Оросын нэгэн алдартай эмч химийн найрлагатай эм, витамины оронд дархлал сайжруулах, дотоод эрхтнүүдийн ажиллагааг сэргээх, бодисын солилцоог сайжруулан нэмэгдүүлэх, цусны бүтцийг болон артерийн цусыг цэвэрлэж чадах бэлдмэлийг өөрсдөө бэлтгэж хэрэглэхийг зөвлөсөн байна.

Эмгэг төрүүлэгч бичил биетнээс хоол боловсруулах замыг цэвэрлэх, тархины үйл ажиллагаа, санах ойг нэмэгдүүлэх, цус харвалтаас хамгаалах, амин дэм, эрдэс баялаг, биологийн идэвхт бодис, уураг, нүүрс ус, ургамлын тос зэрэг бүхий л биед ашигтай бодис ордог аж.
Эмийн бэлдмэлийг бэлтгэхэд зориулсан найрлага:
7 лимон,
7 хумс сармис,
Байгалийн зөгийн бал 500 мл,
250 грамм улаан буудай,

300 гр хушга
Улаан буудай болон хушга, сармис, хальстай 3 нимбэгийг хамтад нь блендерт хийж холино. Үлдсэн 4 лимоны шүүс болон Зөгийн балыг нэмж, ариутгасан шилэн саванд хийнэ. Зөвхөн хөргөгчинд хадгалах хэрэгтэй. Холимогийг 3-4 хоногийн турш битүү таглан хадгалах ба түүнийгээ өглөө, үдийн хоол, оройн хоол, унтахын өмнө 1-2 халбагыг иддэг байна.

Хүнд өвдсөн үед хэрэглэхийг хориглодог гэнэ.
Цус өтгөрөх нь нэг талаас цусны зуурамтгай чанар ихсэх, нөгөө талаас цусны өөх, тос, холестерин ихсэх үйл явц юм. Ихэвчлэн зуурамтгай чанар болон нягтралыг цус өтгөрөх гэж нэрлэдэг.
Жишээ нь, дулаан цаг агаарын нөхцөлд их хөлрөх, бие шингэний дутагдалд орох үед цусны гематокрит ихэссэнээс зовиур мэдэрч эхлэх ба энэ үед гемоглобин, цусны улаан эсүүд болон цусны бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн хэмжээ тогтвортой байдлаас хэлбэлзэнэ.

Цус өтгөрөх нь эрүүл мэндэд яагаад аюултай байдаг вэ?
Цус өтгөрөх нь вен болон артерийн судсанд цусны бүлэгнэл үүсгэж улмаар цусны урсгалд зогсонгошил бий болно. Цус өтгөрснөөр уушгины эмболизм бий болдог. Цусны бүлэгнэл нь гол гол эрхтнүүдийн судсуудыг бөглөснөөр тухайн эрхтний цусан хангамж багасаж зүрхний шигдээс, тархины цус харвалт,уушгины эмболи зэрэг амь насанд аюул учруулах эрсдэлийг дагуулдаг.

Мөн таргалалт , чихрийн шижин, цусны зарим өвчний үед цус өтгөрдөг. Цус өтгөрснөөс артерийн даралт ихсэх, зүрхний титэм судас хатуурах бөөрний сувганцар-түүдгэнцэрт нөлөөлж, бөөрний -түүдгэнцрийн үрэвсэл дагалдах зүй тогтолтой
Цус өтгөрөлтийн шалтгаан
Хүний тав тух алдагдах, даарах, удаан зогсох, хэвтэх зэргээс хөдөлгөөнгүй байдал давамгайлах, нойр, хоолны дэглэм алдагдах, хордлого авах, ханиад хүрэх хоолой өвдөх, хатиг гарах зэрэг олон янзын шалтгаантай байдаг.

Шинж тэмдэг үр дагавар
Толгой эргэх/өвдөх
Арьс загатнах
Эрч хүчгүй болох
Амьсгалахад хүндрэл учрах
Хараа муудах
Цусны даралт ихсэх

Өтгөн цус байгаа нь хүний \u200b\u200b биед байгаа олон эрхтний үйл ажиллагааны доголдол юм. Жишээлбэл, цусан дахь хүчилтөрөгчийн дутагдлаас болж үүсдэг уушигны цооролт; судасны тромбоз ба улмаар зүрхний шигдээс, цус харвалт. Тиймээс өтгөн цусны шалтгааныг цаг хугацаанд нь оношлох хэрэгтэй.

Цус шингэлэх арга
1-р арга: Нимбэг
Цусаа цэвэрлэхийн тулд 900 гр жүржийн шүүс, 900 гр усан үзмийн шүүс, 200 гр нимбэгний шүүс, хоёр литр буцалгасан устай бэлтгэж тавина. Тэгээд өглөө босоод клизм тавиад туулгагч давс нэг хоолны халбагыг уусгасан нэг стакан ус ууна. Дараа нь саун, душ, ваннад сууж хүчтэй хөлрөх хэрэгтэй. Үүний дараа буцалгасан ус болон жимсний шүүс бүхий дөрвөн литр шингэнээ 30 минут тутамд уусаар дуусгана. Гурван хоног энэ маягаар хоол идэхгүй зөвхөн жимсний шүүс, ус ууна. Ийм цэвэрлэгээг эхний жилд дөрвөн удаа, дараагийн жилд нь нэг удаа хийвэл таны цус маш үр дүнтэй цэвэрлэгдэх болно.

2-арга: Зуун наст
Та зуун настын ханд болон бусад бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээр цусны эрүүл мэндээ сахих боломжтой.
Зуун наст нь цусыг шингэлж, өтгөрлийг багасгадаг учраас цус харвалт, зүрхний шигдээс тусах магадлалыг бууруулна.
Цусны хүчилтөрөгчийн агууламжийг сайжруулна.
Исэлдэлтийн улмаас үүсэх гэмтлээс бие махбодыг хамгаална.

Бие махбодын хүчилшилтийг бууруулж, хүчил-шүлтийн тэнцвэрт байдлыг хангана
Биеийг аминдэм, эрдэс, ургамлын гаралтай шим тэжээлийн бодисуудаар хангана
Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, биеийн тэсвэрт чанарыг сайжруулна
Арьсыг чийгшүүлж, арьсны нөхөн төлжилт, эдгэрэлтийг хурдасгана

3-р арга: Хануур,төөнүүр, хануур хорхойн эмчилгээ цус шингэлж, үрэвсэл намдаана.
Хүний цус өтгөрөлт сэм сэмхэн хүнийг доройтуулдаг. Хоёр хөлийн эрээн булчин өвдөх, чинэрэх, шөрмөс татах, ууц нуруу, түнх, гуя, өвдөг чинэрч өвдөх, толгой лугшиж өвдөх зэрэг нь цус өтгөрөлтийн хам шинж байдаг.

Цус шингэрүүлэх хүнс
Цус өтгөрсөн үед эм хэрэглэлгүй цусаа шингэлэх арга бий, тухайлбал хоолны цэсээ жаахан өөрчлөөд үз. Юуны өмнө буцалсан ус тогтмол ууж сур. Шүүс, цай зэрэг шингэн биш зөвхөн ус уух ёстойг анхаарна уу. Насанд хүрсэн хүн өдөрт бүр 2-2,5 литр ус уух хэрэгтэй. Халуун өдөр үүнээс ихийг хэрэглэвэл зохино. Та мөн гэр бүлийн гишүүдээ ус уулгаж сургаарай. Цэвэр ус бол тромб үүсэхээс сэргийлдэг бөгөөд гарын доор хамгийн ойр бөгөөд хамгийн хүчтэй хэрэгсэл.

Цус шингэрүүлэх хүнс гэж бий. Үүнд: Оливын ба маалингын тос, алимны уксус, самар, сонгино, сармис, нимбэг, наранцэцгийн самар, улаан манжин, какао, гашуун шоколад, загас ба загасны тос, томат, томатын шүүс, овъёосны агшаамал, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс, интоор, цангис, чий жимс, цагаан гаа. Дээр дурдсан хүнсний жагсаалтаас ядаж 2-3 нь өдөр бүр таны хоолны ширээн дээр байх ёстой. Түүнчлэн сармис тогтмол хэрэглэвэл тромб үүсэх магадлал тал хувиар багасдаг билээ.

Цус ямар тохиолдолд өтгөрдөг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Монос Хүнс ХК-ийн эмч, төлөөлөгч Д. Одбаяртай ярилцлаа.
– Коронавирусын үр дагавар нь цусны бүлэгнэл үүсгэж байгаа бөгөөд зүрхний шигдээс өвчнөөс эхлээд цус харвалт үүсгэж байна гээд байгаа. Энэ үндэслэлтэй мэдээлэл үү?

Олон улсад ковидын дараах цус харвалт 4-5 дахин ихэссэн байна. Ковидын халдварын онцлог шинж чанар нь урт хугацаанд үргэлжлэх архаг, хууч өвчнүүдийг хүний биед үүсгэдэг талаар олон судалгаа бий. Цусан доторх эс болон дүрс элементийн харьцаа өөрчлөгдөхийг товчхондоо цус өтгөрөх гэж хэлдэг. Улаан эс ихсэх, бүлэгнэлтийн өөрчлөлт ковидын үед ихэссэн. Мөн коронавирус архаг хууч өвчтэй хүмүүст илүү хор уршигтай байсан бөгөөд энэ хүмүүст цус өтгөрөлт үүсэх эрсдэл өндөр байна. Гэхдээ эрүүл хүн ч вирусийн нөлөөгөөр цус өтгөрөлттэй болж болно.

Цус өтгөрөх нь вен болон артерийн судсанд цусны бүлэгнэл үүсгэж улмаар цусны урсгалд зогсонгошил бий болно. Цус өтгөрснөөр уушгины эмболизм бий болдог. Цусны бүлэгнэл нь гол гол эрхтнүүдийн судсуудыг бөглөснөөр тухайн эрхтний цусан хангамж багасаж Зүрхний шигдээс, Тархины цус харвалт, Уушгины эмболи буюу уушгины судасны бөглөрөлт өвчин зэрэг амь насанд аюул учруулах эрсдэлийг дагуулдаг.
– Цус өтгөрөлтөд ямар ямар хүчин зүйл нөлөөлдөг юм бол?
Судас бөглөрч, цус өтгөрөхөд нөлөөлдөг гол зүйл нь чихрийн шижин буюу цусан дахь сахрын агууламж нэмэгдсэнтэй холбоотой юм. Үүнээс гадна биеийн жингийн илүүдэл, цусан дахь сахрын хэмжээ ихсэх болон амьдралын буруу хэвшилтэй холбоотой нөлөөлөх хүчин зүйл олон байдаг. Тухайлбал, Өдөрт хүн хамгийн ихдээ 5 грамм давс хэрэглэх нь зохистой гэж үздэг. Манай улсын хувьд давсны хэт их хэрэглээ нь зүрх судасны өвчнөөр өвчлөх гол шалтгаан болж байна. Иймээс давсны хэрэглээгээ багасгах нь маш чухал нөлөөтэй.

– Цусны бүлэгнэлтээс хэрхэн сэргийлж, цусаа яаж шингэлбэл зөв бэ? Заавал эмчид хандсаны дараа цус шингэлэх эм уух ёстой байдаг уу?
Мэдээж. Цусны бүлэн үүсэхээс урьдчилан сэргийлэх байдлаар эмч бүр өөр өөр зөвлөгөө өгдөг. Зарим иргэд дур мэдэн аспирин болон клопидрогел дур мэдэн уудаг. Гэвч эдгээр эмийг зүрх судас, дотрын эмчид үзүүлсний үндсэн дээр уух ёстой. Тухайн эмч таны цусны ерөнхий болон цусны бүлэгнэлтийн шинжилгээг харж байгаад тохирох эм, эмчилгээг бичиж өгнө шүү дээ. Цус багатай, цусны бүлэгнэл саатсантай холбоотой аспирин уувал гаж нөлөө үзүүлж цус алдах эрсдэл өндөр иймд заавал эмчийн заавраар эм хэрэглэх ёстой гэсэн үг.

– Тэгвэл нэгэнт цус өтгөрөлттэй болсон хүн заавал эм, тариагаар эмчилгээ хийх үү?
Нэмэлтээр биологийн идэвхт бүтээгдэхүүн болон бэлдмэл хэрэглэж болно. Гэхдээ заавал эм, тариа хэрэглэх албагүй. Учир нь хоол, хүнс болон хөдөлгөөнөөр урьдчилан сэргийлэх, цусаа шингэлэх бүрэн боломжтой.
– Цус өтгөрөлт, харвалтаас сэргийлэх эмийн бус ямар арга байна вэ?

Иргэд эмийн бус аргаар цус өтгөрөлтөөс сэргийлэх бүрэн боломжтой. Нэгдүгээрт, дасгал хөдөлгөөн сайн хийх. Тухайлбал, чихрийн шижинтэй хүмүүс дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр цусан дахь сахрыг задалж, хүний биед хэрэгтэй энерги болгон зарцуулдаг. Хоёрт, эрүүл хооллолт чухал. Бид хамгийн түрүүнд давс болон ургамлын тосноос аль болох татгалзах хэрэгтэй. Цус шингэлэх дараагийн энгийн арга бол шингэн зүйл сайн уух. Мэдээж шингэн зүйл гэдэгт хийжүүлсэн ундаа болон чихэртэй ундаа орохгүй. Цэвэр ус тэр дундаа pH8.5 ус байвал зохимжтой. Учир нь хүний цусны pH7.3 байх ёстой байдаг. Гэвч монголчуудын хооллолтын онцлогоос шалтгаалж цус хүчиллэг шинж чанартай байдаг.

Цусны pH хүчиллэг байх тусам цус өтгөрөлттэй болох магадлал өндөр. Мөн хоол хүнсээ цус шингэрүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдээр баяжуулснаар буруу хооллолтын улмаас үүссэн хүндрэлийг даван туулах боломжтой. Тухайлбал, хар саримс нь цус шингэлэх үйлчилгээтэй байдаг. Хар саримсанд энгийн саримсанд байдаггүй хомоцистен хэмээх нэгдэл агуулагддаг ба энэ нь цусан дахь бага нягттай муу холестерин болон триглицеридийг задлан цусны ханыг цэвэрлэх ач холбогдолтой юм. Мөн хар саримстай шот бүтээгдэхүүн нь цусан дах холестерины түвшнийг бууруулдаг.
– Монос Хүнс ХК-ийн Шот биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлчилгээний талаар тодруулж, тайлбарлавал?

Тэгэлгүй яахав. Удаан хугацаанд исгэж болгосон хар саримс дахь уураг 18 төрлийн аминдэм болдог бөгөөд нэг ширхэг шот бүтээгдэхүүн 120 ширхэг энгийн саримстай тэнцэх үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндэд тустай байдлаараа энгийн саримснаас 30 дахин илүү байдаг гэсэн үг. Vitos брэндийн Шот хар саримстай төрөл нь хүний эрүүл мэндэд хэрэгцээтэй бүх л төрлийг багтаасан бүтээгдэхүүн. Эрүүл мэндийн талаас ямар ямар үйлдэл үзүүлдэг вэ гэвэл дархлаа дэмжиж, залуужуулах үйлчилгээ үзүүлдэг. Мөн уг бүтээгдэхүүнд дэлхийн хэмжээнд судлагдсан хавдрын эсрэг бодис агуулагддаг. Уг бодис нь хавдраас үр дүнтэйгээр урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн дээр дурдсанчлан цус шингэлэх үйлчилгээ үзүүлэх өндөр ач холбогдолтой.
