр шарлана. Нийт чулуутай хүмүүсийн 20%-д тохиолдох ба яаралтай мэс заслын аргаар эмчилнэ.

Суваг урагдаж гэмтэх

Чулуу хүүдийнээс гарч сувгийг бөглөхгүй ч урж үрэвсүүлснээр сорвижиж эдгэснээс үүдэж суваг нарийсаж, урагдаж гэмтэх эрсдэлтэй.

Цөсний хүүдий болон суваг идээлэх

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

Цөсний хүүдий идээлж гэнэт өндөр халуурах, хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрнэ. Шинж тэмдэг хүндэрсэн тохиолдолд амь насанд халтай тул эмийн болон мэс заслын аргаар эмчлэх шаардлагатай.

Цөсний чулууг хэрхэн оношлох вэ?

ЭХО шинжилгээгээр цөсний хүүдийнд байгаа чулуу, түүний хэлбэр хэмжээ, байрлал, тоо ширхгийг тогтоож болно. Шаардлагатай тохиолдолд компьютер томографын шинжилгээ хийгдэнэ.

Цөсний чулуу хэдий хэр томордог вэ?

Цөсний чулуу дунджаар 0,5-1 см хэмжээтэй бөгөөд бөөрөнхий, зууван хэлбэртэй байна. Бүтцийн хувьд элсэрхэг ба олон хүүдийнд хэдэн ч тооны чулуу байрлаж байх магадлалтай аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

Цөсний чулуутайгаа амьдрах боломжтой юу?

Нийт хүн амын 10-20%-д цөсний чулуу үүсдэг. Цөсний чулуу нь хүүдийг гэмтээх, сувгийг бөглөх, идээлэх зэрэг хүндрэл үүссэн тохиолдолд зайлшгүй авхуулах шаардлагатай. Гэвч цөсний чулуутай гэдгээ мэдсэн ч тодорхой шинж тэмдэггүй тул зохих дэглэмийг мөрдөж, гам барьж өөрийн хүсэлтээр авхуулалгүй амьдрах тохиолдлууд ч бий. Энэ нөхцөлд хэзээ өвдөх нь тодорхойгүй тул эрсдэлтэй юм.

Цөсний чулуу авхуулах нь насжилтад нөлөөлдөг үү?

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

Мэс засал ямар нэг хүндрэл үгүй, амжилттай болсон тохиолдолд насжилтад нөлөөлөхгүй. Энгийнээр бол цөсний хүүдийг элэгнээс хуулж авснаар хоол боловсруулалтад оролцож байдаг цөсний хадгалах савыг авч байна гэсэн үг юм. Цөс элэгнээс хэвийн ялгарч л байна. Гэхдээ хоол идэх үед ялгарч байдаг цөс маань байнгын тогтмол нарийн гэдэс рүү бага багаар урсаж байдаг. Ингэснээр зарим хүмүүст хагалгааны дараа өтгөн бага зэрэг шингэрч ойр ойрхон гүйлгэх хандлага ажиглагддаг ч амьдралын чанарт төдийлөн нөлөөлдөггүй тул хэвийн амьдрах бүрэн боломжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

Цөсний чулууг мэс заслын бус аргаар эмчлэх боломжтой юу?

Одоогоор тийм боломж үгүй. Зөвхөн нээлттэй болон дурангийн мэс заслын аргаар эмчилнэ. Сүүлийн үед цөсний хүүдийг авалгүйгээр үлдээн чулууг гаднаас нь бутлах, уусгах мэс заслын аргууд туршигдсаар байна.

Урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээг авах нь зүйтэй вэ?

* Тогтмол зөв хооллох, тэр дундаа өглөөний цайг тогтмол ууж хэвших

* Таргалалтаас зайлсхийж тогтмол дасгал хөдөлгөөн хийх

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

* Дааврын эмүүдийг заавал эмчийн заавраар хэрэглэх

* Элэг, цөсний үрэвсэлт өвчнүүдээс сэргийлэх, цаг алдалгүй эмчлэх

* 30+ насны хүмүүс цөсний чулуугүй байвал улиралд 1 удаа цөс туух арга хэрэглэх (чулуутай үед цөс туух нь сувагт чулуу гацах эрсдэлтэй)

* 1 жил тутам хэвлийн эход хяналтын зорилгоор үзүүлдэг байх

PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой бөгөөд өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай юм. Байдал хүндэрсэн тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг сануулж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

Цөсний чулууг мэс засал хийлгэлгүйгээр яаж хөөж болох вэ гэж бодож сууна уу? Санаа зовох зүйлгүй, мэс засалгүйгээр 7 хоногийн дотор цөсний чулуу хөөх арга бий.

Цөсний чулуу нь хоол боловсруулах эрхтний гажгаас үүдэлтэй бөгөөд цөсний хүүдийнд сөргөөр нөлөөлнө.

Цөсний хүүдий – элэгний доор байрлах жижигхэн эрхтэн.

Цөс – хоол боловсруулах үйл ажиллагааг зөв замаар явуулах ногоон өнгөтэй шингэн. Хүний биед холестерины хэмжээ их болоод ирэхээр цөс хатуу болж цөсний хүүдийд чулуу болж хувирна.

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

Чулууны хэмжээ харилцан адилгүй. Илрэх шинж тэмдэг, үе шат нь ч гэсэн тухай хүний онцлогоос шалтгаалж харилцан адилгүй ажээ.

Мэс заслын бус аргаар долоо хоногт цөсний чулуу хөөж эхлэхээс өмнө хэд хэдэн шаардлагатай мэдээллийг танд зайлшгүй өгөх хэрэгтэй:

Цөсний чулуу үүсэх шалтгаан:

Холестерины өндөр хэмжээ

Цөсний хүүдий дэх билирубины хэмжээ ихсэх

Хэрвээ таны цөсөнд их хэмжээний холестерин байгаа бол чулууны өнгө шаргал өнгөтэй байна. Бие махбодь их хэмжээний холестерин аваад эхлэхээрээ цөсний үйл ажиллагаа доголдож чулуу болдог ажээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

Цөсний чулуутай байгааг илтгэх шинж тэмдэг:

Цөсний хүүдий нь элэгний доохно хэсэгт хэвлийн дээд орчмоор байрладаг. Цөсний чулуу үүсэхэд шууд шинж тэмдэг илрэхгүй бөгөөд эрүүл мэндэд сөрөг үр дагавартай гэж үздэггүй. Цөсний чулуу үүссэн хүмүүст шинж тэмдэг янз бүрээр илэрдэг, ялангуяа холестерин, өөх тосны агууламж өндөртэй хоол унд идсэн үед таагүй мэдрэмж төрнө.

Ихэнх тохиолдолд хэвлийн баруун дээд хэсгээр өвчин мэдрэгддэг. Хоол идэж эхлэх үеэс өвчин мэдрэгдэх бөгөөд хэдэн цагийн дараа аажимдаа өөрөө арилна. Хэрвээ та хоол идэхдээ өөрийгөө сайтар ажиглаж чадвал цөсний чулуутай эсэхээ амархан тодорхойлж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

Танд дараах шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг сайтар ажиглаарай:

Хоол шингэхгүй байх, гэдэс дүүрэх

Хоолны дуршил буурах

Дотор муухайрах, бөөлжих

Өтгөн хар шээс гарах

Өтгөн хатах, өтгөн хар өнгөтэй болох

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

Гэдсээр байнга эсвэл хааяа өвдөх

Хоол идсэний дараа эсвэл шингэн уусны дараа гэдсээр шууд өвдөх

Цөсний чулуу хөөх шилдэг 3 үр дүнтэй арга

1. Цөсний хүүдий цэвэрлэх

Эрхтэн жижиг үү, том уу хамаагүй ямартай ч хорт бодисоосоо цэвэрлэгдэж байх ёстой. Цөсний хүүдийг цэвэрлэх нь цөсний чулуу хөөх үндсэн аргад тооцогдоно. Хоолны дэглэмдээ эрс өөрчлөлт хийхэд таны эрүүл мэндэд ч өөрчлөлт гарна. Эрүүл, тэнцвэртэй хоолны дэглэм нь цөсний чулууг гадагшлуулахад ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэх ажээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

Цөсний хүүдий цэвэрлэх энгийн жор:

3-5 хоногийн турш уг жорыг ашиглана. Ердийн хоолтойгоо цуг 1 эсвэл 2 алим идэж байгаарай. Нэг хоолны оронд бүтэн эсвэл хагас порц хоолыг алимаар орлуулахаас гадна усанд алимны уксус хийж найруулж ууна. Мөн хоолны дэглэмдээ эрс өөрчлөлт оруулахын оронд аажим өөрчлөлт хийх нь хамаагүй амар байх болно. 3 эсвэл 5 хоног болсны дараа орой болтол мацаг барина. Дараа нь нимбэгийн шүүс эсвэл тал халбага давстай бүлээн ус уугаарай. Дахиж хэдэн цагийн турш дахин ууна.

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

2. 7 хоногийн дотор чулуу хөөх хүчтэй жор

Хэрвээ та өөрийгөө цөсний чулуутай гэж сэжиглэж байгаа бол чулууг хөөх 7 хоногийн аргыг сонгохыг зөвлөж байна.

Эмчилгээг эхлүүлэхээс 5 хоногийн өмнөөс өдөрт 4 стакан алимны шүүс уух хэрэгтэй. Өөр нэг арга нь – өдөрт 4-5 ширхэг алим идэж болно.

Зургаа дахь өдөр нь оройн хоол идэхгүй байвал зохилтой.

Зургаа дахь өдрийн оройн 6 цагт нэг цайны халбага англи давс буюу өөрөөр хэлбэл сульфат магниг стакан бүлээн усанд найруулж ууна.

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

Зургаа дахь өдрийн 8 цагт нь нэг цайны халбага англи давс хэрэглэнэ.

Тэр өдрийнхөө оройн 10 цагт нэг аяга чидун жимсний эсвэл гүнждийн тосыг ½ стакан шинэхэн нимбэгийн шүүстэй холино. Тос нь цөсний чулууг тосолж цөсний хүүдийнээс гулсаж гаргах нөхцлийг бүрдүүлж өгнө.

3. Дасгал нь цөсний чулуу хөөх үр дүнтэй арга

Дасгал цөсний чулуу яаж хөөдгийг мэдмээр байна уу? Энэ бол нууц биш. Хамгийн түрүүнд цөсний чулуу үүссэн шалтгааныг тогтоо. Холестерины хэмжээ өндөр үү? Тэгвэл танд биеийн идэвхтэй хөдөлгөөн дутагдаж байгаа учраас бие дэх сахар, холестерин нэмэгджээ. Байнга дасгал хийх нь холестерины хэмжээг багасгаж цөсний чулууг гадагшлахад нөлөөлнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-194-1024x530.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *