Categories
Uncategorized

Та элэг, ходоодоо хайрладаг бол заавал уншаарай. Элэг өвчилж байж болзошгүйг илтгэх 12 шинж тэмдэг ХАДГАЛААД АВААРАЙ

Сүүлийн үед монголчуудын дунд элэгний өвчлөл эрс нэмэгдсэн бөгөөд нас баралтын шалтгаануудад дээгүүр байр эзлэх болсон гэнэ. Элэг нь баруун талын өрцөн дор оршдог 1500 гр орчим жинтэй эрхтэн бөгөөд хүний биед маш олон чухал үйл ажиллагааг гүйцэтгэдэг.

Тухайлбал, элэг бидний идсэн хоол ундыг биед хэрэгтэй энерги болон тэжээл болгож бэлтгэдэг. Мөн цусан дахь хорт бодисыг гадагшлуулж биеийг хоргүйжүүлдэг чухал эрхтэн юм. Тиймээс элгээ хайрлаж байж л эрүүл энх, урт удаан наслана. Гэтэл харамсалтай нь сүүлийн үед монголчуудын амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, ариун цэврийн байдлаас үүдээд элэгний өвчлөл газар авч цэл залуугаараа элэгний хавдраар хорвоог орхиж байна. Манай улс элэгний хорт хавдраар дэлхийд хамгийн өндөр нас баралттай орон юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-211-1024x530.png

Монгол Улсад жил бүр 1800 орчим хүн элэгний хорт хавдартай гэж оношлогддог гэсэн судалгаа гарчээ. Таргалалт нь элэгний хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.Чихрийн шижин ялангуяа вирүст хепатиттай болон архи их хэмжээгээр хэрэглэдэг чихрийн шижинтэй хүмүүст элэгний хавдар үүсэх эрсдэл өндөр юм. Нэгэнт элэг тань өвчилсөн бол эмнэлэгт хандаж тохирох эмчилгээг хийлгэхийн хамт хоолны дэглэм барихыг эмч нар зөвлөдөг. Тиймээс энэ удаа бид та бүхэнд элэг болон ходоодонд тустай хоолны хэд хэдэн жорыг танилцуулж байна. Туршаад үзээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-211-1024x530.png

ШАР БУУРЦАГ БОЛОН ХАТААСАН БАЙЦАА ЭЛЭГНИЙ ШАРЫГ ХӨӨНӨ

Орц: Шар буурцаг бОгр

Хатаасан байцаа 45гр

Хийх арга: Шар буурцаг болон хатаасан байцаагаа сайтар угаасны дараа усаа тохируулан хийж болтол нь буцалгана.

Хэрэглэх эаавар: Өдөрт гурван г удаа Шим тэжээл болон үр дүн Шээсээр хор болон элэгний шарыг хөөнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-211-1024x530.png

ЧАВГАНЫ ШӨЛ ЯДАРГАА ТАЙЛНА

Орц: Чавга 50 гр

Элсэн чихэр

Хийх арга: Чавгаа угааж цэвэрлэсний дараа 500 гр ус нэмэн бага галаар нэг цаг буцалгана. Буцлах үед нь элсэн чихрээ тохируулан нэмнэ.

Хэрэглэх заавар: өдөрт нэг удаа хүссэн хэмжээгээр хэрэглэнэ.

Шим тэжээл болон үр дүн: Ядаргааг тайлна.

This image has an empty alt attribute; its file name is 1-211-1024x530.png

ҮХРИЙН МАХТАЙ ЛУУВАНГИЙН ШӨЛ ХОДООДОНД ШИМТЭЙ

Орц: Тарган үхрийн гол мах нэг кг, цагаан лууван 500 гр, сонгино хоёр ширхэг, ургамлын тос, давс, нэрмэл архи бага зэрэг

Хийх арга: Үхрийн махаа угааж хатагаад гурван см орчим шоо дөрвөлжин хэрчинэ. Цагаан луувангаа угаасны дараа хальслаад өргөн хавтгай хэрчинэ. Хайруулын тавгандаа бага зэрэг ургамлын тос хийж халаагаад үхрийн махаа хийн таван минут хуурна. Дараа нь нэрмэл архи бага зэрэг хийгээд 10 минут тагийг нь таглан жигнэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-211-1024x530.png

Үнэр үнэртэж эхлэх үед үхрийн махаа томхон тогоонд хийн хангалттай ус хийж их галаар буцалгана. Сонгино болон нэрмэл архинаас бага зэрэг хийгээд галаа багасган хоёр цаг хэртэй чанана. Махаа болох үед цагаан лууван болон давсаа хийгээд дахин нэг цаг хэртэй буцалгахад үхрийн мах болон лууван бутарч ирнэ үед хоолоо гал дээрээс авч уурыг нь намдахаар аягалан идэж болно.

Хэрэглэх заавар: Өлөн элгэн дээрээ өөр бусад хоолтой холихгүй дангаар нь хэрэглэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-211-1024x530.png

Шим тэжээл болон үр дүн: Ходоодонд шим тэжээл өгнө.

БУДААНЫ ЗУТАН ХАЛУУН БУУРУУЛНА

Орц: Будаа 50 гр, элсэн чихэр 15 гр

Хийх арга: Будаагаа угаагаад зутан болтол нь чанаад дээрээс нь элсэн чихрээ хийж амтална.

Хэрэглэх заавар: Өдөрт нэгээр долоо хоногийн турш.

Шим тэжээл болон үр дүн: Ходоодны үйл ажиллагаанд сайн. Халуун бууруулна.

This image has an empty alt attribute; its file name is 1-211-1024x530.png

Элгийг хамгийн чимээгүй эрхтэн гэж нэрлэх нь их. Бүр өвчилсөн байхдаа ч ямар нэг зовиур илрэхгүй байх нь бий. Хэрвээ өвдөж байгаагаа мэдэгдэх боллоо гэхэд ёстой санаанд оромгүй байдлаар илэрхийлдэг байна.

Учир нь элгэнд мэдрэлийн судал байхгүй учир өвдөлт гэж байхгүй. Тиймээс хүн удаан хугацаагаар элэг нь өвчилж байгаа тухай огт мэддэггүй байна. Гэхдээ ямар нэг юм болохгүй байж магадгүй гэж сэжиглэж болох хэдэн шинж тэмдэг бий.

This image has an empty alt attribute; its file name is 1-211-1024x530.png

Яагаад элэг өвддөг вэ?

Элэг бол хүний дотоод эрхтэн дундаас хамгийн том нь юм. Тэрээр ойролцоогоор 1,5 кг жинтэй, 70 гаруй төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэнэ. Тусгай бүрхүүл дотор байх ба энэ бүрхүүл нь хоёр давхар байна.

Бид элэг өвдөж байгаа гэж ярихдаа элэг маань ямар нэг мэдрэлийн судалгүй, аливаа өвчин мэдрэх боломжгүй гэдгийг санаж байх хэрэгтэй. Өвдөх болон бусад эвгүй мэдрэмж нь бүрхүүл сунах агших, элэг өөрөө томрох зэрэг нөхцөлд мэдрэгдэнэ. Хэрвээ элэг ”өвдөж” байвал энэ нь ихээхэн хэмжээгээр томорсон гэсэн үг юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-211-1024x530.png

Өөрийн бүтэц, гүйцэтгэх үүргээс шалтгаалан бидний энэ цэвэрлэгч эрхтэн маань олон төрлийн өвчин тусч болно. Энэ нь вирусын халдвар (гепатит B, C, D), бактери болон шимэгчийн өвчлөл (сүрьеэ, абсцесс, альвеококкоз, эхинококкоз, аскаридоз) зэрэг юм.

Мөн бусад гепатоз (согтууруулах ундааны болон согтууруулах бус ундаанаас бий болох элэг өөхлөх өвчин), хавдрын (киста, хавдар, саркома, карцинома), удамшлын (гипоплазия, гемохроматоз, пигментын гепатоз), гэмтэл зэрэг болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-211-1024x530.png

Элэгний өвчлөлийн шинж тэмдэг

Элэг бол дахин сэргэх өвөрмөц шинж чанартай боловч энэ нь хэмжээ хязгаартай билээ. Та түүний үйл ажиллагааг нь хэт ачаалалд оруулж байгааг элэг өөрөө маш нарийнаар мэдэгдүүлдэг. Таны элгэнд ямар нэг зүйл бий болсныг харуулах шинж тэмдгийг танилцуулъя.

1-р шинж чанар: Хүч чадалгүй болж биеийн ерөнхий сулрал мэдрэгдэх

Элэг өвдөх үед ямар нэг шалтгаан нь үл мэдэгдэх ядрал бий болдог байна. Ийм зовиурыг өвчтөн өөрөө биш харин ойр дотныхон нь эхэлж мэдэрдэг явдал их бий. Ядрах, хоолонд дургүй болох, нойрны хэм алдагдах зэрэг нь бие ерөнхийдөө хордож байгаагийн шинж юм. Элэг ачааллаа дийлэхгүй болж өөрийн гол үүрэг болох цэвэрлэх , хорт бодисыг шүүх үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байгаагийн шинж нь энэ билээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-211-1024x530.png

2-р шинж чанар: Хэвлий хавиар хавантах

Асцит – энэ бол хэвлийн хавиар шингэн хуримтлагдах явдал бөгөөд элэгний цирроз бий болох үед ихээхэн тохиолдоно. Шингэн болон натри биед хуримтлагдах, хоол тэжээл боловсруулах замын эрхтнээс элгэнд ирэх венийн судасны даралт ихсэх зэрэгт бий болно.

Цусны эргэлт сул, үрэвсэл бий болох зэрэг нь эд эсээс натрийг гадагшлуулахад саад болдог байна. Ийм байдлаар ус хуримтлагдана. Ингэж шингэн хуримтлагдах нь хэвлийн хөндийгөөр өвчин мэдрэх, амьсгаадах, болон бусад зовиур бий болгоно.

This image has an empty alt attribute; its file name is 1-211-1024x530.png

3-р шинж чанар: Элэг хавиар өвдөх

Элэг нь баруун талд ходоодны дээр, уушгины дор байрлана.Үрэвссэн элэг өвдөх ба энэ нь хавирга хооронд болон түүнээс доох нь талд мэдрэгддэг.

4-р шинж чанар: Шингэн хуримтлагдах

Бие организмд натри хуримтлагдах болон цусны даралт нь биед осцитгүйгээр шингэн хуримтлагдах нөхцөл болдог. Нүүр болон хөл гар хавантах зэрэг нь ийм өвчлөлийн үед илрэх шинж тэмдэг нь юм. Мөн бөөрний өвчин, зүрхний үйл ажиллагааны дутагдал зэрэг дотоод эрхтний үйл ажиллагаа муудах үед бас илрэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-211-1024x530.png

Тогтмол бус, хааяа хавантах явдал сарын тэмдгийн үед болон жирэмсэн үед илэрдэг боловч яваандаа өөрөө алга болно. Хэрвээ хавантах нь алга болохгүй, удаан хугацаагаар үргэлжилж байвал түүний шалтгааныг эртхэн олох хэрэгтэй.

5-р шинж чанар: Диспенсия (ходоод хоол боловсруулж чадахгүй байх)
Бид өвчнөөс болон идсэн хоол хүнснээс шалтгаалан хоолоо шингээж чадахгүй байх тохиолдол олон гардаг. Дотор муухайран удаан байх нь янз бүрийн шалтгаантай байж болох ба жишээ нь хордох, вертиго, жирэмсэн байх зэрэг болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-211-1024x530.png

Хэрвээ таны дотор муухайрч хэдэн өдөр болсон бол (заримдаа энэ үедээ суулгах, бөөлжих) анхаарах хэрэгтэй болжээ гэсэн үг. Чухам юунаас болж хоолоо шингээж чадахгүй байж болох тухай бод. Хэрвээ энэ байдал үргэлжилсээр байвал эмчид үзүүлээрэй. Элэгний дутагдлын үед дотор муухайрахаас гадна өөр бусад шинж тэмдэг илэрнэ.

Элэг хатуурах, элэгний дутагдал зэрэг нь ходоодны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг байна. Гэдэс дүүрэх, өвдөх, дотор муухайрах зэрэг нь ходоод гэдэсний хамгаалах ажиллагааг идэвхжүүлнэ. Инсульт ихээр нэмэгдэх, ходоод гэдэсний бактерийн дутагдал зэргээс бий болох элэгний дутагдал нь янз бүрийн хүндрэл бий болгож болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-211-1024x530.png

6-р шинж чанар: Хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдах
Элэг өвчлөх үед ходоод гэдэсний нэвтрэх шинж гэх зүйлийг бий болгох ба хэт их бактерийн өсөлт нь хоол боловсруулах үйл ажиллагааг удаашруулна.

Энэ нь булчирхайн янз бүрийн даавар боловсруулах хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой. Гэдэс хийгээр дүүрч байнга унгах, ялгадас гаргах хэмнэл алдагдах, гэдэс ходоодны эвгүй мэдрэмж бий болох зэрэг нь элэгний үйл ажиллагаа доголдож байгаагийн нэг шинж юм.

7-р шинж чанар: Арьс загатнах

Элэгний өвчлөл арьсанд нөлөөлж загатнуулдаг сонин тохиолдол бий. Холестаз – энэ бол элэгний ялгаруулах зүйл болох цөс багасах, үгүй болох явдлыг хэлнэ. Арьс загатнах нь мөн холестазтай цуг бий болж болно. Үүний учир шалтгааныг одоогоор бүрэн тайлбарлаж чадаагүй байгаа билээ.

Онолоор бол холестерин ямар нэг байдлаар (элгэнд биш) химийн урвалд орж стероид төрлийн бодис үүсгэх ба энэ нь арьс загатнуулах гол шалтгаан нь болдог.

Танд ийм зовиур бий болбол эфирийн тос, алимны уксус, овьёостой усанд орох, кайений чинжүү, касторовын тос зэрэг нь тус болно.

8-р шинж чанар: Цөс задарч тарах
Цусан дахь гемоглобины эд эсэд цөс задарч билибурин хэмээх бодис үүсдэг. Энэ бол нэг ёсондоо ялгадас юм. Энэ бодис ихээр хуримтлагдах үед нүд болон арьс шар өнгөтэй болно. Ингэж цөс задрах нь таны элэг өвчилсөн, цөсний замд бөглөрөл үүссэний нэг шинж юм.

9-р шинж чанар: Хоолонд дургүй болох
Элэг өвчлөх нь хүний өлсөх үйл ажиллагааг дарангуйлна. Дархлааны үйл ажиллагааны явцад цитокин (нэг төрлийн уураг) идэвхиждэг байна. Хоол боловсруулах замд циокин бий болох нь хоолонд дургүй болох нэг шалтгаан юм.

10-р шинж чанар: Өнгөтэй өтгөн
Билибурин таны өтгөнийг өнгөтэй болгодог байна. Элэгний үйл ажиллагаа доголдох үед өтгөний өнгө өөрчлөгдөх ба энэ нь элэг хатуурах, хавдар, чулуужих, кист болон гепатитын шинж юм. Хэрвээ ийм байдал удаан хугацаагаар ажиглагдаж байгаа бол эмчид үзүүлээрэй.

11-р шинж чанар: Шээсний өнгө өөрчлөгдөх
Элэгний үйл ажиллагаа доголдоход билирубин үүсэх байдалд бас нөлөөлнө. Ийм үед бөөр үүнийг гадагшлуулах учир энэ пигмент шээсээр гадагшилдаг байна.

Ийм үед шээсний өнгө улбар шар, алтлаг, боровтор өнгөтэй болох ба энэ нь элэг өвчилж байгаагийн нэг шинж юм.

Мөн шээсний өнгө өөрчлөгдөх нь шингэн дутах, А витамин хэт ихээр хэрэглэж байгаа, шээсний замын ямар нэг халдвар, уургийн хэт их хэмжээ, хүрэн манжингийн хэрэглээ зэргээс болж болох юм. Шээсний өнгө өөрчлөгдөн удаан хугацаагаар хэвээр байвал эмчид үзүүлээрэй.

12-р шинж чанар: Өтгөн хатах, суулгалт, цус гарах
Элэг хүнд өвчлөх үед хоол боловсруулах замын эд эс ч бас гэмтэнэ. Цусны өндөр даралт нь цус тараах судасны ханыг гэмтээж цус гарах нь бий. Энэ нь ходоод, хоол боловсруулах, гадагшлуулах замд бий болж болно

Хэрвээ элгэнд хавдар үүссэн бол тэрээр бусад эрхтэнд нөлөөлөх даавар үүсгэнэ. Эдгээр даавар хоол боловсруулах үйл ажиллагаанд нөлөөлж өтгөн хатаана. Мөн байнгын суулгалт нь элэг хавдартай болсон байж болох нэг шинж билээ.

Элэгний олон өвчлөл нь эрүүл бус амьдралын хэв маягаас шалтгаалах учир урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын хэв маягаа өөрчлөн, биеийн ачаалал авч хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй.

Буруу зуршил, хувийн ариун цэврийг сахих явдал (гепатит А-гаас сэргийлэх, гепатит В болон С–г бэлгийн замаар халдвар авахаас сэргийлэх) маш их чухал үр нөлөөтэй, дархлаа сайжруулах билээ.

Согтууруулах ундаа, тослог хоол хүнс, химийн нэмэгдэл, эм тариа нь бидний элэгний дайсан юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *