Дэлхий дээр анагаах шидтэй олон нэр төрлийн ургамлууд бүртгэлтэй байдгаас манай оронд түгээмэл ургадаг 7 “халуун”-ы тухай хүргэж байна.

Аливаа өвчнөөр өвдсөн хойноо бус урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал билээ. Энх тунх амьдралын энгийн алхам бол учирч болох эрсдэл, эмгэгээс ямагт урьдчилан сэргийлж, эрүүл зөв амьдралын хэв маягийг өөртөө болоод гэр бүлийнхэндээ төлөвшүүлэх явдал юм.
Цагаан гаа: Цагаан гааг гэдэс ходоодны үйл ажиллагааг зохицуулах эмнэхүйн журмаар хэрэглэсээр ирсэн. Цагаан гаа нь дотор муухайрах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих болон ходоодны шархлаанаас сэргийлдэг байна. Зарим судалгаагаар цагаан гааг тархиар хатгаж өвдөх, сарын тэмдгийн мөчлөг алдагдах мөн архаг үе мөчний үрэвсэлд эерэг нөлөөтэй хэмээн тогтоожээ.

Манайхан ихэвчлэн ханиад томуу туссан үед хэрэглэх нь элбэг байдаг. Гэхдээ энэ ургамлыг тохируулан, эмчийн заавраар хэрэглэхгүй бол хархны хор шиг үйлчилгээ үзүүлэх нь бий. Азийн орнуудад цай, шөл зэрэг хүнсэндээ тохируулан хэрэглэдэг байна.
Чили /улаан чинжүү/: Чили нь хүн төрөлхтний өнө эртнээс хэрэглэж ирсэн ургамал юм. Хүмүүс 10.000 гаруй жилийн тэртээгээс хоол хүнсэндээ хэрэглэсээр ирсэн гэгддэг. Амталгааны зориулалтаар хэрэглэхээс эхлээд японд каратегаар хичээллэгсэд хүч чадлаа нэмэгдүүлэх зорилгоор, харин африкийн тариаланчид ургацаа заанаас хамгаалах зорилгоор хэрэглэдэг байжээ.

Чилид агуулагддаг “capsaicin” бодис нь толгойн өвдөлтийг намдааж, үе мөчний үрэвсэл, хуян шар усыг хөөхөөс эхлээд цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах ач тустай. Чили идсэний дараа халуу шатаад байвал ус битгий уугаарай. Харин түүний оронд сүү уух нь чилиний халуу шатсан амтыг дардаг байна.
Карри: Христийн тооллоос өмнөх 2600 оны үед хамаарагддаг карри нь зүүн өмнөд азийн орнуудаас эхтэй бөгөөд хүмүүс эртнээс хоол хүнсэндээ хэрэглэж иржээ. Мэдрэлийн гаралтай өвчин болон бүдүүн гэдэсний хавдраас сэргийлдэг бөгөөд тархины эд эсийг сэргээж, хий хуян аливаа үрэвсэлд эерэг нөлөөтэй нь тогтоогджээ.

Гоньд: Бүх төрлийн хоолонд хэрэглэдэг гоньд нь биеийн дархлааг сайжруулж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих болон гэдсэнд хий хуримтлагдахаас сэргийлж, элэгний үйл ажиллагааны бүтцэд сайнаар нөлөөлдөг гэнэ.
Сармис: Төв азийн нутгуудаар 6000 жилийн тэртээгээс хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн сармисыг эртний египетэд хоол хүнсний болоод эмнэхүйн аргаар хэрэглэж иржээ. Цусны даралтыг бууруулах, хорт хавдраас сэргийлэх, зүрх судасны өвчинд тустай бөгөөд хэтрүүлж хэрэглэх нь харшил өгөх сөрөг нөлөөтэй. Сармисыг хандалж витамин хэлбэрээр хэрэглэх нь элбэг болжээ. Сармисны хүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөг тоочоод баршгүй юм.

Ганга: Ходоод гэдэсний хямрал хийг хөөхөөс эхлээд амны эвгүй үнэрийг дарах, үсний хагийг ор мөргүй арилгах гээд ганганы эрүүл мэндэд үзүүлэх нөлөө цөөнгүй аж. Мөн хоолонд амт үнэр нэмэхийн зэрэгцээ нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тус ургамлыг өдөр бүр бус долоо хоногт хоёроос гурван удаа хэрэглэх нь тохиромжтой гэнэ.

Шанцай: Шинэхэн жимс, цөцгий, загас болон тахианы махтай хоолонд хэрэглэх нь зөөлөн, чихэрлэг амтыг нэмж, эрүүл мэндийн тань манаанд харамгүй тусаа хайрлах болно. Энэхүү ургамал нь чихрийн шижин, мэдрэлийн гаралтай мартагнах эмгэг алцхаймер, хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх антиоксидант бүтэцтэй амин дэм, уургийн хайхалтай нэгдэлт ургамал ажээ.
Халуун ногоотой хүнс монгол хоолны соёлд нэлээд шинэ учир хүмүүс ихэвчлэн биед сөрөг нөлөөтэй талаас авч үзэх нь олонтоо. Гэвч энэхүү төрлийн хүнс дан ганц хөлс гаргаж, хэл чимчигнүүлэхээс гадна жин хасах, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах, зүрх судасны хэвийн байдлыг хангах гэх мэт эрүүл мэндийн олон талын ашиг тустай байна.

Халуун ногоо жин хасахад хэрхэн нөлөөлдөг вэ?
Халуу ногоо тогтмол иддэг хүмүүс хэт таргалалт болон илүүдэл жинтэй болох магадлал харьцангуй бага байдаг нь судалгаагаар батлагдсан. Халуун ногооны талаарх судалгаанууд голчлон халуун чинжүүний үндсэн амтыг гаргадаг капсаицин дээр төвлөрдөг бөгөөд зарим судалгаагаар энэхүү бодис нь өөх задлах, энерги шатаах чадварыг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон.

Гэвч хэтрүүлэн хэрэглэх нь ходоод гэдэс цочроох эрсдэл ч мөн дагуулна. Хоол тэжээлийн мэргэжилтэн Патришиа Брижит Лейн “Капсаицин нь өлсөх болон цадах мэдрэмжийг хянадаг тархины хэсэг болох гипоталамусд нөлөөлдөг учир хоолондоо бага зэргийн халуун ногоо нэмэхэд л илүү хурдан цадах мэдрэмж авдаг. Мөн халуун ногоо тогтмол иддэг хүмүүс өдрийн турш харьцангуй бага хоол иддэг” хэмээн ярьсан байдаг.
Зүрх судасны өвчлөлөөс сэргийлдэг
Вермонтын их сургуулиас хийсэн судалгаагаар халуун ногоо түлхүү хэрэглэдэг хүмүүс зүрх судасны өвчлөлөөр нас барах магадлал бага байдгийг илрүүлжээ. Халуун ногоо нь хоол хүнсний өөх тосыг маш сайн задалдаг учир зүрх судасны үйл ажиллагааг хэвийн явуулах хөшүүрэг болж өгдөг.

Микробиом буюу бичил биетний үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг
Эмзэг ходоодтой хүнд халуун ногоо нь маш буруу сонголт мэт сонсогдож болох ч капсаицин нь гэдэсний бичил биетэд сайнаар нөлөөлдөг аж. Микробиом гэдэг нь зөвхөн микроскопоор л харагдах боломжтой, байгалиасаа хүний биед байдаг бактери, вирус, мөөгөнцөр зэрэг бичил биетнүүдийн нэгдэл бөгөөд бидний эрүүл мэнд, дархлааны системд маш чухал ач холбогдолтой. Харин халуун ногоо нь эдгээр бичил биетэд нөлөөлж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг байна.

Үрэвсэл намдаана
Капсаицин нь таргалалттай холбоотойгоор ходоод гэдсэнд үүсдэг үрэвсэлт өвчинтэй тэмцэх чадвартай. Мөн энэхүү бодис нь өвчин намдаах зориулалтаар хэрэглэгддэг тос болон наалтуудын гол орц найрлага болдгоос гадна үе мөчний үрэвсэл, фибромиалгиа зэрэг архаг хууч өвчнийг анагаахад нөлөөлдөг аж.
Гэвч та халуун ногоог эрүүл, зөв хооллолттой хослуулалгүйгээр дангаар нь, эсвэл үргэлж буруу байдлаар хэрэглэдэг бол энэ нь бодисын солилцоог идэвхжүүлж, холестерин бууруулах нь бүү хэл олон сөрөг үр дагавар үзүүлэх боломжтойг санах хэрэгтэй. Мөн бүхий л халуун ногоо сайн гэсэн үг биш бөгөөд халуун чинжүү болон хатаасан чили нунтаг олон сайн орц найрлагыг агуулдаг бол халуун сүмс болон бэлэн зарагддаг савласан амтлагчид их хэмжээний давс болон бусад амт оруулах найрлагуудыг багтаасан байдаг учир тогтмол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Хоолыг төрөл бүрийн амтлагчгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэдгээр амтлагчуудын тусламжтай тухайн хоолыг илүү сайхан амттай болгодог. Тэгвэл улс орнуудын зоогийн газарт хамгийн ихээр ашиглагддаг хоол амтлагч бол “халуун ногоо” юм. Харин халуун ногоо бидний бие организм болон эрүүл мэндэд хэр нөлөөтэй вэ? Саяхан хэд хэдэн улсын эрдэмтэд халуун ногоог хоол хүнсэндээ өргөн хэрэглэх нь бидэнд төсөөлж ч байгаагүй гайхалтай үр дүн авчирдаг болохыг тогтоожээ.

1. Халуун ногоо
Халуун ногоо
Мексик, Өмнөд Солонгос, Энэтхэг болон Тайланд зэрэг улс орнуудад халуун ногоог өдөр тутмын амьдралдаа хүмүүс өргөнөөр ашигладаг байна. Халуун ногоо нь дараах хэд хэдэн төрлүүдтэй. Үүнд:
Гич
Цагаан гаа
Сармис

Карри
Зэрлэг лууван
Гоньд
Чинжүү
Эдгээр болон бусад халуун ногоо нь хоолонд салахын аргагүй амт оруулахаас гадна, хүний эрүүл мэндэд олон эерэг нөлөө үзүүлдэг ажээ.

2. Урт наслуулна
Урт наслуулна
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, халуун ногоог хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэх нь ямар ч хүний урт наслах боломжийг 14 хувиар нэмдэг ажээ. Энэ нь хүний биед орших нян бактери болон хорт бодисыг устгаж, цэвэрлэдэгтэй холбоотой юм. Түүнчлэн ханиад томуу болон элдэв төрлийн хорт хавдар тусахаас урьдчилан сэргийлдэг байна.

3. Стрессээс ангижруулна
Стрессээс ангижруулна
Халуун ногоо хүний хоол идэх дуршлыг тодорхой хэмжээгээр нэмдэг. Ингэснээр тархинаас “серотонин” гэгч зүйл ялгардаг бөгөөд энэ нь стресс бухимдал, уур уцаар, сэтгэл гутралыг үгүй хийдэг ажээ.

4. Жин нэмэхгүй
Жин нэмэхгүй
Халуун ногоонд агуулагдах найрлага нь сахарын хэмжээг бууруулж, төрөл бүрийн амттан идэх дур хүслийг багасгадаг байна. Тэр тусмаа гоньд хүний биед ийм байдлаар нөлөөлдөг болох нь тогтоогджээ.
5. Ходоод гэдэсний өвчнөөс сэргийлнэ
Ходоод гэдэсний өвчнөөс сэргийлнэ
Халуун ногоотой хоол хүнс идэх нь ходоодны шархтай хүмүүст тохиромжгүй гэдгийг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биз ээ. Гэвч халуун ногоо нь ходоодноос ялгарах шүүсийг бууруулж, ходоодны хүчил ихсэх нөхцлийг үгүй хийдэг байна. Түүгээр зогсохгүй хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулдаг.

6. Зүрх судасны өвчнөөс хамгаална
Зүрх судасны өвчнөөс хамгаална
Сүүлийн жилүүдэд амь насаа алдаж буй хүмүүсийн дийлэнх нь зүрх судасны өвчний улмаас таалал төгсөж байгаа нь нууц биш юм. Тэгвэл та халуун ногоо, тэр тусмаа улаан чинжүүг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх юм бол цусанд дахь холестеролын хэмжээг хэвэнд нь байлгаж, цусны эргэлтийг сайжруулдаг байна.
Жич: Та хоолны ногоог зөв, тохируулан хэрэглэж байгаарай!
