Categories
Uncategorized

Ходоодны өвчнийг эдгээх Монголын эртний арга ХАДГАЛААД АВААРАЙ

Ходоод

Ходоод бол хоол тэжээл боловсруулах эрхтэн гэдгийг хүн бүр мэддэг ч хайрлаж гамнах талаар төдийлөн санаа тавьдаггүйгээс элдэв өвчинтэй болсон байх нь элбэг. Ходоодны олон салаа өвчнүүдээс элбэг тохиолддог өвчин нь ходоодны шархлаа юм.

-Тарваганы тосыг шөнө дунд нэг халбага уувал ходоодны шарх эдгэнэ.

-Хойлогийн мах, ходоодыг хатааж нүдсэн борцыг буцалсан усанд 1 халбага хийж бүрж уухад эдгэнэ. Өдөрт 3 удаа уудаг. Хойлогийн ходоодыг хатааж нүдээд ширгээсэн хагас аяга усанд амны халбагыг хийж бүрээд уудаг. Өдрийн гурваар 14 хоног уухад эдгэнэ.

– Манай оронд элбэг ургадаг таван салааг хандалж уухад сайн билээ.

– Чонын ходоодыг чанаж шөлийг нь уудаг ба ялангуяа ходоодны шингэц муудахад тустай.

– Чацарганын тосыг хоолны халбагаар өдөрт 3 удаа уувал эдгэнэ.

– Тахианы ходоодыг хатааж нүдээд өдөрт 3 халбага уудаг.

– Шинэ төмсний шүүсийг адил сахартай хольж буцалгаад хатааж нүдээд усаар даруулж уухад шарх лавтай эдгэнэ.

– Монголчууд ярьдаг ходоодны бадгана өвчинд өглөөний өлөн шээсээ авч өдөрт 3 аягаар сар уухад эдгэдэг билээ.

– Ширгээсэн усанд зөгийн бал хийж уух нь шарх эдгээх сайн эм болно.

– Нохойн хошуу буюу ганьдгарын буурцагыг хандалж зөгийн балтай өдөрт 2 удаа аягаар уухад лавтай эдгэнэ.

– Чацарганы тосыг нь эмийн журмаар уух сайн.

– Жанчивлан сувилалын эмч Цэвээн тарваганы бөөрний өөхийг наранд тавьж саванд тосч аваад газар хадгалж өдөрт 2 халбага тос өглөө оройд уусаар 14 хоног уугаад ходоодны шархлаа эдгээсэн гэдэг билээ.

– Архаг өвчтэй хүн ургамлын тос 1 амны халбагыг балгаж гаатай чихэр хүлхэнэ. Залгиж хэрхэвч болохгүй. 10 минут байлгаад өтгөрсөн тосыг асгаж амаа зайлна.Өглөө өлөн дээр,оройд хийгэд байхад 10-20 хоногт эдгэнэ.

– Мах шингэхгүй бол цагаан луувангийн шүүс буцалгаж уувал сайн.

Ходоодны хорт хавдар буюу нарийн

Монголчуудын үндсэн өвчин гэж хэлж болох энэ өвчнийг монголчууд “нарийнтах” гэж ярьдаг бөгөөд бага байхад цус харвах, дайрлага дайрах хоёроос өөр өвчин бараг байгаагүй санагдана. Хүнийг өлсгөж харангадуулж үхүүлдэг энэ өвчнөөр өвдөөд эдэгсэн хүн мэр сэр байх ажээ.

– Цог хорхой буюу тонгой хар гэдэг нь эмчилгээний ховор амьтан бөгөөд 4 хөлтэй, 6 хөлтэй гэж 2 янз байдаг. 4 хөлтэй нь илүү сайн гэдэг юм билээ.

– Хорт хавдарт чонын ходоод идэх сайн гэдэг.

– Цог хорхойг архинд хийж эмчилгээний журмаар уудаг боловч амьдаар залгихыг гүйцэхгүй юм. Архинд 7 ширхэгийг өмхийг нь гаргахгүй хийдэг.

– Говь алтай аймгийн Эрдэнэ сумын нэг эмэгтэй цог хорхойг олноор түүж савтай усанд хийгээд усаа ууж байдаг бөгөөд одоо ч хэвээр хэрэглэсээр байгаа билээ.

– Ёл шувууны мах, ходоод идэж өвчнөө эдгээсэн хүн байдаг бөгөөд ёл шувуу мах ховор учир тэр бүр олдохгүй. Байдаг богд Хавтага, Тахийн шар нуруунд л байдаг.

– Чонын мах, цус халуунаар нь идэх билээ.

– Доргоны халуун цус уух нь сайн.

– Шар шувууны махыг чанаж шөлтэй нь идэж уудаг.

– Сохорномингийн махыг шалз чанаж шөлтэй нь идэж уух.

– 3 ширхэг хатааж нүдээд гансаар татах зэрэг олон аргууд хэрэглээд эдгэсэн хүмүүс олон байдаг юм билээ.

Анги улсын эрдэмтэн Жон Армстрон ямар ч өвчнийг хүн өөрийн шээсээр эмчилж болдгийг дурьдсан “амьд ус” гэдэг ном бий. Ер нь өглөөний өлөн шээс анагаах чадлаар сайн. Ходоод дотор, элэг цөс эмэгтэйчүүдийн гэх мэт ямар ч өвчинд шээс сайн. Намайг бага байхад миний буурал аав Лантуу элдэв халуун ханиад халдварт өвчинтэй газар явахдаа гарсан шээсээ ууж шархаа угааж шавшиж бай гэж надад захидаг байлаа.

Өөрөө есөн эрүү шүүлтийг давж гарахдаа шээсээ ууж шархаа шавшиж эдгээсэн гэж ярьдагсан. Тэр үед би бага байсан болохоор сонсоод л өнгөрсөн. Хожим олон газар явж олон хүний яриа сонсож буурал аавын хэлсэн нь үнэхээр ач тустай арга гэдгийг өөрөө хэрэглэж байж л үнэмшсэн дээ.

– Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Маруш 4 ширхэг цог хорхойг унгуулахгүйгээр 1 шил архинд хийгээд эмийн журмаар ууж нарийнаа эдгээсэн гэдэг билээ.

– Чонын ходоодонд байдаг шингэнийг асгалгүй хатааж аяга буцалсан усанд хатсан ходоодноосоо хэсгийг хийж хэсэг байлгаад бүгдийг нь уудаг гэж 1978 онд ярьж байсан хилийн цэргийн офицер байсан хүн одоо ч эрүүл саруул явж байна.

– Төвдүүд “Дувтоврилгор”гэдэг эмээ байнга уудаг бөгөөд нарийн гэдэг өвчин байдаггүй гэнэ.

– Энд зориуд дурьдхад хүн өөрийн өлөн шээсээ уугаад байхад олон төрлийн өчнөөс сэргийлж эдгээж чадна гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

– Өөрийн шээс өөрт эм болдгийг олон удаа үзсэн сонссон юм. Ходоодны өвчтэй Сэмжаан эмнэлгээр хэдэн жил яваад эдгэрээгүйд аяганы хагас ус буцалгаад нүдэж бэлдсэн Игүүшин жижиг халбагыг хийж бүрээд уугаад байсан нь зүгээр болжээ.

– Ходоод нь сунаад тайруулах болж үе үе цусаар бөөлжиж байсан юм. Эмнэлэг тайрна гэхэд Рагчаа эмч таван салаа уугаад үз гэж зөвлөхөөр нь нүдсэн таван салаа чимхийг 2 аяга усанд чанаж нэг аяга болгоод өглөө өлөн дээрээ 1 аяга өдөр бүр орой, мөн нэг аягыг 3 сар ууж нэг сар амарч дахин 3 сар уугаад эдгэсэн. Манай эхнэр ингэж эдгэснийг хожим Энэтхэгт үзсэн эмч “Ямар хачин юм бэ? Эрхий хуруу шиг сорви байна. Ийм том сорви эдгэдэггүй юм гэж байсан. Манай эхнэрээс гадна манай эгч, найз нар таван салаагаар эдгэсэн. Эгч хоол орохоо больсон байсан юм”гэж орчуулагч Ж.Гэндэндарам ярьж билээ.

– Ходоодны өмөн үүтэй хүн тарваганы тос уугад байхад хэдэн жил явна шүү гэж Говь-Алтай аймгийн Л.Хүрлээ ярьсан.

– Хоол идэхээ больчихсон хүн тарваганы тос өдөрт 3-4 халбага уугад 2 жил болж эдгэсэн билээ. Өмөн үү өвчинд хэрэглэдэг юм. Баян-Өлгийнхөн хэрэглэдэг.

– Ня-бо Шагдарсүрэн гэгч хоол идэж чаддаггүй эмч паалангийн шархтай гэж л дээ. Тэрээр архи ч сайн уудаг юм. 3 литр баавгайн өөх 6 сар ууж эдгээд олон жил боллоо.

– Хадны хааг ширгээд уухад суулгах өвчин зогсоно.

– Элэг өвдвөл голдуу баруун хавирганы ясан дор өвдөх, эвгүй оргих, гэдэс үргэлж хөөх, хоолонд дургүй болох бөөлжис хүрэх хоолны шингэц муудах, бие сулрах, тамиргүй болох, нүд, нүүр улайх, ам гашуу оргих, элэг томорсон мэт санагдах шинжүүдтэй.

эх сурвалж: budda.mn

Categories
Uncategorized

Хөлийн уланд байрлах цэгүүдэд массаж хийснээр эрүүл мэнд сайжирна ХАДГАЛААД АВААРАЙ

Бидний хөлийн уланд эрүүл мэндийг дэмжих олон төрлийн цэг байдаг. Хүний биед хамгийн хэрэгтэй цэгүүдэд хэрхэн массаж хийх вэ гэдгийг тайлбарлан хүргэж байна.

Хөлийн массаж хэрхэн хийх вэ?

– Эхлээд массаж гэхээсээ илүүтэй хөлөө хөдөлгөж, сунгаж, дээш доош болгон халаах хэрэгтэй. Өлмий дээрээ алхах нь хөл халаах хамгийн энгийн үр дүнтэй арга юм.

– Өсгийнөөс урагш чиглэлтэй массаж хийх хэрэгтэй бөгөөд цэг бүр дээр 3-7 секунд даралт өгөх маягаар хийх хэрэгтэй. Зурган дээр үзүүлсэн цэгийн дагуу өөр өөр аргаар массаж хийж болно.

– Тухайн цэг хөндүүртэй байвал тухайн эрхтэнд асуудал байна гэсэн үг. Тиймээс хянуур массаж хийх хэрэгтэй.

– Массажийг эрхий хуруугаар даран хийх бөгөөд зөв хийсэн тохиолдолд хөндүүр алга болно

Хөлний улын цэгүүд биеийн эрхтнүүдтэй холбоотой байрлал

Хөлийн ул зурган дээр үзүүлсэнчлэн биеийн 4 хэсгийн дотоод эрхтэнтэй холбоотой байдаг. Хэсэг тус бүр ямар ач холбогдолтой ямар эрхтнүүдтэй холбоотойг тайлбарлан бичье.

хөлний эхний хэсгийн цэгүүд

Эдгээр цэгийг баруун, зүүн хөлөндөө адил хийнэ. Ялангуяа хос эрхтнүүдэд / нүд гэх мэт / заавал нөгөө хөлөндөө хийх хэрэгтэй.

хоёр дахь хэсгийн цэгүүд

Энэ хэсэгт хоёр хөлний цэгийн үйлчлэл өөр байдаг. Зүүн хөлний цэгэнд массаж хийснээр зүрхний хөөрөл дарагдаж, стресс багасдаг.

гурав дахь хэсгийн цэгүүд

Баруун, зүүн хөл дээрх цэгүүд өөр өөр үйлчлэлтэй байдаг учраас хоёр хөлөндөө цэгийн дагуу массаж хийгээрэй.

дөрөв дэх хэсгийн цэгүүд

Хөлийн энэ хэсгийн цэг нь баруун, зүүн хөлд адил байдаг.

тав дахь хэсгийн цэгүүд

Энэ хэсэгт мөн адил эдгээр цэг баруун, зүүн хөлөнд аль алинд байдаг. Тиймээс аль ч хөлөндөө хийсэн үр дүн өгдөг. Хоёр хөлөндөө адил хийж болно.

Categories
Uncategorized

Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм ХАДГАЛААД АВААРАЙ

Бид эрүүл орчинд амьдрахын тулд гэрээ үргэлж цэвэрлэдэг. Гэтэл биднийг амьд байлгаж байгаа бие организмдаа насан туршдаа ганц ч цэвэрлэгээ хийлгүй, нэмж бохирдуулсаар байдаг нь харамсалтай.

Элэг бидний хэрэглэж буй бүхий л зүйлээс хорыг өөртөө шүүн авч, бохирдсоор байдаг. Энэ бохирдол нэмэгдэхийн хэрээр та ядарч сульдан, бодисын солилцоогоо хэвийн явуулж чадахаа болино. Харин доорх эрүүл хооллолтын тусламжтай гурван сарын дотор элгэндээ бүрэн цэвэрлэгээ хийх жорыг хүлээн авна уу!

Амьдралын зөв хэвшил

Юун түрүүнд согтууруулах ундаа болон тамхинаас татгалзах хэрэгтэй. Тамхи зөвхөн уушгинд бус цусаар дамжин элгэнд очиж хор нь шүүгддэг. Харин өлөн элгэн дээрээ тамхи татах нь шууд утгаараа элгийг зодож, цохиж байгаа мэт гэмтээж, хордуулдаг байна.

Бидний өдөр тутамдаа иддэг витаминаар баялаг хүнсний ногоо, жимс, мах, сүү зэрэг нь элгэнд тэжээл болж идэвхтэй ажиллахад тусалдаг. Эдгээрээс лууван, хүрэн манжин, цитрусын жимснүүд, артичок, цагаан идээ, витамин В12-оор баялаг хүнснүүд элгийг хамгийн ихээр дэмждэг ажээ.

Элгээ цэвэрлэх үедээ хэрэглэж болохгүй хүнснүүд:

Өглөөний цайны овъёос болон элсэн чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүд цусан дахь сахарыг нэмэгдүүлж, элэгний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.

Цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд

Бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд

Хадгалалтын хугацааг нэмэгдүүлэгч, бэхжүүлэгч, хүнсний будаг, ханаагүй өөх тос агуулсан бүтээгдэхүүнүүд

Мөнгөн ус агуулсан цурхай, туна зэрэг загасны махыг хэрэглэхгүй байх

Бэлэн махан бүтээгдэхүүнүүд: хиам, зайдас, савласан, пакетласан төрөл бүрийн мах гэх мэт.

Өөх тос

Чихэр

Шарсан хоол хүнс

Утсан бүтээгдэхүүнүүд

Гахайн өөх

Халуун ногоотой хоол амтлагч

Хэт их амтлагч

Шорвог, давс ихтэй хоол

Лаазалсан бүтээгдэхүүнүүд

Амтлагч (кетчуп, цуу гэх мэт )

Зайрмаг

Кофе, хийжүүлсэн ундаа

Бүх төрлийн антибиотик болон өвчин намдаагч эмнүүд

Идэж болох хоол хүнс:

Жимс \Жимс, хүнсний ногоон дахь эслэг нь элэгний цэвэрлэгч юм\

Хүнсний ногоо

Бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд

Бүх төрлийн самар

Шош, вандуй

Мөнгөн усны агууламж багатай загасны мах

Шувууны мах, таван хошуу малын мах

Ууж болох зүйлс:

Зөвхөн идэж болох ба болохгүй зүйлсээс гадна ууж болох ба болохгүй зүйлс бас бий.

Цэвэр ус

Ногоон цай (өдөрт дор хаяж 5 аягыг)

Гэрийн аргаар хийсэн эрүүл мэндийн коктейл

Орц: 1 ширхэг хүрэн манжин, 1 ширхэг хальсалсан өргөст хэмх, 1 лимон, 1 алим, 2 цайны халбага оливын тос

Хийх арга: Бүх ногоо болон жимсээ миксерэнд хийж хольсны дараа оливын тосоо дээрээс нь хийж хутган, өдөрт 1 удаа ууна. Ийм шүүс нь элэгний хорыг гадагшлуулж үс болон арьсны эрүүл байдлыг сэргээдэг давуу талтай.

Ууж болохгүй зүйлс:

Хийжүүлсэн уух зүйлс

Бүх төрлийн алкохол агуулсан зүйлс

Чихэр ихтэй үйлдвэрийн ундаа, жүүс

Давс ихтэй цай

Элгээ цэвэрлэж байх үедээ мөрдөх чухал дүрмүүд:

Ойр ойрхон бага багаар хооллох. Нэг удаагын хооллолтоор 200 граммаас ихгүй идэх.

Өдөр бүр хоолондоо уургаар баялаг малын болон загасны мах, цагаан идээ хэрэглэх.

Малын гаралтай ханаагүй өөх тос бага хэрэглэх. Учир нь энэ тос цусанд орж судасны ханыг бүдүүрүүлэх болон элгийг гэмтээх аюултай.

Эдгээр хоолоо бэлтгэхдээ ихэвчлэн зутан маягтай чанаж, эсвэл жигнэж идээрэй.

Элэг хамгийн үр дүнтэй цэвэрлэдэг бүтээгдэхүүнүүд

Эдгээрийг өдөр тутамдаа хэрэглэснээр, элэгний үйл ажиллагааг дэмжихэд тустай.

Сармис: Өдөрт 3-4 хумс сармис хэрэглэснээр элэгнээс хорыг шүүж, цэвэршүүлэхэд тусалдаг.

Бэрсүүт жүрж: Витамин С-гээр баялгаас гадна, элэг цэвэрлэхэд тустай антиоксидантуудыг агуулдаг. Өдөрт 1 ширхэг бэрсүүт жүржиийн шүүсийг шахаж уувал, хүний биеийн витамины хэрэгцээ хангагдаж, элэгний эсийг сэргээдэг.

Хүрэн манжин болон улаан лууван: Хүрэн манжин цус цэвэршүүлж, хүнд металыг хөөн гаргах ач холбогдолтой. Ингэснээр элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

Ногоон цай: Байгалийн гаралтай антиоксидант “катечин” хэмээх антиоксидонт ихээр агуулдаг тул элэгний үйл ажиллагааг бүхэлд нь дэмждэг.

Алим: Алим нь бүдүүн гэдсийг цэвэрлэж, биеэс хүнд металыг гадагшлуулдаг.

Оливын тос: Бие махбодын ерөнхий орчинг сайжруулдаг. Ингэснээр элэгний ачааллыг хөнгөлж эрүүл мэндийг нь дэмжинэ гэсэн үг юм.

Бүхэл үрийн гурил будаа: Бор будаа, гурвалжин будаа, хөц будаа, бүхэл үрийн гурил, хивэг, арвайн гурил, овьёос зэрэг нь В-гийн төрлийн витаминаар баялаг байдаг.

Хушга: Хушганы идээнд омега 3 болон бусад төрлийн ашигтай бодис ихээр агуулдаг тул, элэгний үйл ажиллагаанд нэн тустай. Хушга идэхдээ сайтар зажилж, шингэн болсны дараа залгих хэрэгтэй. Ингэвэл биенд ороод задрахдаа хурдан байдаг.

Авокадо: Авокадо элэгний хортой бодисуудыг хоргүйжүүлэхэд зайлшгүй шаардлагатай глютатион хэмээх бодисын үүсэлтэнд чухал нөлөөтэй.

Цэцэгт байцаа: Брокколи, бөөрөнхий байцаа, хүрэн байцаа гэх мэт ногоо нь глюкозинолоор баялаг. Энэхүү бодис бие махбодоос хавдар үүсгэгч шинж чанартай хорт бодисуудыг зайлуулснаар хавдрын эрсдэлийг бууруулдаг.

Байцай: Яншуй хүнд металл, химийн бодис болон пестицидийн үйлчилгээг саармагжуулдаг.

Categories
Uncategorized

Улаан дарсанд дарсан Сармис 100 гаруй өвчнийг анагаах ач тустай ХАДГАЛААД АВААРАЙ

Сармисыг улаан дарсанд дарснаар хоёр бүтээгдэхүүний аль алиных нь ач тустай шинж чанар нийлж, цус цэвэршүүлэх, дархлаа сайжруулах, цусан дахь өөх тосны хэмжээг бууруулах, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, бие организм дахь илүүдэл давсыг гадагш ялгаруулах, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх, эрч хүч бэлэглэх, аливаа халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач тустай.

Сармис болон дарсны бэлдмэл хамрын ханиадыг түргэн хугацаанд эдгээнэ. Үүнээс гадна хорт хавдрын эсрэг ч үйлчилгээтэй.

Танд юу хэрэгтэй вэ?

12 хумс сармис,
сайн чанарын 500 мл улаан дарс.

Хэрхэн бэлтгэх вэ?

-Шилэн саванд улаан дарсаа хийж, дээрээс нь цэвэрлэсэн сармисаа хийж хутгана.

-Энэ бэлдмэлд хятад биш харин монгол сармис ашиглахыг зөвлөж байна. Учир нь хятад сармис анагаах ач тус багатай байдаг.

-Сармисаа бүхлээр нь, мөн нэг хумс сармисыг голоор нь хувааж ч хийж болно. Хувааж хийвэл бэлдмэл илүү хүчтэй үйлчилгээтэй байх болно.

