Юу юугүй зун болчихлоо. Урин дулаан болоод, мод цэцэгс дэлгэрээд эхлэхээр монгол хүнд юу бодогддог билээ? Хөдөө явах, голд шумбах уу? Мэдээж.

Бас Наадам гээд л хаа сайгүй туг шиг дэрвэх үе ирлээ. Наадам гэхээр юу санагдаж байна гээч. Үнэртэх шиг боллоо. Тийм шүү. Наадмын хуушуур. Хуушуурдахгүйгээр наадамлана гэж ч юу байхав. Энэ удаа та бүхэндээ гэртээ хийж болох жинхэнэ наадмын хэв загвартай, наадмын амттай хуушуур хийх аргыг мэргэжлийн тогоочоос сэм авснаа хэлж өгье.
Гурилаа эртхэн зуураад тавибал дээр. Бүлээн усанд 1 ширхэг өндөг, бага зэрэг ургамлын тос, давс хийгээд гурилаа нилээд нялцгай зуурна. Дор хаяж 4 цаг амраах хэрэгтэй. Их амраах тусмаа сайн.

Татсан махаа өөрийн дураар амтална. Машиндсан мах хэрэглэнэ, эсвэл маш жижиг татсан мах байж болно. Махаа амтлахдаа ус хийхгүй, бага зэрэг хуурай гурил хийж базаж өгөөрэй.
Гамбанз, илдүүр, гараа тослоод гурилнаасаа тасалж аваад, гараараа бага зэрэг хавтгайлж өгнө. Тэгээд махаа хийж бууз шиг чимхээд гараараа зөөлөн дарж хавтгайлж байгаад илдэнэ. Илдэхдээ голоос нь тал талруу нь зөөлөн илдээрэй. Нэг талаас нь илдвэл мах нь бүлтрээд гараад ирнэ шүү.

Хайруулын тавганд хуушуураа далд орохоор тос хийж халаагаад шарна. Шараад гаргахдаа тосыг нь сайн шүүгээрэй. Тэгэхгүй бол тос нь гуриландаа шингэчихнэ гэнэ шүү. Амжилт!
Наадам дөхөж байгаа болохоор та бүхэндээ бөөрөнхий хуушуурны жорыг хүргэж байна.

Анх удаа хийхэд бөөрөнхий хуушуур маань жаахан зузаан гурилтай болж байсан. 2 дахь удаагаа хийхэд элдэлт нимгэн, аягүй өөртөө итгэлтэй болж ирсэн. Харин 3 дахиа хийхэд хуушуурын гуанз ажиллуулахаар л мэргэжлийн хийдэг болсон шүү.

naadam huushuur
Орц:
500 гр гурил
300 гр татсан үхрийн мах
300 мл бүлээн ус
½ Тал сонгино
Давс, перец амталгаагаар

1. Бүх орцуудаа бэлтгэж тавина.
бөөрөнхий хуушуур
2. Махандаа жижиглэж хэрчсэн сонгиноо хийж, давс, перецээ нэмж сайтар базна. Махандаа ус хийх хэрэггүй. Ус хийхээр тосонд махны шүүс нь ороод тос үсэрч аюул болно. хэхэ
наадмын хуушуур

3. Амталсан махаа таглаад амраана.
booronhii huushuur
4. Гурилаа бүлээн усаар зуурна.
5. Гурилаа уутанд хийгээд 1 цаг амраана. Уутсанд хийхээр илүү хурдан эвлэж зөөлөн болно.

6. Нэг цагийн дараа гурилаа сайтар нухаад таслана. Тасалсан гурилаа хуруугаараа дарж бага зэрэг нимгэлнэ
7. Махаа хийж чимхэнэ. Махаа их хийвэл бүлтэрч гарч ирэх гээд байдаг тул тааруулж хийгээрэй.
Чимхсэн хэсгийг доош нь харуулж бага зэргийн наранцэцэг тос түрхэж гараараа зөөлөн дарж өгнө.

8. Ингэснээр элдэхэд овойгоод байхгүй, илүү хялбар болно.
9. Элдэхдээ болгоомжтой, зөөлөн дарна.
10. Мах нь гэрэлтээд ирвэл эргүүлээд зузаан байгаа хэсгээр нь элдээрэй.
11. Тосоо сайтар халсны дараа хуушуураа шарна. Нимгэн учраас түүхийрнэ гэж айлтгүй. Хийгээл эргүүлнэ дээ.

12. Хуушуур хайрахад удахгүй болохоор бүгдийг элдэж тавиад дараа нь нэг мөсөн шарвал илүү хурдан дуусна. хэхэ.
Хуушуурны тосыг салфетканд шингээж авна.
Энэ орцоор хийхэд нийт 15-17 хуушуур болно
13. Бэлэн болсон хуушуураа нийслэл саладтай хачирлаж иднэ.
Илүү олон жор туршихыг хүсвэл www.yumlife.mn сайтад зочлоорой.