-Шилэн саваа таглаад, хоёр долоо хоногийн турш гэрэл тусахгүй, сэрүүн газарт хадгална. Ингэхдээ өдөр бүр бэлдмэлээ 2-3 удаа сэгсэрч байх хэрэгтэй.

-Хоёр долоо хоногийн дараа бэлдмэлээ шүүж, тунгалаг биш өнгөтэй саванд хийж хадгална.

Хэрхэн хэрэглэх вэ?

Нэг сарын турш өдөрт 2-3 цайны халбага бэлдмэлийг ууж хэрэглэнэ.

илд хоёр удаа нэг сарын хугацаатай тус бэлдмэлийг хэрэглэж болно. Ойр зайтай хэрэглэхийг хориглоно.

Өвлийн улиралд ханиад томуу ихэсдэг. Харин иргэд та бүхэн хоол хүнсэндээ цэвэр сармисыг хэрэглэвэл ханиад томуу тусахаас урьдчилан сэргийлж, биеийн дархлааг сайжруулах сайн талтай юм. Хүйтний улиралд манайхан ханиаднаас сэргийлэх үүднээс хар шөл хийж уух, битүү хоол зэрэгт сармис хийж иддэг.

Өвлийн улиралд сармис сайн хэрэглэснээр ханиад томуу болоод олон өвчнөөс сэргийлэх, дархлаа сайжруулах олон талын ач тустай юм.

Сармисны найрлагад хүхэр агуулагддаг тул томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй сүрьеэ үүсгэгч вирусийг устгах чадалтай юм байна. Түүнчлэн фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай бичил элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнс гэж нэрлэж болох юм.

Манай орны хувьд Ховд, Увс, Сэлэнгэ аймгуудад тариалж байгаа. Дашрамд сонирхуулахад Ховд аймгийн Буянт сумын үржил шимтэй хөрсөнд тарьж ургуулсан байгалийн органик бүтээгдэхүүн болох ааг, амт сайтай цэвэр монгол үрийн сармисыг тариланчид их хэмжээгээр худалдаалж эхэлсэн байна.

Categories
Uncategorized

Дотор эрхтэн бүрэн цэвэрлэх гурвалжин будааны жор ХАДГАЛААД АВААРАЙ

14 хоног гурвалжин будаа түлхүү хэрэглэн дотор эрхтэнээ бүрэн цэвэрлэх жор:

Эрүүл мэндэд үзүүлэх ач тус

•Цусны судсыг цэвэрлэж, цусан дахь сахарын хэмжээг багасгана. •Бодисын солилцоог идэвхжүүлж, тогтворжуулна.

•Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ.

•Нойр булчирхайн өвчнийг эмчилнэ.

•Биеэс хорт бодисыг гадагшлуулна.

•Мэдрэлийн системийг хүчирхэг болгож, булчингийн тэсвэрийг нэмнэ.

Галбирлаг болгох гурвалжин будааны түлхүү хэрэглээ:

Tа өмнөх орой нь хоёрхон орцын тусламжтай бэлтгэнэ. Орц: 150гр гурвалжин будаа, тослог багатай тараг 500гр

Хийх заавар: Кофе бутлагчид гурвалжин будааг хийж сайтар нунтаглана. Тослог багатай таргандаа хийнэ. Гурвалжин будааны бэлдмэлийг 14 өдрийн турш хэрэглэсэн тохиолдолд дотор бүрэн цэвэрлэгдэнэ.

Өдөрт нэг махан хоол иднэ. Өөр бусдаар өлссөн үедээ тарганд дэвтээсэн гурвалжин будаагаа иднэ. Өдөрт 2-2.5 литр ус ууна. Сарын дараа завсарлаж, хүсвэл эргээд хэрэглэнэ.

Энэ бэлдмэлийг хэрэглэснээр өдөр бүр 500 гр жин хасах боломжтой. Гэхдээ өдөр тутмын хоол хүнснээсээ гурил, чихэр болон согтууруулах ундааг бүрмөсөн хасах хэрэгтэйг санаарай.

Фитнесс Коүч Сээгий

Гурвалжин будаа нь бусад будааг бодоход тэжээллэг атлаа хүний эрүүл мэндэд олон талын ач тустай байгалийн органик хүнс юм. Тиймээс өдөр тутмын хоол унд болон хүүхдийнхээ хоолонд гурвалжин будааг хэрэглэж заншаарай.

Харин хэрхэн зөв боловсруулж идэх жорыг хүргэж байна. Гурвалжин будаа нь хоол боловсруулах бүхий л тогтолцоог сайжруулж, илүүдэл өөх тос, биед хуримтлагдсан хор, илүүдлийг гадагшлуулж турааж, эрүүлжүүлэх шидтэй.

Гурвалжин будаа нь тэр чигтээ эрдэс бодис гэж хэлж болно. Өвчтэй болон дэглэм барьж байгаа хүмүүс гурвалжин будааг доорх аргаар боловсруулж бусад хоолтой хачирлан болон дангаар нь ч идэж болно.

Гурвалжин будааны эрдсийг алдагдуулахгүйгээр амттай чанаж агшаахад танд цэвэр ус, давс, масло хэрэгтэй.

Эхлээд хүйтэн усанд будааг угааж сайтар шүүж аваарай.

Дараа нь төмөр саванд угаасан будаа, 1 3/4 цайны аяга ус, масло, давсыг хийж зөөлөн хутгаад дунд зэргийн гал дээр буцлаад эхэлмэгц таглаж тавиад зөөлөн гал дээр тааруулж 18-20 минут агшаана. Масло нь будааны зөөлөн, амттай чанарыг хадгалдаг. Ургамлын тос хийх хэрэггүй.

Үүний дараа тагыг авч галыг унтраагаад 1 хоолны халбага масло хийж хутгаад л хоолтой хачирлан идэхэд бэлэн боллоо.

Categories
Uncategorized

Хоолойны өвчин анагаах ардын уламжлалт арга ХАДГАЛААД АВААРАЙ

Хоолойны өвчин, тэр дундаа ангинаар хүн бүр өвчилж байсан байх. Ангины үед бие тавгүйтэж, хоолойн өвчнөөс болж шаналдаг. Эмийн сангаас авсан эм тэр бүр үр дүнтэй байдаггүй. Тэгвэл энэ нөхцөлд дараах ардын уламжлалт аргыг хэрэглэхийг зөвлөж байна.

Хүрэн манжин хоолойны өвчнийг анагаах гайхалтай ид шид бүхий хүнсний ногоо юм. Хүрэн манжинг үрж, эсвэл блендерээр шүүсийг нь шахаж хэрэглэж болно.

Хүрэн манжингийн ач тус:

-Үрэвсэл намдаана.
-Нянгийн эсрэг үйлчилгээтэй.

-Өвчин намдаана.
-Дархлаа сайжруулна.

-Цусны судасны уян хатан байдлыг дэмжиж, цусны эргэлтийг тэнцвэржүүлнэ.

-Хоолойны идээг арилгана.

Хэрхэн хэрэглэх вэ?

200 мл хүрэн манжингийн шүүсийг 1 хоолны халбага алимны цуутай хольж хутгана. Бэлэн болсон хүрэн манжингийн коктейлээ богино долгионы зууханд Цельсийн 30-35 хэм хүртэл халаана. Бэлэн болсон бэлдмэлээрээ хоолойгоо бүрэн эдгэтэл хоногт 6-7 удаа зайлна.

Хоолой идээлсэн тохиолдолд:

Хоолойгоо хүрэн манжин болон сонгины шүүсээр зайлаарай. Хүрэн манжингийн шүүсийг усанд 1:1-ийн харьцаатай хольж хутгана. Устай хольсон 150 мл хүрэн манжингийн шүүсэн дээр 1 хоолны халбага сонгины шүүс нэмж хутгана. Бэлэн болсон бэлдмэлээр хоолойгоо 3 цаг тутам зайлаарай.

Хоолой идээлж үрэвсэх шалтгаан олон. Вирус, бактерийн халдвар эсвэл эрүүл мэндийн өөр шалтгаан. Хоолойн үрэвсэл ноцтой өвчин биш ч эмчлэхгүй орхивол аюултай. Эмчлэх олон арга бий боловч эмчилгээ болгонд гаж нөлөө илэрдэг, байдлыг бүр дордуулж ч болзошгүй. Иймээс үрэвсэл дарж, биеийг хорт бодисоос цэвэрлэдэг “гэрийн арга” туршаад үзэхэд гэмгүй.

Орц

  • Томхон хүрэн манжин нэг ширхэг
  • 9 хувийн спиртийн агууламжтай цагаан цуу /винегар/

Бэлтгэх арга

Хүрэн манжингаа угааж, хальсалж, нухна.

250 грамм хүрэн манжинд нэг халбага цагаан цуу нэмж, сайтар хутгана.

20 минут амраасны дараа, хүрэн манжингаа шахаж, шүүж авна.

Гарсан шингэнээр өдөрт хоёр удаа хоолойгоо зайлж, бага зэргийг залгина.

Хоолойн үрэвсэл дарах жорууд

Бүтэн нимбэг, чимх соданаас гарсан уусмалаар өглөө, оройд хоолойгоо зайлна.

Нимбэгийн бүлээн аяга шүүсэн дээр зөгийн бал нэмж уух.

Бүтэн нимбэгээс шахсан шүүсийг, чимх давс, зөгийн балтай хольж хөвөнд шингээгээд хоолойн махаа арчих. Энэ арга богино хугацаанд үр дүнгээ өгнө.

Алимны цуу хоолойн үрэвсэл дарах маш үр дүнтэй, хямд, байгалийн шалгарсан арга. Аяганы тал усан дээр цуунаас нэмж, өдөрт гурван удаа хоолойгоо эдгэх хүртэл зайлна.

Сармис бол хүчтэй антибиотик, мөөгөнцөр, бактерийг маш үр дүнтэй арилгана. Нэг хумс сармисыг аяга усанд хийж, өдөрт гурван удаа ууна

Categories
Uncategorized

Үүнд хөлөө 30 минут дүрээд, биеийнхээ хорыг гадагшлуулаарай ХАДГАЛААД АВААРАЙ

Хүний биед аюул тарьдаг олон төрлийн хорт бодис байдаг бөгөөд үүнийг гадагшлуулж, бие организмаа цэвэрлэж байхгүй бол эрүүл мэндийг муутгадаг. Тэгвэл ердөө 30 минутын дотор биеийн бүх хорт бодисыг гадагшлуулж, эд эрхтнүүдийг цэвэрлэх шалгарсан аргуудыг дуулгахаар бэлтгэлээ.

Ионжуулсан халаагуурт хөлөө дүрэх

Ингэснээр таны бие дэх элдэв төрлийн хорт бодисууд гадагшилж, бие организм тань цэвэрлэгдэх ач тустай ажээ. Ионжуулсан халаагууранд халуун ус хийж, дээрээс нь багахан хэмжээний давс асгаарай.

Тодорхой хугацааны дараа ус бүлээсмэгц хөлөө дүрж, ойролцоогоор 15-30 минут байлгана. Үр дүнд нь ус хар өнгөтэй болсон байвал таны бие дэх хорт бодис гадагшилсан байна гэж ойлгож болох ажээ.

Бусад аргууд

Дээр дурдсан ионжуулсан халаагуурт хөлөө дүрэхээс гадна хэд хэдэн үр дүнтэй аргуудыг ашиглаж бие дэх хорт бодисоо гадагшлуулах боломжтой байдаг байна. Үүнд:

  1. Давстай ваннд орох

Хэрэг болох зүйлс:

Англи давс – 1 аяга /Хэдэн зуун жилийн турш өөрийн анагаах увдисаараа гайхагдаад байгаа, байгалийн сульфат натригаар баялаг давсыг хэлдэг/

Далайн давс – 1 аяга
Хүнсний сода – 2 аяга

Оливын тос – 30 гр

Заавар:

Ванндаа халуун ус гоожуулж, дээрээс нь хэрэг болох зүйлсээ бүгдийг нь хийж, 30 минут байлгана. Үүнийхээ дараа ванндаа орж, ойролцоогоор 30-45 минут хэртэй хэвтэнэ.

  1. Шавар

Хэрэг болох зүйлс:

Шавар – 1/2 аяга
Англи давс – 1/2

Оливын тос – 30 гр

Заавар:

Ванндаа халуун ус гоожуулж, дээр нь англи давс болон оливын тосоо хийнэ.

5 минутын дараа шавраа дээрээс нь хийгээрэй.

Үүнийхээ дараа хөлөө дүрж, 20 минут байлгана.

  1. Наалт

Өвчин авах наалтыг гэрийнхээ ойролцоох эмийн сангаас авч, орой унтахынхаа өмнө хөлийнхөө уланд наагаад хонуулаарай. Маргааш өглөө сэрэх үедээ наалтаа авах бөгөөд харлаж, өнгө нь өөрчлөгдсөн байвал таны бие дэх хорт бодисууд гадагшилсан гэж үзэж болно.

  1. Цагаан гаа

Хэрэг болох зүйлс:

Устөрөгч – 2 аяга
Хатаасан цагаан гаа – 1 хоолны халбага

Заавар:

Ваннаа халуун усаар дүүргэнэ.

Дээрээс нь хатаасан цагаан гаа болон устөрөгчөө хийнэ.

Эцэст нь ванндаа орж, 30 минут хэвтэнэ.

Categories
Uncategorized

Бамбай булчирхайд зориулсан шүүс ХАДГАЛААД АВААРАЙ

Сөрөг заалт: өндөр даралттай хүмүүс хэрэглэж болохгүй. Иймээс ардын эмчилгээний аливаа аргыг хэрэглэхийн өмнө заавал эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

Бамбай булчирхай хэрэв зохих хэмжээний даавар ялгаруулахаа боливол гипотиреоз үүснэ. Аль ч хүйсний хүмүүст ийм асуудал үүсэх магадлалтай ч голдуу 50-аас дээш насны эмэгтэйчүүд илүүтэй өртдөг аж.

Энэ шүүс витамин, минерал, антиоксидантаар баялаг бөгөөд гипотиреоз эмчлэх, метаболизмыг идэвхжүүлэх үйлчилгээтэй. Бамбай булчирхайн ажиллагаа доголдвол жин нэмэх аюултай. Бамбай булчирхайтай хүмүүс болон 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд хэрэгтэй шүүс бэлдэх жорыг танилцуулъя.

Орц:

цэвэр ус (шүүсэн) – 1,5 литр

цангисын шүүс – стаканы дөрөвний нэг орчим

апельсины шүүс – тал стакан

нимбэгийн эсвэл киви шүүс – тал стакан

шинэ цагаан гаа – 4-5 см орчим

нунтаг корица – 1 цайны халбага

кокосын масло -1 хоолны халбага

задийн самар (нунтаг) – 1 чимх

Усаа гал дээр тавьж буцалмагц корица, цагаан гаа, задийн самар хийнэ. Зөөлөн гал дээр 2-3 минут буцалгаж хөргөнө. Дээр нь нимбэгийн эсвэл кивийн шүүс нэмнэ.

Дараа нь апельсины шүүс, ус, бүлээн кокосын масло хийж сайн хутгана. Энэ холимгийг өдрийн турш бүлээнээр нь хэрэглэнэ. Нэг удаад 150 мл байхад хангалттай, мөн хөргөгчинд хадгалж болно. Энэ ундааг 15 өдөр уугаад 7 өдөр амарна.

Ашиг тус:

Апельсины шүүс – С витаминаар баялаг, бие махбодийн олон процесст нэн шаардлагатай.

Нимбэг – эмчилгээнд маш чухал шүүс бөгөөд цусыг шүлтлэг болгож, бие организмаас хортой бодисууд гадагшлахад тустай.

Кокосын масло – бамбай булчирхайд, ялангуяа гипотиреозод нэн зохистой. Учир нь бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулдаг.

Корица – глюкозын түвшнийг хянаж, бодисын солилцоог идэвхжүүлдэг.

Задийн самар – сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, бодисын солилцоог идэвхжүүлдэг.

Categories
Uncategorized

Шагайн чинээ шар тосны увидас ЗААВАЛ УНШААРАЙ

Кофенд хүртэл хутгаж уух болсон шар тосонд ямар ид шид байна вэ?

Монголын уламжлалт анагаах ухаанд “охь манлай” гэгдэх түүнийг тогтмол хэрэглэвэл:

Зүрхний тамирыг сайжруулна.

Уушигны хатингарлыг арилгана.

Үс гэзэгний өнгийг сэргээж тэжээллэг болгоно.

Зүс царайд өнгө нэмж, нүдийг гэрэлтүүлнэ.

Хүйтэнд өлчир, халуунд халууцуулахгүй байлгана.

Дотор эрхтэнүүдийг цохилт, доргилт хөдөлгөөнөөс хамгаална.

Судасны хананд илүүдэл тос хуримтлагдаж судас хатуурахаас сэргийлнэ.

Ясны сийрэгжилтээс хамгаална.

Бэлгийн болон бөөрний булчирхайн гормоны алдагдлаас сэргийлнэ.

Элэг өөхлөхөөс сэргийлнэ.

Гэдэсний өөхийг арилгаж, биеийн жинг багасгахад сайнаар нөлөөлнө

Нүдний эмгэг, нүдний даралт, цус харвалтаас сэргийлнэ.

Эрдэмтэд шар тосыг шинжлэх ухааны түвшинд судалж, ялангуяа сарлагийн сүүний шар тосонд олейны хүчил хамгийн их буюу 41.8%, хүний биед үл орлогдох тосны хүчил болох линол, линолейн, стеарины хүчил 15.5%, ханасан хүчил 48.9%, ханаагүй хүчил 51% агуулагдаж байгааг тогтоож, онцгой ач холбогдолтой хэмээн онцолжээ.

Шар тосонд агуулагдах фенолт антиоксидант нь дархлааг сайжруулдаг бол А, Е, D, K аминдэмүүд нь нүдний харааг сайжруулж, судасны уян хатан чанарыг дээшлүүлдэг, даралтыг тогтворжуулж, биенд хуримтлагдсан хортой нэгдлийг саармагжуулдаг.

Шар тосны найрлагад Омега-3, Омега-9 байдаг тул холбогч эд эс, булчингийн үйл ажиллагааг дэмжихээс гадна тархи, ой санамжинд эерэгээр нөлөөлнө. Өдөрт нэг халбага шар тос идэж сурвал зөнөглөх өвчнөөс бүрэн ангижирна.

Өглөө бүр буцалсан халуун бүлээн усанд нэг халбага шар тосыг хийж уусгаад уухад нэн сайн аж.

Шар тос 160-190 хэмд тэсвэрлэх чадвартай тул мууддаггүй, удаан хадгалах боломжтой, исэлдлийн түвшин бага, хоол цай хийхэд тохиромжтой, хурдан шингэдэг тул хоол боловсруулалтанд сайн нөлөөтэй.
Эрт үед уламжлалт анагаах ухаанд олон жил хадгалсан шар тосыг арьсны гүвдрүүг анагаахад ашигладаг байжээ. Шар тостой цай, шар тосоор зуурсан арвайн гурил идэх, шар тосон бариа засал хийлгэснээр гэдэс гүйлгэх байдлаар бие дэх хорыг хөөж, хий хуйг арилгадаг байна.

Categories
Uncategorized

Эрдэмтэд үхрийн дотор мах болон 5-н цулын ашиг шимийг гайхаж байна. ТУХАЙЛБАЛ…

Монголчууд бидний хамгийн өргөн дэлгэр хэрэглээний хүнс бол малын мах, махан бүтээгдэхүүн билээ. Тэр дундаа үхрийн дотор мах, малын цул эрхтэнүүд ямар ач тустайг сонирхуулъя.

Шинжлэх ухааны судалгааны түвшингээр дэлхийд тэргүүлэгч барууны орнууд үхрийн дотор мах, таван цулын хүний биед эерэг олон ач тусыг судлаж, нотлоод байна. Энэ мэдээлэл манай монголчуудад илүү ойрхон тусч байгаа болов уу.

Учир нь бидний өдөр тутмын амьдралд малын мах, махан бүтээгдэхүүн гол үүрэг гүйцэтгэдэг ба хүссэн үедээ хүнсний захаас очоод дотор гэдэс, таван цулыг сонгон хэрэглэх боломжтой байдаг шүү дээ. Ингээд эдгээрийн ач тусыг та бүхэнд хүргэж байна.

Үхэр, хонины бөөр. Селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлүүлдэг юм. Мөн төмөрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Таны бөөрний үйл ажиллагаанд нэн сайн.

Зүрх. Үхрийн зүрх нь магни болон таурин бодисыг их хэмжээгээр агуулдаг . Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22% иар бага байдаг гэнэ. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрхийг хоол хүнсэндээ өргөн хэрэглээрэй.

Үхрийн годон. Энэ бол эрчүүдэд маш сайн. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Ингэснээр эрэгтэй хүний бэлгийн чадвар, чалх сайжруулахад нэн тустай бөгөөд эрч хүчээр хангадаг байна.

Үхрийн элэг. Бярууны элэг хамгийн сайн байдаг. В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ “глутатионы коньюгаци” гэх элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Тиймээс элэг муутай хүмүүст нэн ач тустай эмчилгээ болох аж.

Үхрийн хэл. Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир хүний биеийн дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ.